Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 5 4 7 1
Users Today : 22
Users Yesterday : 33
Total Users : 15471
Views Today : 29
Views Yesterday : 41

Жйотиш – энэ нь Ведийн одон зурхай хийгээд одон орны ухаан юм. Жйотиш нь гэрэл гэсэн утгатай тул энэ нь “Гэрлийн тухай эрдэм ухаан” гэдэг утгыг илтгэдэг. Ведийн талаар мэдлэг бүхий хүмүүсийн хувьд Жйотиш нь нэн эртний түүх уламжлалтай ба Ведийн уламжлалт эрдэм мэдлэг дээр үндэслэгдсэн гэдгийг мэднэ.

Юуны түрүүнд Жйотишийн ерөнхий суурь ойлголтуудыг олж авах хэрэгтэй юм. Жйотиш буюу Ведийн зурхайн ухааны хувьд 9 грах буюу гариг, 12 раши буюу орд, 12 бхава буюу гэр гэдэг үндсэн ухагдахуунуудыг хэрэглэдэг.

Граха гэдгийг ерөнхийдөө гариг хэмээн орчуулдаг ч энэ нь тийм ч оновчтой орчуулга биш юм. Граха буюу гариг нь энэхүү газар дэлхий дээр амьдран оршиж буй амьд амьтаст мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байдаг биет. Биднээс хол орших оддын үзүүлэх нөлөө бага харин Нар, Сар болон Нарны системийн бусад гаригууд бидэнд маш хүчтэй нөлөө үзүүлж байдаг. Дээр бид 9 гаригийн тухай өгүүлсэн. Нар, Сар, Ангараг, Буд, Бархасвадь, Сугар, Санчир гэсэн үндсэн 7 гаригаас гадна чайа грахууд буюу сүүдрийн гаригуудыг авч үздэг. Эдгээр нь Раху, Кету юм. Рахуг Лууны толгой, Кетуг Лууны сүүл хэмээн нэрлэх нь ч бий. Тэд бодитой орших гаригс биш бөгөөд математик тооцооллын үндсэн дээр тэдний оршин буйг нотолдог. Ведийн зурхайд Уран, Нейптун, Плутон гэх мэт гаригуудыг ашигладаггүй. Учир нь тэдгээр нь маш удаан хөдөлгөөнтэй тул хүн хийгээд бусад оршнолд тун бага нөлөө үзүүлдэг.

Грахууд [гаригс]

Граха-санскрит нэр

“Гариг”

Гаригуудын үндсэн шинж чанар

1 Сурйа Sy Нар “Би” (сүнс), эго
2 Чандра Ch Сар Ухаан, эмоци
3 Мангала Ma Ангараг Хүч чадал, эрчим
4 Буддха Bu Буд Оюун ухаан, хэл яриа
5 Гуру Gu Бархасвадь Эрдэм мэдлэг, эд баялаг
6 Шукра Sk Сугар Гоо үзэсгэлэн, хайр дурлал
7 Шани Sa Санчир Саад тотгор, харамсал гашуудал
8 Раху Ra Сарны хойд хэсэг Шунал тачаал, татагдал, уягдал
9 Кету Ke Сарны өмнөд хэсэг Эмчилгээ, гэгээрэл, ангижрал

 

Эдгээр 9 гаригаас гадна өөр 11 хөдөлгөөнт математик цэгүүд буюу дагуулуудыг тооцоололд ашигладаг.

•  Дхума

•  Вйатипат

•  Паривеша

•  Чапа

•  Упа-кету

•  Гулика буюу Манди

•  Пранапада

•  Калавела

•  Мритью

•  Ардрапрахара

•  Ямагантака

Ведийн зурхайд мөн Лагна ( ургах орд ) хэмээх ухагдахууныг ашигладаг. Лагна гэдэг нь дорно зүгийн хэвтээ чигт ургах цэг юм. Мөн асцендант ч гэдэг. Үүнээс гадна мөн өөр бусад математик цэгүүд буюу өвөрмөц Лагнагуудыг ашигладаг.

•  Лагна

•  Чандра Лагна

•  Рави Лагна

•  Арудха Лагна

•  Пака Лагна

•  Каракамша Лагна

•  Гхати Лагна

•  Хора Лагна

•  Граха Лагна

•  Шри Лагна

•  Варнада Лагна гэх мэт

Раши буюу Оддын орд

Дээрх гаригс, дагуул гаригс, Лагна, тусгай Лагнагуудын байршил нь Ордын эхлэлээс(огторгуй дахь хөдөлгөөнгүй цэг ) градус, минут, секундээр хэмжигддэг. Гаригууд, дагуул гаригууд, Лагна, тусгай Лагнагууын байршлын хувьд бид түүнчлэн уртраг буюу спхута хэмээх ухагдахууныг ашигладаг. Дэлхийн хувьд ямар ч гаригийн уртраг нь 00 ° 00’00” ( 0 градус, 0 минут, 0секунд ) –аас 359° 59’59” хооронд байх болно. 00 ° 00’00” цэг нь Ордын эхлэлийг илтгэнэ. Оддын орд буюу тэнгэр нь 360 градусыг багтаасан байдаг ба 12 хэсэгт хуваагдд аг.

 

Тайлбар: хэрэв ямар нэг гариг 221 °37′- д оршиж байлаа гэж бодвол дээрх Таблицаас бид энэ гариг 210°00’00’ –аас 239°59’59” хооронд оршиж байсныг мэдэж болно. Тйимээс дээрх гариг Хилэнцийн ордод оршиж байжээ. Тэрээр ордын эхлэлээс 11°37′ өнгөрсөн байгааг харж болно. Түүнийг тэмдэглэхдээ Sc 11 °37′ хэмээн тэмдэглэнэ.

