Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 4 8 2 4
Users Today : 19
Users Yesterday : 21
Total Users : 14824
Views Today : 41
Views Yesterday : 51

Та бүхнийг Дээд Бурханы Бодгаль Шри Кришнагийн газар дэлхийд морилон заларсан өдрийн баярын арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Бурхан Кришна нь 5000 жилийн өмнө залран ирсэн бөгөөд Түүний болон Түүний хувилгаан дүр, аватарууд айлчлан ирэх үйл явцыг нар, мандах жаргахтай зүйрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл өнөөдөр манай энд нар бүтэн өдрийн турш гэрлээрээ гийгүүлж байгаад шөнө болоход уулсын цаагуур шингэн бидний нүдэнд үзэгдэхгүй болдог ч энэ нь нар мөнхөд алга болсон гэсэн үг биш. Тэрээр өөр нэгэн газарт өөрийн гэрэл туяагаар өөр хэсэг газар орныхныг гэрэлтүүлэн гийгүүлсээр байгаа. Үүн шиг бүхий л аватарууд, хувилгаадын эх үндэс болсон Бурхан Кришна нь (кришнас ту бхагаван сваям) манай дэлхийд 5000 жилийн өмнө айлчлан ирсэн бөгөөд одоо өөр нэгэн гаригт Өөрийн мөнхийн тоглоом наадмаа өрнүүлж байгаа. Тэрээр нэг гариг дээр Брахмын нэг өдөр нэг удаа л ирдэг хэмээсэн. Брахмын нэг өдөр нь 4 тэрбум 320 сая жилтэй тэнцэх бөгөөд Тэрээр энэ хугаццаанд нэг удаа манай дэлхийд морилон залардаг гэсэн үг юм. Эндээс бид хэдий Кали эрин буюу Төмөр эринд амьдарч байгаа ч өөрсдийн үнэхээрийн аз завшаантайг ойлгох боломжтой.

Та бүхэн баярын үйл ажиллагаанд өөрсдийн биеэр ирж оролцохын зэрэгцээ, баярын үйл ажиллаанд өргөл хандив өргөх боломжтой. Өргөл хандив өргөх нь ямар ач тустай тухай хорт хавдраасаа ангижирсан залуугийн тухай манай группт тавигдсан саяхны нийтлэлээс та бүхэн уншсан байх. Ар бодолгүй өглөг өгөх нь саттвик буюу буяны гунагийн үйл мөн хэдий ч энд өглөг өгөхөд харгалзах гурван хүчин зүйлсийг мөн нэмж дурдах хэрэгтэй. Өглөг өгөхөд кала, деша, патра буюу өглөг өгөх аятай сайн цаг хугацаа, өглөг өгөх газар, өглөг өгөх хүн гурвыг чухалчлан авч үзэх хэрэгтэй.

Өглөг өгөхөд Бурханы морилон заларсан өдрүүд онцгой ач ивгээлтэй байдаг. Ийм өдрүүдэд өгсөн өглөг маш ихээр өсөн арвиждаг гэдгийг та бид мэднэ. Тиймээс бидний өргөл болгон өргөсөн өглөг энэ өдрийн үйл ажиллагаанд зориулагдах тул энэ нь бид энэ өдөр өглөг өгсөнтэй адил болж байгаа хэрэг юм.

Баярын үйл ажиллагаа  2018 оны 9 сарын 3 нд 100 айлын Барилгын Материалын Их Дэлгүүр буюу хуучнаар Ампер хаусын 6 давхарт 18:00 цагт болно.

Харилцах утас: 99086676, 98663058.

Хандив хүлээн авах данс: Хаан банк 5077184301. Баатарбилэг

Ням гаригийн орой прасад тараах үе.

-Прабху, Та дахиад нэмэх үү?

-Үгүй ээ, баярлалаа. Би зургаагаас хойш иддэггүй.

-Пөөх тийм үү, сэтгэлийн тэнхээ л байх даа?

