Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 2 2 4 8 6
Users Today : 25
Users Yesterday : 22
Total Users : 22486
Views Today : 33
Views Yesterday : 32
… Дээр цагт Прайагийн ойд нэгэн анчин амьдардаг байжээ. Түүний аз болоход тэрээр Бурхан Нарайаны Ваикунтын гаригаас  буцан явсан аугаа мэргэн Нарада Мунитэй учирсан байна. Нарада Ганга, Йамуна мөрний ус нэгдэн нийлдэг тэр газарт угаал үйлдэхээр Прайагийг зорин явж байв. Ойг нэвт гарч явах замдаа тэрээр газарт хэвтэж буй шувууг харав. Суманд нэвт харвагдсан шувуу амьд бөгөөд өрөвдөлтэйгөөр хашгирч байлаа. Хэсэг хугацааны дараа Нарада үхлүүт тарчлан хэвтэж буй бугатай таарав. Дараа нь шархадсан бодон гахай, өөр нэг газарт өвдөлтөөсөө болж чичрэн буй молтогчинг харав. Энэ бүхэн Нарадад өрөвдөх энэрэх сэтгэл төрүүлж дотроо: “Ийм нүглийг хийж байдаг хэн гээч тэнэг вэ?” хэмээн бодлоо. Бурханы чин бишрэлтнүүд жам ёсоороо амьд оршнолуудын хараад энэрч өрөвдөж байдаг тул аугаа мэргэн Нарадын тухай яриад ч яахав дээ? Энэ байдал Нарадагийн сэтгэлийг маш ихээр гонсойлгов. Цааш жаахан яваад тэрээр нум, сумаар зэвсэглэсэн нэгэн хүнийг олж харлаа. Анчны арьсны өнгө тун их хар бөгөөд нүд нь улаан өнгөтэй аж. Нум, сумаар зэвсэглэсэн түүнийг
Хэрвээ та энэ тухай илүү ихийг мэдэхийш хүсвэл бид жилийн 24 ба өндөр жилийн 2 нийт 26 экадешийн тухай түүхийг орчуулан бүрэн эхээн нь доорх хайгт pdf форматаар тавсан болно. [татах] Юдхиштхира Махаража айлтгасан нь: “Ай бурхдын Бурхан Шри Кришна минь ээ, Таны алдар бадартугай. Ай орчлонгийн эзэн минь ээ, Зөвхөн Та л өндөг, чийг, үрнээс төрөх болон үр хөврөлөөс хөгжин бий болдог  амьд оршнолуудын дөрвөн төрлийн эх булаг билээ. Зөвхөн Та л бүгдийн анхдагч учир шалтгаан билээ. Ай Бурхан минь ээ, иймээс Та бол бүтээгч, тогтоон баригч болоод устган сөнөөгч билээ. Бурхан минь ээ, Та өршөөн нигүүлсэгч учраас л Магха (1-2) сарын харанхуй хагаст тохиодог Шат-тила экадашийн адислал ерөөлт өдрийн талаар надад айлдсан билээ. Одоо, энэ сарын гэрэлтэй хоёр долоо хоногийн экадашийн тухай айлдаж соёрхоно уу. Түүнийг юу гэж нэрлэдэг болон хэрхэн яаж баримтлах ёстой вэ? Танд маш эрхэм байдаг энэ өдөрт ямар Бурханд бишрэл хүндэтгэлээ илэрхийлэх вэ? Бурхан Шри Кришна хариу айлдсан нь: Ай Юдхиштхира минь ээ,
Гоо сайхан бол ертөнцийн хамгийн дур булаам зүйл юм.  Орчлон дээр хүн бүр л ямар нэг сайхан зүйлд өөрийн мэдэлгүй татагддаг. Харамсалтай нь энэ ертөнц дээрх бүхий л гоо сайхан худал хуурмаг бөгөөд түр зуурынх байдаг. Тэр нь ганцхан мөчид үзэгдээд л дараагийн мөчид замхран арилна. Яг л үүлэн чөлөөний наран шиг. Иймээс ч гоо сайханд үнэн байдаггүй. Тэгэхээр эндээс нэг асуулт урган гарна. “Үнэн гоо сайхан хоёр нийцдэг үү?” гэж. Зарим нь үнэн бол тийм ч сайхан байдаггүй гэдэг. Тэр ч үнэн л дээ. Үнэн юм үргэлж гашуун байдаг. Үнэн гоо сайхан хоёр нэг цагт, нэг дор хамт байж чадах уу? Танд нэг зүйлийг хэлэхэд хамгийн зөв үнэмлэхүй үнэн үргэлж хамгийн сайхан байдаг. Үнэн хамгийн сайхан зүйл байдаг учраас хүн бүрийг татдаг. Тэр бүү хэл үнэн өөрөө хүртэл тэрхүү сайхандаа татагддаг. Үнэний тэр гоо сайханд татагдсан маш олон эрдэмтэн мэргэд, чин бишрэлтнүүд бүхнийг огоорон үнэний хойноос явж байсан юм. Махатма Ганди үнэнийг хайж олоход
