Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 8 6 4 5
Users Today : 25
Users Yesterday : 35
Total Users : 18645
Views Today : 38
Views Yesterday : 59

Вед нь эрдэм, мэдлэг гэсэн санскрит үг. Ведийн бичээсүүд нь манай гариг дээрх хамгийн эртний сурвалж бичиг юм. Одоогоос таван мянга орчим жилийн өмнө Вед нь орчин үед сөнөж мөхсөн хэл гэж тооцогдоод буй санскрит хэл дээр бичигдэн үлдсэн бөгөөд түүнээс өмнө Вед нь багшаас шавьд зөвхөн амаар дамжин уламжлагддаг байжээ. Ведэд өгүүлснээр, ертөнц дээр гурван төрлийн хэл мөнхөд оршин байдаг гэжээ. Эдгээр нь пракрита, санскрит, пайшас юм. Пракрита хэлээр таван мянга орчим жилийн өмнө хар ажилчид, гуйлгачид, тэнүүлчид ярьдаг байжээ. Санскрит нь ведийн соёлын талаар мэдлэг бүхий хүмүүсийн ярьдаг хэл бөгөөд ведийн соёлын дагуу амьдарч байгаа бүхий л хүмүүсийг Ведийн бичээсүүдэд арийчууд гэж нэрлэдэг. Ийм соёлыг арийн соёл гэж нэрлэдэг байв. Хэлний гурав дахь төрлийг пайшаса гэж нэрлэдэг бөгөөд пайшаса нь доод төрөлд төрсөн амьд амьтсын(хий үзэгдэл, буг) ярьдаг хэл юм. Ийм маш олон төрлийн амьд бодгалиуд байдаг байна. Эдгээр гурван төрлийн хэл нь мөнхөд оршин байдаг.

Анхандаа зөвхөн ганц л Вед байсан бөгөөд Калийн галав буюу одоогийн бидний амьдарч буй энэ цөвүүн цагийн аясаар хүмүүсийн ой тогтоолт муудсан тул Ведийг дөрөв болгон ангилж хүмүүст хүргэх шаардлагатай болжээ. Ийнхүү Вед нь Риг, Сама, Атхарва, Йаджур хэмээн дөрвөн хэсэгт хуваагджээ. Мөн тэдгээрээс гадна Веданта-сутра, түүний буурьтай тайлбар болох Шримад-Бхагаватам, 108 Упанишад, 18 Пуран, Махабхарата гэх мэтийн олон арван түүхэн бичээсүүд бий. Дээрх бичээсүүдийг аугаа их мэргэн Шрила Вайсадева орчин үеийн уналт, доройтолд орсон хүмүүст хүргэхийн тулд бичиж үлдээжээ.

Ведийн соёл нь өөрийн нэрнээсээ Ведийн зарчмууд дээр тулгуурласан болох нь харагдана. Энэ соёлын гол үнэ цэн нь хүний амталж болох аз жаргал юм. Аз жаргалыг үндсэн гурван ангилалд хуваадаг. Үүнд:

  1. Мэдрэхүйн эрхтэн мэдрэхүйн объекттой хүрэлцсэнээр амсах аз жаргал(жишээ нь хүн маш гоё сайхан зүйлийг харснаар нэгэн төрлийн цэнгэл эдлэдэг.).
  2. Мөнхийн ахуй, ертөнцийн үндэс, Шалтгаан Бүхний шалтгаанаас цацран гарах туяа, хольцгүй сүнслэг ахуй буюу Брахманыг таниснаар амталж болох аз жаргал(буддын шашинд үүнийг нирванд хүрэх гэдэг).
  3. Шри Кришнад(Дээд Бурханы Бодгаль) үйлчилснээр амталж болох аз жаргал

