Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 2 2 5 0 4
Users Today : 16
Users Yesterday : 27
Total Users : 22504
Views Today : 38
Views Yesterday : 37
…Ингээд үр дүнд нь болзолт сүнс аймшигтай ихээр зовж шаналдаг. Гэхдээ тэрээр маш ихээр бүдүүлэгжиж, эрүүл ухаанаа гээсэн болохоор  гав дөнгө зүүж яваа гэдгээ ухамсарладаггүй. Ийм зүйл байдаг гэдгийг анзаардаг ч үгүй бас мэддэг ч үгүй. Ухаан мэдрэхүй төдийчинээ бүдүүн, баараг болсон учраас боолчлогдсон гэдгээ тэрээр сэхээрдэггүй. Хуурамч итгэл найдваруудад бүрэн  автсан сүнс нь өөрийн сута, митра, рамана буюу эхнэр, хүү, охин, найз нөхөд, танилууд, төрөл төрөгсдийнхөө хүрээллээс аз жаргалыг олчих санаатай оролдсоор байдаг. ..Бүхний Дээд  маш өршөөнгүй. Каруна маяа. Заримдаа Тэрээр гэв гэнэт цочрол илгээдэг. Яг л цахилгаан гүйдэл шиг. Урьдчилж төсөөлөөгүй ямар нэг таагүй зүйл болмогц мөнөөхь болзолт сүнс гэнэтийн цочролд ордог. “Өө, энэ чинь юу билээ?” гэж.  Аре баба! Гэнэтхэн. Тэр “юу болох нь энэ вэ ?” гэж уулга алддаг.  Ийм зүйл болдог. Тийм үү? Энэ бол каруна майа Бхагаван, бидний өршөөнгүй Бурхан цочроо илгээж байгаа нь тэр юм. Үүний ачаар бид: “Өө нээрэн би чинь ийм асуудалд байгаа юм байна. Энэ тун хэцүү, тун аюултай нөхцөл байдал
Бостонд өнгөрүүлсэн ням гариг бүрд бид Кембриж Коммонс парк руу очиж киртан зохион байгуулдаг байлаа. Тэнд ихэнхидээ олон янзын рок хамтлагууд тоглодог байсан юм л даа. Ийм учраас  дуулж, бүжиглэх гэж, сэргэн хөгжих гэж, эсвэл зүгээр л бусадтай уулзах гэж, зарим нь зүгээр зүлэг ногоон дээр суух гэж олон мянган залуус тийш ирдэг байв. Ням гариг бүрд Сатсварупа бишрэлтэнгүүдийг дагуулан ирж тэнд бүжиг дуу зохион байгуулдаг байлаа. Ингээд л бидэн дээр шинэ шинэ залуучууд нэмэгдэн ирдэг байсан юм. Энэ үеэр зарим бишрэлтнүүд цэцэрлэгт хүрээлэнгээр явж ном түгээн, хандив цуглуулна. Тэр үед (1960-1970) бурханлаг(spiritual) амьдралд тэмүүлэх залуусын хандлага маш хүчтэй байсан юм. Миний дөхөж очсон нэгэн залуу тун ч нөхөрсөг, найзархаг нэгэн байлаа. Тэрээр ийм төрлийн асуудлуудыг ихээхэн сонирхдог гэж хэлсэн ба тэрээр хэдийнээ гуру буюу номын багштай болсон бөгөөд тэр багш нь Бурхан гэж надад хэллээ. Тэгэхэд нь би түүнээс: “Та яагаад түүнийг Бурхан гэж бодож байгаа юм бэ?” гэж асуув. –         “Тэр өөрөө  өөрийгөө л Бурхан гэж хэлсэн”. –         “Ингэж
(Шрила Прабхупадын 1957 оны наймдугаар сард Жавахарлал Неруд (Энэтхэгийн анхны ерөнхий сайд) бичсэн захидлаас) “Энэтхэг орон барууны амьдралын хэв маягийг дуурайн цаг хугацаагаа дэмий үрэх ёсгүй. Энэтхэгийн соёл өндөр түвшний соёл гэдгийг та хүлээн зөвшөөрөх байх. Гэвч үүний сацуу шинжлэх ухааны хөгжил дэвшлийн замаар материаллаг дэвжил баяжилд хүрэхийг та санаархаж буй нь нууц биш. Харин энэхүү шинжлэх ухааны мэдлэг гэж юу вэ? Бурханлаг байдал – энэ нь мөн л дэвшилтэт шинжлэх ухааны мэдлэг мөн. Материаллаг шинжлэх ухаан нь  олон  тооны хүмүүст материаллаг хөгжил дэвшлийг нь ч авч ирж чадахгүй. Морьгүй сүйх тэрэг, утсан ба радио холбоо хийгээд өөр бусад хийсвэр хуурмаг тансаг байдал нь материаллаг хөгжил цэцэглэлтийг авч  ирнэ гэж та үнэхээр бодож байна гэж үү? Үгүй ээ, энэ боломжгүй. Материаллаг хөгжил цэцэглэлт гэдэг бол хүмүүст, биемахбодь нь хэвийн оршин амьдрахад хэрэгцээтэй хангалттай хоол хүнс байх явдал л юм. Таны төлөвлөгөө материаллаг хөгжлийг авч ирсэн эсвэл орчин үеийн барууны соёл ийм хөгжилд хүргэж чадна гэж та бодож байна уу?