-Үгүй дээ, зургаан таваг бол зуршил минь юм! Тэгээд л гүйцээ! Долоо дахиас нь хоолой давахаа байчихдаг юм…

Бурхан нэгэн удаа Нитьянанда, Харидас Тхакур нарт онцгой хүсэлттэй хандсан нь: — Найз нараа, хот явж, бүгдэд хийгээд хүн бүрт ариун нэрийн хязгааргүй алдар цуугийн талаар ярьцгаа. Айл бүрийн хаалгыг тогшиж, Кришнагийн Нэрийг давтан хэлэх, Түүнд бишрэл хүндэтгэлээ илэрхийлэх, Түүний сургаалийг судлахыг бүгдээс хүлцэнгүйгээр гуйцгаа. Харин хэн та нарын хүсэлтийг эсэргүүцнэ, тэр Надтай уулзаж, Миний Сударшана-чакраны хүчийг өөрийн толгойгоор мэдрэг!

Гаурангийн ямар ч хүслийг биелүүлэхэд үргэлж бэлэн Бурхан Нитьянанда, Түүний тушаалыг урамтайгаар хүлээн авлаа. Хэдэн минутын дараа Харидас Тхакур тэр хоёр  өндөр сэтгэгдэлтэйгээр хот руу гарав.

Тэд айл бүрийг бадам лянхуа өлмийнхөө тоосоор адислаж, Бурханы нигүүслийг  аугаа сайхнаар түгээж явлаа.

Бурханлаг, ач тустай хүмүүс тэдний номлолыг шууд хүлээн авч, харин араас нь хэл ам хийгсэд ч байлаа. Бурхан Чайтаньягийн киртаныг хийхээр очиход нь Шриваса Тхакурыг гэртээ оруулаагүй тэр нөхдүүд  онцгой хорон хандаж:

— Тэднийг цохиод ав! Цохиод ав! гэцгээв.

Гэвч тэдний хорон хашгиралт Бурхан Нитьянанда, Харидас Тхакур нарыг зөвхөн хөгжөөв.

Тэд өдөр бүр Бурхан Чайтаньягийн илгээлтийг номлохоор явцгааж, харин орой нь өдөр хэн хэнтэй уулзсан тухайгаа Бурханд ярьж өгнө.

Нэг удаа Нитьянанда, Харидас нар хөл дээрээ арай ядан тогтох, учиргүй согтуу хоёр эртэй тулгарчээ. Эд бол Навадвипа даяар мэддэг ах, дүү хоёр байв. Тэдний санаанд багтамгүй адал явдалд хязгаар үгүй төдийгүй, тэднийхээс илүү нүгэл ертөнцөд байхгүй ч байж магад. Ах, дүү хоёр хүндтэй брахманы гэрт төрж, өссөн бөгөөд Джагананда, Мадхавананда Бандопадья нэртэй байв. Гэвч Навадвипа  тэдний ач тустай нэрийг аль хэдийнээ мартсан байлаа. Хоёулаа аль эрт зөв замаасаа гарч, орчин тойрондоо Джагай и Мадхай хэмээн алдаршжээ. Тэд согтуурч, үхрийн мах идэж, дээрэм хийж, мансууралдаа айлын байшин шатаана. Тэд эмэгтэйчүүдийг хүчирхийлж, үнээ алж, брахман руу гар далайхаас ч айхгүй байсан. Гангийн эрэг дээр амьдрах мөртлөө тэд,  тэнд хэзээ ч угаал үйлдэж, Шүтээнд хэзээ ч залбирч байгаагүй.

Джагай, Мадхай хоёр захын талбайн дунд сууж, бие биенээ ч танихгүй, харилцан үсдэлцэж, гараа савчина. Тэднээс зайдуухан, ойртож очиж төвдөхгүй, хэсэг ажилгүйчүүд цуглан, хоёр согтуугийн зодооныг шоолон харна. Яг энэ үед Бурхан Нитьянанда, Харидаса Тхакур хоёр иржээ.

Ноцолдсоноосоо ядарч туйлдсан ах дүү хоёр бие биен дээрээ гулдайн унаж, хажуугаас харахад тэврэлдээд байгаа юм шиг харагдаж байснаа удалгүй дахиад л нударга зөрүүлж, талбай дээгүүр бохир  хэрүүл, шуугиан цуурайтаж  эхлэнэ.

