(Болсон үйл явдлаас сэдэвлэв) Зуны нар эгц дээрээс Зулай төөнөн халуу шатаана Зусландаа буусан айлуудын гэр Зурсан юм шиг жигд ярайна Суунаглах утаа айлын гэрээс Шугамдсан юм шиг дээш зурайна Дэлгэж тавьсан ааруулын дээгүүр “Дээрэмчин” элээ хааяа эргэнэ Захын гэрээс жаахан борхүү Сав бариад усанд харайлаа Жаахан толгойн энгэрээс урсах Сайхан булаг дээр яаран очлоо Хэдэн зууны түүх хүүрнэх Хиргүй булаг жирэлзэн байлаа Хэтдээ магадгүй нуур ч болох Хэмжишгүй ихээр ундарч байлаа Энэ булаг догшин нэртэй ч Энэ хавьдаа л арвин устай Эмээ, өвөөгийн захиас ихтэйг Эрхбиш анхаарч явбаас зохилтой Тунгалаг урсах булгийн эхнээс Том шанагаар утгаж эхлэлээ Тун удалгүй сав нь дүүрээд Дуслаар ч биш бялхаж асгалаа Гэтэл юу вэ усан дээгүүр Хэдэн цагаа хөвж харагдлаа Шанага нь сүүтэйг анзаарч харалгүй Шалавхан шүүрээд гарсан байлаа Гэмтэй жаал саваа анзааралгүй Гэрийн зүг хазайсхийн алхана Гэрэлтэй тавиланд сүүдэр туссаны Гэнэгүй шинж энэ үү гэлтэй Булгийн эзэн нь ногоон дээлтэй Буруу гартаа шүрэн эрхитэй Гоёл чимгийг
Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
2
2
4
3
7





Лекцийг уншсан Бурханы Өршөөлт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада 1973.07-15. Лондон. Прадьюмна: Панчаджаньям хришикешо Девадаттам дхананджая Паундрам дадхмау маха-шанкхам Бхима-карма врикодарах (Бг.1.15) Орчуулга: “Эзэн Кришна өөрийн Панчаджанья нэрт дунгаа үлээсэн ба Арджуна түүний Дэвадатта нэрт дунгаа үлээв. Цадахаа мэдэхгүй идэгч, төсөөлж баршгүй үйлийн эзэн Бхима өөрийн Паундрам нэрт аймшигт дунгаа үлээв”. Прабхупада: Врикодара буюу Бхимасена цадахыг мэдэхгүй их иддэгээрээ алдартай. Түүнчлэн тэрээр хэнийг ч хийж чадамгүй үйлүүдийг хийж чаддаг. Тэр яг заан мэт их идэх ба хийхийг ч тэр хэмжээгээр хийдэг. Харин бид түүн шиг асар ихийг идчихээд ямар нэг ажил үйлчлэлийг хийж чадахгүй нь сайн хэрэг биш. Бид тансаг сайхан хооллоод, тэр хэмжээгээрээ ажил үйлчлэлээ эргүүлээд өргөн барьдаг байх ёстой. Энэ тухай Бенгали ардын нэгэн зүйр үг бий: пете кели петхе сояа. Хэрвээ хэн нэгэн ходоодоо хэдийчинээ хоолоор ханганав тэр нуруундаа төдийчинээ ачааг үүрч чаднаа гэж. Бхима-карма буюу түүний үйл хэргийн хувьд агуугийн агуу ба туйлын хэцүү үүрэг даалгаврыг тэр гүйцэтгэн биелүүлж чаддаг. Хүн бүрт өөрийн гэсэн
“Брахма-пуранд” Нарада Муни Брахма бурханаас Ганга нь хоёр дүр хэлбэртэй тухай сонсож мэдсэн тухай өгүүлсэн байдаг. Брахма бурхан өгүүлэхдээ: “Шива бурханы задгай тавьсан үсэнд тус тусдаа орших, басхүү тэднийг буулган ирж буй бодгалиудтай харгалзсан хоёр урсгал оршдог. Түүний нэг хэсэг нь олонд алдартай билээ. Тэрээр брахман Гаутамын ачаар энэ ертөнцөд буун заларсан буюу. Гаутама нь өөрийн ариун үүргээ нэр төртэйгээр биелүүлж, буяны үйл, бясалгал зэргийг үйлддэг байсан мэргэн юм. Харин нөгөө хэсгийг нь