Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 1 5 0 6
Users Today : 11
Users Yesterday : 32
Total Users : 11506
Views Today : 11
Views Yesterday : 44
Ням гаригийн орой прасад тараах үе. -Прабху, Та дахиад нэмэх үү? -Үгүй ээ, баярлалаа. Би зургаагаас хойш иддэггүй. -Пөөх тийм үү, сэтгэлийн тэнхээ л байх даа? -Үгүй дээ, зургаан таваг бол зуршил минь юм! Тэгээд л гүйцээ! Долоо дахиас нь хоолой давахаа байчихдаг юм…
Би сахиулсан тэнгэрүүдэд мөргөх болон имперсонализм үзлийг, ерөөсөө  Кришнад өөрийгөө бүрэн даатгадаггүй бүх үзлийг нээлттэйгээр шүүмжилдэг Энэтхэгийн цор ганц хүн. Тиймээ, энэ үнэн. Миний Гуру Махараж(номын багш) өөрийн номлолдоо хэзээ ч эвлэрэх үзлийг баримтлаж байгаагүй. Би ч тэгэхгүй, миний шавь нарь ч ингэх ёсгүй. Бид Кришна бол Бурханы Дээд Бодгаль, бусад бүгд нь Түүний салшгүй хэсгүүд буюу албатууд гэдэгт хатуу итгэдэг. Үүнийг бид бүх дэлхий даяар зоригтой зарлан тунхаглах ёстой. Хүмүүс Кришнаг Дээд Бодгаль хэмээн үзэж Түүнд өөрсдийгөө бүрэн даатгаагүй цагт энэ ертөнц дээр энх амгалан суух тухай тэдний мөрөөдөл зүгээр л тэнэг харанхуй тэмүүлэл, мөрөөдөл хэвээр үлдэнэ гэдгийг тэд сайтар ухамсарлах ёстой. (Шрила Прабхупадын Гириражид бичсэн захидлаас. 1972 оны нэг сарын 2) Орчуулж бэлдсэн: Балабхадра дас
Майк Робинсон(Лондонгийн радиогийн сурвалжлагч): .. Тэгэхээр ямар нэг шашныг шүтэх ёстой гэж үү? Хүн заавал Кришнагийн бишрэлтэн болох ёстой юу? Шрила Прабхупада: Хэргийн учир шашинд биш. Энэ бол шинжлэх ухаанч зүйл. Та сүнсний мөн чанартай амьд бодгаль. Гэвч материаллаг болзолт байдлаас болж материаллаг байгалийн хуулиудын нөлөөнд автсан. Ийм учраас та христийн шашинд, би индуизмд итгэж болох ч энэ нь та өтлөж хөгшрөөд би өтлөж хөгшрөхгүй гэсэн үг биш. Бид өтлөж хөгшрөхүйн ухааны талаар ярьж байна. Энэ бол байгалийн хууль. Та христ шүтлэгтэн болохоор өтлөнө, харин намайг  индуизм шүтлэгтэн болохоор  өтлөхгүй  гэж бодох хэрэггүй. Бүгд л өтлөж хөгширнө. Үүн шиг байгалийн хууль хэн ямар шашныг шүтэж байгаагаас үл хамаарч бүгдэд нь адилхан үйлчилдгээрээ  үйлчилсээр байх болно. Майк Робинсон: Тэгэхээр та, бид бүгдийг удирдан залж байдаг зөвхөн нэг л Бурхан байдаг гэж батлан хэлэхийг хүсээд байна уу? Шрила Прабхупада: Ганц л Бурхан бий ба ганцхан л байгалийн хууль бий. Бид бүгд энэхүү байгалийн хуулийн нөлөөн дор оршдог. Биднийг Бүхний Дээд
Хүүхдүүд Орчлонгийн янз бүрийн түвшингээс нааш ирдэг. Тэднийг гурван төрөлд хувааж болно: доод, дунд, дээд ертөнцийн гэж. Амьд бодгалиудыг ямар түвшнээс ирснийг нь хэрхэн  тодорхойлох вэ? Хэрэв түүний ухамсар “Бүх зүйл таагүй муу байвал би аз жаргалтай байна” хэмээх үзэл дээр суурилж байвал энэ нь доод ертөнцийн. Хэрэв хүмүүсийн амьдралын хэв маяг “Би таны аз жаргалтай байгааг үгүйсгэхгүй байна. Гэхдээ миний аз жаргал эн тэргүүнд байх ёстой. Миний сонирхлыг гэр бүл, үр хүүхэд маань л татдаг. Таны гэр бүл надад хамаагүй. Энэ бол таны л асуудал” хэмээх үзэл дээр суурилж  байвал энэ нь дунд ертөнцийн.. Хэрэв  “Та л аз жаргалтай байвал,  бүгд аз жаргалтай байвал би аз жаргалтай” хэмээх ухамсар бүхий хүн нь дээд ертөнцөөс ирсэн гэсэн үг юм. Сергей Серебряков ૐ  “Ведийн гэр бүл” семинараас ૐ Орчуулж бэлдсэн: Балабхадра дас
…Махапрабху – энэ бол Кришна. Тэрээр Кришнагаас ялгаагүй. Гэвч өөр төлөвт оршдог. Кришна, Махапрабхугийн дүрээр морилон ирсэн нь, Кришнад өөрийгөө хэрхэн даатгах аргыг бидэнд заан сургахуйд оршиж байсан юм. намо маха ваданаяа кришна према прадаяа те кришнаяа кришна-чаитанья намне гаура-твише намаха Рупа Госвами энэ пранама мантрагаараа Гаурангад хандан залбирал өргөжээ. Маха-ваданаяа нь хамгийн харамгүй, өгөөмөр хувилгаан Шри Кришна Чаитанья гэсэн утгатай. Яагаад? Яагаад гэвэл Кришна-према-прадаяа те – Тэрээр кришна-премаг (Бурханыг хайрлах хайр) түгээдэг. Кришна анхдагч дүрээрээ энэ дэлхийд морилохдоо кришна-премаг түгээгээгүй. Тэр түүнийг далдын далд, батаас бат, бөхөөс бөх цоожоор цоожилж орхисон. Нэг хайрцгийг нөгөөд нь хийгээд, түүнийгээ гурав дахид нь хийгээд, гурав дахийг нь дөрөв дэхид нь хийгээд гэх мэтчилэн. Премаг ийн цоожилсон. Кришна премаг түгээгээгүй. Тэр түүнийг бат бөх цоожнуудтай олон тооны хайрцагнуудад хийгээд бат найдвартай нуусан. Харин Тэрээр Махапрабху дүрээр ирэхдээ тэр бүх цоож цуургуудыг эвдэж, премаг бүгдэд түгээсэн юм… Махапрабху маш өгөөмөр… уттама адхарма кинчу на бачхила жачхие дилака кола кахе премананда
Scroll to Top