Сатсварупа Даса Госвами Шримад Бхагаватамд Бали Махараж болон Ваманадева нарын тухай түүх бий. Ваманадева бол бяцхан брахман хүүгийн дүрээр тодорсон Бурханы Дээд Бодгаль өөрөө байв. Тэр Бали Махараж дээр очиж гурван алхам газар өгөхийг гуйн зөвшөөрүүлдэг. Гэхдээ Тэрбээр орчлонгийн дүрээ тодруулж эхний хоёр алхмаараа л бүх ертөнцийг эзэлсэн учраас Бали Махараж амласан гурав дахь алхам газраа өгөх боломжгүй болж хүнд байдалд орно. Ваманадева түүнийг Варунагийн олсоор хүлэхэд эхнэр нь төдийгүй номын багш нь хүртэл орхин одсон байна. Гэхдээ Бхагаватамд Бали Махаражийг баригдаж хүлэгдсэндээ ичих нь бүү хэл огт сэтгэл зовоогүй гэж өгүүлдэг. Тэрбээр сэтгэл зовохын оронд харин ч Ваманадевад хандан “Таны эсрэг тэмцэж байсан олон демонууд эцэстээ аугаа иогийн төгс төгөлдөрт хүрсэн билээ. Таны сүр хүч цор ганц үйлээр олон зорилгыг гүйцэлдүүлж чаддаг. Тиймээс намайг ямар ч байдлаар шийтгэсэн, Варунагийн олсоор хүлсэн ч би огтхон ч ичиж, сэтгэл зовнихгүй байнам” (Бхаг. 8.22.6) гэж хэлдэг. Бали Махараж Бурханы өршөөл нигүүлслийн талаар мэддэг байсан бөгөөд Бурхан
Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
2
2
4
6
2





Бяцхан Шраван эмээгийнхээ хажууд зогсоод урд хашааны зэрлэг өвсийг хичээнгүйлэн зулгааж байгааг нь харж байв. Хүү өвөө эмээтэйгээ Лондонгоос ирснээс хойш өдөр бүр л ийм ажил хийж байгаа. Тэр одоо таван настай бөгөөд өвөө эмээтэйгээ байх дуртай. Мэдээж хэрэг Камакши, Вишванатан хоёрт ч бяцхан хүүтэй хамт байх нь таалагддаг. Вишванатан пурануудаас үлгэр уншиж өгөхөд хүү зөвхөн түүнийг нь сонсох гэж төрсөн юм шиг анхааралтай сонсоно. Камакши түүнийг үдэш бүр сүм рүү дагуулж явна. Хүүд сүмийн аварга том барилга, пракарамууд, бас прасад, цэцэгс, камфорын үнэр бүгд таалагддаг. Тэр шүтээн бүртэй ярьж, лам нарын тарни уншихыг сонсоно. Хүү Кумбаконамын ойролцоох энэ тосгонд хоёр долоо хоног саатаад эцэг эхтэйгээ Чиннай руу ээжийнхээ аав ээж дээр очоод дараа нь Лондон руу нисэх ёстой байлаа. Энд байх үеэр нь Кришнагийн Жаяанти болж таарлаа. Камакши амттай хоолнууд бэлтгэж, Вишванатан Бурхан Кришнагийн түүхээс өчнөөн цагаар хүүрнэж байлаа. Эмээ нь савнуудаа прасадаар дүүргэж байгааг харчихаад ухаангүй хайртай өвөө дээрээ буцаад гүйж очих
Эрт урьдын цагт нэгэн алдартай сүмийн цэвэрлэгч байжээ. Тэрбээр гайхалтай бишрэлтэй хийгээд шударга нэгэн байв. Өдөр бүр даршан авахаар сүмд ирж байгаа мянга мянган бишрэлтнүүдийг хараад Бурхан байнга л эндээ зогсч хүмүүст даршан өгөөд их л ядардаг байх даа хэмээн боддог байж. Тэгээд нэг өдөр Бурханыг амраахыг хүсэхдээ “Би Таны оронд нэг өдөр зогсъё” хэмээн гуйв. Сүмийн Шүтээн түүнд “Би түр амарч болох л юм. Харин чамайг Өөр шигээ болгосны минь хариуд чи нэг зүйл хийх ёстой. Энд над шиг зүгээр л зогсоод орж ирсэн хүмүүс рүү инээмсэглэн