Гоо үзэсгэлэн бол эмэгтэй хүний дхарма буюу үүрэг юм. Өөрийн гоо сайхнаар эмэгтэй хүн эр нөхрийнхөө болон ойр дотныхныхынхоо ухааныг амаржуулан тайвшруулдаг. Гоо үзэсгэлэнтэй байна гэдэг нь ямар нэг шунал ба ямар нэг хээнцэр зан биш. Ведүүдэд гадаад ба дотоод гэсэн хоёр төрлийн гоо үзэсгэлэн байдаг тухай өгүүлсэн. Тэнд өгүүлэхдээ нэгэн дуугаар эмэгтэй хүн аль аль талаасаа гоо үзэсгэлэнтэй байх ёстой гэсэн байдаг.Үүнд ямар нэг зөрчилдөх зүйл байхгүй. Өөрийн гоо сайханд анхаарснаар эмэгтэй хүн буянт үйлийг үйлдэж буй хэрэг юм. Ведүүд эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг таван махбодьтой харгалзсан таван түвшинтэй хэмээжээ. Шороо түвшний гоо үзэсгэлэн нь тааламжтай үнэртэй холбогдоно. Эмэгтэйчүүд эфирийн тоснуудыг хэрэглэж байх нь зохистой. Ийм тоснууд нь нарийн тааламжтай үнэрийг бий болгоод зогсохгүй хүний аура буюу гэрлэн биед эерэг нөлөөг үзүүлдэг. Үнэртэй ус буюу сүрчгийг аль болох хэрэглэхгүй байх нь дээр. Учир нь түүнд агуулагдах спирт өөртөө янз бүрийн нарийн биетүүдийг өдөөн дууддаг. Хамгийн эмэгтэйлэг үнэрүүд нь сарнай болон малига цэцгийн үнэрүүд юм.
Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
2
2
5
0
2





Ихэнхи өвчин өвчлөл өчигдрийн буюу хүмүүний урьд амьдралын буруу үйлийн үр дүн байдгийн зэрэгцээ өнөөдрийн зан чанарын сөрөг байдал, оюуны хөгжлийн сул дорой байдал, сэтгэл зүйн эрүүл биш байдлаас үүсдэг тухай Вед судруудад сургажээ. Бид доор гол гол өвчнүүд хийгээд түүний үүсэх болсон өнөөдрийн шалтгааны талаар товч дурдая. Архинд донтох өвчин – Сэтгэлийн гүн хямрал, хоосон хийгээд бардамналын мэдрэмж, бусдыг үл хайрлах сэтгэл, өөртөө хайр гамгүй хандах хандлагаас Аллерги буюу харшил – Өөрийгөө хүч чадлыг үл үнэлэхүйгээс Ангина буюу хоолойн өвчин – Өөрийгөө илэрхийлэх чадвар сулаас Цус багадах өвчин – Амьдралаас айх айдас, өөрийгөө үнэлэх хүндлэх үнэлэмж сулаас Артрит – Гомдомтгой зан, амархан дүрсхийн уурладаг авир, өөрийгөө үгүйсгэх, өөрийг чинь хайрлаж хүндлэхгүй байна гэж бусдад гомдохоос Астма- Дарамт, өөрийн мэдрэмжээ илэрхийлэхээс айх айдас, амьдралаас айх айдсаас Геморрой – Айдсаас үүсэн бий болсон мэдрэмж, өнгөрч улирсан үйл явдалд уурлах, хорсон санах, бүтэхгүй байх гэж айх Дүлийрэх, сонсгол муудах – Тэвчээргүй зан, аливааг таатай бишээр хүлээж авах, чамлах,
