Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 2 2 4 5 7
Users Today : 18
Users Yesterday : 26
Total Users : 22457
Views Today : 25
Views Yesterday : 37
Нэгэн хүн жигтэй сонин зүүд зүүдлэжээ. Тэрээр нэг их элстэй далайн эргээр явж байх аж. Түүнтэй хамт Бурхан Өөрөө хамт явна гэнэ. Тэнгэрт түүний амьдралын дүр зураг анивалзах ба энэ болгоны дараагаар элсэн дээр хоёр хос мөр гарч байгааг тэр ажиглав. Нэг нь түүний хөлийн мөр, нөгөөх нь Бурханы хөлийн мөр ажээ. Түүний нүдний өмнө түүний амьдралын сүүлчийн мөчлөг анивчин өнгөрөхөөс өмнө тэрээр элсэн дээрхи мөрүүдийг ажиглан харав. Гэтэл түүний амьдралын замын хамгийн хэцүү мөчлөгүүдэд нөгөө мөр ганцхан жим болж хувирсан байхыг тэр анзаарчээ. Түүнчлэн энэ мөч нь түүний амьдралын хамгийн хэцүү, зовлонтой үе байсныг тэр санан дурсав. Тэрээр маш ихээр гашуудан гуниглаж, Бурханаас асуув: –       Та надад хэлэхдээ хэрвээ чи Миний хэлсэн зам мөрийг дагавал Би чамайг орхихгүй гэж надад хэлсэн биш бил үү. Гэтэл миний амьдралын хамгийн хэцүү мөчүүдэд ганцхан эгнээ мөр энэ элсэн дээр үлдсэн байгааг би харлаа. Чухам яагаад Та, Та надад хэзээ хэзээнээс илүү хэрэгтэй тэр үед орхиод явчихсан юм
Бурханы бишрэлтний яруу алдар бадартугай ! Бурангуй явдлын уруу намтар сөнөтүгэй ! Хари-н бишрэлтний гэгээн алдар мандтугай ! Хазгай явдлын бараан сүүдэр сөнөтүгэй ! Хаа холын Энэтхэгээс дал гарсан насандаа Харанхуй далайн чанад дахь Америк орныг зорив Зүдүү гучуун улмаас тухтай унаанд амжсангүй Зүтгүүр ачааны хөлөгт арай ядан дайгдав Аймшигт далай түүнийг амар тайван байлгасангүй Анхны өдрөөс эхлэн далайн өвчнөөр өвдөв Арайхийн илаарь болоод хэд хонож байтал Аюулт зүрхний шигдээс амины хаалгыг тогшив Найдвар тасарч байтал Бурхан Кришна зүүдлэгдэв Гайхам сайхан орноосоо хөлгөөр ирж үзэгдэв Адис өршөөлөө хайрлаад, амь насыг нь хамгаалаад Алс холын зорилгод нь амжилт, хийморь ерөөв Ядруу биетэй Бхактиведанта Бурханы санааг таасангүй Яршигтай хол замыг яах гэж туулж байгаагаа ухаарсангүй Эцсийн мөчид бүх зүйл Эзний таалалд байдгийг санаж Эх нутаг Вриндаванаа санаж, нулимстай шүлэг тэрлэв Арай гэж Америк орны бараа харагдав Ай хөөрхий гэж, шүтлэгийн сүүдэргүй сүрлэг өндөр орднуудыг хараад шүүрс алдав Хачин жигтэй, бурханлагийн ойлгоцгүй ийм хүмүүсийг Харигийн бишрэлтэн болгоно гэдэг ямар хэцүүг шууд
Шри Кришна-намаштакам   Шри Рупа Госвами   1 Ай аврал энэрлийн дээд Шри Харинам минь ээ! Алмаз чулуудан гайхам зүүлт мэт Алтран гялалзах Упанишадууд хүртэл Бадам мэт Таны ялдам өлмийд Баясал дүүрэн мөргөн сөгднөм Ариун судрууд ядрахаа огоорон Амрах чөлөөгүй Таныг л магтнам Их йогчид, эрдэмт мэргэд Гэгээн багш, гэгээрсэн бишрэлтнүүд Таны өлмийд сөгдөн мөргөж Дахин, дахин магтан алдрашуулмуу 2 Гэгээн мэргэдийн магтан дуулдаг Гэрэл цацарсан Шри Харинам минь! Амьд амьтсын ач тусыг бодож Авиан дүрээр илрэн залрав Хэрвээ хүмүүн ганц л удаа Гэхдээ бүр шоолж егөөдөөд Эрхэм нэрийг уншин дуудваас Элдэв нүгэл нь устан арилмуй Ариун гэгээн нэр алдар Таны Алдар суу дуурьсах болтугай! 