Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 2 2 4 4 6
Users Today : 7
Users Yesterday : 26
Total Users : 22446
Views Today : 8
Views Yesterday : 37
1-р хэсэг Ом харир видадхйаан мама сарва ракшаам Нйастангхри – падмах патагендра приштхе Дараари-чармааси-гадешу-чаапа Паашаан дадхаано ‘шта-гуно ‘шта-баахух Гарудын нуруун дээр морилон залрах Дээд Эзэн бээр найман мутартаа дун, галт хүрд, бамбай, илд, шийдэм, нум, сум, аргамж зэрэг найман төрлийн зэр зэвсгийг барьжээ. Тэрбээр бүхнийг чадагч ба найман төрлийн ид шидийн хүчийг Өөртөө дүүрэн шингээсэн байдаг бүлгээ. Энэхүү Бүхний Дээд Бурхан Өөрийн гайхамшигт найман мутраараа намайг бүх төрлийн аюул ослоос авран хамгаалах болтугай. Джалешу маам ракшату матсйа-мууртир Йаадо-ганебхйо варунасйа паашаат Стхалешу майаавату-ваамано ‘вйат Тривикрамах кхе ‘вату вишваруупах Усан дотор намайг сахиулсан тэнгэр Варунын албат нар болох далай тэнгисийн зэрлэг, догшин амьтдаас Дээд Бурхан бээр Өөрийн аварга том загас дүрээрээ авран хамгаалах болтугай. Газар дээр одой дүрт Дээд Эзэн Вамана бээр Өөрийн худал хуурмагийн эрч хүчээр намайг халхлан хамгаалах болтугай. Харин тэнгэрт намайг гурван ертөнцийг дүүрэн эзэлж байдаг орчлонгийн аварга биет Вишварупа авран хамгаалах болтугай. Дургешв атави – ааджи-мукхаадишу прабхух Пайаан нрисимхо ‘сура-йутхапаарих Вимунчато йасйа махаатта-хаасам Дишо винедур нйапатамш ча
Нэгэн удаа буянлаг, бурханлаг брахман нэгэн архичин эрд хандаж: “Ай нөхөр минь, миний сайн сэтгэлийн зөвлөгөөг сонсож, өөрийнхөө сайн сайхны тулд архи уухаа боль. Ариун судар номонд архи, дарс уугч хүмүүс тамд унана гэж айлдсан байдаг” гэхэд архичин эр: “Сүрэн Бабу ч бас архи уудаг шүү дээ” хэмээн эсэргүүцэв. “Тэр ч бас там руу явна” гэж брахман хариулав. “Барун Бабу ч бас архи хэрэглэдэг дээ!” хэмээн архичин мөчөөгөө үл өгөв. “Тэр ч бас тамд унана”. “Арун Бабу бас л уудаг” гэж мөнөөхь эр зүтгэв. “Тэр мөн л там руу одно. Архи уудаг хэн ч бай гарцаагүй тамд ойчно” гэж брахман түүнийг итгүүлэх гэж оролдов. Тэгмэгц архичин эр: “Аа тэгвэл өөр хэн хэн тамд унах вэ? ” гэхэд “Худал хэлдэг, хулгай хийдэг, бусдыг хууран мэхэлдэг, хууль бус эр, эмийн харьцаанд орогчид тамд унана” хэмээн брахман хариулав. “Тэгвэл биеэ үнэлэгч-брахмини нар яах бол?” хэмээн архичин этгээд дахин сонирхлоо. “Там”. Архичин эр хэсэг дуугүй байснаа, дараа нь
.. Бид хьюстонын сүмд 2 өдрийг өнгөрөөсөн ба энд байх үедээ Бурхан Раамачандрын илэрсэн өдөр болох Рама Навамийн баярыг тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. 