Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 2 2 5 0 6
Users Today : 18
Users Yesterday : 27
Total Users : 22506
Views Today : 43
Views Yesterday : 37
Шрила Прабхупадаг Англид ирэх үед тэндэхийн нэг сэтгүүлч түүнтэй уулзаад: “Та чухам яах гэж Англид ирээ вэ? Манайх өөрийн гэсэн шашин соёлтой” хэмээн асуужээ. Прабхупада: “Англичууд 200 жилтэй өмнө Энэтхэгт ирээд буцахдаа түүний хамаг л эд баялгийг цөлмөж аваад явсан. Гэвч тэд манай хамгийн том, хамгийн үнэт баялгийг авч явахаа мартсан байсан. Энэ бол бурханлаг эрдэм мэдлэг, бурханлаг соёл уламжлал. Би Англид, та нарын мартаад орхисон тэр зүйлийг өгөхөөр ирлээ” гэж хариулжээ. Орчуулж бэлдсэн: Балабхадра дас
Гопи нар үргэлж Кришнагийн талаар боддог болохоор Кршна ч мөн тэдний талаар боддог байв. Тэр үед Кришна ч тэдэн дээрээ очиж чадахгүй, гопи нар ч Кришнагийн байгаа газар очих боломжгүй байлаа. Тэгэхээр яахав? Кришна хайрын захиа хүргүүлэхээр шийдэв. Харин хэнээр тэрхүү захиагаа хүргүүлэх вэ гэдэг асуудал тулгарав. Их дотно итгэлт хүн хэрэгтэй байдаг. Тэгээд Кришна Уддхаваг дуудлаа. Уддхава бол их дотны нөхөр – na tatha me priyatama atma-yonir na sankarah. Тийм учираас Кришна Уддхаваг дуудан ийн хэлсэн байна.Ай Уддхава минь миний энэхүү хайрын захидлыг аван Вражабхумид хүргэж өгөөч. Миний эцэг, эх, Вражабхумийн гопи нар намайг хол газар удаан байсанд их санаа зовж санаж бэтгэрч байна гэнэм. Энэхүү захиаг минь хүргэж тэдгээр хүмүүсийг жаахан ч болов тайвшруулаач гэжээ. Уддхава нь brihaspati-sisya буюу Brihaspati-н шавь юм. Мөн Уддхава нь Кришнагийн их дотны нөхөр. Нэмээд Уддхава нь Кришнатай төс байдал тун төстэй. Адил царайны өнгө, биеийн төрх, өндөр гэх мэт үзэгдэцээрээ маш адилхан. Харин Уддхава нь brihaspati-sisya, brihaspati-jhani буюу
Шри Чаитанья айлдсан нь: “Галав эрин болгонд Би, зөв явдалтнуудыг хамгаалах, шашны зарчмуудыг сэргээн тогтоохын тулд материаллаг ертөнцөд илрэн залардаг. Миний айлчлалын учир зорилгыг үл ухаарсан мунхаг хүмүүс нь нүгэл үйлдэхээ үргэжлүүлсээр л байдаг. Ийн нүгэлт үйл  ертөнцийг бүхэлд нь дүүргэсэн байгаа нь Надад өгүүлшгүй зовлон шаналлыг мэдрүүлж байна. Кали-югийн тор хальсанд унасан амьд бодгалиудыг энэрэн нигүүлсэхийн эрхэнд Би энэ ертөнцөд буун морилно.      Ай миний итгэлт албатууд минь ээ, Би та нарыг Кали эриний энэ нүгэлт байдлыг устган сөнөөхөд минь туслахыг хүсэж байна. Нама-санкиртан хэмээх хүчирхэг зэвсгийг гартаа атган Би, хүмүүсийн зүрхэнд оршин байгаа материаллаг хүслүүдийг нь устган цэвэрлэх болно.       Хамгийн доорд унасан адгийн нүгэлтэн ч, хамгийн алс бөглүү төөрөлдсөн орны оршин суугчид ч Миний адис өршөөлийг хүртэх болно. Тэднийг аврахын тулд Би тийш нь Өөрийн сенапати-бхактаг илгээх болно. Ингэж Би бүх орчлонг Өөрийн хайраар бүхэлд нь дүүргэх ба ертөнц даяар зовлон шаналал, уйтгар гуниг гээч зүйл үгүй болно. Би Өөрийн онгод хөөрлөөр бялхсан хайрыг