Нэг дэх төрлийн аз жаргалын хязгаарлагдмал байдлын талаар тайлбарлах нь илүүц биз. Материас ханамж таашаал авах гэсэн оролдлогыг өөрөөр хэлбэл бидний мэдрэхүйгээ цэнгүүлэхээр тэмүүлж буй байдлыг Ведэд тарианы хоосон хальсыг тээрэмдэхтэй зүйрлэсэн байдаг. Чингэвч энэ төрлийн аз жаргал хүмүүсийн дийлэнхийнх нь сонирхлыг татаж байдаг. Ведэд хүмүүс нь хэрхэн зөв амьдрах хийгээд яаж байж болох таашаал ханамжийг эдэлж болох талаар маш олон заавар сургамж байдаг. Материаллаг аз жаргалыг Ведэд хоёр ангилсан байдаг. Нэгт, энэ төрөлдөө эдлэх аз жаргал, хоёрт нь үхсэнийхээ дараагаар эдлэх аз жаргал. Ведийн заавар журмын дагуу амьдарснаар хүн энэ хоёр аз жаргалыг аль алиныг нь амтлах боломжтой болдог. Энэ амьдралд нь аз жаргалыг амтлуулахын тулд Вед нь хүмүүст варнашрам-дхарма гэж нэрлэгдэх нийгмийн бүтцийн загварыг өргөн барьсан байдаг. Варна гэдгийг санскритаар орчуулвал “мэргэжлийн буюу төрөлхийн дур сонирхол “ гэсэн үг юм. Заримдаа энэ үгийг каст гэж орчуулах нь бий. Гэвч энэ нь буруу юм. Ведийн судар бичгийн гол бүтээл “Бхагавад-Гита” сударт:

чатур-варнйам майа сриштам
гуна-карма-вибхагашах
тасйа картарам апи мам
виддхй акартарам авйайам

“Кришна(Бурхан) айлдахдаа, материаллаг байгалийн гурван гуна буюу мөн чанар болон тэдэнтэй холбоо бүхий үйлтэй нь холбогдуулж Би вээр хүний нийгмийг дөрвөн ай бүлэгт хуваасан билээ. Гэвч энэхүү системийг үндэслэгч нь Би хэдий ч Би Өөрөө мөнхийн, өөрчлөгдөшгүй, алив нэг үйлд оролцдоггүй билээ” хэмээсэн байдаг.

Энэ шүлэгт, хүн нийгмийн аль нэг анги давхаргад гарал үүслээрээ бус харин өөрийн байгалиас заяагдсан дур сонирхлоороо аль нэг ангид хамаарагдахыг тов тодорхой өгүүлжээ. Энэ дур сонирхол нь материаллаг байгалийн гуна буюу мөн чанараас хамааралтай байдаг. Материаллаг аз жаргал нь хүн өөрийн мөн чанарт үл тохирох үйлийг хийхээр зүтгэх биш харин өөрийн байгалиас заяагдсан үйлийг гүйцэтгэж буй тохиолдолд л боломжтой юм. Ийм үйлийг Ведийн соёлоор бол дээд зэргийн зөв үйл гэсэн байдаг бөгөөд үүнийг батлан “Бхагавад Гита” сударт:

све све карманй абхиратах
самсиддхим лабхате нарах
сва-карма-ниратах сиддхим
йатха виндати тач чхрину

“Өөрийн мөн чанарт тохирох үйлийг үйлдсэнээр хүн бүр төгс төгөлдөрт хүрч болно(…)” гэжээ.

Ингэж нийгэмд амар амгалан байдал тогтдог. Учир нь хүн өөрийн байр сууриндаа сэтгэл ханаснаар өөр хэн нэгний байр суурийг эзлэх гэж оролдохгүй. Ийм байр суурь нь зөвхөн нэг л нөхцөлд буюу атаархал гэгч зүйл бүрэн дүүрэн байхгүй байсан нөхцөлд л боломжтой юм. Чухамхүү ийм учраас ведийн нийгэмд атаархлыг хүний нэгдүгээр зэргийн дайсан гэж тооцдог. Атаархлыг шунал тачаал, уур хилэн, хомхой сэтгэл, хоосон хуурмаг, ухаангүй байдал зэрэг муу муухай араншингийн цогц гэж үздэг. Вед нь атаархлаас ангижрах маш найдвартай арга хэрэгслийг олгодог. Энэ нь Бурханд өөрийн бүхий л үйлээ зориулах арга юм.