3 Наран мэт гэрэл цацруулсан Найрсаг энэрэнгүй Ариун нэр минь ээ! Нэрний тань туяаны өөдөс төдийг Нэг л удаа харсан хэн ч бол Материйн ертөнцийн мунхаглалын харанхуйгаас Бат лавтай ангижрах болно Ариун мэдлэгийн үртэс ч үгүй Адгийн сохорт ч тэр үнэний харааг хайрлана Таны л ачаар дорд унагсад Бурханы
Ведийн зурхай болон уламжлалт аюурведийн эмчилгээтэй хослуулан хүнийг архи, спиртийн хамааралт байдлаас гаргана. Зурхайн заслын аргын тусламжтайгаар тухайн хүнд нөлөөлж байгаа ад, донгийн хорлол, нэхлийг хөөн зайлуулна. Харин уламжлалт аюурведийн тан нь архи, дарсыг он удаан жил хэрэглэсээр хордож бохирдсон эрхтнүүд болох элэг, бөөр, зүрх, судас, цусны эргэлтийн системийг аажмаар цэвэрлэн, түүнээс хорт бодисыг гадашлуулах ба цэвэрлэгдэж, ариуссан бие, эрхтэнд удаан үйлчилгээт хор болох архи, дарсыг биед орохыг эсэргүүцэх дархлаа тогтох болно. Мөн тангийн агууламжид байх нэг ургамлын найрлага нь архи, дарс ууснаас ирэх цэнгэл, мансуурлын амтыг үгүй болгоно. Энэ нь архийг донтон, ахин дахин уух тэсч ядсан хүслийг оргүй унтраах нэг гол хүчин зүйл болно. Энэ тан хүний эрүүл мэндэд ямар нэг сөрөг нөлөөгүй 100 хувь ургамлын гаралтай бүтээгдэхүүн юм. Эмчилгээ, заслыг хослон хэрэглэснээр архинд донтон орсон ямар ч хүн архи, дарсны хамааралт байдлаас бүрэн гарах ба эргэн буцаж түүнд орохгүй. Та энд дарж архины эмчилгээ, заслын талаархи . bhadra_mon@yahoo.com эмайл хаягаар эсвэл 99786426, 98657256 утсуудаар холбогдон асууж тодруулж болно. Та энд дарж архины эмчилгээ, заслын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг татаж авна
Чулуун баганан дотороос илрэн тодорсон бурхан минь Чин бишрэлт хүүхдүүдээ хамгаалан байдаг бурхан минь Эрдэнийн чамин зүүлтээр цээжээ гоёсон бурхан минь Эрхэмсэг үзэсгэлэнт дүрээрээ зүрхэнд залрагч бурхан минь Харанхуйг сарниагч гэрлээрээ орчлонд нэвчсэн бурхан минь Хамгийг баясгагч нэрээрээ ертөнцөд алдаршсан бурхан минь Энрэн нигүүлсэхүйн сэтгэлийг өвөрлөн ирсэн бурхан минь Эргэх дэлхийн номлолыг засан чиглүүлсэн бурхан минь Алтлаг шаргал өнгөтэй ариун гэгээн бурхан минь Амраг хайртын дүрдээ хувилан заларсан бурхан минь Цагаан морь хөлөглөн ирэх цайлган сэтгэлт бурхан минь Цадиггүй буруу аашлагчдыг шийтгэн цээрлүүлэх бурхан минь Бүхний хайрыг татагч чанадад залрах бурхан минь Бүжиглэн дэгдэх өлмий нь бадамлянхуай бурхан минь Улиран солигдох эрин галвуудын Учир зангилаа бурхан минь   Сумъяажавын Мөнхсайхан  
Scroll to Top