Аюурведийн бичээсүүд эмчилгээний арга хэрэгслийг дараахь үндсэн гурван төрөлд хувааж үздэг: деви, мануши, асури буюу тэнгэрийн, хүмүүний, чөтгөрийн. Деви буюу тэнгэр бурхдын эмчилгээнд адис, ерөөл, мантра тарнийн уншлага, махбодийн эмчилгээ, үнэт чулууд, гэрлээр болон сэтгэл зүйн эмчилгээ гэх мэт эмчилгээнүүд багтдаг. Мануши буюу хүний гэдэгт зөв хооллолт, эм тан уух гэх мэт ордог. Асури буюу чөтгөрийн эмчилгээний арга зам нь өвчнийг өвдөлтөөр эмчлэх арга юм. Энэ төрлийн эмчилгээ нь өөртөө биеийг хатгах, цоолох, биед ямар нэг бодис гаднаас оруулах, урах зүсэх буюу мэс засал хийх, шок терапи буюу цочроох эмчилгээ гэх мэтийг багтаадаг. Мэс заслын аргууд, мэс заслын багаж төхөөрөмжийн  талаар эртний судар шаструудад тодорхой өгүүлсэн байдаг боловч тэднийг хамгийн үл хүсүүштэй арга хэмээн үздэг бас хамгийн  эцсийн арга ч гэж үздэг байна. Орчин үеийн эмчилгээний арга системийг баримтлагч эмч нарын хийж буй мэс заслуудын 95 хувийг эртний анагаан эмчлэгч нар сайшаан дэмждэггүй ажээ. Энэ гурван ангиллын эмчилгээнээс деви, мануши эмчилгээг илүүд үздэг. Хамгийн түгээмэл тархсан
Персонализмын үзэл онол нь өөртөө имперсонализмын онолыг автоматаар багтаадаг бөгөөд түүнийг даван гардаг. Дээд Бурхан нь туйлын үнэн болохын  хувьд нэгэн цаг мөчид бодгаль ба бодгаль  бусаар оршиж чадна. Бурханлаг эрчим, энергийн үндсэн гурван хэлбэр бий: гадаад эрчим– энэ нь материаллаг орчлонг тэтгэн барьж байдаг, хязгаарын эрчим – амьд бодгалиудыг бий болгодог эрчим, дотоод эрчим – сүнслэг буюу бурханлаг ертөнцийг тэтгэж байдаг эрчим. Болзолдсон нөхцөл байдлынхаа улмаас бид бурханлаг зүйлсийг материаллаг зүйлсийн эсрэг зүйл мэтээр хардаг. Бидний хувьд материаллаг байдал гэдэг нь дүр хэлбэртэй зүйлийг хэлдэг. Тиймээс бурханлаг буюу сүнслэг зүйл гэхээр дүр хэлбэргүй байх ёстой юм шиг санадаг. Материаллаг байдал гэхээр үйл, үйлдлийг заадаг бол бурханлаг буюу сүнслэг нь үйл, үйлдэл үгүй юм шиг санадаг. Сүнслэг ертөнц дахь үйлийг жинхэнээр нь ойлгохын тулд бид энэ бүх хуурмаг үзэл төсөөллүүдээсээ ангижрах ёстой. Сансрын ухамсар дахь олон олон амьдралын дараа бид хайр ба чин сүсэг бишрэлийн ачаар Бурханы талаархи имперсоналист ойлгоцоо ялан гарч чадна. Тэр цагт л
Scroll to Top