Гэвч Джагай, Мадхай хоёр санаатай, санамсаргүй бүх нүглийг хийж байсан ч гэлээ вайшнавуудаас хэн нэгнийг гомдоохдоо хүрээгүй байсан болохоор, гаднах сайхан төрхөө үл харгалзан Бурхан болоод  Түүний албатуудад алдас хийдэг санньяси, лам нарыг бодвол тэдэнд бас ч гэж аврагдах боломж  байсан  билээ.

Номлогчид Джагай, Мадхай хоёрыг алсаас хэсэг харж зогссоноо Нитьянанда цуглагсдын хэн нэгнээс ийн асуув:

— Энэ хоёр хэн бэ? Тэд яагаад өөрсдийгөө ингэж авч явж байгаа юм бол?

— Тиймээ энэ бол Джагай, Мадхай хоёр! Тэднийг Надия тэр чигээрээ мэднэ. Тэд хэвийн журамтай гэр бүлээс гаралтай брахманууд бөгөөд аль эртнээс  хамгийн үзэшгүй гаж байдалд хутгалдсаар байна. Брахманууд хүрээллээсээ  тэднийг хөөсөн бөгөөд одоо тэд ийм үл бүтэх этгээдүүдийн дунд өдрийг өнгөрөөж байна. Эд нар юу ч хийж магадгүй шүү!

Нүгэлт ах дүүсийн талаар сонсоод Нитьянанда зүрхэндээ асар их энэрэл, өрөвдлийг мэдэрсэн бөгөөд яаж тэднийг аврах билээ гэж бодов. Тэрээр Харидас Тхакур руу эргэж хараад:

— Тэд нэр хүндтэй брахманы гэр бүлд төрсөн боловч, хэнтэй адилхан байгааг харж байна уу! Тэд хоёулаа тамын хамгийн аймшигтай залхаалтаас мултрахааргүй болтлоо доройтжээ! Ай Харидас минь ээ, чиний энэрэлд хязгаар үгүй билээ. Хэрвээ чи эдгээр азгүйчүүдэд энэрэхүйгээрээ нэвтрэх аваас тэд аврагдана. Бурхан Өөрөө чамд юунд ч дургүйцэж чадахгүй гэж хэлж байсан шүү дээ! Джагай, Мадхай хоёрыг аварсан манай Бурханы өгөөмөр сэтгэлийг бүх дэлхий мэдэг.

Харидас Тхакур бол Бурхан Нитьянандагийн дотнын найз бөгөөд Түүнийг хагас үгнээс нь л ойлгодог байсан.

Бурхан Нитьянанда өршөөнгүй инээмсэглээд Харидас Тхакурыг  тэврэн, ийнхүү санал болгов:

— За алив эдгээр согтуучуудад Бурхан Чайтаньягийн илгээлтийг танилцуулья. Үүний тулд л бид Надийн гудамжинд гарсан биш гэж үү? Бидний ажил бол — зөвхөн амьдралын зорилго нь Бурханыг чин бишрэх гэдгийг л хүмүүст ярих, харин үүнийг зөвшөөрөх эсэх нь бол тэдний хэрэг.

Эцэст нь тэд шийдлээ. Хотын сайн санаат иргэд Нитьянанда, Харидас хоёрыг зогсоохыг оролдсон хэдий ч тэд Кришнагийн Ариун Нэрийг давтан хэлсээр олны дундуур тууштай зүтгэв. Ойртож очоод олны дуу чимээнд уусаж алга болох вий гэснээс  чангаар уриалан хэлсэн нь:

– Найзуудаа Бурхан бүгдэд үнэтэй учраас Кришнагийн Нэрийг давтан хэлж, Түүнд залбирцгаа. Энэ бол та нарын зүрхэн дэх агуу  эрдэнэс. Тэр одоо зөвхөн та нарын төлөө газар дэлхийд илрэн ирээд байна, өөрсдийн нүгэлт үйлдлээ орхиод, өршөөлт  Бурханд  биширцгээ.