4 сарын 4нд бид Далласын хойд хэсгээр зорчсон ба тэнд биднийг Тамал Кришна Махараджийн анхны шавь нарын нэг энэтхэг бишрэлтэн, сүмийн тэргүүн Нитьянанда дас баяртайгаар угтан авсан юм. Хуульч мэргэжилтэй, маш их туршлагатай бишрэлтэн болох Нитьянанда дас Кришнагийн Ухамсрын Олон Улсын хэд хэдэн сүмүүдэд үнэнчээр үйлчлэн зүтгэдэг. Үдийн хоолны үеэр би түүний Кришнагийн ухамсарт анхлан ирсэн сонирхолтой түүхийг сонссон юм. 1978 онд тэрээр бизнес эрхэлдэг байсан ба гэр бүлийнхээ хамтаар Фиджи арал дээрхи Лауток хотод амьдардаг байжээ. Нэгэн удаа зэргэлдээ байшинд нь бишрэлтнүүд нүүн ирж амьдрах болжээ. Тэд тэр даруйд өөрсдийн шинэ “сүмийн” дөрвөн буланд том том чанга яригчдыг байрлуулж, өдөр бүр, өдөр тутмын бүх 7 аратийг(шүтээнд мөргөх ёслол) шууд дамжуулах болов. Ингэснээрээ тэд хөршүүдээ залхаан нүүлгэж, тэдний байшин сууцыг эзэмшихийг хүссэн байна. Гэвч Нитьянанда бишрэлтнүүдийн санаснаар болсонгүй, тэдэнд бууж өгөхгүйгээр шийдэж, тэднийг
Хоёр хүн хайч, хутга хоёрын аль нь аливаа зүйлийг зүсэхэд сайн бэ гэдэг дээр маргалдаж байв. “Хутга!” хэмээн нэг нь хэлэхэд, нөгөө нь, “Үгүй ээ, хайч” хэмээн мэтгэнэ. Тэдний маргаан тун халуун тэмцэл болон өрнөв. “Хэрэв чи зөвшөөрөхгүй бол чамайг би ус руу шиднэ” гэж хутгыг магтаж байсан нэг нь хэлэхэд “Үгүй, би өөрийн санаа бодлоос хэзээ ч ухарч няцахгүй. Хайч бүхнээс илүү!” гэж нөгөө нэг нь хариулав. Хутгыг өмгөөлөгч, эсэргүүцэгч этгээдээ ус руу түлхэн унагахад тэрээр бага шиг сэлэх гэж оролдоод чадалгүй эцэст нь эцэж ядраад живж эхлэв. Гэсэн ч тэрээр тун  зөрүүд өөрийнхөөрөө нэгэн байсан тул үхлийн ирмэг дээр очиж, усанд живж байхдаа ч уснаас гараа цухуйлган долоовор дунд хуруу хоёроороо хайчилж байгаа хөдөлгөөн үзүүлж өөрийн зөвийг батлахыг оролдож байсан гэдэг. Дүгнэлт Эрдэмтэд ба имперсоналистууд(Бурханы бодгаль бус буюу биет төлөвгүй гэж үзэгсэд) өөрсдийн ялагдлыг хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй. Тэр ч байтугай тэднийг бүрэн дүүрэн ялаад байхад ч тэд өөрсдийнхөө зөв хэмээн зүтгэсээр байдаг. Бэлтгэсэн: Балабхадра
Йада йада хи дхармасйа гланир бхавати бхарата Абхйуттханам адхармасйа тадатманам сриджами ахам Шашин шүтлэг унан доройтож, бурхангүй үзэлтнүүд ноёрхох тэр газарт, тэр цагт ай Бхаратын үр удам минь ээ, Би морилон залардаг билээ. Бхагавад-гита 4.7 Бурханы хувилгаадууд дэлхий дээр Буун залрах үеүд бий Газрын зовлон халгих цагт Галваас галавт морилох нь бий Цаг хугацаа, нөхцөл байдал нь Залрах дүрийнх нь чанарыг тодруулдаг Хатуу догшин зөөлөн энэрэлтэйг Харгалзан үзэж дэлхийд буудаг Усан галав нөмрөн ирж Улс амьтан мөхөх цагт Хөрст дэлхийн хамаг амьтныг Хөлөгт суулгаж Матсйа аварсан Сура, асура нар рашаан гаргахаар Сүүн далайг бүлүүрдэх үед Сүмер уулын тулгуур болох гэж Зөөлөн сэтгэлт Курма заларсан Орчлонгийн далайн гүн ёроолд Ойчиж унасан дэлхийг аврахаар Хүчит асур Хираньякшаг дарахаар Хөндлөн соёот Вараха заларсан Таван настай бишрэлтэн хүүгээ Хамаг л аргаар хөнөөх гэж оролдсон Шулам чөтгөрийн хааныг дарахаар Чулуун баганаас Нрисимха заларсан Гурван тивийг булаан эзлээд Хурмастын суудалд хүчээр суусан Бали хааны бардам занг Бяц дарж Вамана заларсан
Scroll to Top