Бхава буюу гэр

Бхава үгчилбэл “гэр” хэмээн орчуулагдана. Гэр нь мөн ордын адил 30 градустай тэнцүү. Нэг дэх гэр гэдэг нь ургаж буй орд юм. Өөрөөр хэлбэл дорно зүгт оршин буй тухайн цаг мөчид эрхшээж буй орд. Хоёр дахь гэр нь Дорно зүгт түүний дараагаар орших орд болно. Ингээд л цааш гурав, дөрөв дэхь гэр гээд явна. Жишээ нь, төрөх үед Арслангийн орд ургаж байсан өөрөөр хэлбэл дорнын хэвтээ тэнхлэг Арслангийн ордыг “зүсч” байхад төрсөн бол:

 

1-дэхь бхава   ==   5-дахь орд (Симха [Арслан])
2-дахь бхава   ==   6-дахь орд (Канйа [Охин])
3-дахь бхава   ==   7-дахь орд (Тула [Жинлүүр])
4-дэхь бхава   ==   8-дахь орд (Вричшика [Хилэнц])
5-дахь бхава   ==   9-дахь орд (Дхану [Нум])
6-дахь бхава   ==  10 дахь орд (Макара [Матар)
7-дахь бхава   ==  11- дахь орд (Кумбха [Хумх])
8-дахь бхава   ==  12- дахь орд (Мина [Загас])
9-дахь бхава   ==   1 дахь орд (Меша [Хонь])
10-дахь бхава   ==   2- дахь орд (Вришабха [Үхэр])
11-дахь бхава   ==   3- дахь орд (Митхуна [Ихэр])
12-дахь бхава   ==   4- дахь орд (Карка [Мэлхий])

Нэг дэхь гэр бол хамгийн чухал бхава буюу гэр юм. Түүнийг мөн Лагна гэж нэрлэдэг. Өрнийн зурхайд түүнийг асцендент гэдэг. Монголчуудын хувьд түүнийг төрсөн цаг гэдэг. Энэ мэдлэгийг бататгахын тулд доорхи таблиц туслана.

Бхава [гэр]

 

Бхава

Гэрийн нэр

Гэрийн үндсэн утга, агуулга

Гэрийн зарим нэг өөр утга, агуулгууд

1- бхава (Лагна) Тану Бие махбодь “Би”, характер
2- бхава Дхана Эд баялаг Гэр бүл, хэл яриа, хоол хүнс
3- бхава Сахаджа Дүү Хүчин чармайлт, эр зориг
4- бхава Бандху Төрөл төрөгсөд Эмоци, ухаан, аз жаргал
5- бхава Путра Хүү Оюун ухаан, боловсрол
6- бхава Ари Дайсан Саад тотгор, өвчин эмгэг
7- бхава Ювати Эхнэр Хань ижил, бизнес, олон нийт
8- бхава Рандхра Эмзэг хэсэг Насны хэмжээ, хувиралт өөрчлөлт
9- бхава Дхарма Амьдралын зорилго Үүрэг хариуцлага, аз хийморь, буян
10- бхава Карма Үйл Мэргэжил, алдар нэр
11- бхава Лабха Олз ашиг Орлого, хүсэл мөрөөдөл
12- бхава Вйайа Алдагдал хохирол Зарлага, ангижрал, гэгээрэл

Чакра буюу Зурхайн Карт

Зурхайн карт нь ( санскритаар чакра ) бүх гаригуудыг багтаасан бэлэгдлийн чанар бүхий 12 жижиг квадрат буюу эсвэл ромбоор тэмдэглэгддэг. Эхлээд бид бүх гаригс, тусгай гаригууд, Лагна, тусгай Лагна зэргийн эзлэх ордын байршлыг тогтооно.

Энэтхэгт төөргийн карт босгох гурван янзын үндсэн хэлбэрийг ашигладаг.

  1. Бархасвадь гариг удирддаг Өмнөд Энэтхэгийн загвар
  2. Сугар гариг удирддаг Умард Энэтхэгийн загвар алмаз буюу ромбо хэлбэртэй
  3. Нарны буюу Нар удирддаг Дорнын загвар

Эдгээрээс ихэвчлэн эхний 1 ба 2 дахь загварыг ашигладаг.

Мухурта – сонголтын зурхай

Мухурта нь аливаа үйл эхлэх, өдөр, цаг хугацаа зэргийг тодорхойлдог Жйотишийн салбар гэдгийг №1 дэхь хичээлд өгүүлсэн. Энэ салбар ухаанаар жишээ нь, гэр бүл бололцох, аялал жуулчлал хийх, худалдаа арилжаа хийх, ажил бизнес эхлэх гэх гэх мэт аливаа чухал үйлийг эхлэх онцгой тааламжтай сайн цаг мөчийг сонгон олох ухаан юм.

Мухурта нь нэг их зурхайн ухаан шаардахгүй хэдий ч өдөр тутмын амьдралд тус нэмэр болох олон үнэтэй мэдээллийг өгдөг.

Мухуртыг хэрэглэх нь яагаад чухам үйлийн үр дагаварт нөлөөлдөг гэж?

Мухурта нь аливаа чухал үйлийг гүйцэтгэж эхлэх хамгийн сайн таатай цагийг сонгох ухаан. Тэрээр гариг эрхсийн нөлөөлөл болон зурхайн бусад хүчин зүйлсийн тусламжтайгаар яаж тааламжтай байдлаар таагүй сөрөг нөлөөллийг арилгах, сааруулах болон хийж гүйцэтгэх үйлийг хэрхэн яаж илүү үр дүнтэй, өгөөжтэй байлгахад тусладаг. Мөн тухайн хүний хувь төөргөөр заяагдсан элдэв саад тотгорыг эсэргүүцэн зогсох, хувь төөргөөр оноогдсон элдэв хохирол, бэрхшээлийг саармагжуулах, даван туулах туслагч болно. Тэрээр хүний үйл, зурхайн хүчин зүйлсийн нөлөөлөл, тухайн үйлийг тогтворжуулж, хүний хийж гүйцэтгэж буй ажил үйлсийг илүү ашиг, тустай болгодог.