Тэдэнд хандсан үгийг сонсоод согтуучууд толгойгоо өндийлгөн, уур хилэнгээсээ болоод тэдний нүд цусаар дүүрэв. Тэд хашгирсан нь:

— Бариад ав! Бариад ав тэднийг! — гэж хашгиран тэдний зүг ухасхийлээ.

Зугтаах замдаа, Нитьянанда Харидаст хэлсэн нь :

— Эрхэм Харидас минь ээ, бид эндээс  хөлөө амьд гаргаж чадвал ч сайхан болно доо!

— Ээ Бурхан минь, — хэлээд яахав хэмээн Харидас  хариулав! Энэ бүхэн Чиний л адислал! Чи хоёр архичинд  Кришнагийн  Ариун  нэрийг  өгөхийг хүссэн — тэгэлгүй яахав  ээ, бид шийтгэгдэх ёстой!

Бурхан Нитьянанда гүйж яваа Харидасаас алхам ч хоцрохгүйгээр, инээж  хөхөрч, харин тэдний араас бөөн дайн хөөж явав. Джагай, Мадхай хоёр бүдүүн байсан хэдий ч их уурласан учраас тэдний араас, олзондоо бараг шүргэх шахам  маш хурдан гүйж байлаа.

— Хулчгаруудаа, зогсоцгоо, зогсоцгоо! — хэмээн тэд хашгирна. — Джагай, Мадхай хоёрыг доромжилсон хэн ч  шийтгэлгүй хоцорч  байгаагүй!

Эдгээр үгсийг сонссон Нитьянанда, Харидас хоёр зөвхөн хурдаа нэмж: «Кришна, Ай Говинда! Биднийг авраарай», — хэмээн байнга уншин, эргэж ч харахгүйгээр бүх хүчээрээ гүйж байлаа.

Эцэст нь тэд Шривас Тхакурын байшингийн зүг гэнэт эргэн  зугтаахад, согтуу ах дүүс олзоо алдан, эдгээр саньясси нар хаашаа алга болсныг мэдэхээ байн, толгой нь эргэж, нэг газраа тойрон эргэлдэж эхлэв. Бүрэн төөрөлдсөн тэд нар тал тал тийшээ харна. Юу болоод байгааг ойлгохоо больсон тэд хөлөө арай ядан зөөж, заримдаа зогтусан,  утга авцалдаагүй юм амандаа үглэн гэрийн зүг тоос хөдөлгөв.

Нитьянанда, Харидас нар Бурханд болсон явдлын талаар ярьжээ.

— Би тэр өөдгүйчүүдэд үзүүлж өгнө өө! — хэмээн Бурхан Чайтанья уурсан хэлэв. — Тэд Ариун Нэрийг эсэргүүцэж байгаа бол би тэднийг тасчин хаях болно!

— Чи тэднийг тасчиж болно оо, — Бурхан Нитьянанда тайвнаар дургүйцлээ илэрхийлээд , — гэвч эхлээд надад тэдэнд Кришнагийн ариун нэрийг өгөх боломж олго гэв. Хэрвээ Чи тэднийг ангижруулж, чин бишрэлийн замд оруулах аваас Чиний алдар цуу хязгааргүй болно.

Бурхан Чайтанья, инээмсэглээд хариулав:

— Тэд хэдийнээ ангижирсан, Нитьянанда; тэдэнд Чамайг харсан нь л хангалттай! Чи Кришна удахгүй тэдэнд тусална хэмээн тэдний төлөө санаа тавьж байна.

Джагай, Мадхай нар Шривасын байшингаас холгүй  газарт хоног өнгөрүүлэв. Тиймээс ч Гаурангийн шөнийн киртаныг хааяа сонссон ажээ. Тэд шөнөжингөө ариун нэрийн аялгуу, караталын жингэнээ, мридангын    цохилтыг унтахгүйгээр сонсож, чадах чинээгээрээ бүжиглэж байсан байж болох юм.  Киртан болон бүжгийн улмаас уух хүсэл нь улам оргилж, өглөө болоход бие биенээ ч танихгүй,  өдөр шөнийн аль нь болж байгааг ч ялгахааргүй тэгтлээ их согтжээ.

