Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 2 2 4 8 5
Users Today : 24
Users Yesterday : 22
Total Users : 22485
Views Today : 32
Views Yesterday : 32
1973 оны тавдугаар сарын 7. Лос-Анжелесын орчим Номхон далайн эрэг Шрила Прабхупадаг доктор Сингх, Брахмананда Свами, бусад шавь нар нь дагалдан явна. Ид шидийн хүчний үүсэл Шрила Прабхупада: Йогчид гол нь өөртөө янз бүрийн ид шидийн хүчнүүдийг хөгжүүлэхэд автсан байдаг. Йогч нь усан дээгүүр живэлгүйгээр явж чаддаг. Тэрээр таталцлын хуулинд захирагддаггүй. Энэ ид шидийн хүчийг лагхима гэж нэрлэдэг. Лагхима гэдэг нь хүн хөвөнгөөс ч хөнгөн болж, таталцлын хуулийг эсэргүүцэх чадвартай болно гэсэн утгатай. Йогийн систем нь энэ дадлаар хичээллэгчид аль хэдийнээ оршин байх ойлгогдошгүй хүчийг хөгжүүлдэг. Энэ хүүхдүүд усанд сэлж байна(усанд сэлж буй хүүхдүүдийг заагаад) харин би сэлж чадахгүй. Гэвч сэлэх чадвар надад угаас бий. Харин зөвхөн дадлага л хэрэгтэй. Тэгэхээр хэрэв хүн ийм йогийн хүч чадалтай байдаг юм бол Бурхан ямар хэмжээний йогийн хүчийг эзэмшдэг болохыг бод доо. Ийм учраас Ведүүдэд Түүнийг Йогешвара буюу “бүхий л ид шидийн хүчнүүдийн эзэн” гэсэн нэрээр нэрлэдэг. Бхагавад-гитад(10.8) Кришна: ахам сарвасйа прабхаво маттах сарвам правартате – “Би бол бүхий л бурханлаг болон материаллаг ертөнцүүдийн эх булаг
Хэрвээ та энэ тухай илүү ихийг мэдэхийш хүсвэл бид жилийн 24 ба өндөр жилийн 2 нийт 26 экадешийн тухай түүхийг орчуулан бүрэн эхээн нь доорх хайгт pdf форматаар тавсан болно. [татах]  Юдхиштхира Махаража айлтгасан нь: Ай Васудевагийн алдарт хүү Бурхан Кришна минь ээ, намайг өршөөн соёрхож, Пхалгуна (2-3) сарын гэрэлтэй хоёр долоо хоногт тохиодог экадашийг тодорхойлон айлдаж хайрлана уу. Бурхан Кришна айлдсан нь: Ай Юдхиштхира минь ээ, хаадын хаан минь ээ, Вижая экадаши гэж алдаршсан энэхүү аугаа мацгийн тухай  чамд Би баяртайгаар айлдъя. Энэхүү экадашийг баримтлах хэн бүхэн энэ амьдралдаа ч тэр, мөн дараагийн амьдралдаа ч тэр амжилтанд хүрэх нь эргэлзээгүй. Энэ экадашид мацаг барьсан болон түүний аугаа яруу алдрын тухай сонсох хэн бүхний  бүхий л нүгэл арилан үгүй болдог. Нэгэн удаа Нарада Муни бадамлянхуа байрлалаар сууж байгаа Брахма бурханд хандан: “Ай хагас бурхдын шилдэг нь минь ээ, Вижая экадашийг  итгэл дүүрэн баримтлах хүний хүртэх ач тусын талаар надад өгүүлж хайрлана уу.” гэж хэлсэн. Нарадын аугаа эцэг Брахма бурхан хариулсан
Нарны байршлыг гараар, математикийн хүнд хэцүү томъёоны тусламжтайгаар тооцоолох нь хийхэд бэрх ажил юм. Гэвч аз болоход Нар ба Дэлхийн хөдлөх хурд нь нэг нэгэнтэйгээ харьцуулахад бараг өөрчлөгддөггүй болохоор Нарны байршлыг ойролцоогоор тогтоох нь математикийн толгой эргэм томъёогүйгээр тодорхойлчихож болох зүйл. Ведийн зурхайд Нар нь доор өгүүлсэн хоногуудын хооронд харгалзах ордод оршино. Дөрвөн сарын 13/14 –аас таван сарын 13   –  Хонь Таван сарын 14-өөс