Ийнхүү та ямар нэг чухал шийдвэр, эсвэл ямар нэг чухал ажил хийж эхлэхээр шийдсэн бол та амьдралд тань онцгойгоор нөлөөлөх ямар нэг үйл хийх гэж байгаа бол та түүнийгээ Мухуртын дагуу хийж гүйцэтгэх нь танд хамгийн дээд зэргээр үр ашиг авч ирэх, амьдралыг тань илүү аз жаргалтай, таныг илүү хийморилог байх зол завшааныг авч ирэх болно.

Эхэлж буй цаг ямагт онцгой чухал байдаг. Хүний ирээдүй , түүний үйл амьдрал төрсөн цагаас хамаардаг шиг л. Харамсалтай нь хүн өөрийн төрөх цаг ба төрсөн цагийг өөрчилж чадахгүй нь гачлантай. Гэвч боломж байна. Та өөрийн амьдрал туршдаа хийх үйлийнхээ цаг мөчийг хамгийн таатай байдлаар сонгож байх, түүнээс хамгийн ихээр үр ашгийг хүртэж байх завшаан байна. Чухамхүү үүнийг л Мухурта гээд байгаа юм. Хэрэв аливаа ажил үйлсийн эхлэл зөв бол гарах үр дүн нь төдийчинээ сайн үр дагавартай байх болно. Мухуртатай холбоотой олон зүйр үг байдаг. Жишээ нь, гараа сайн бол бариа сайн, эхлэл үйлийн хагас гэх мэт.

Мухуртад ашигладаг үндсэн ойлголтууд

 

Мухуртын карт

Мухуртын карт нь Мухуртын үе дэхь дэхь гариг эрхсийн байршлын төсөөлүүлсэн хэлбэр юм. Тэрээр өөртөө 12 гэр/бхава/, 12 орд/раши/, 9 гаригийг ашигладаг. Бүх гэр, орд, гаригс нь янз бүрийн харилцан адилгүй шинж чанартай байдаг. Түүнээс гадна хэд хэдэн нарийвчилсан картуудыг ашигладаг. Түүнийг варга буюу амша гэдэг.

Накшатра

Накшатра нь 27 одонд хуваагдсан огторгуйн хүрээлэл юм. Тэдний нэгж үргэлжлэх хугацаа нь 13 градус 20 минут байдаг. Эдгээр 27 од буюу тэднийг тус бүрд нь накшатра хэмээн нэрлэдэг. Мухуртын хувьд Чандра буюу Сар тухайн цаг мөчид оршин буй накшатрыг ашигладаг.

Накшатра

Огторгуйд эзлэх байр

Үндсэн од

Накшатра дахв оддын тоо

1 Ашвини 00:00′- 13:19’Меша  Arietis (Хонь)

3

2 Бхарани 13:20′- 26:39’Меша 35 или 41 Arietis (Хонь)

3

3 Криттика 26:40’Меша -9:59’Вришабх  Tauri (Үхэр) – Альцион

6

4 Рохини 10:00′- 23:19’Вришабх  Tauri – Альдебаран

5

5 Мригашира 23:20’Вришабх – 6:39’Митхун  Orionis (Ориона)

3

6 Ардра 6:40′- 19:59’Митхун  Orionis – Бетельгейзе

1

7 Пунарвасу 20:00’Митхун – 3:19’Карка  Geminorium (Близнецов)

5

8 Пушъя 3:20′- 16:39’Карка  Cancri (Мэлхий)

3

9 Ашлеша 16:40′- 29:59’Карка  Hydra (Гидры)

6

10 Магха 0:00′- 13:39’Симха  Leonis (Арслан) – Регула

5

11 Пурва-Пхалгуни 13:40′- 26:39’Симха  Leonis (Арслан)

8

12 Уттара-Пхалгуни 26:40’Симха – 9:59’Канъя  Leonis (Арслан) – Денебола

2

13 Хаста 10:00′- 23:19’Канъя  Corvi (хэрээ )

5

14 Читра 23:40’Канъя – 6:39’Тула  Virginis (Охин) – Спика

1

15 Свати 6:40′- 19:59’Тула  Bootis (Волопаса) – Арктур

1

16 Вишакха 20:00’Тула – 3:19’Вришчик  Libra (Жинлүүр)

5

17 Анурадха 3:20′- 16:39’Вришчик  Scorpii (Хилэнц)

4

18 Джйештха 16:40′- 29:59’Вришчик  Scorpii – Антарес

3

19 Мула 0:00′- 13:19’Дхану  Scorpii (Хилэнц)

11

20 Пурва-Ашадха 13:20′- 26:39’Дхану  Sagittarii (нум)

2

21 Уттара-Ашадха 26:40’Дхану – 9:59’Макара  Sagittarii (Нум)

8

Абхиджит 6:40′ – 10:54’Макара

22 Шравана 10:00′- 23:19’Макара  Aquila (Орла) – Альтаир

3

23 Дхаништха 23:20’Макара – 6:39’Кумбха  Delphini (Дельфина)

5

24 Сатабхиша 6:40′- 19:59’Кумбха  Aquarii (Хумх)

100

25 Пурва-Бхадра 20:00’Кумбха – 3:19’Мина  Pegasi (Пегаса)

2

26 Уттара-Бхадра 3:20′- 16:39’Мина  Pegasi (Пегаса)

8

27 Рэвати 16:40′- 29:59’Мина  Piscium (Загас)

32

Титхи

Титхи г сар болон сарны болон нарны транзит буюу шилжих хөдөлгөөн дээр үндэслэн тооцоолдог. Титхи бүр нь Нар болон Сарны хоорондох зайгаар тодорхойлогддог. Нар ба Сарны хоорондох зай 0 градусаас 12 градусын хооронд байвал энэ нь нэг дэхь титхи буюу Пратипад болно. 12 оос 24 хооронд байвал 2 дахь титхи буюу Двитийа гэх мэтчилэн цааш явна.

