Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 2 2 4 8 8
Users Today : 27
Users Yesterday : 22
Total Users : 22488
Views Today : 37
Views Yesterday : 32
ЭНЭТХЭГ БҮЖИГ – ЕРТӨНЦИЙГ БҮТЭЭХ БУРХАНЫ ХӨДӨЛГӨӨН ЭНЭТХЭГ БҮЖИГ – ГЭГЭЭРЭЛД ХҮРЭХ ХАЙРЫН ЗАМ МӨР ЭНЭТХЭГ БҮЖИГ – ЖАРГАЛАНГ МЭДРЭХ БАХДАЛТ ЦАГ МӨЧ Эрхэм таныг Монголд анх удаа зохиогдож буй Энэтхэгийн ПАРАТАНАТЯАМ бүжгийн дугуйланд урьж байна. Энэтхэгийн соёл, урлаг, уламжлалаас танилцуулахаас гадна Дэлхийд алдартай ПАРАТАНАТЯАМ БҮЖГИЙГ заана. Урлагийн сайхныг мэдэрч, өөрийгөө дээдэлдэг хүн бүрийг урьж байна! 2008 оны 12 сарын 10-ны өдрєєс эхлэн 19 цагаас Төв гал Командын байрны Хурлын Зааланд  бїжгийн дугуйлан эхлэнэ. Тєлбєр 30000 тєгрєг. Холбогдох утас: 91882304
М.Хангал Ведийн шашны номын багш Кришнагийн адислалт Даса А.Ч.Бхактивайбхава Свами манай орноо зочлон єнгєрєгч бямба гарагт “Сvнсний тухай мэдлэг” лекц уншлаа. Тэрбээр 1952 гуравдугаар сарын 28-нд Латвийн Рига хотноо мэндэлж хvvхэд ахуй насаа Германы Гамбург хотноо єнгєрєєсєн бєгєєд нутгаасаа гараад 15 жил болсон аж. Тvvний номын нэр “Бурханд зvтгэх сэтгэлийн хєдєлгєєнийг бий болгох” гэсэн утгатай бол ээж ааваас хайрласан алдрыг нь Гуннар Рейманн гэдэг. Амьдралынхаа ихэнх жилvvдийг ведийн шашинд зориулан гэгээрэлд хvрсэн номын багштай “Ведийн шаштир”-аас ведийн сургаалийг Монгол дахь шавь нартаа тайлбарлаж байхтай нь таарч ярилцсан юм. -Та “Сvнсний тухай мэдлэг” лекцээрээ сvнс гэж юу болохыг тайлбарласан. Тэгвэл уншигчид маань ч сvнс гэж юу болохыг сонирхож байгаа? -Сvнс нь бурханлиг оюун ухааны нэгээхэн хэсэг болдог. Хvн махан биетэй. Махан биеэ жинхэнэ хvн гэж эндvvрдэг. Гэтэл бидний махан бие ердєє л сvнсний гадаад тусгал юм. Сvнс биеэс гарсан тохиолдолд махан бие vхдэг. Сvнс биеэ орхиж, хvн нас барахыг “явчихлаа, тэнгэрт хальчихлаа” гэдэг. Єєрєєр хэлбэл бие
Халуун усгүй! Агааржуулагчгүй! Телевизгүй! Хэрвээ бид өөрсдийн байнгын хэрэглээ болчихоод байгаа халуун ус, агааржуулагч, телевизэд хэт автагдаагүй байсансан бол үнэндээ Шрила Прабхупадагийн энгийнээр амьдрах сургаалийг дагаж чадахаар л байна.  “Халуун ус, агааржуулах систем, телевизгүйгээр амьдрал ямар ч утгагүй шүү дээ?!?!?!?” гэж та бодож болох юм. Миний хариулт бол – энэ чинь тэр чигээрээ утгагүй зүйл. Дэлхийн 70 хувь эдгээр бүгд орчин үеийн зохиомлоор үүсгэсэн ая тухыг эдлэлгүйгээр амьдардаг ч тэд энэ бүх зүйлүүдгүйгээр тун ч аз жаргалтай, сайхан амьдардаг юм. Надад итгээрэй, би бол Энэтхэгт амьдардаг Америк хүн ба ихэнх хүмүүс энд эдэнгүйгээр сайхан л амьдарч байна. Хүмүүс ингэж илүүдэл ая тухгүйгээр аз жаргалтай амьдраад болоод байхад та юугаараа онцгой болоод ийм эрх ямба эдлэх ёстой вэ? Юу танд ийм онцгой давуу эрх автоматаар олгогдсон гэж бодож зүрхлэхэд хүргэнэ вэ? Бид эдгээр хиймэл зуршлуудыг орхисон ч, үгүй ч, жишээ нь газрын тосны нөөц дууслаа гэхэд бид тэртээ тэргүй үүнгүйгээр амьдрахаас аргагүй болно. Дуртай ч бай, дургүй
