Шрила Прабхупада нэгэн лекцэндээ, амьд бодгалийн өвчин нь ийм хэмээн тайлбарласан: Амьд бодгаль нь бууж өгөхийг хүсдэггүй, толгойгоо бөхийлгөхийг хүсдэггүй.
Бууж өгөхийг хүсдэггүй нь бидний гол асуудал юм. Ийм ч учраас та бид энд байгаад байгаа хэрэг билээ. Тиймээ, бид өөрсдийн хүссэнийг л хийж болох ч эцсийн дүндээ энэ нь биднийг аз жаргалтай болгодоггүй.
Оюун ухаан бүхий амьд бодгаль нь аажмаар дараахь мэдрэмж туршлагыг олж авж авч эхлэдэг. Кришнагаас хамааралгүй үйл хийх нь надад аз жаргал авч ирдэггүй юм байна, хэмээх. Би хичнээн хийх гэж хичээж оролдох нь чухал биш. Амьд бодгаль нь эцсийн дүндээ сэтгэл ханамжтай үлдэх тохиолдол хэзээ ч байдаггүй.

Яагаад гэвэл энэ нь худал хуурмаг үзэл онол учраас тэр юм. Энэ нь бодит зүйл биш. Амьд бодгаль нь Дээд Бурханд бууж өгөөгүй цагт хэзээ ч бүрэн дүүрэн аз жаргалтай, сэтгэл ханамжтай болохгүй.
Мэдээж хэрэг, Кришна биднээс бууж өгөхийг шаарддаггүй. Тэр хэрхэн ингэж чадах билээ? Тэгэх аваас энэ нь хайр биш болж хувирна. Хайр сайн дурын байх ёстой. Энэ бол миний хувийн шийдвэр. Үүнд хэн ч нөлөөлж болохгүй. Энэ бол миний хувийн шийдвэр: Танд бууж өгөх, Танд үйлчлэх, Таныг хайрлах. Албадан шахах хэрэггүй.
Ийм маягаар Дээд Эзэн Кришна, хэнийг ч Түүнд бууж өгөхийг, Түүнд үйлчлэхийг, Түүнийг хайрлахыг албадан шахдаггүй. Тэрээр бидэнд энэ эрх чөлөөг олгосон. Сонгох эрх чөлөөг.
Шрила Бхактивайбхава Свами
2016.05.02. Вьяса-пужа. ШБ 4.20.32р шүлгээр хийсэн лекцээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас
Users Today : 144
Users Yesterday : 126
Total Users : 39962
Views Today : 186
Views Yesterday : 129