Титхи нь 2 группт хуваагддаг: Шукла-Титхи буюу гэрэлтэй хагас, Кришна-Титхи буюу харанхуй хагас гэж. Чандра бую Сар ургах үеийг Шукла-Титхи, Саран буурах үеийг Кришна-Титхи хэмээнэ. Титхийг 1-ээс 15 хүртэл дугаарладаг. Өөрөөр хэлбэл гэрэлтэй хагаст 1-ээс 15 хүртэл яваад шинийн 15 буюу Пурнимагаас эхлэн харанхуй хагасыг мөн 1-ээс 15 хүртэл дугаарлана. Ингээд титхи нь нийтдээ 30 болно.

Титхи

Үйлийн хэлбэр

Үйлийн жишээ

1 Пратипад Yoga-3_clip_image001_0000.gif Брахманы зан үйл, гэр бүл болох, хаан ширээнд залрах, үр суулгах гэх мэт Фестиваль;аялал жуулчлал;ажил албанд орох ; байшин ба газартай холбоо бүхий үйл; үс авахуулах.
2 Двитйа Yoga-3_clip_image001_0001.gif Гэр, байшингийн суурь тавих гэх мэт . Засаглах, удирдахтай холбоо бүхий үйл эхлэх; гэр бүл болох;гэр байшин болон газар шорооны холбоо бүхий үйл хийх; андгай тангараг өргөх; ажил албанд орох.
3 Тритйа Yoga-3_clip_image003_0000.gif Үс ,хумс авах гэх мэт Гэр бүл болох, хүүхэд анхлан хоолонд оруулах, хөгжмийн анхны боловсрол олгох, хил хязгаар тогтоох, байшин барилга барих
4 Чатуртхи Yoga-3_clip_image004_0000.gif Дайсантай тулалдах, устгах, нураах, заль мэх хэрэглэх гэх мэт Хэрэгцээгүй зүйлсээсээ ангижрах, хаях, цэвэрлэгээ, ариутгал хийх, дайн тулаан хийх, гал ашиглан үйл хийх. Энэ титхи нь тааламжтай үйл үйлдэхэд тохиромжгүй
5 Панчами Yoga-3_clip_image005_0000.gif Эмчилгээ эхлэх, гэр бүл болох, гоёл чимэг зүүх, бэлдэх гэх Энэ нь таатай сайн үйл эхлэх хамгийн тохиромжтой титхи, гэр бүл болох
6 Шаштхи Yoga-3_clip_image006_0000.gif Хаан ширээнд суух, найз нөхрийн хролбоо тогтоох гэх мэт Барилга байгууламж барих, гэр болон газар, үл хөдлөх хөрөнгөтэй холбоо бүхий үйл, гоёл чимэг хийх, нөхрийн итгэл олох Гэр бүл болоход дунд
7 Саптами Yoga-3_clip_image007_0000.gif Аялах жуулчлах, машин техник угсрах гэх мэт Тээврийн хэрэгсэлтэй холбоо бүхий үйл, гэр бүл болох, хол газар одох, биеийн хүчний дасгал хөдөлгөөн хийх
8 Аштами Yoga-3_clip_image008_0000.gif Бататгах, цайз хэрэм барих, бэлэг тэмдэг батлах гэх мэт Бүжиг наадам үйлдэх, хэрүүл тэмцэл хийх, урлаг судлах, гэр болон газартай холбоотой үйл, суралцах, барилга байшин барих, гэр бүл болоход дунд зэрэг.
9 Навами Yoga-3_clip_image009_0000.gif Дайсантай тэмцэх гэх мэт Хэрүүл маргаан хийх, биеийн дасгал сургууль хийх, өрсөлдөх, багаж зэвсэгтэй ажиллах, эрсдэлтэй үйл эхлэх
10 Дашами Yoga-3_clip_image010_0000.gif Сайн үйлийг хийх, Брахманыг хүндэтгэх гэх мэт Хурим найр хийх, гоёл чимэг зүүх, замд гарах, шинэ байшинд орох, тээврийн хэрэгсэл, гэр байшин, чухал нөлөө бүхий хүмүүстэй холбоотой аливаа үйл, худалдаа арилжааны эд зүйл худалдан авах
11 Экадаши Yoga-3_clip_image011_0000.gif Давшилтад орох, хараал хариулах, хуваах, хоослох гэх мэт Хоол ундаа хязгаарлах, андгай тангараг өргөх, гэр бүл болох, хэрүүл тэмцэл хийх, биеийн дасгал хөдөлгөөн хийх, орших хийгээд одох, гоёх, чимэх
12 Двадаши Yoga-3_clip_image012_0000.gif Тахилын ариун гал түлэх гэх мэт Андгай тангараг өргөх, төрөл бүрийн тааламжит үйл хийх, гэр бүл болоход дунд зэрэг
13 Трайодаши Yoga-3_clip_image013_0000.gif Цэнгэн наадах, таашах, найз нөхрийн холбоо тогтох зэрэг Аян замаас буцаж ирэх, шинэ хувцас өмсөх, гоёл чимэг зүүх, тэмцэл тулаан хийх, андгай тангараг өргөх
14 Чатурдаши Yoga-3_clip_image014.gif Хор найруулах гэх мэт Ариун ном судар үзэх, судлах, энэ өдөр замд гарах, үс, хумс авахыг тэвч
15 Пурнима Yoga-3_clip_image015.gif Мануд өргөл өргөх Тааламжтай бүх төрлийн үйл, ажил албанд орох, бурханлаг зан үйл гүйцэтгэх, гэр орны ажил эрхлэх, бие махбодийн идэвхитэй үйл эрхлэх