зургаан сарын 14  –   Үхэр Зургаан сарын 15-наас долоон сарын 15  –  Ихэр Долоон сарын 16-наас найман сарын 15 –  Мэлхий Найман сарын 16-наас есөн сарын 15 – Арслан Есөн сарын 16-наас арван сарын 16  –  Охин Арван сарын 17-ноос арван нэгэн сарын 15  – Жинлүүр Арван нэгэн сарын 16-наас арван хоёр сарын 15/16 – Хилэнц Арван хоёр сарын 15/16-аас нэг сарын 13 –  Нум Нэг сарын 14-нөөс хоёр сарын 12 –   Матар Хоёр сарын 13-наас гурван сарын 13   – Хумх Гурван сарын 14-нөөс дөрвөн сарын 13/14  –  Загас Хэрэв хоёр сар 29 хоногтой бол(өндөр жил) энэ онд төрөгч нь дараагийн өндөр жилийг хүртэл таблиц дээрхи
1973 оны тавдугаар сарын 3. Лос-Анжелесын орчим Номхон далайн эрэг Шрила Прабхупадаг доктор Сингх, Брахмананда Свами нар дагалдан явна. Үл үзэгдэх нисэгч Шрила Прабхупада: Энэ дэлхий дээрхи бараг бүх хүн амьдрал нь материас үүсэлтэй гэсэн хуурмаг төсөөлөлтэй байдаг. Бид энэ булай онолыг няцаахгүй орхиж чадахгүй. Амьдрал материас үүсээгүй. Харин матери нь амьдралаас үүсэлтэй. Энэ бол онол биш. Энэ бол баримт. Шинжлэх ухаан нь хуурамчхан онол дээр суурилдаг ба ийм учраас түүний бүх тооцоолол, дүгнэлтүүд нь худал. Үүнээс л болж хүмүүс зовж байна. Энэ бүх алдаатай орчин үеийн шинжлэх ухааны онолууд нь засарвал хүмүүс аз жаргалтай болно. Иймээс л бид эрдэмдтийг уриалан дуудаж, тэднийг ялагдлыг хүлээлгэх ёстой. Эсрэг тохиолдолд тэд бүхий л нийгмийг төөрөгдөлд оруулах болно. Матери нь зургаан янзын хувиралд ордог: төрөх, өсөх, оршин тогтнох, дагалдах бүтээгдэхүүнээ үлдээх, хуучирч муудах, үхэх. Гэвч материйн дотор талд орших амьдрал нь(бурханлаг сүнс)мөнх; тэрээр энэхүү өөрчлөлтүүдэд өртдөггүй.Амьдрал өсч цэцэглээд, унан доройтож байгаа юм шиг л санагддаг ч үнэн хэрэгтээ тэрээр
“Прартхана”-гаас)  1 нитаи-пада-камала, коти-чандра-сушитала, же чхайай жагата журай хено нитаи бине бхаи, радха-кришна паите наи, дридха кори’ дхаро нитаира пай 2 се самбандха нахи жа’р, бритха жанма гело та’р, сеи пашу боро дурачар нитаи на болило мукхе, мажило самсара-сукхе, видйа-куле ки корибе тар  3 аханкаре матта хоийа, нитаи-пада пасарийа, асатйере сатйа кори мани нитаийер коруна хабе, браже радха-кришна пабе, дхаро нитаи-чарана ду’кхани 4 нитаийер чарана сатйа, тахара севака нитйа, нитаи-пада сада коро аша нароттама боро дукхи, нитаи море коро сукхи, ракхо ранга-чаранера паша    Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупадын тайлбар Таны өмнө Нароттама дас Тхакурын бас нэгэн гайхамшигтай дуу байна. Тэрээр энэ дуундаа нитаи-пада-камала(камала гэдэг нь бадамлянхуа, пада нь өлмий гэсэн утгатай) буюу Бурхан Нитьянандын бадамлянхуан өлмийн тухай өгүүлжээ. Энэ өлмий нь хүн бүрт нэг биш хэдэн сая сарны гэрлийн тээн авчрах амар тайван байдлыг олж болох өмөг түшиг юм. Хэдэн сая сарны туяа нь ямархан тайвшралыг авчрахыг төсөөлөх гээд оролд доо! Энэ эрчимтэйгээр там руу халин
Scroll to Top