Нэг удаа Бурхан Нитьянанда, Бурхан Чайтаньягийн гэр рүү ирж байхад нь ах дүү нар түүнийг зогсоож:

— Чи хэн бэ? — хэмээн Джагай, Мадхай хоёр хашгирав.

— Би Нимай Пандитын руу явж байна.

— Чиний нэр хэн юм?!

— Миний нэр Авадхута, — гэж  Нитьянанда хариулав. «Авадхута» гэдэг үгийг сонсоод, Мадхай дарсны, эвдэрхий шавар ваарны хагархайг шүүрэн авч, уурандаа түүгээрээ Нитьянанда руу чулуудав. Тэр нь Нитьянандагийн яг духанд онож, шархнаас нь цус урслаа. Үүнийг харсан Джагай гүнзгий салганаж, тэгсэн учраас Бурханыг дахин цохихоор   далайсан дүүгийнхээ гарыг барьж авлаа.

— Түүнийг  битгий  зод! Тэр чамд ямар ч муу юм хийгээгүй! Тэр ариун гэгээн хүн байна, хийж байгаа үйлдлээрээ  чи  өөртөө зовлон авчирна шүү дээ!

Бурхан Чайтанья Нитьянандатай юу тохиолдсоныг мэдээд, тэр дор нь хэсэг шавь нараа цуглуулан, үйл явдал болсон газарт даруй ирцгээв. Бурхан Нитьянанда нилээд цус болсон байгаа мөртлөө, Өөрийгөө зовоогч нарын хажууд инээгээд зогсож байлаа. Махапрабху Өөрийн хайртай Нитьянанду ийм байдалд хармагцаа, Тэрээр аймшигтай ихээр уурлаж, гараа өргөөд энэ дэлхий дээрх хамгийн аймшигтай зэвсгийг урин дуудлаа:

— Чакра! Чакра!

Хором ч өнгөрөөгүй байхад амаа ангайсан Джагай, Мадхай хоёрын өмнө мянга мянган нар гялбах мэт бурханлаг  Сударшана-чакра диск тэсрэн гарч ирэх нь тэр.

Нитьянанда, Чайтанья  Махапрабху руу ухасхийв: — Мадхай намайг цохих гэхэд Джагай түүнийг зогсоохыг оролдсон:  Мадхай санамсаргүй л оносон! Надад огт өвдөх юм алга! Тайвширч хайрла! Чамаас гуйж байна, тэднийг өршөө! Джагайгийн зүрхэнд сайны үр сэрэхийг сонсоод Гауранга инээмсэглэж, бүр түүнийг тэврэв. — За Кришна чамайг адислах болтугай! — гэж Тэрээр дуу алдлаа. — Чи Нитьянандаг хамгаалсан юм байна! Юу хүсэж байгаагаа хэл, Би чамд бүгдийг өгнө! Одооноос чи цэвэр чин бишрэлд  батжиж, Бурханыг хайрлах хайрыг  хүртэх  болно! Цугларсан вайшнавууд хашгиран, Бурханы үгийг баяр хөөртэйгөөр угтацгаав, харин Джагай түүнийг дүүргэсэн бурханлаг мэдрэмжийн улмаас ухаан алдан унажээ. Түүний зүрхнээс бүх нүглийг нь угаах нулимс хацрыг нь даган урсана. Сэхээ авсан тэрээр Бурханд залбирал өргөж эхлэв. Джагай Бурхан Чайтаньяд залбирах хооронд, түүний дүүгийн зүрхэнд ямар нэгэн юм доргих шиг болж. Бурхан Нитьянандаг анхааралтай харж байснаа тэрээр ухасхийн Махапрабхугийн хөлд сөхрөн унав. Тэр Түүний өлмийгнөөс зуурч, залбирсан нь: — Би одоо хэрхэн аврагдаж болохыг хэлж өгөөч? Намайг хуурахыг битгий оролдоорой гэж гуйя, Ай орчлонгийн Бурхан минь, би Чиний тухай үнэнийг мэдлээ, тэгээд одоо Чи Өөрийгөө нууцалж болно! — Чи агуу их алдас хийсэн, — хэмээн Бурхан хатуугаар хариулав, — тийм учраас чи одоо Нитьянандагийн өлмийд сөхрөн унах ёстой! Мадхай тэр дороо тут же бросился к стопам Нитьянандагийн өлмий рүү ухасхийхэд, нөгөөх нь түүнийг тэврэн, бүх нүглээс нь ангижрал бэлгэлсэн ажгуу. — Энэмөдрөөс хойш та нар нүгэлт үйл хийх ёсгүй, — хэмээн Бурхан Чайтанья ах дүү хоёрт хэлэв. — Бурхан минь, бид хэзээ дахин хийхгүй, — гэж тэд хариулав. Ах дүүс Навадвипад өөрсдийн сүүлчийн өдрийг хүртэл амьдарсан бөгөөд амласан ёсоороо үлдсэн бүх амьдралдаа нэг ч нүгэлт үыл үылдээгүй юм. Тэд Гангийн эрэгт суурьшин, тэгээд Мадхай өөрийн гараар түүний нэрээр нэрлэгдсэн угаал үйлдэх газар байгуулжээ.