16 Пратипад Yoga-3_clip_image016.gif Брахманы зан үйл гүйцэтгэх, гэр бүл болох, хаан ширээнд залрах, гэр бүл болох, үр, тариа суулгах гэх мэт Фестиваль; аян замд гарах, ажил албанд орох, гэр болон байшин барилгатай холбоо бүхий ажил үйл, үс, хумс авах, гэр бүл болоход дунд зэрэг
17 Двитйа Yoga-3_clip_image017.gif Гэр байшингийн суурв тавих гэх мэт Захиран, засаглах үйл, гэр бүл болох, андгай тангараг өргөх, ажил албанд орох
18 Тритйа Yoga-3_clip_image018.gif Үс, хумс авах гэх мэт Хүүхэд анхлан хоолонд оруулах, хөгжмийн анхны боловсрол олгох, хил хязгаар тогтоох, байшин барилга барих
19 Чатуртхи Yoga-3_clip_image019.gif Дайсантай тулалдах, устгах, нураах, заль мэх хэрэглэх гэх мэт Хэрэгцээгүй зүйлсээсээ ангижрах, хаях, цэвэрлэгээ, ариутгал хийх, дайн тулаан хийх, гал ашиглан үйл хийх. Энэ титхи нь тааламжтай үйл үйлдэхэд тохиромжгүй
20 Панчами Yoga-3_clip_image020.gif Эмчилгээ эхлэх, гэр бүл болох, гоёл чимэг зүүх, бэлдэх гэх Энэ нь таатай сайн үйл эхлэх хамгийн тохиромжтой титхи, гэр бүл болох
21 Шаштхи Yoga-3_clip_image021.gif Хаан ширээнд суух, найз нөхрийн хролбоо тогтоох гэх мэт Барилга байгууламж барих, гэр болон газар, үл хөдлөх хөрөнгөтэй холбоо бүхий үйл, гоёл чимэг хийх, нөхрийн итгэл олох Гэр бүл болоход дунд
22 Саптами Yoga-3_clip_image022.gif Аялах жуулчлах, машин техник угсрах гэх мэт Тээврийн хэрэгсэлтэй холбоо бүхий үйл, гэр бүл болох, хол газар одох, биеийн хүчний дасгал хөдөлгөөн хийх
23 Аштами Yoga-3_clip_image023.gif Бататгах, цайз хэрэм барих, бэлэг тэмдэг батлах гэх мэт Бүжиг наадам үйлдэх, хэрүүл тэмцэл хийх, урлаг судлах, гэр болон газартай холбоотой үйл, суралцах, барилга байшин барих, гэр бүл болоход дунд зэрэг.
24 Навами Yoga-3_clip_image024.gif Дайсантай тэмцэх гэх мэт Хэрүүл маргаан хийх, биеийн дасгал сургууль хийх, өрсөлдөх, багаж зэвсэгтэй ажиллах, эрсдэлтэй үйл эхлэх
25 Дашами Yoga-3_clip_image025.gif Сайн үйлийг хийх, Брахманыг хүндэтгэх гэх мэт Хурим найр хийх, гоёл чимэг зүүх, замд гарах, шинэ байшинд орох, тээврийн хэрэгсэл, гэр байшин, чухал нөлөө бүхий хүмүүстэй холбоотой аливаа үйл, худалдаа арилжааны эд зүйл худалдан авах
26 Экадаши Yoga-3_clip_image026.gif Давшилтад орох, хараал хариулах, хуваах, хоослох гэх мэт Хоол ундаа хязгаарлах, андгай тангараг өргөх, гэр бүл болох, хэрүүл тэмцэл хийх, биеийн дасгал хөдөлгөөн хийх, орших хийгээд одох, гоёх, чимэх
27 Двадаши Yoga-3_clip_image027.gif Тахилын ариун гал түлэх гэх мэт Андгай тангараг өргөх, төрөл бүрийн тааламжит үйл хийх, гэр бүл болоход дунд зэрэг
28 Трайодаши Yoga-3_clip_image028.gif Цэнгэн наадах, таашах, найз нөхрийн холбоо тогтох зэрэг Аян замаас буцаж ирэх, шинэ хувцас өмсөх, гоёл чимэг зүүх, тэмцэл тулаан хийх, андгай танаграг өргөх
29 Чатурдаши Yoga-3_clip_image029.gif Хор найруулах гэх мэт Ариун ном судар үзэх, судлах, энэ өдөр замд гарах, үс, хумс авахыг тэвч
30 Амавашйа Yoga-3_clip_image001_0001.gif Мануд өргөл өргөх, устгах нураах, заль мэх хэрэглэхгэх мэт Гал анхлан асаах, бэлэг сэлт өгөх, өргөл өргөх

Карана

Карана гэдэг нь татхийн хагасыг хэлдэг. 30 титхи нь хоёр хуваагдсанаар нийт 60 карана болно. Нийтдээ 11 төрлийн каран байдаг. Гэвч тэдгээр нь сарын туршид эргэн давтагдсаар нийт 60 каран болдог.

Йога

Йога гэдэг нь Сурйа буюу Нар, Чандра буюу Сар хоёрын харилцан байршил юм. Нийтдээ 27 төрлийн нар-сарны йог байдаг. Тэдгээр нь Нар ба Сарны харилцан нөлөөллийн мөн чанарыг илтгэдэг. Тэдгээрийг тэдний хоорондох зөрүүгээр тооцоолдог. Титхи болон каран шиг градусаар тодорхойлно.