Сурвалжлагч: Тэгэхээр “амьдралдаа амжилт гаргаж” , өөрийгөө умартан зүтгэх хөдөлмөрийг болон тэмцлийг хүндэтгэвэл зохихуйц гэж тооцох хэрэггүй гэсэн үг үү? Шрила Прабхупада: “Бхагавад-гитад” өөрийн хөдөлмөрийн үр дүнгээр цэнгэл жаргал эдлэхээр зүтгэж байгаа карми нарыг мудха буюу илжиг хэмээх үгээр тодорхойлсон байдаг. Яагаад тэднийг илжигтэй адилтгасан хэрэг вэ? Яагаад гэвэл илжиг нуруундаа хүнд хүчир ачаа зөөн өдрийн турш ажилладаг бөгөөд эзэн нь энэ хөдөлмөрийнх нь төлөө түүнд хэсэгхэн өвс өгдөг. Тэрээр угаалгын газрын үүдэн дээр зогсоод дахин нуруун дээр ачаа ачих хүртэл өвсөө хивэн зогсдог. Түүнд: “Хэрэв би энэ угаалгын газраас явж одвол хаанаас ч идэх өвсөө олчихно шүү дээ. Яах гэж би энэ хүнд хэцүү ачааг зөөх ёстой гэж ?” хэмээн бодох ухаан дутдаг. Сурвалжлагч: Энэ үг чинь миний зарим нэг танилуудыг санагдуулчихлаа. Шрила Прабхупада: Энэ бол жирийн карми нарын жишээ. Тэр өөрийн оффистоо маш завгүй ажиллах агаад хэрэв та түүнтэй уулзахаар очвол тэрээр: “Өө би аймшигтай их ажилтай байна” гэж хариулна. Энэ аймшигтай
1 – СҮҮ Сүү нь зүгээр л хайрын ундаа юм. Учир нь үхэр бол тодорхой зорилготойгоор буюу хүмүүсийг хайрлаж сургахын тулд илгээгдсэн. Ийм учраас сүүг жирийн нэг хоол хүнсний бүтээгдэхүүн гэж тооцдоггүй. Энэ бол хайрын хүнс юм. Сүүг ууснаар бидний нарийн бие хайраар дүүрдэг. Нэг зүйл онцолж хэлэхэд сүүг амтлагчтай уух нь илүү ач тустай. Гоо үзэсгэлэнг сайжруулахад хамгийн зохимжтой амтлагчуудын нэг нь шафран буюу гүргэм юм. Шафран нь маш онцгой амтлагч бөгөөд тэрээр эмэгтэй хүний эмэгтэйлэг чанарыг хүчтэй нэмэгдүүлдэг ургамал. Та сүүн дээр эмэгтэй хүний организмд ач тус бүхий ямар нэг ургамал нэмбэл энэ нь катализатор шиг сүүний ач тустай чанарыг арав дахин нэмэгдүүлдэг. 2 – ШАР ТОС Шар тос нь эмэгтэй хүний аура буюу гэрлэн бүрхүүлийг цацарсан гэрэлтэй болгодог. Шар тосыг хэрэглэхдээ халуун сүүнд дусаах байдлаар хэрэглэх хэрэгтэй ба энэ нь гоо сайхны жинхэнэ коктейль болно. Халуун сүүн дээр бага зэрэг шафран, жаахан шар тос, үл ялигхан зөгийн бал болон ямар нэг
Энэ түүхийг Шрила Прабхупадын нэг шавь Бхактисиддхартха ярьсан билээ. Тэрээр 1991 онд Вермонт дахь хуралд буддистуудтай хамт оролцож байсан аж. Энэ ретритэд Далай Лам мөн оролцож байв. Буддистуудуудаас гадна маш олон хүн цугласан байлаа. Эцэст нь хурлын тэргүүлэгчид ч ирж. Хурлын төгсгөлд Далай Лам хуралд оролцогсдыг бүгдийг нь цуглуулаад хэлсэн байна: “Би сүүлчийн Далай Лам. Би ийм зөгнөлийг хэлмээр байна. Надаас хойш Далай лам гэж байхгүй болно” гэжээ. 1991 онд тэр ингэж хэлж байсан байна шүү дээ. Тэнд байсан хүмүүс бүгд баахан цочирдоцгоож… Бхактисиддхартха прабху яаж ийгээд түүнд дөхөн очоод түүнээс: “Яагаад Далай Лам дахин мэндлэхгүй гэж?” хэмээн асуужээ. Далай лам түүн рүү хараад: “Чи Бхактиведанта Свамигийн шавь биз дээ? Бхактиведанта Свами дэлхий ертөнцөд бүх зүйлийг яриад өгчихсөн байхад юуны тулд Далай Лам хэрэгтэй гэж?! ” хэмээн өгүүлсэн гэдэг. Тэрээр нэмж хэлэхдээ, та нарт байгаа тэр зүйл бол гайхамшигтай зүйл юм шүү хэмээсэн байна. Орчуулж бэлдсэн: Балабхадра дас