.. Миний уур цухал хөдлөв. Шеллигийн өмнөөс энэ нь надад аймшигтай байсан гэдгийг би хүлээн зөвшөөрнө. Харин тэр…тэр бүгдийн анхаарлыг татсандаа нилээд баяртай байгаа бололтой байв. Тэр хөмсөг өргөн энэ саналыг дуртайяа хүлээн зөвшөөрсөн юм. Хариуд нь алга нижигнэтэл ташлаа. Охин босч, миний түүнд зориулан дөнгөж бэлдэж амжсан, тайзны төвд байрлуулсан сандлыг чиглэв. Энэ бол түүний хувьд хэт хөнгөн хийсвэр зүйл байсан юм. Модны сүүдэр дэхь тайван амгалан торон орон дээр өнгөрснөө санах нэг хэрэг, 200 гаран үзэгчдийн нүдэн дээр, олон нийтийг хамарсан ийм лекцэн дээр өөр хэрэг. Түүнчлэн өөр нэг оюутан танхимд эргэн орж ирсэн нь байдлыг улам дордуулав. Тэрээр өрөө рүүгээ гүйн очоод Вольфганг Амадейн захидлуудын бүрэн цуглуулгыг авч ирсэн юм. Тэгээд номоо таамгаар нээгээд залуу бүсгүй рүү тохуурхсан янзтай ширтэн байж хүсэв: “Хэрэв та чадвал түүнийг энэ үед нь аваач” – гэж хэлээд тэрээр над руу дэлгээтэй номоо сунгалаа. Тэнд захидлыг бичсэн, он, сар өдөр байлаа. “Баярлалаа” гэж би тэр чөтгөрийн ухаантай залууд
Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
2
2
4
2
7





Миний амттайхан Бурхан минь М-м-м Бурхан минь М-м-м Эзэн минь Таныг харахыг би яасан их хүснэ вэ Тантай хамт байхыг би яасан их мөрөөднө вэ Гэгээн дүрийг тань харахыг би дэндүү их хүснэм зэ Гэвч энэ нь яасан удаан санагдана вэ Миний амттайхан Бурхан минь М-м-м Бурхан минь М-м-м Эзэн минь Таныг танихыг би яасан их хүснэ вэ Тантай алхахыг би яасан их мөрөөднө вэ Харцанд тань өртөхийг тун ч их хүснэм Бурхан минь Харин энэ нь бүү удаг Эзэн минь (аллилуйя) Миний амттайхан Бурхан минь(аллилуйя) М-м-м Бурхан минь (аллилуйя) М-м-м Миний амттайхан Бурхан минь (аллилуйя) Таныг харахыг би яасан их хүснэ вэ Таныг харахыг би яасан их хүснэ вэ Таныг харахыг би яасан их хүснэ вэ, Бурхан минь Таныг харахыг би яасан их мөрөөднө вэ, Эзэн минь Даанч энэ нь яасан их удаан бэ, Бурхан минь (аллилуйя) Миний амттайхан Бурхан минь(аллилуйя) М-м-м Бурхан минь (аллилуйя) М-м-м Миний, миний, Эзэн минь (аллилуйя) Таныг танихыг би яасан их хүснэ вэ (аллилуйя) Тантай
1756 оны нэгэн сайхан өдөр Ариун Римийн хаант улсын жижгэвтэр ванлигийн нийслэл Зальцбург хотноо Дэлхийн хамгийн алдар суут хүмүүсийн нэг Вольфганг Амадей Моцарт мэндлэсэн билээ. Моцартын амьдрал олон домогт үйл явдлуудтай холбогддог бөгөөд түүний үхэл ч олон тооны тайлбар, таамгуудаар дүүрэн. Моцартын эцэг Леопольд ордны капельмейстер (найрал дууны багш) байсан бөгөөд өнөр өтгөн гэр бүлтэй байжээ. Бүх хүүхдүүд нь эцгийнхээ зам мөрөөр замнасан бөгөөд гайхалтай хөгжимчид болцгоосон байна. Гэвч хамгийн бага Вольфи бүр хар багаасаа өөрийн хөгжмийн хосгүй авьяасыг харуулдаг байжээ. 