Газар дэлхий дээр хаанчилж байсан хаад манай гариг— дэлхийн дааж тэсвэрлэх хир хэмжээнээс хэтэрсэн их цэргийн хүчинг хуралдуулсан тийм цаг үе байлаа. Тэдгээр хаад бол үнэн хэрэгтээ хааны хувцас өмсгөл бүхий демонууд байсан. Тэр цаг үед дэлхий бүхэлдээ тайван бус байдалд орсон тул газар дэлхийг удирдан захирагч охин тэнгэр Бхуми тэдгээр хаадын зүгээс өөрт нь учруулж байгаа аюул занал, гай зовлонгийн талаар мэдүүлэхээр Брахма тийш зорин одов. Бхуми үнээний дүр хэлбэрт хувирч ороод  нүдэндээ дүүрэн нулимс цийлэгнүүлсээр Брахма-гийн өмнө хүрч очив. Тэрээр маш их гунигтай байсан бөгөөд өөрийгөө нь өрөвдөх сэтгэлийг түүнд төрүүлэхийн тулд уйлж байлаа. Газар дэлхий дээрх гай зовлонтой хүнд хэцүү байдлын талаар түүнээс сонсоод Брахма тэнгэрийн сэтгэл маш ихээр  зовж эхлэв. Тэгээд тэр Шри Вишнугийн залран байгаа сүүн далайг зорихоор шууд шийдсэн. Шива тэнгэр тэргүүтэй бүхий л сахиулсан тэнгэрүүд түүнийг дагалдсан. Мөн Бхуми ч гэсэн тэдэнтэй хамт явлаа. Сүүн далайн эрэг дээр ирээд Брахма тэнгэр өнө эртийн нэгэн цагт газар дэлхийг живэхээс аврахаар
Түүний анагаах хүч чадлын тухай өгүүлэхүй “Аюурведийн анагаагч мантранууд” номын зохиогч С.М.Неаполитанскийн Оросын Аюурведийн анагаах ухааны Ассоциацийн ерөнхийлөгч доктор И.И.Ветровтой хийсэн ярилцлага   Неаполитанский С.М.: Таны бодлоор мантра гэж юу вэ? Ветров.И.И: Мантра гэдэг нь ухааныг эвдэн сүйтгэгч программаас ангижруулдаг авианы чичирхийлэл юм. Мантраг санскритаас орчуулах шаардлагагүй. Зарим хүмүүс мантра ба залбирал нь нэгэн адил хэмээн боддог. Гэвч хэрэв мантраг орчуулвал тэрээр бүхий л утга учраа алддаг. Неаполитанский С.М.: Хүнд мантра ямар нөлөөлөл үзүүлдэг вэ? Ветров.И.И: Гурван үе шат буюу механизм, мантрын үйлчлэл байдаг. Нэгт, мантра болгон физик бие махбодид хүчтэй нөлөөлөл үзүүлдэг. Бидний биед ойролцоогоор 3.5 триллион эс байдаг ба эс бүр бие даасан амьд оршнол бөгөөд эс бүрт сүнс, өөрийн гэсэн “нарийн” бие буюу сэтгэл, өөрийн гэсэн мэдрэхүй, өөрийн гэсэн эфирлэг бие, өөрийн гэсэн физик бие махбодь буюу эсийн цөм, митохондр, олон олон рецепторуудтай бүрхүүл бий. Бидний эсүүд томоохон улс гүрний иргэд бөгөөд харин бидний сүнс түүний тэргүүн байхаар сонгогдсон. Тэрээр маш өчүүхэн жаахан авч бид
Scroll to Top