Зурхай, тоон зурхай, алганы зураас судлалыг үндэслэгч нь Бхригу муни ба эдгээр эрдэм ухаануудын үндсэн гарын авлага нь Бхригу-самхита хэмээх судар юм. Ведийн зурхайч нь эдгээрээс хамгийн багадаа хоёр чиглэлийг эзэмшсэн байх ёстой. Мэдээжээр тэрээр аль нэг зүйлийн талаар илүү их мэдлэгтэй болох хэрэгтэй. Энэ бүх гурван салбар маань дурын ямар ч асуултанд хариу өгөх чадвартай ч цаг хугацааны тодорхой байдлын хувьд, алдаа мадгийн хувьд янз янзын түвшинтэй байдаг. Гэвч туршлагатай зурхайч нь чухам ямар арга нь тухайн тавьсан асуудалд хамгийн тохиромжтой болохыг шууд тогтоодог байх ёстой. Хэрэв асуултыг түүний сайн мэдэхгүй тийм чиглэлд тавьсан бол тэрээр тухайн асуултыг тэр чиглэлд мэргэшсэн өөр хүн рүү шилжүүлэх хэрэгтэй. Энэ зорилгоор ведийн янз бүрийн салбарууд болох аюурвед, зурхай, тоон зурхай, палмистри зэргийн мэргэжилтнүүд түншилж ажиллах нь муугүй байдаг. Ведийн эрдэм ухааныг даган баримтлагсад аз хийморь нь өрсөлдөгчийг бий болгоход бус харин найз нөхдийг болгосон цагт ирдэг гэдгийг мэдэж байх хэрэгтэй. Танд хандагчийн бурханлаг өсөлт хөгжлийн талаар санаа
Түүний анагаах хүч чадлын тухай өгүүлэхүй “Аюурведийн анагаагч мантранууд” номын зохиогч С.М.Неаполитанскийн Оросын Аюурведийн анагаах ухааны Ассоциацийн ерөнхийлөгч доктор И.И.Ветровтой хийсэн ярилцлагын төгсгөл Неаполитанский С.М: Та бодит амьдрал дээр мантраг хэрэглэж байсан тодорхой тохиолдлуудаасаа яриач. Ветров.И.И: Саяхан би “Үхэх зуршлаа орхицгооё” нэртэй семинар зохион явуулсан л даа. Энэ семинар маань кайя-кальпа буюу үхэлгүй мөнхөд хүрэхүй хийгээд залуу насаа хадгалахад зориулагдсан эртний эрдэм ухаанд зориулагдсан байсан юм. Энэхүү сургаалд тусгай мантрууд байдаг. Семинарын маань хөтөлбөрт хамтаар мантра-бясалгах хичээл орсон байлаа. Хэдийгээр семинарт маань мантрын тухай багахан мэдлэгтэй олон хүн орсон байсан ба мөн мантра эмчилгээнд маш болгоомжтой ханддаг, өөрсдийгөө үнэн алдартны шашинтай улс оронд амьдардаг хэмээн ярьж байсан олон хүн байсан хэдий ч мантра-бясалгалд оролцохоос татгалзсан бараг нэг ч хүн байгаагүй юм. Семинарыг сонсогч нар шийдвэрийг хүлээн авахаас бүрэн дүүрэн ангид байсан билээ. Гэвч хүмүүс семинарыг орхиж яваагүйгээр барахгүй мантрын тухай ямар ч мэдлэггүй өөрсдийн төрөл төрөгсөд, найз нөхдөө дагуулан ирцгээсэн байв. Энэхүү семинар дээр “үхлийг ялагч” буюу махамритьюнжаяа мантран дээр
Scroll to Top