Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 2 2 4 9 9
Users Today : 11
Users Yesterday : 27
Total Users : 22499
Views Today : 22
Views Yesterday : 37
Мөнхийн мэргэн цэцэн Ведийн эрдэм ухаан Ведийн сургаал нь орчин үеийн  материалист эрдэмтдийн  хүлээн зөвшөөрсөнөөр  манай гаригийн хамгийн  эрт дээр үеийн  сургаал номлол юм. Тухайлбал, Риг-Ведийн  анхны сурвалж нь МЭӨ 6500 жилийн үед, дээр нь 2000 жилийг  нэмбэл, нийлээд  8500 жилийн өмнө бий болсоныг баталж байгаа юм. Гэтэл Ведийн өөрийн нь бичээс  5000 жилийн өмнө бичигдсэнийг тодорхойлж байгаа юм. Харин энэ цаг үеийг хүртэл  брахма-шабдын  хэлбэрээр буюу брахмануудын хүрээнд амаар дамжин ирсэн байна. Брахман  гэдэг нь  оюун ухааны хувьд гэгээрсэн   хүмүүсийн дээд хүрээ юм. Энэхүү  брахманууд  нь  тодорхой авьяас чанарыг эзэмшсэн бөгөөд  ведийн бүх сургаалыг  зөвхөн нэг удаа  сонсоод л цээжлэх чадвартай байжээ.  Орчин цагт бид энэ чадвараа алдсан бөгөөд бага хэмжээний текстийг ч амархан цээжлэх чадваргүй болжээ. Та бүхэн  ийм цээжлэх  ойтой /феномен/  гоц хүмүүсийг  их үнэлдгийг  мэдэх байх. Жишээлбэл, бүтэн хэвлэлийн хуудас бичлэгийг  2-3 удаа  уншаад бүх үсэг, тэмдэгт, цэг, таслалыг хүртэл цээжлэх чадвартай  хүмүүсийг феномен  буюу гоц ойтой гэж үздэг. Харин 
Дахин төрөл  олох ба Кармын хууль Өнөөдөр би Та бүхэнд “Бхагавад Гита” болон “Шримад Бхагаватам” зохиолуудаас зарим нэг шүлгийг сонирхуулъя .”Бхагавад Гита ” бол бурханлаг амьдралын цагаан толгой юм.Энэ зохиолыг олон эрдэмтэд сайшаан үзэж гүн ухааны ихэд алдаршсан аугаа суурь шастир гэж хүлээн зөвшөөрдөг .Альберт Эйнштейн өөрийн бүхий л нээлт , бүтээлүүдээ энэхүү шастир дээр тулгуурлан хийж байсан байна. Л.Н.Толстой мөн л энэ бүтээлийн нөлөөн дор “Дайн ба Энх ” алдарт романаа туурвисан юм.Энэ тухай өгүүлсэн олон гар бичмэл тэдний өдрийн тэмдэглэлүүдэд хадгалагдан үлджээ. Нобелийн шагнал  гардан авах ёслолын ажиллагаан дээр Эйнштейнээс үг хэлэхийг хүсэхэд , тэрээр эхлээд , “Би юу гэж хэлэхээ мэдэхгүй байна ” гэснээ өөртөө авч явсан “Бхагавад Гита”- г гаргаж ирээд :”Би бүх хүмүүст энэ номыг уншихыг зөвлөж байна. Энэ бол орчлон ертөнцийн Библи судар юм. Хэрвээ Та өөрийгөө эрдэмтэн гэж хүндэтгэн  үздэг л  бол “Бхагавад Гита”-ын гүн ухааныг  зайлшгүй танин мэдсэн байх ёстой.”  хэмээн  хэлжээ.  Алдар цуутай олон хүмүүсийн 
Хэрмэл номлогчийн өдрийн тэмдэглэл” номын 6-р ботиос Хорьдугаар бүлэг  (2005 оны арван нэгдүгээр сарын 9-15)   Вриндаванаас Өрнийг зүглэн хөдлөхийн өмнө би Прахлада дасад Ражастан дахь нэр алдартай Шүтээн болох Шри Натхажаас даршан авахыг хүсэж буйгаа хэлэв. Энэ Шүтээн нь Бурхан Чаитанйаг ч залрахаас өмнө одоогоос таван зуу орчим жилийн тэртээ Говардхан ууланд аугаа чин бишрэлтэн Мадхавендра Пуригийн олж байсан тэр Шүтээн