Вара ( вар ) – Гариг өдөр

Долоо хоногийн гаригууд дотроос хамгийн тааламжтай нь Пүрэв гариг хийгээд ялангуяа гэр бүл болох, суралцаж эхлэх, худалдан авах, мөнгөтэй холбоотой үйл хийх гэх мэт. Мөн өөр нэг тааламжтай өдөр нь Баасан гариг. Харин Мягмар болон Бямба гаригууд нь тааламжит үйлд харш муу нөлөөтэй байдаг. Харин эдгээр гаригууд нь эмчилгээ эхлэх, хэрүүл тэмцэл хийх гэх мэт бусад төрлийн хатуу үйлэнд өлзийтэй.

Долоо хоногийн өдрийн шинж төлвийг тухайн өдрийг удирдаж буй гаригаар тодорхойлдог.

Онцгой Йогууд

Тодорхой титхи/сарны өдөр/, долоо хоногийн гариг өдөр, накшатра гэх мэтүүдийн онцгой хосмог байдаг. Тэр ч атугай хэрэв титхи буюу сарны өдөр нь тааламжгүй, гариг өдөр нь мөн муу басйан ч үүсч буй хосолмол йога нь тааламжтай байвал тэр нь тааламжгүй титхи, тааламжгүй гаригийн муу нөлөллийг арилгадаг. Тиймээс хосолмол ийм йогууд нь титхи, гариг өдөр гэх мэт дан ганц хүчин зүйлүүдээс хавьгүй илүү үр дүнтэй, нөлөөлөл их байдаг. Тэдгээр нь Мухуртын таатай болон таагүй бүхнийг нөхөж байдаг. Сайн хосолмол йога нь ( жишээ нь Сарвартха-Сиддха-Йога гэх мэт ) Мухуртын карт дахь зуу зуун муу сөрөг нөлөөг үгүй болгодог.

Доша

Маш олон төрлийн дутагдал, муу нөлөө гэж( бохирдол, өө сэв ) нэрлэж болох зүйлүүд байдаг. Энэ нь Мухуртын цаг сонгох үед зайлсхийх ёстой гаригсын байршил юм. Тэднийг Дошагууд гэж нэрлэх ба үгчилвэл “бохирдол”, “өөв сэв”, “дутагдал” гэж орчуулагдана. Нийтдээ 21 төрлийн бохирдлын хэлбэр буюу Доша байдаг. Тэдний заримаас нэрлэвэл жишээ нь : Сурйа-Санкранти ( Сурйи буюу Нар нь дараагийн ордод шилжин орох үе), Чандра буюу Сар 6 дахь, 8-дахь эсвэл 12дахь гэрт орших үе, хиртэлт гэх мэт

Сурйа-Санкранти

Сурйа-Санкранти [Нарны Санкранти/ энэ нь Сурйа буюу Нар нь өөрийн оршин байсан нэг ордоос нөгөө ордод шилжих үе юм. Үүнийг Сурйа-Санкранти гэнэ. Мухуртын хувьд Сурйа-Санкранти ойролцоогоор 13 цаг үргэлжилдэг гэж тооцдог: 6 цаг 24 минут нь нэг ордоос гарахын өмнөх үе бөгөөд 6 цаг 24 минут нь дараахь ордод орсноос хойших хугацаа юм. Чухам энэ үед ямар нэг зүйл эхлэх, хийх, ялангуяа онцгой чухал үйлийг үйлдэхгүй байх хэрэгтэй. Ерөнхийдөө Сурйа-Санкранти ердийн бидний өдөр тутмын буюу аргын тооллын 13, 14, 15, 16,17 –ны орчимд тохиодог.

Жишээлвэл, 2000 онд Сурйа-Санкранти дараахь мөчүүдэд тохиож байжээ. (цагийн бүс GMT+2):

14 Jan 2000 Баасан 20:29 Сурйа 10-дахь раши – Макара [Матар]-т
13 Feb 2000 Ням 09:28 Сурйа 11-дахь раши – Кумбха [Хумх]-т
14 Мarch 2000 Мягмар 06:22 Сурйа 12- дахь раши – Мина [Загас]-т
13 April 2000 Пүрэв 14:52 Сурйа 1-дэхь раши – Меша [Хонь]
14 Мay 2000 Ням 11:44 Сурйа 2-дахь раши – Вришабха [Үхэр]
14 Jun 2000 Лхагва 18:21 Сурйа 3дахь раши – Митхуна [Ихэр]
16 Jul 2000 Ням 05:16 Сурйа 4-дэхь раши – Карка [Мэлхий]
16 Aug 2000 Лхагва 13:42 Сурйа 5-дахь раши – Симха [Арслан]
16 Sep 2000 Бямба 13:40 Сурйа 6 дахь раши – Канйа [Охин]
17 Оct 2000 Мягмар 01:37 Сурйа 7-дахь раши – Тула [Жинлүүр]
16 Nov 2000 Пүрэв 01:23 Сурйа 8-дахь раши – Вришчика [Хилэнц]
15 Dec 2000 Баасан 16:00 Сурйа 9-дэхь раши – Дхану [Нум]

Сар

Ведийн хуанлиар сар нь 30 титхи буюу сарны өдрөөс тогтдог. Ведийн хуанлиар нийтдээ 12 сар байдаг. Зарим нэг сар нь онцгой байдаг: учир нь тийм саруудыг нэрлэхийн өмнө “Адхика” хэмээх үг нэмж өгсөн байдаг. Энэ нь тухайн сард Сурйа-санкранти байхгүй гэсэн үг юм. Ведийн хуанлийн сар нь григорийн хуанли буюу аргын тооллын сараас яльгүй бага юм. Иймээс гурван жил тутамд нэг ийм Адхика-сар тохиодог.

