Гудамжинд гараад хар даа. Хүмүүс хаашаа ч юм ийшээ тийшээ, наашаа цаашаа яаран яаран алхацгааж буй. Үндсэндээ тэд ямар нэг зүйлийг худалдан авч байдаг. Мэдээж хэрэг үүний тулд мөнгө хэрэгтэй. Ийм учраас тэд ажиллаад л байдаг, ажиллаад л байдаг, худалдаж аваад л байдаг, худалдаж аваад л байдаг, ажиллаад л байдаг, ажиллаад л байдаг, худалдаж аваад л байдаг, худалдаж аваад л байдаг…
Тэд энэ үйлдлээ хир удаан хийхийг бодолтой байгаа юм бол доо ? Сонирхолтой нь тэд эндээс хэзээ ч сэтгэл ханамжийг авдаггүй нь юм. Бүхэл дэлхий ертөнцийг худалдаж авч болох ч ялгаагүй та сэтгэл ханамжтай болохгүй.
Би танд 30 сая доллар өглөө гэе. Тэр бүхэн таных. Та мэдээж хэрэг аз жаргалтай болох болно. Гэвч та үүгээр юу хийх вэ? Шуудхан л худалдан авалт хийхээр явна, худалдан аваад л, худалдан аваад л, худалдан аваад л.. Гэвч энэ процесс нь танд аз жаргалыг өгөхгүй.
Танд нэг хос өндөр өсгийт байсан бол одоо 150 өндөр өсгийттэй боллоо. Танд ганц машин байсан бол одоо та мянган машинтай боллоо. Бас 15 Харли Дэвидсон мотоциклтой боллоо. Ингэснээр тэр хүн жинхэнээсээ аз жаргалтай болсон болов уу? Та юу гэж бодож байна?
Сая сая доллартай атлаа улам илүүг олох гээд маш идэвхитэй хичээн зүтгэж байдаг баян чинээлэг хүмүүсийг би үргэлж гайхдаг юм. Юуны тулд ? Танд аль хэдийнээ бүх зүйл байна шүү дээ.
Ийм учраас ухааныг ямагт хяналтанд байлгаж байх хэрэгтэй. Ялангуяа орчин үеийн нийгэмд энэ нь онцгой чухал шаардлагатай. Энэхүү хэрэгцээ шаардлагын галзуурлыг аль болох бага байлгаж, эгэл энгийн зүйлсээс сэтгэл ханамжийг мэдэрч эхлэх.
Мэдээж хэрэг, энэ нь шинэ зүйл биш л дээ. Гэхдээ үүнийг зөв байдлаар хийх ёстой. Бурханлаг ухамсаргүй эгэл энгийн амьдрал нь мөн л үйлчлэхгүй. Энэ нь мөн өөр нэгэн нэмэлт уйтгар гунигийг бий болгоно.
Тиймээс ухаанаа хянах, хуулинд захирагдах, дүрэм журмыг дагах нь хүмүүний амьдралын нэн чухал зүйлүүд юм. Хүн ажиллаж байх ёстой, ямар нэг үйлийг хийж байх ёстой, ямар нэг зүйлийг Кришнад өргөж байх ёстой. Үүнийг пунья буюу буянт үйл хэмээн нэрлэдэг.
Шрила Бхактивайбхава Свами
Бхагавад-гитагийн 12.11р шүлгээр хийсэн лекцээс. 2008.04.11
Орчуулж бэлдсэн: Балабхадра дас