тэдэнд адислалаа хайрлаарай. Юунд ч бүү саад бол, юу ч битгий ярь. Шүтээн болохоо сана. Бас Би бүх зүйлийг төлөвлөсөн байдаг гэдэгт итгэлтэй байгаарай” гэж хариулжээ. Цэвэрлэгч саналыг зөвшөөрч дараагийн өдөр нь Бурханы оронд зогсов. Тэгсэн нэгэн баян хүн орж ирээд залбирчээ. Тэрээр их хандив өргөн бизнес нь амжилттай болохыг гуйж гэнэ. Харин гарахдаа дүүрэн мөнгөтэй түрийвчээ сүмд орхичихжээ. Шүтээнд хувилсан цэвэрлэгч түүнийг дуудахыг хүссэн ч өөрийгөө
йамуна-пулине, кадамба канане, ки херину сакхи! аджа шйама вамшидхари, мани-манчопари, коре лила расараджа Ай сакхи! Өнөөдөр би юу харсан гэж санана! ариун Ямуны эрэг дээр кадамбан ойн шугуй дунд. Трансцендент амтын хаан мэт тоглоом цэнгэлээр наадагч, дан эрдэнийн ширээнд залран суугч. Аялгуут лимбээ барин зогсоод инээмсэглэн зогсох аадрын үүл мэт бараан биетэй жаалхүүг харлаа 2 кришна-кели судха-прасвравана, аштха далопари шри радха шри хари, аштха-сакхи париджана Үзэмжит найман дэлбээтэй, үнэт чулуудан чимэгтэй үнэн тансаг алтарь дээр. Өөрийн найман гопигоор хүрээлүүлэн Радха Хари нар заларч байна. Бал бурман цутгалан мэт нууцлаг хайрын наадмаа . Бахдам үзэсгэлэнт Шри Кришна энд илрүүлэн харуулан байна 3 сугита нартане, саба-сакхи гане, тушичхе йугала-дхане кришна-лила хери’, пракрити-сундари, бистаричхе шобха ване Чамин гоо гоёлтой бурханлаг хос танаа, цангинасан яруу дуу, уян налархай бүжгээр. Бүгд олон гопи нар өргөл хүндэтгэлээ өргөж бүрэн дээд эздийнхээ тааллыг дүүрэн ханганам. Гайхамшигт ойн гүнд аялан зугаалж яваа гаргуун үзэсгэлэнт хосуудын ийм л зугаа наадмыг. Амилсан зураг мэт, Кришнагийн ийм гайхам цэнгээнийг аяа
Олесия Подцероб ISKCON Мэдээ – 2010, 11 сарыn 4 “Москвагийн Олон Улсын Номын Үзэсгэлэн Яармаг(МОУНҮЯ) нь Оросын соёл болон бизнесийн амьдралын томоохон үйл явдалуудын нэг гэж зүй ёсоор тооцдог. Жилээс жилд дэлхийн улс орнуудын тэргүүлэгч хэвлэлийн болон номын худалдааны гол компаниуд өөрсдийн хамгийн чухал ололт амжилтуудаа энд дэлгэн үзүүлдэг…” Владимир Путины хэлсэн энэ үгийгМосквагийн Бүх Оросын Үзэсгэлэн Яармагийн Төвийн Номын Үзэсгэлэн яармагийн Каталогид ишлэл болгон бичсэн байдаг. Бхактиведанта Боок Траст (BBT) бол МОУНҮЯармагийн хамгийн анхны хамтрагчидын нэг нь билээ. Одоогоос 30 аад жилийн өмнө, 1979 онд BBTнь Оросын ард түмэнд Ведийн гайхамшигт мэдлэгтэй танилцах боломж олгосон юм. Энэ үеэс хойш их хугацаа өнгөрч. Хүмүүс, удирдагчид, мөн улс төрийн тогтолцоо гээд бүх л зүйл өөрчлөгджээ. Харин хүмүүсийнномынүнэ цэнийг ойлгодог үзэл огт өөрчлөгдсөнгүй. Хамгийн анхны 1977 оны үзэсгэлэн яармагийн уриа нь “Ном энх тайван, хөгжил дэвшлийг аварна” гэсэн байдаг. Ноён Путин ч мөн Номын Яармаг нь олон улсын харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж хэлж байсан. Бурханлаг ном нь