Үхсэнийхээ дараагаар эдлэж болох аль ч төрлийн аз жаргал нь Бурханд мөргөөгүй, Түүнд бишрэл хүндэтгэлээ илэрхийлээгүй бол боломжгүй юм. Хүний амьдралын үнэ цэн нь үнэхээр зүйрлүүлэшгүй аугаа. Амьдралын 8400000 хэлбэр байдаг бөгөөд тэдэн дотроос хүний амьдралын хэлбэрт төсөөлж болшгүй боломжийг олгодогоороо гайхамшигтай. Нэгдүгээрт, хүн өөрийн хувь тавилангаа(карма)өөрчилж болно. Харин адгуус амьтдад тийм боломж байдаггүй. Адгуус амьтад нь байгалийн дуудлагыг л дагадаг байхад харин хүмүүн нь сонголт хийх боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл хүнд сайн мууг ялгах хангалттай оюун ухаан заяагдсан гэсэн үг. Хоёрдугаарт, зөвхөн хүний амьдралд л амьд амьтан нь уур хилэн, шунал тачаал гэх мэт муу муухайгагаас ангижрах боломжтой байдаг. Сүнс нь дээр өгүүлсэн муу муухай болгоноос ангижирмагц түүнд тэнгэрийн оронд хүрэх үүд хаалга нээгддэг. Шөнийн тэнгэрт бидний нүдэнд үзэгдэх үйл олон од эрхэс нь бүгдээрээ оршин суугчидтай. Тэр гаригсын дийлэнхийг диваажингийн гэж нэрлэх ба амьдрах хугацаа хийгээд амтлах жаргал нь манай дэлхий дээрхи амьдралтай зүйрлэшгүй.

Эцэст нь зөвхөн хүний амьдралын хэлбэр нь л амьд амьтанд дээдийн дээд цэнгэл буюу Бурханд үйлчлэх аз жаргалыг амтлах боломжийг олгодог. Тантра-Шастирт Шива Бурхан өөрийн эхнэр Сатид:

“Хайрт эхнэр минь, Бурхан Говиндагийн(Кришна)бадамлянхуан өлмийд өмөг түшиг олж өөртөө цэвэр Кришнагийн ухамсрыг хөгжүүлж чадсан хүн нь имперсоналист буюу хоосон чанарыг даган баримтлагчдын хүрэхээр тэмүүлж буй бүхэнд маш хялбараар хүрэх ба хамгийн өндөр түвшинд хүрсэн вайшнавын(Кришна Бурханы чин бишрэлтэн)эдлэж болох аз жаргалаар цэнгэж чадмуй” гэсэн байдаг.

Материаллаг цэнгэлийн үргэлжлэх хугацаа нь бурханлаг цэнгэлтэй харьцуулахад маш өчүүхэн юм. Бурханд цэвэр чин бишрэлээр үйлчилснээр амсах аз жаргал нь аз жаргалын дээд хэлбэр юм. Яагаад гэвэл ийм аз жаргал нь төгсгөлгүй байдаг. Мэдрэхүйгээр хүртэж эдлэх аз жаргал болон Брахманыг таних буюу нирванд хүрснээр эдлэх аз жаргалыг доод хэлбэрийн аз жаргал гэдэг. Учир нь тэдгээр нь эхлэл болон төгсгөлтэй байдаг юм.

Энэ бол өөрийн үзлээс огоорч татгалзах явдал юм. Би бүгдийг ойлгож чадна, би өөрөө бүх зүйлийг мэдэж чадна гэсэн итгэл үнэмшлээсээ.

Дурын бурхангүй үзэлтэн, тухайн зүйлд зөв хандах аваас өөрөө бүгдийг ойлгож чадна хэмээн бодож байдаг.

Гэвч мэргэн ухаантнууд нь энэ үзлээсээ татгалзаж чадсан учраас мэргэн болсон байдаг. Тэд маргадаггүй. Харин ойлгохыг оролддог. Маргаанаас үнэн төрдөггүй. Харин маргаан дунд хүлцэнгүй чанар үхдэг.

Үнэн нь хүлцэнгүй асуулт болон эрхэм сайхан хариултын дундаас төрдөг. Асуулт тавьсан хүнийг үл доромжилсон хариулт нь эрхэм сайхан хариулт мөн.

Ийм маягаар харилцан үйлчлэл бий болдог. Асуугчийн үйлчлэл бол өгүүлэн яригчийг өөнтөглөлгүй хүлцэнгүй асуулт тавих явдал байдаг бол хариулагчийн үйлчлэл нь энэхүү ярианд бүгд сэтгэл хангалуун үлдэхүйц хариулахад оршдог.