Нэгэн тосгонд ах, дүү хоёр амьдардаг байжээ. Тэд эцгээсээ дундаа өвлөж авсан ганцхан тариан талбайтай аж. Тэр талбайдаа тэд хамтран тариа тарьж, ургацаа жил бүр тэнцүү хуваан авна. Ах нь эхнэртэй, олон хүүхэдтэй. Дүү нь эхнэргүй юмсанжээ. Ах нь шөнө болгон: “Яана даа… муу дүү минь эхнэр байхгүй. Авсан ургацаа тэнцүү хуваагаад авчихдаг. Тэгэхээр дүү минь насан өтөл болох үед яахав? Түүнд туслах үр, хүүхэд гэж алга. Түүнд би авсан ургацаасаа арай ахиуг нь ав, мөнгө төгрөгөө цааш нь хийж, өтлөж хөгшрөх үедээ хэрэглэ гэж байнга л хэлэх юм. Гэвч тэр үгийг минь хэрэгсэхгүй юм…”  хэмээн бодно. Ингэж бодоод тэрээр орондоо нааш цааш эргэж хөрвөнө. Тэгээд эцэстээ тэсэхээ больж шөнө дунд сэмхэн босоод, уут авч, өөрийнхөө үр тарианы агуулахаас уутлан, дүүгийнхээ агуулахад аваачаад асгаж орхижээ. Дүү нь мөн л бүхэл шөнөжин унталгүй, эргэж хөрвөн: “Хөөрхий ах минь… тэр маань эхнэртэй, олон хүүхэдтэй. Тэгээд ургацаа надтай тэнцүү хувааж авдаг. Түүнд би ургацаасаа ахиухныг нь ав, гэр
Бидний зүрхэнд Гималайн уулс шиг асар их бохир бузар хуралдан хуримтлагдсан. Үүнийг яаж цэвэрлэх вэ? Цэвэрлэх ямар нэг арга байна уу? Магадгүй хэн нэг эрдэмтэн зүрхийг тань цэвэрлэх хэрэгсэл өгөх болов уу? Тэд гэдэс дотрыг угааж цэвэрлэж чадах ч зүрхийг чинь цэвэрлэж чадна гэж үү? Үүнийг хэрхэн хийхийг тэд мэдэхгүй. Харин садху нар үүнийг мэддэг. Бхагаватам сударт, кришна-санкиртаны ачаар зүрх олон олон лакх амьдралын туршид хураан хуримтлуулсан материаллаг бохир бузар болгоноос ариусан цэвэрлэгдэх боломжтой хэмээн айлдсан. Тэр цагт л бхакти өсч хөгждөг. Шрила Гоур Говинда Свами, Маяпур. 1993 он (Лакха – Нэг зуун мянга 100 000 Кришна-санкиртан –Дээд Эзэн, Кришнагийн ариун нэрийг олноороо хамтран дуулах үйл ) Бэлтгэсэн: Балабхадра дас
Scroll to Top