Панчанга – Таван үндсэн хүчин зүйл

Панчанга хэмээх ухагдахуунд: 1) титхи [сарны өдөр], 2) вара ( вар ) [долоо хоногийн гариг], 3) накшатра (Чандра [Сар]оршин буй ), 4) карана , 5) йога . Пандит (Жйотишийн ухаан их мэргэд) Мухуртыг сонгоход энэхүү Панчанга-г ашигладаг байжээ. Үүнээс гадна тэд мөн хосолмол йог буюу гаригсын байршил, хосоллуудыг харгалзан үздэг байсан байна.

Lesson1_clip_image001.jpg

                                 Ведийн зурхайн тухай үндсэн ойлголт

Хичээл №1

Ведийн зурхай гэж юу юм бэ? Өрнийн зурхайгаас юугаараа ялгаатай юм бэ?гэж та асууж болно.

Вед нь нэн эртний ариун судар бичээс юм. Эдгээр нь 5000 жилээс ч өмнө оршин байжээ. Ведийн мэдлэгийн аугаа өргөн далай нь материаллаг болон бурханлаг эрдэм мэдлэгийг бүхэлд нь хамардаг. Энэхүү эрхэм нандин төгс төгөлдөр мэдлэгийг Бүхний Дээд Бурхан Шри Кришна ариун гэгээн мэргэд, риши нарт нээн өвлүүлжээ. Зурхайн ухаан нь ведийн эрдэм мэдлэгийн нэгээхэн хэсэг болдог ба эрт дээр цагаас багш шавийн барилдлагаар уламжлагдан иржээ. Ведийн зурхай нь хамгийн анхдагч зурхайн ухаан бөгөөд олон мянган жилийн тэртээд ч манай дэлхий дээр оршин байсан байна. Харин одоо бол зөвхөн энэтхэгийн газар нутаг дээр л оршин байна. Аажмаар тэрээр вавилоны, персийн, грекийн, хятад, түвдийн гэх мэт өөр бусад соёлд шингэн оржээ. Ведийн зурхай болоод өрнийн зурхай хоёрын хооронд онцгой хэд хэдэн ялгаа бий.

Нэгдүгээрт, ведийн зурхай нь өнө эртний уламжлал дээр тулгуурлан бий болсон байхад өрнийн зурхайн түүхэн хөгжил нь яг л шатрын хөлгийг санагдуулам байдаг. Зурхайн ухаан нь өрнөдөд дундад зууны үед бараг үгүй болсон бөгөөд Сэргэн Мандалтын Эринд дахин сэргэсэн байдаг. Гэвч дараа нь Эрүүл Сэтгэлгээний Эринд дахин мөхлийн байдалтай болсон. Ерөнхийдөө тэрээр Европ тив дээр 19-р зууны төгсгөлийг хүртэл устан алга болсон юм. Тэрээр одоо зөвхөн Англид л оршин байдаг. Бидний мэдэх өрнийн зурхай нь түүхийн хувьд ойролцоогоор 130 жилийн настай юм. Харин ведийн зурхай нь олон мянган жилийн туршид тасралтгүйгээр хуримтлагдан бий болсон маш хүчтэй, амьд, баян тансаг сан хөмрөгтэй. Гэтэл өрнийн зурхай нь ийм тасралтгүй үргэлжилсан өв уламжлал үгүй юм.

Хоёрт, ведийн зурхай нь Ведийн мэдлэгийн нэгэн хавсралт ухаан болдог. Түүнд ведийн гүн ухаан, сэтгэлгээ нэвт шингэсэн байдаг. Энэ нь тэгэхлээр энэ чиглэлийн эрдэмтэн мэргэд нь ведийн гүн ухааныг нэвтэрхий мэддэг, ведийн арин гэгээн хүний амьдралын хэлбэр маягийг мөрддөг байсныг нотлох юм. Харин өрнийн зурхай нь гүн ухааны цэгцтэй суурь үгүй, гүн ухааны бэлтгэл үгүй, бурханлаг ёс журмыг даган баримтлах тухай ойлголт байдаггүй.

Эдгээр нь зөвхөн техникийн зарим нэг ялгаатай тал юм. Цааш нь дурдвал маш олон ийм мэт ялгааг олж харж болно.

Хүний төрөх үеийн карт буюу хувь төөрөг нь таныг төрөх үеийн од эрхэс, гариг,Газар дэлхийн билэг тэмдэг болдог. Энэ нь бурханлаг хэл бөгөөд түүний тусламжтайгаар Бурхан хүнд өөрийнхөө хувь тавиланг мэдэх боломж олгодог.

Хувь тавилан, сайн дур ба ведийн зурхай

Ведийн зурхайгаар бол амьдрал нь хувь заяа болон сайн дур хоёрын харилцан нөлөөлөл гэж тодорхойлдог. Бидний хувь тавилан бол бидний урьд өмнө нь илэрхийлэн гаргасан сайн дурын үр дүн юм. Амьдралдаа бид өмнө тулгарах маш олон сонголтуудтай тулгардаг. Бидэнд ‘а’, эсвэл ‘б’ хувилбарыг сонгох эрх чөлөө байдаг. Сонголт хийсний дараагаар бид энэ л сонголтынхоо үр дагаврыг амсах хэрэгтэй болдог. Энэ үр дүн нь тэрхэн дороо эсвэл хэдэн мянган амьдралын дараа ч ирж болох юм. Үр дүн нь сайн ч байна уу муу ч байна уу ямартай ч тэрээр тогтсон хугацаандаа ирэхдээ л ирнэ. Их мэргэн ухаантан Чанакъя Пандит ‘Арван мянган үхэр сүрэг дотроос тугал эхийгээ танин олдог шиг Таны хийсэн үйл Таныг заавал олох л болно’ гэж хэлсэн байдаг. Үйлийн үр дүн нь бхакти йогоор хичээллэн өөрийгөө Бурханд бүрнээ даатгасан хүмүүсээс бусад бүхий л хүмүүст үйлчилдэг.