Орчуулсан: Б.Баярсайхан

  1. Вайшнавын нийгэмлэгт залуу  бишрэлтэн /насаар бус, энэ замаар замнаж эхэлсэн хугацаагаар/ нь ахлахаа хүндэтгэх, харин ахлах нь залуу бишрэлтэнгүүдэд хайр болон нигүүлсэлээ харамгүй хайрлаж байхаар нягт нямбай зохион байгуулагдсан байх ёстой.
  2. Вайшнавын нийгэмлэгт мөн варна систем буюу брахмана, кшатрйа, вайшиа болон шудра, ашрама  систем буюу саннйанси, ванапрастха, грихастха болон брахмачари гэж хуваагдах ёстой.
  3. Бурханлаг ах дүүсийн хувьд түрүүлж сахил авсан нь ахлах бишрэлтэнд тооцогдоно.
  1. Гуругийн шавь, бурханлаг номын ах нараа гуру адил хүндэтгэх хэрэгтэй.
  2. Саннйаси хүнийг гуру мэт хүндэтгэх хэрэгтэй.
  3. Вайшнавын нийгэмлэгт хүн бүр хүлцэнгүй болохоор чармайдаг. Эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн гэдэгтэй адил бурханлаг өндөр түвшинд хүрэх бүрт хүн эгэл даруу болдог.
  4. Заримдаа ахлах бишрэлтэн залуу бишрэлтэнд тэдний хүлцэнгүй байдлыг нь үнэлж хүндэтгэж байж болох ч уг бишрэлтэн ахлах бишрэлтэнд үзүүлэх хүндэтгэлээ үгүй болгоно гэсэн үг биш юм. Мөн ахлах бишрэлтэн залуу бишрэлтэнд хүндэтгэл үзүүлэх үед тэрээр Кришнад баярлаж талархсанаа илэрхийлж залбирч байх хэрэгтэй.
  5. Бишрэлтэн хүн ямагт өвснөөс ч илүү хүлцэнгүй даруу, модноос ч илүү тэсвэр тэвчээртэй байж, өөртөө хүндлэл хүлээлгүй, бусдад хүндэтгэлээ ямагт илэрхийлж байх хэрэгтэй.
  6. Вайшнавын ёс зүйг үл баримталж, гажуудуулах аваас хүний бурханлаг амьдрал сөнөн мөхөх аюултай.
  7. Ахлах бишрэлтэнгүүдийн хооронд зөрчил зөрөлдөөн гарах үед аль нэгнийх нь тал руу хөлбөрч орох хэрэггүй. Тэдний хийж буй үйлс бидний ойлгох хүрээнээс хальсан, Вайшнавын нэгэн зугаа юм.
  8. Шавь хүн багшаа ямагт Бурхан мэт хүндэтгэх хэрэгтэй.
  9. Номлогчид гэм зэмгүй, унан доройтсон сүнснүүдэд энэрэнгүй хандаж, харин Бурханд алдас хийгчидтэй харилцахгүй байвал зохино.