билээ. Хожим нь Шүтээнийг Вриндаванаас одоогийн Удайпур хотын ойрхонтой орших Натхдварт зөөж аваачсан юм. “Тэгвэл ч  гайхалтай юм болно доо, гэж Шри Прахлад хэлээд, – дашрамд нь бид тэр газраас хэдхэн цаг яваад очиж болох цөлд амьдардаг нэр алдартай зурхайчийнд зочлож болох юм. Тэрээр Бхригу гэж алдаршсан бөгөөд учир нь хүний ирээдүйг Бхригу-самхитаар зөгнөн хэлдэг юм” гэв. “Тэр нээрэн ирээдүйг зөгнөдөг хэрэг үү?”гэж би асуулаа.   “Өө тэгэлгүй яахав, – гэж Прахлад хариулаад , – Бхригу-самхита маш үнэн зөв зөгнөн хэлдэг . Шрила Прабхупада ч үүнийг баталсан байдаг. Двапара-югагийн төгсгөлөөр Бхригу Муни Кали-югад
Кришна Бурханы морилон залрахуй Газар дэлхий дээр хаанчилж байсан хаад манай гариг— дэлхийн дааж тэсвэрлэх хир хэмжээнээс хэтэрсэн их цэргийн хүчинг хуралдуулсан тийм цаг үе байлаа. Тэдгээр хаад бол үнэн хэрэгтээ хааны хувцас өмсгөл бүхий демонууд байсан. Тэр цаг үед дэлхий бүхэлдээ тайван бус байдалд орсон тул газар дэлхийг удирдан захирагч охин тэнгэр Бхуми тэдгээр хаадын зүгээс өөрт нь учруулж байгаа аюул занал, гай зовлонгийн талаар мэдүүлэхээр Брахма тийш зорин одов. Бхуми үнээний дүр хэлбэрт хувирч ороод  нүдэндээ дүүрэн нулимс цийлэгнүүлсээр Брахма-гийн өмнө хүрч очив. Тэрээр маш их гунигтай байсан бөгөөд өөрийгөө нь өрөвдөх сэтгэлийг түүнд төрүүлэхийн тулд уйлж байлаа. Газар дэлхий дээрх гай зовлонтой хүнд хэцүү байдлын талаар түүнээс сонсоод Брахма тэнгэрийн сэтгэл маш ихээр  зовж эхлэв. Тэгээд тэр Шри Вишнугийн залран байгаа сүүн далайг зорихоор шууд шийдсэн. Шива тэнгэр тэргүүтэй бүхий л сахиулсан тэнгэрүүд түүнийг дагалдсан. Мөн Бхуми ч гэсэн тэдэнтэй хамт явлаа. Сүүн далайн эрэг дээр ирээд Брахма тэнгэр өнө эртийн нэгэн цагт
Орчин үеийн шинжлэх ухаанд дахин төрөлтийн гайхалтай үзэгдлийн бодитойг нотолсон хангалттай олон баримт нотолгоо хэдийнээ хуримтлагджээ. Өнөөдөр манай сонины уншигч та бүхэнд өөрийн урьд төрлөө маш тод санадаг цөөн хүмүүсийн нэгд тооцож болох эгэл бус нэгэн эмэгтэйн тухай гайхалтай өгүүллийг толилуулах гэж байна. Ракхи Жадек Лондон хотоос манай оронд 2005 оны зургаадугаар сард тусгайлан Оросын олон хот тосгодуудаар өөрийн гайхамшигтай, сэтгэл хөдлөм түүхийг хүмүүст ярьж өгөхөөр айлчлан ирсэн билээ. Ийнхүү тэрээр манай сонины редакцид зочиллоо. – Та өөрийнхөө тухай болон гэр бүлийнхээ тухай товчхон танилцуулаач. – Энэ амьдрал дахь миний нэр  Ракхи Жаядек. Эхийн талын овог Канади. Би Лондонд амьдардаг энэтхэг гэр бүлд 1975 оны наймдугаар сарын 9нд төрсөн билээ. Эцэг маань механикч, ээж маань гэрийн эзэгтэй. Миний ах мөн л машин техникийн ажил эрхэлдэг. Харин миний номын нэр маань Ратнавали. – Та хэрхэн яаж өөрийн урьд төрлөө санасан юм бэ? – Гол гол дурсамжууд 2000 оноос эхлэн ой ухаанд минь орж ирсэн юм.
Scroll to Top