Нэгэн жишээ татъя. Нэгэн хүн өөрийн урьд төрөлд хийсэн муу үйл/карма/-ийн эрхээр ядуу гэр бүлд төржээ. Тэрээр гэмт хэрэг, гуйланчлал газар авсан тийм нэг хотод амьдардаг байж. Тэгэхээр тэр хүнд хоёр сонголт байна. Тэрээр өөрийн амьдралд тохиолдож буй муу муухай бүхний төлөө амьдарч буй нийгмээ шүүмжлэн буруушааж, тэр нийгмээс өс хонзонгоо авахын тулд гэмт хэргийн замд орсноор эд хөрөнгөтэй болж баяжих нэг боломж байна. Эсвэл тэрээр өөрийнхөө хариуцлагыг ухамсарлаж боловсрол мэдлэг олох, цэвэр хөдөлмөрөөр өөрийнхөө нөхцөл байдлыг сайжруулахаар оролдож болно. Тэрээр нэг дэх боломжийг ашиглаж хэд хэдэн байгууллага хүмүүсийг тонон дээрэмдэж гэж бодъё. Тэгвэл түүнийг эцсийн эцэст барин авч буруу хэрэг үйлдсэнийх нь төлөө шоронд хорино. Гэвч тэрээр шоронд орсон ч гэлээ түүнд сонгох боломж мөн л нээлттэй хэвээр үлдэнэ. Тэрээр нэг бол дүүрсэн гэмт хэрэгтэн болох юмуу эсвэл өөрийн доторхи үзэл бодлоо өөрчилж засан сайжирч болно. Сонголт болгон өөрийн хариу үйлдэлтэй. Иймэрхүү байдлаар хүний амьдрал нь хувь тавилан/карма/ болон сайн дур хоёрын маш төвөгтэй харилцан үйлчлэл байдаг.

Зурхай нь нэгэн төрлийн хэл юм

Төөрөг рүүгээ эргээд буцъя. Төөргийн картыг хараад зурхайч гариг эрхэс, орд, гэрүүд, тэдний харилцан нөлөөллийг судалдаг. Энэ бол оддын хэл юм. Тэдгээрийг судлан зурхайч нь тухайн хүний талаар маш олон мэдээллийг өгч чадна.

Ведийн зурхай нь хүний амьдралын үндсэн дөрвөн зорилго болох Дхарма /өөрт ногдсон үүрэг/, Артха/санхүү, эд баялаг/, Кама/гэр бүлийн аз жаргал,үр хүүхэд, хүсэл мөрөөдөл, таашаал ханамж/, эцэст нь Мокша/ангижрал/-д хэрхэн хүрэх тухай асар үнэт мэдээллүүдийг өгдөг. Мөн хүний зан араншин, хувь тавилан, амьдралын бүхий л асуудлуудыг цогцоор шийдэхэд тусална.

Нарны орд буюу төрсөн сараар хүний хувь талиланг гүн гүнзгий, бүрэн тодорхойлох боломжгүй юм. Нэг сард төрсөн байтугай хэдхэн минутын зайтай төрсөн хүмүүс хоорондоо асар их ялгаатай байдаг.

Ведийн зурхай нь хора/төөргийн зурхай/, ганита/од гаригийн байршлын тооцоолол/, самхита/шинж тэмдэг, зөн совин/ гэсэн гурван хэсгээс бүрддэг. Их мэргэн Вараха Михира ведийн зурхайч нь энэхүү гурван ухааныг сайтар мэдсэн байх ёстой хэмээн онцлон тэмдэглэсэн байдаг.

Ганита нь гола, ганита гэсэн хоёр хэсгээс бүрддэг. Хора буюу төөргийн зурхай нь дотроо джатака, нимитта, прашна, мухурта гэсэн 4 хэсэсгт хуваагддаг.

Жатака нь төрсөн хугацааг/төрсөн он, сар, өдөр, цаг,минут/ үндэслэн тухайн хүний хувь тавилан, төөргийг гаргах ухаан юм. Нимитта нь байгалийн аливаа үзэгдэл болон ан амьтан, жигүүр шувуудын байдал төрх, зөн совингоор ирээдүйг зөгнөх салбар ухаан, прашна гэдэг нь асуулт гэсэн санскрит үг бөгөөд хүний асуулт тавьж буй цагийг үндэслэн тухайн хүний төрсөн цаг минутыг үл харгалзан тухайн хүний асуусан зүйлд төгс төгөлдөр хариулт өгөх салбар ухаан ба мухурта нь аливаа нэг чухал ажил үйлийг эхлэх нэн таатай цаг мөчийг тооцоолох салбар хэсгүүд юм.

Ведийн зурхайн ухаан нь мөн хүний эрүүл мэндийн байдал, өвчнийг оношлох, өвчний үндэс, шалтгаан, түүнийг эмчлэх болон од эрхэсийн сөрөг муу нөлөөг хэрхэн саармагжуулах тухай тайлбарладаг. Орчин үеийн техник, технологиор оношлож үл чадах өвчнийг ч ведийн зурхайн аргаар хялбархан оношлох боломжтой. Энэ талаар тусгайлан тайлбарладаг эмчилгээний зурхай гэсэн нэмэлт хэсэг байдаг.

Scroll to Top