Bhaktivedanta Vedabase, Vaishnava etiquettes by Bhakti Charu Swami

 

Орчуулж бэлтгэсэн: Т.Цэвэлмаа

 

Шрила Прабхупада маш мэдрэмжтэй бишрэлтэн  байжээ. Баригдаж дуусаагүй барилгад анхны Гаура Пурнима(Бурхан Чайтаниагийн илэрсэн) баяр болж байв  Эхний хонох шөнөдөө Шрила Прабхупада бүхий л өрөөнүүдээр яван бишрэлтэнгүүдэд шумуулны тор болон тухтай ор байгаа эсэхийг өөрийн  биеэрээ шөнө дундын үед явж шалгадаг байв. Мөн Прасад(бурханд өргөсөн зоог)-ийгхүртсэн эсэх  болон эрүүл мэндийн асуудал дээр анхаарал хандуулдаг байв.

Энэ дэлхийгээс буцахаас нэг сарын өмнө Шрила Прабхупада нилээн хүнд өвчтэй босч явах нь хүртэл хэцүү байжээ. 2 дах давхрын өрөө рүү гарахыг хүсэхэд Англи улсаас ирсэн шавь нар хүргэж өгч, сандал дээр суулгадаг байлаа. Энэ шавь нараас нь  нэг нь хөлөө түлчихсэн байв.   Шрила Прабхупада үүнийг ажиглан мэджээ. Шрила Прабхупада энэ үед юм ч идэх чадваргүй жингээ хэт алдан яс арьс болтлоо турсан байв. Ийм нөхцөл байдалд ихэнхи хүмүүс өөрийн өвчиндөө шаналах байх. Залуу, хүчирхэг, том биетэй бишрэлтэн залуугийн жаахан түлэгдэлтийг нь Шрила Прабхупада-н нөхцөл байдалтай харьцуулах аргагүй билээ. Гэсэн хэдий ч Шрила Прабхупада: Юу болсон бэ гэж шавиасаа асуухад яагаа ч үгүй ч, асуудал байхгүй гэхэд Үгүй ээ, үгүй надад хэл л дээ хэмээгээд хөлнийх нь түлэгдэлтийг харан, ямар  эм хэрэглэх ёстойг нь хэлж өгөв. Шавьдаа- модноос тодорхой төрлийн навч аваад, гичний үртэй хамт буцалган өдөрт 3 удаа  энэ зуурмагаа түрх гэж зааж өгөв.

Маргааш нь, Шрила Прабхупада-г 2 дахь давхарт гаргаж өгөхөөр ирэхэд нөгөө шавиа  хөлөө үзүүл дээ, яаж байна гэх зэргээр асуун хэдэн өдрийн туршид анхааралаа халамжаа тавин эдгэх хүртэл нь асуусаар  байв.

Уг бишрэлтэнгийн Шрила Прабхупада-г хайрлах хайр нь ямар их өссөнийг төсөөлж байна уу ? Тэрээр: Шрила Прабхупада над шиг ийм өчүүхэн шавьдаа  үнэхээр анхаарал тавиж байна, Би тийм ч гайхалтай номлогч биш шүү дээ хэмээн бодсон байна. Энэ бол Бхакти, (Бурханыг хайрлах хайр).

Бишрэлтэн бие махбодийн болон сэтгэл санааны хүндрэл бэрхшээлтэй тулгарахад бид түүнд хайраа илэрхийлэх хэрэгтэй. Энэ нь бид  Кришнад өөрсдийн  хайраа вайшнаваар дамжуулан илэрхийлж буй хэрэг юм.

 

Эх сурвалж:

http://www.devoteecareiskcon.com/eng/thus-spoke/srila-prabhupada/45-srila-prabhupadas-example.html

Орчуулсан: Т.Цэвэлмаа

 

Scroll to Top