6 настайдаа тэрээр анхны симфонио(4 хэсэгтэй симфони оркестерт зориулсан ярвигтай бүтээл) туурвисан бөгөөд 8 настайдаа анхны дууриа бичжээ. Эцэг нь өөрийн хөгжмийн гэр бүлийн хамтаар бүх Европ даяар аялан жуулчлаж байсан юм. Энэ үед авьяаслаг жаалхүүг Францын, Английн, Венийн, Берлиний гэлэн хуврагууд харах аз тохиож байв. .Моцартыг тусгай өрөөнд 4 цаг түгжээд, эцгийг нь түүнд ямар нэг зөвлөгөө хэлүүлэхгүйн тулд өөр өрөөнд байлгаж ямар нэг сэдэв өгөн түүн доторхи ая эгшгийн нийцлийг ялган салган ойлгож, түүнийг полифонийн бүх
Туласи-кантхимала буюу туласи хүзүүний эрхиний тухай Пуран болон бусад вед судруудаас авсан ишлэлүүд: “Хэн бээр Туласигаар эрхи хийж, түүнийгээ Шри Харид өргөл болгон өргөөд дараа нь өөрийн биедээ зүүнэ вэ тэр вайшнавуудын дундаас хамгийн шилдэг нь юм. Харин түүнийг эхлээд Бурханд өргөлгүйгээр зүүсэн хүн гарцаагүй тамд унах тавилантай” Сканда-пуран (311-312) Түүнчлэн Сканда пураны Картикка-прасанга хэсэгт: “Туласи кантхималыг зүүн Шри Жанарданад мөргөн бүхий хүмүүн 10 000 үнээг тус бүрд нь цэцэгтэй хамт өргөл болгон өргөсөнтэй тэнцэх хэмжээний ач буяныг хүртдэг. ” (327-328) гэжээ. Кали эриний хүмүүс нь өөрийн хүзүүг тойруулсан зүүсэн туласи эрхиний тоотой тэнцүү хэмжээтэй буюу түүнийг мянгаар үржүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй жил Вайкунтхийн гариг дээр амьдрах эрхтэй болдог бөгөөд диваажингийн гаригс буюу дээд гаригсын системд сая сая кальп хугацаатайгаар амьдрах эрхийг олмуй. Сканда-пуран (331-333) Вишну-дхармоттаред Дээд Бурхан хэлэхдээ: “Туласи эрхийг хүзүүндээ зүүгч нь, тэр нүгэлтэй ч бай эсвэл ариун бус ч бай Миний өмөг түшгийг олно. Үүнд эргэлзэх зүйл үгүй” (Хари-бхакти-виласа 4.322) гэсэн байна. Гаруда-Пуранд Шри Маркандейа арш хэлэхдээ: “Хүмүүний хүзүүн дэхь Туласи
Абхай Чаран (Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада) нь 1896 онд Энэтхэгийн Калькутта хотод Гоур Мохан нэрт вайшья буюу худалдаачны гэр бүлд төрсөн. Энэтхэгт даган баримталдаг уламжлал ёсоор түүнийг төрмөгц нь эцэг, эх нь гэртээ ведийн зурхайчийг урин залж хүүхдийнхээ төөрөг зурлагыг асуусан байдаг. Зурхайч хүүгийн хувь төөргийг үзээд “дал гарсан насандаа алс далайг гатлан туулж, аугаа их шашин соёлын номлогч болох бөгөөд зуун найман сүм хийдийг дэлхий даяар нээх болно” хэмээн зөгнөсөн. Эцэг нь вайшнав хүн байсан тул тэр бага наснаасаа л ведийн соёл бурханлаг ухамсрын зам мөрөөр замнаж эхлэсэн байна. 1922 онд тэрээр оюутан байх үедээ тухайн үедээ Арслан Гуру гэж нэрлэгддэг байсан Бхактисиддханта Сарасвати Тхакуртай уулзан учрах аз тохиожээ. Анхны энэ уулзалтан дээр л Бхактисиддханта Сарасвати Тхакур түүнийг англи хэл дээр Бурхан Шри Чаитаньягийн сургаалыг дэлхий нийтэд түгээн дэлгэрүүлэх хэрэгтэй юм гэж хэлсэн байдаг. Энэ ч ёсоор тэрээр гэр бүлтэй болсныхоо дараагаар “Back to Godhead” буюу “Бурхан зүгт буцахуй” сэтгүүлийг гаргаж эхлэжээ. Тэрээр үнэхээр зөгнөл ёсоор