Мөн асуугчийг улам илүү асуултуудыг асуух хүслийг төрүүлэхүйц мөн тэрээр өөрийн асуултын чухлыг мэдрэх, өөрийнх нь асуулт сонсогч нарт хэрэгтэй шаардлагатай байсан гэдгийг мэдрэх мэдрэмжийг төрүүлэхэд оршино.

Ведийн зурхайч, сэтгэл зүйч В.Рузовын (Патита Павана дас) лекцээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас

Ведийн зурхайд энэрэн хайрлах сэтгэлийг удирддаг гариг нь Сар, дурлан хайрлах сэтгэлийг удирддаг гариг нь Сугар байдаг. Тиймээс ч Сар нь эхийн хайрыг, хүний дотоод нинжин сэтгэлийн гол бэлэгдэл гариг байдаг бол Сугар нь амраг хайр, романтик харилцааны гол гариг байдаг. Түүнчлэн Сар нь санаа сэтгэлийн амгалан байдал, ухааны эрүүл саруул байдлыг хариуцдаг. Хэрвээ Сар хүний төөрөг зурхай дээр сөрөг байрласан байх аваас тухайн хүн амгалан тайван бус, сэтгэл санаа тогтворгүй, энэрэх нигүүлсэх сэтгэл төдийлөн сайн бус байдаг. Хэрвээ Сар тухайн хүний төөргийн карт дээр маш сөрөг байрласан байх аваас амьдралын тодорхой мөчлөгт сэтгэл санааны хүнд цохилт авах, галзуурах, ухаан солиорох, эрүүл бус сэтгэлгээтэй болох гэх мэт байдал ажиглагдана. Сар нь мөн нийгэм, олон нийттэй харилцах байдал, нийтэч байдал гэх мэтийг удирддаг гариг ба хэрэв хүний төөргийн карт дээр Сар сул байрласан байх аваас тухайн хүн төдийлөн нийтэч бус, зожиг, ганцаардмал мөн чанартай байдаг.

Сарны энэ мэтчилэн сөрөг нөлөөг арилгах, саармагжуулах ведийн зурхайн уламжлалт олон арга байдаг ч Монгол ардын уламжлалд Сарны энэ сөрөг нөлөөг бууруулах бас бус арга байдаг ажээ. Жишээ нь уйлаад унтахгүй байгаа хүүхдийн цээжин дээр элдсэн хурганы арьс тавимагц тайвшраад унтаад өгдөг тухай олон жилийн өмнө ээж маань ярьж байсан. Мөн монголчууд эртнээс хурган дотортой дээл өмсдөг байсан нь Сарны сөрөг нөлөөг засахад багагүй хэмжээний эерэг нөлөөтэй байсан нь ойлгомжтой юм.  Үүнийг зурхайн ухаан талаас нь тайлбарлавал хурга бол амьтны нялх төл учраас түүнд хайрын эрчим энерги бүрэн шингэсэн байж таарна. Түүний ээжийгээ хайрлах, ээж нь түүнийг хайрлах хайрууд. Эх, үрийн хайр нь Сарны эрчим. Хурга голчлон цагаан өнгөтэй байдаг нь түүнд цагаан өнгийг удирддаг өөрөө цагаан өнгө бүхий Сарны эрчим бүрэн шингэсэн байж таарна гэсэн үг. Түүнчлэн хурга нь эхийн хайр шингэсэн ангир уургаа хөхөж байсан учраас түүнд хайрын эрчим илүү ихээр шингэсэн байсан гэсэн үг. Сүүг мөн Сар удирддаг. Энэ бүх хайрын, амар тайвны эрчим энерги нь түүнд, тухайлбал түүний арьсанд шингэсэн байдаг нь ойлгомжтой. Тиймээс ч уйлж буй буюу амгалан тайван бус байгаа хүүхдийн цээжин дээр Сарны хүчирхэг эрчим шингэсэн хурганы арьсыг тависнаар хүүхэд тайван амгалан болж унтдаг домтой байжээ. Гэхдээ хамгийн гол нь хурганы арьс нь цас, зуд, элдэв гай гамшгаас болж эндэж осолдсоноос үүссэн байх ёстой болохоос санаатайгаар хөнөөх байдлаар гарган авсан байж болохгүй гэдгийг та бүхэн хэлүүлэх юун билээ.