Шива бурханаас хүчирхэг Бхагиратха Махараджа хүлээн авсан ажгуу” гэжээ. Бхагиратха-Ганга “Ай хүндэт мэргэн Нарада минь, Сатья галавт Нарны удамд заларсан их хаан Сагара гэж амьдардаг байжээ. Тэрбээр Шайбья, Вайдарбхи нэрт хоёр эхнэртэй байсан ба тэд гоо үзэсгэлэнтэй, дур булаам бүсгүйчүүд байв. Шайбья нь Асаманьяса нэрт нэгэн хүүг төрүүлсэн бөгөөд харин Вайдарбхи нь Шива бурханы адислалаар хүч чадал, алдар нэрэнд нь хязгаар үгүй, бас тэднээс цацрах гэрэл туяа нь зуны нарыг ч давж гарахаар жаран мянган хүүг төрүүлжээ. Харамсалтай нь эдгээр гэрэл
Шөнө дөлөөр нэгэн хулгайч баян хуврагын гэрийг тонохоор шийджээ. Гэвч тэрээр тэдний өндөр чулуун хана өөд авирч байтал хана нурж, хөлөө гэмтээж орхиж гэнэ. Уур нь хүрсэн хулгайч хаандаа гомдол мэдүүлэв. Шударга үнэнч, энэрэнгүй өгөөмөр хаан гэрийн эзнийг дуудан ирүүлж, түүн рүү догшин ширүүнээр хараад: “За чи яаж өөрийгөө зөвтгөх вэ? Миний албат иргэдийг ийм байдалд хүргэх ямар эрх чамд байна?” гэв. Хуврага чичрэн байж: “Дээдэстэн минь, би бодол санаандаа хэн нэгнийг гоочлох санаа бодол үгүй билээ. Хананы хувьд надад ямар ч хар буруу санаа байгаагүй. Бүх буруугийн эзэн бол миний хөлсөлж авсан чулуучин. Би түүнийг ханыг нурахаар хий гэж хэлээгүй” гэв. Хаан: “Бүтэлгүй муу-чулуучныг нааш аваад ир”. Үхтлээ айж, салганатал чичирсэн чулуучныг хаан дээр авч ирэв. Хөмсгөө догшноор атируулдан, дуу хоолойгоо байдгаар нь өндөрсгөн байж хаантан: “Чиний хийсэн хана миний албатын хөлийг гэмтээв. Чамд өөрийгөө зөвтгөх сүүлийн боломж олгоё. Харин дүүжлүүр чинь хэдийнээ чамайг санаад ганхаж байгаа гэдгийг санаарай” гэлээ. Чулуучин: “Хаантан минь,
Орчин үеийн бидний ухаанд энэ эгэл жирийн дөрвөн хөлт үнээ, шар зэрэг нь хэрхэн яаж бидний амар тайван, энх тунх оршихуй хийгээд номын багшийн ивээл, тус дэмжлэгтэй хүчтэй холбогдогийг ойлгоход амар бус. Үхрийг хамгаалах асуудал ведийн соёл ба Шрила Прабхупадын гүн ухааны ойлгоход амаргүй зүйлсийн нэг гэдгийг бид хүлээн зөвшөөрнө. Бурхан Кришна үхрийг хамгаалахын ач холбогдлыг онцгой цохон тэмдэглэсэн байдаг. “Кришнагийн нэгдүгээр түвшний санаа тавих зүйл бол үнээд болон брахмануудад сайн сайхныг олгох явдал юм. Чухамдаа брахмануудын ач тусын тулд гэдэг үзэл хоёрдугаар зэрэглэлийн бөгөөд харин үхрийг хамгаалах асуудал Түүний нэгдүгээр зэрэглэлийн санаа тавих зүйл ажгуу” (Шримад-Бхагаватам.10-р дуулал). Үхрийг хамгаалах асуудлыг бурханлаг тал дээрээ ч практик амьдрал дээр ч нийгэмд ойлгуулан ухамсарлуулах нь маш чухал. Шрила Прабхупадын барууны нийгэмд өргөн барьсан варнашрамын системийн тухайд бид үхэр маллах нь вайшья буюу худалдаачны ангийн үүрэг бөгөөд харин нийгмийн удирдах, чиглүүлэх анги нь брахман юм гэдгийг мэднэ. “Үхэр болоод брахманы соёлыг хамгаалахгүйгээр хөгжил дэвшил төгс төгөлдөр байх боломжгүй юм. Ийм