Үргэлжлэл 3-р хэсэг ЗУРГААН ЗҮЙЛ Эрлэг номун хаан зарлиг болруун: Энэ өдөр нэгэн их буянтан өөд болж ирэхнээ хэмээсэнд эрлэгийнхэн цөмөөр босож хүндлэв. Тэр урьд зүгээс номын хувцас өмссөн махлаг дүртэй аяга тэхимлэг (гэлин) гурван зуу гаруй эр эм хүнийг дагуулан цан хэнгэрэг хөгжим сэлтээр маанийг аялгуулан шүлэглэж дурссаар дээгүүр заларч явахдаа – Би мааньч Ёнжид гэгч билээ. Арилсан номын орноо одлоо. Эдүгээ эрлэгийн газар зуурдын сансарт байгаа хүн амьтан та нарын дотор урьд надтай номын барилдагаар учирсан хүн бий аваас одоо намайг дагаж явахтун! хэмээн дуугарах төдийгээр тамын мэс, хүрдэт хийгээд илд, мэс, навчит мод цөм газар дор орсон ба эрлэгүүд ер дуу чимээ гаргалгүй номхон байхыг энэ удаад үзэв. Тэр зарлигийг сонссон эрс, эмсийн олон сүнс миний ламтан мөн миний ламтан мөн хэмээн баярлалдан хойноос нь дагаж одсонд эрлэгийн зардас нар дэгээгээ дээш явуулж нилээд олон сүнсийг доош татан газар буулгав. Чойжид би тэр цагт харваас ламыг дагагсад нь бараг эмс охид,
Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
2
2
4
5
9





Үргэлжлэл 2-р хэсэг Нэгэн зүйл. Тэдний дотроос үстэй малгай өмссөн гартаа шүрэн эрх барьсан шүдээ дорсойтол маань уншсан нэгэн хүмүүнийг дуудан авчирж эрлэг номун хааны өмнө сөгтгөн бараалхуулсанд Эрлэг номун хаан: – Аяа чи хүний оронд байхдаа энд ирэхийг хүртэл юу үйлдсэн билээ? Чи авралт гурван эрднийг орой дээр шүтэж, авсан номын тангаргийг эвдэлгүй сахиж, аливаа тарнийг урих утгыг бясалгахын сайн үйл хийж явсан уу? үгүй юу? Өөрөө эд малд шуналгүй, эрхэм лам хуврагуудыг хүндлэн дээдэлж аливаа сайн буянаа өргөж, зовлонтой амьтдад өглөг өгч явсан уу?үгүй юу? Авралт ламын сургаалын багшийг хүндлэн тахиж, ачит эцэг, эх юүгээ өргөн асарч, ах дүү нараа хүндэтгэн аливаад эв зохистой ариун шудрага санаатай явсан уу? үгүй юу? Төр, шашин хоёрын ёсыг доромжлон даваад төрхмийн олон түмнийг худал хов үгээр үймүүлж, төлөв бус муу зангаар олон лугаа жигшигдэж явсан уу? үгүй юу? Арван хар нүглийг тэвчин хичээж аливаа сайн үйлийг шимтэж амьтны амийг аврах ба авралт маанийн үсгийг амандаа
Мэргэн уншигч танаа өргөн айлтгах ину: Мунхагийн харанхуйг гийгүүлэгч билгийн зул хэмээх энэхүү судар олон түмнээ Чойжид дагины тууж хэмээн алдаршсан эртний гайхамшигт нэгэн үйл явдал билээ. Энэ туужид Чойжид гэдэг бүсгүй 36 хан насандаа бие барж авралт лам багш нарын айлдан соёрхсон номын ач буянаар сүнс нь зуурдын зовлонг эдлэлгүйгээр туулан өнгөрч эрлэгийн газар очиж улмаар Эрлэг номун хаантай (Ямараджа)нүүр учран ярилцсан буюу түүний зарлигаар тамын орнуудыг нүдээр үзэж бүтээсэн уран нарийн зохиомжоор хойт нас, нүгэл, буяны тухай номлон