Сарны сөрөг нөлөөг бууруулах өөр нэгэн энгийн арга нь сүү хөөрүүлж, самрах. Сүү нь Сарны эрчмийг бүрэн шингээсэн хүнсний бүтээгдэхүүн бөгөөд сүүг ном сударт “шингэн хайр”, “шингэн дхарма” гэхмэтчилэн нэрлэсэн байдгаас ямар чухал хүнсний бүтээгдэхүүн гэдэг нь ойлгогдоно. Эрт дээр үеэс монголчууд тогоо дүүрэн сүү хөөрүүлж, хөөрснийх нь дараа өрөм загсаахын тулд том зэс эсвэл гуулин шанагаар бараг тоонондоо тултал хөөсрүүлэн самардаг байсан нь тухайн сүү самарч буй эмэгтэйчүүдийн Сарны сөрөг нөлөөг бууруулах маш хүчтэй заслын аргачлал болдог байжээ. Далайн ус дөлгөөн байхдаа бага эрчим энерги үүсгэдэг, давалгаалахдаа маш хүчтэй эрчим энерги үүсгэдэг шиг тогоо дүүрэн сүүний тэрхүү самрах үед үүсч бий болох давалгаалсан Сарны эрчим ямаршуу нэмэгдэх вэ гэдгийг төсөөлж болох бизээ.

Түүнчлэн нэмж хэлэхэд Сарны эрчмийг эерэгжүүлдэг өөр нэг заслын арга нь Нар жаргаж орой үдэш болсны дараа халуун бүлээн сүү уух явдал байдаг. Ялангуяа үхрийн сүү. Сүү нь бүхэлдээ Сарны эрчим шингэсэн хүнсний бүтээгдэхүүн юм. Үхэр нь өөрөө Сар болон Сугар гаригийн аль алиных нь нөлөөнд байдаг амьтан бөгөөд сүү нь тиймээс төдийчинээ Сарны эрчмийг хүчтэй шингээнэ гэсэн үг юм. Өдрийн цагт газар дэлхийд Нарны эрчим ноёлож байдаг бол шөнийн цагаар Сарны эрчим ноёлож байдаг. Тиймээс Сарны сөрөг нөлөөг бууруулж, эрчмийг хүчтэй болгохын тулд шөнө оройн цагаар халуун сүүг тогтмол уух нь шилдэг арга засал болдог. Сүүндээ бага зэрэг шар тос хийх нь Сарны нөлөөг илүү нэмэгдүүлж өгдөг. Шар тосыг Бархасвадь гариг удирддаг ба Бархасвадь нь Сарны үндсэн орд болох Мэлхийн ордод хамгийн их хүчээ авдаг. Түүнчлэн уураг сүү нь Сарны болон Бархасвадийн аль алиных нь эрчмийг хүчтэй нэмэгдүүлэх мөн чанартай хүнсний бүтээгдэхүүн мөн юм.

Өөр нэг арга нь нялх төлийн майлах дуу, мөн хурга, ишгээ эрэн майлж байгаа эх хонь ямаадын жинхэнэ хайрын дуу нь дээр өгүүлэгдсэнээр, хүний сэтгэл санааны эмгэгийг эмчлэх бүрэн боломжтой гэдэг нь ойлгогдохоор байна. Ганц эсвэл тав арван хонь ямаа биш, тавь жар, зуу зуун эхээ хайсан нялх хурга ишигний, хурга ишгээ хайсан эх хонь ямаадын майлах дууны нийлбэр дуу авиа нь хайрын ямар их эрчим энергийг өөртөө шингэсэн байх нь ойлгомжтой. Тиймээс ч ийм дуу авианы ачаар Сарны эрчим дутагдсанаас үүдэлтэй сэтгэл санааны эмгэгүүд, галзуурах, солиорох гэх мэт өвчнүүдийг эмчилж болохоос гадна Сарны бүх төрлийн сөрөг нөлөөг саармагжуулах зурхайн шилдэг засал болох боломжтой ажээ.

Бэлтгэсэн: Балабхадра дас

Scroll to Top