Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 2 2 5 0 0
Users Today : 12
Users Yesterday : 27
Total Users : 22500
Views Today : 27
Views Yesterday : 37
Дөрвөн төрлийн прамана-таттва буюу нотолгоо байдаг. Эдгээр нь шрути, пратьякша, аитихья, анумана болно. Шрути нь Ведийн нотолгоо буюу шабда прамана. Пратьякша нь мэдрэхүйнүүдийн хүртцийн тусламжтайгаар хүлээн авах нотолгоо… Хэн нэг нь: “Тиймээ, би гэрч. Би тэр бүхнийг өөрийн нүдээр харсан. Тийм болохоор би түүнийг үнэн гэж тооцно” гэж хэлдэг. Гэвч та юу харсан гэж? Та түүнийг үнэнээр нь хүлээн авсан гэж үү? Болзолт сүнс нь дөрвөн төрлийн дутагдалтай: брахма, прамада, випралипса, каранапатава (Чаитанья-чаритамрита, Ади. 7.107). Болзолт сүнсний мэдрэхүйнүүд нь төгс бус. Ийм учраас таны мэдрэхүйн хүртэц өө сэв, алдаа дутагдалтай. Үүнийг ойлгоход хэцүү биш. .. Дараагийн төрлийн нотолгоо нь анумана прамана. Энэ нотолгоог майявади нар ярьдаг. Энэ тухай “Чаитанья-чаритамрита”гаас уншиж болно… Гопинатхачарья хэлэхдээ, анумана прамана нахе ишвара-таттва-гьяне буюу “логик эргэцүүллийн тусламжтайгаар Дээд Бурханыг танин ойлгож чадахгүй” хэмээсэн. Хүн бүр өөр өөрийн анумана буюу логиктой. Тийм тохиолдолд хэрхэн нэгдсэн нэг үзэлд хүрч чадах билээ? .. Дараагийн төрлийн нотолгоо нь аитихья. Өөрөөр хэлбэл энэ нь түүхийн нотолгоон
..Эрүүлээр сэтгэгч хүн нь ямар нэг материаллаг гаригт хүрэхийг мөрөөддөггүй. Учир нь гэвэл түүнийг тэнд мөн л дөрвөн төрлийн материаллаг зовлон хүлээж байдаг. “Бхагавад-гита”-гаас, тэр ч байтугай манай орчлонгийн хамгийн дээд гаригсын систем болох Брахмалокад хүрлээ ч тэнд мөн л энэхүү дөрвөн төрлийн зовлон байдаг гэдгийг мэдэж болно. Түүнчлэн “Бхагавад-гита”-гаас, Брахмалока дээрхи нэг өдөр нь манай дэлхийн сая сая жилтэй тэнцдэг гэдгийг бид мэднэ. Үүнд эргэлзэх зүйл үгүй юм. Хамгийн дээд гаригсын систем Брахмалокад хүрч болно. Гэвч эрдэмтдийн батлаж байгаагаар, тийшээ пуужингийн хурдаар нислээ гэхэд даруй дөчин мянган жил шаардагдмуй. Сансарт дөчин мянган жил аялахад бэлэн хэн байна вэ? Ведийн утга зохиолуудаас бид тодорхой бэлтгэлийг хангаж байж гэмээ нь дурын гаригт хүрэлцэн очих боломжтой тухай мэднэ. Хэн бээр дээд гаригсын систем рүү (тэнд сахиулсан тэнгэрүүд амьдардаг хэмээн өгүүлсэн) аялахад бэлдэнэ вэ тэр тийшээ зорчиж болно. Мөн ийм маягаар доод гаригсын систем рүү аялаж болох ба мөн хүсвэл эндээ үлдэж ч болно. Эцэст нь хэн нэг нь
Шачинандана дас (Шрутидхар): Надад жаран таван настай нэгэн найз байдаг билээ. Тэрээр өмнө нь “Таймс  оф Индиа” сонины ахлах сурвалжлагчаар ажиллаж байсан юм. Түүнийг Орисст ирэх үед тусгайлан машин гаргаж, түүнийг энд тэнд явахад нь даган явах албаны хүн ч гаргаж өгч байсан билээ. Тэр сурвалжлагч найз маань тэнд ирснийхээ дараа надаас Шрила Прабхупадатай уулзуулж өгөөч хэмээн хүссэн юм. Ингээд би түүнийг Шрила Прабхупадын буудалласан шавар оромжинд дагуулан аваачив. Тэр үед Шрила Прабхупада өөрийн хэдэн шавь нартай ярилцаж суусан ба бид ч тэдний яриаг сонсохоор суулаа. Прабхупада, Чаитанья Махапрабхугийн сургаал зааврыг түгээхээр АНУ-д ирсний дараа эхэн үед учирч байсан томоохон хүндрэл бэрхшээлүүдийнхээ талаар ярьж байлаа. Тэрээр, америкчууд зөвхөн мэдрэхүйн зугаа цэнгэлд л итгэдэг, хэрвээ хэн нэг нь илүү тансгаар цэнгэж чадах юм бол үүнийгээ амжилтын шинж гэж тооцдог хэмээн ярьж байсан юм. “Ийм хүмүүст хэрхэн яаж Кришна ухамсрыг хүлээн авах итгэл үнэмшлийг төрүүлэх вэ?  гэж л би бодож байлаа” хэмээн Шрила Прабхупада ярьж байв. Тэгснээ Шрила Прабхупада,
 Ведийн тоон зурхайн төөрөг   Таны зан төрх, дотоод мөн чанар, нийгэмтэй харьцах байдал, таны сайн болон муу тал, найз нөхөрлөлийн байдал, анхаарч сэрэмжилж явбал зохих зүйлс, эрүүл мэндийн ерөнхий байдал, тохирох үнэт эрдэнийн чулууд, тохиромжтой өнгүүд, жилийн сайн болон муу цаг мөчүүд, амжилтанд хүрч чадах насууд, эзэмшвэл зохих мэргэжил, санхүүгийн боломжууд, амьдралынхаа туршид анхаарч сэрэмжилж явбал зохих санамж зөвлөгөө гэх мэт өөр бусад олон олон зүйлийн тухай мэдээллийг тоон зурхайн ухаан танд хэлж өгнө. Хэмжээ 10 орчим хуудас  Үнэ: 45000төг Жич: Энэ төөргийг хийхэд таны төрсөн он, сар, өдөр байх шаардлагатай. 2. Ведийн одон зурхайн ерөнхий зурлага  Таны төрсөн од танд ямар зан чанар, хувь тавиланг бэлэглэж байгааг, мөн Сарны болон Нарны байрших ордоор таны хувь тавиланг шинжинэ. Таны зан чанарын ерөнхий байдал, эрүүл мэндийн байдал, гэр бүл, ажил бизнес, үр хүүхэд, ашиг орлого авч ирэх бизнесийн чиглэлүүд, эд хөрөнгө, санхүүгийн байдал,  амжилт карьерын талаархи мэдээллийг таны төөрөг зурлагаас гаргаж мэдээлнэ. Мөн таны эрүүл мэнд эсвэл ажил карьер,
Асуудал бэрхшээлүүдийг хэрхэн даван туулах вэ? Шримад-Бхагаватам 1.2.18 лекц https://youtu.be/J2geSeu2R9o Дахин төрөл авах нь маш эрсдэлтэй. Энэ үйл явцыг хэрхэн зогсоох вэ? https://youtu.be/uKkgCx5DPHg . 3Шанти буюу төгс амар амгаланд хэрхэн хүрэх вэ? https://youtu.be/JPhMuN7UNzk
Scroll to Top