үзүүлсэн түүхэн зохиол юм. Мунхагийн харанхуйг гийгүүлэгч билгийн зул оршвой Хутагт их нигүүлсэгч дор мөргөмүй. УМ МАНИ БАД МЭ ХУМ. Хамгийг айлдагч Ялж төгс нөхцсөн Бурхан лугаа хамтдаа агч Сарваа бодисадва нарт мөргөмүй. Харш нисванисаас тонилгох цаг бүхнээ даан соёрхоо. Чойжид би бие, ухаан салсны эцэст эрлэгийн газар хүрч буян нүглийн үрийг эдлэхийн учрыг мэдэрч Эрлэг номун хааны зарлиг захиаг дэвтэр дор оршуулан олон амьтнаа дэлгэр гаргахын тул товхон өгүүлэх нь: Чойжид би 36-хан насны цагт
Хүслийн зоргоор мунхарч явбал Хүмүүн заяа балрах болно Шуналын эрхээр шуударч явбал Шулмын үүд нээгдэх болно. Нүгэл гэмээ нь нүглээс айлгүй Нүдэн балай зүтгэн явж, Элэг доогоос ч эрээлэх нь үгүй Элий балай донслон явж, Амь биеэ золиод ч хамаагүй Амраг түүнээ тэврэе хэмээн, Алт мөнгөө шавхаад ч хамаагүй Амтат жаргалыг эдэлье хэмээн Араг яс тэвэрсэн төдийгөө Амьд явсны гавьяа гэх үү? Өөрт хамаагүй бусдын биеийг Өмчилж сууснаа олз гэх үү? Гивлүүр хөшгийг нь ярах төдийд Гэрэвшин ичингүйрэх бүсгүйг хараад Хаалт бүгдий нь тайчих хүсэлд Хамаг бие чинь шатдаг хирнээ, Хэзээ нэгтээ хүүрийн газар Хянгар хошуут тасын өмнө Өвч бие нь ярагдахын цагт Өлөн нүд чинь далдирах бус уу. Өрөөл бусдын харцнаас хүртэл Өрсөж харамлаж явсан түүгээр чинь Өдийн хойно шувуу хооллоход Өмчирхөж харамлах сэтгэл чинь хаачаав. Мах, цусан тулам болохоороо л Махчин амьтны хоол биз ээ, Цэцгэн эрхи, зандан сүрчгээр Чимэн хөөрцөглөх хэрэг юун. Хөшиж хэвтэх хүүрийг хараад Хүйдэс айдас болдог хирнээ Хөдлөөд босоод
Бомбейд байх хугацаандаа Шрила Прабхупада өөрийн олон жилийн дадал зуршлаа өөрчлөлгүй бараг өглөө болгон шавь нарын хамт Джухугийн элсэн дээгүүр аялан алхдаг байв. Энэ аяллынхаа үеэр тэрээр нутгийн оршин суугчдын нэг, хуучин цэргийн эмч байсан доктор Пательтай харилцан ярилцдаг байлаа. Сүүлчийн өдөр, Австрали руу нисэхийн өмнө Шрила Прабхупада доктор Пательд өөрийн сүнсний хөгжлийг илүү ахицтай байлгахын тулд бишрэлтнүүдтэй аль болох их харьцаатай байж, сат-санга буюу цэвэр ариун харьцааг өөрийн амьдралын дадал болгохыг зөвлөв: – Хэрвээ та бишрэлтнүүдийн хүрээлэл дунд аль болох их цаг хугацааг өнгөрөөх аваас Кришна-катха танд маш аятай таатай байх болно. – Тэгвэл энэ сайхан номууд санга болж болно биз дээ?! Энэ ч бас сат-санга шүү дээ, тийм биш гэж үү? хэмээн доктор Патель Прабхупадаас асуув. – Тиймээ, тэгэлгүй яахав… – Тэгэхээр өглөөнөөс авахуулаад л би танаас сат-санга авдаг. Дараа нь “Бхагаватам”, “Бхагавад-гита”гаас сат-санга авдаг. Би байнгын сат-санга дунд байна. Гэтэл та намайг үүнийг хийхгүй байна гээд байх юм! – хэмээн доктор Патель инээмсэглэв. – Үгүй – үгүй, та юу ярина