Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 5 4 8 5
Users Today : 10
Users Yesterday : 26
Total Users : 15485
Views Today : 11
Views Yesterday : 35

Юдхиштхира Махаража айлтгасан нь: Ай Жанардана, ай бүх оршнолыг хамгаалагч минь ээ, Картика (10-11) сарын харанхуй хагаст тохиодог экадашийг юу гэж нэрлэдэг вэ? Энэ тухай эрхэм нандин мэдлэгийг надад нээн хүртээх ажаам уу.

Бүхний Дээд Бурхан, Шри Кришна хариу айлдсан нь: Ай хаадын дундах арслан минь ээ, Картика сарын харанхуй хагаст тохиодог экадашийг Рама экадаши гэж нэрлэдэг. Тэрээр  хамгийн их нүглийг ч хоромхон зуурт устган зайлуулж, бурханлаг оронд орох зөвшөөрлийг хүртээдэг нэн их өршөөл ивээлтэй билээ. Би чамд түүний түүх хийгээд яруу алдрын талаар айлдъя.

Урьдын нэгэн цагт тэнгэрийн хаан Индра, мөн Ямаража, Варуна болон Равана демоны эрхэм хүндэтгэлт ах Вибхишанатай нөхөрлөж байсан Мучукунда нэртэй нэгэн хаан амьдарч байжээ. Мучукунда үргэлж үнэнийг ярьж, Миний чин бишрэлийн алба үйлэнд байнгад зүтгэж байсан. Тэрээр улс гүрнээ шашин номын зарчмуудын дагуу удирдан залж байсан учир түүний улс гүрэнд таагүй  хэрэг явдал гардаггүй, болдоггүй байлаа.

Мучукунда өөрийн охиныг ариун гэгээн голыг хүндэтгэн Чандрабхага гэж нэрлэсэн бөгөөд түүнийг Чандрасенын хүү Шобханад эхнэр болгон өгсөн. Нэгэн удаа Шобхана өршөөл ивээлт экадашийн үеэр хадам эцгийн ордонд айлчлан ирсэн. Шобхана бие султай хийгээд ямар нэгэн тэвчил хатуужил үйлдэхэд хүч тэнхээ нь хүрэхгүй байсан учир түүний эхнэр  Чандрабхагын санаа нь ихэд зовж байлаа. Тэрээр нөхөртөө хандан: “Миний эцэг экадашийг маш нарийн чанд баримталдаг. Экадашийн өмнөх өдөр даша-д тэр том хэнгэрэг дэлдэн “Бурхан Харигийн өдөр, экадашид хэн ч юм идэх ёсгүй.” гэж өндөр дуугаар зарлиг буудгадаг.” гэж хэлжээ. Хэнгэрэгийн дууг сонсоод Шобхана эхнэртээ:”Ай үзэсгэлэн гоо минь ээ, би одоо яах вэ? Амьд мэнд үлдэхийн зэрэгцээ чиний эцгийн зарлигийг хэрхэн биелүүлэхийг надад зааж өгөөч.” гэж хэлсэн. Чандрабхага хариулсан нь:  Хайрт нөхөр минь ээ, миний эцгийн ордонд экадашийн өдөр хэн ч, тэр ч бүү хэл хүн байтугай, заан, морьд хүртэл юм иддэггүй билээ. Хари Бурханы  энэ өдөрт амьтдад үр тариа, навч ногоо сүрэл, тэр ч бүү хэл ус ч өгдөггүй. Тэгэхээр чамд мацаг барихаас зайлсхийх ямар ч арга алга даа. Миний хайрт минь ээ, хэрвээ чи ямар нэгэн зүйл идэх аваас эндээс бүрмөсөн явах болно. Иймээс чи яахаа өөрөө шийд дээ.” гэж хэлсэн.

Ханхүү Шобхана: “Ариун гэгээн өдөр экадашид би мацаг барихаар шийдлээ. Миний хувь тавилан ямар л байнав би түүнийг л дагана.” гэж хариулав. Ийнхүү шийдээд, Шобхана мацаг барьсан боловч  маш их өлсөж цангасны улмаас болж тэр тэсвэрлэхийн аргагүйгээр зовж шаналж байлаа. Эцэст нь нар жаргаж, ариун гэгээн шөнө бүх вайшнавуудыг гийгүүллээ. Ай Юдхиштхира минь ээ, бүх чин бишрэлтэнгүүд Бурхан Хариг магтан дуулж баясацгаан шөнийг огт унталгүйгээр өнгөрүүлсэн. Харин ханхүү Шобханы хувьд энэ шөнө тэсвэрлэхийн аргагүй байсан ба двадашид нар мандах үеэр тэр нас эцэслэсэн.

Мучукунда хаан хүргэнээ оршуулах ёслолд оролцон оршуулгын галд асар том тэвэр дүүрэн түлээ нэмж хийлээ. Харин охин Чандрабхагаг нөхрийн нь хамт явуулахаар галд оруулаагүй. Чандрабхага нөхрийнхөө гэгээн дурсгалд зориулсан бүхий л ариусгах зан үйл, ёслолуудыг гүйцэтгэсний дараа эцгийнхээ ордонд амьдрахаар үлдсэн.

Бурхан Кришна үргэлжлүүлэн айлдсан нь: “Ай хаадын шилдэг нь минь ээ, Шобханын экадашийг баримталсанаар хүртсэн ач тус нь  үхлийнхээ дараагаар түүнд Мандарачала уулын оройд орших нэгэн улс орныг захиран суух адислалыг хүртээсэн явдал байлаа. Энэ улс орон нь хагас бурхдын хоттой адил төстэй байв. Тэндхийн бүх зүйлс гайхалтай сайхнаар гэрэлтэн туяарч, орд харшуудын ханууд нь хэмжээлэхийн аргагүй үнэт зүйлсээр чимэглэгдсэн, баганууд нь бадмааргаар хийгдсэн байсан бөгөөд алт болон алмааз эрдэнэ хаа сайгүй гялалзан байлаа. Шобхана хаан цагаан шүхэр доор хаан ширээндээ залран зарц албатууд нь түүнийг сарлагийн  сүүлээр хийсэн дэвүүрээр сэвэн сэрүүцүүлж байв. Түүний толгой дээрх гойд тансаг титэм гэрэлтэн туяарч, үзэсгэлэнтэй сайхан ээмэг  түүний чихийг, хээнцэр чамин гоё зүүлт  хүзүүг, үнэт чулуун бугуйвч гарыг нь чимж байлаа. Түүнд гандхарванууд (тэнгэрийн орны дуучид) болон апсарууд (тэнгэрийн орны бүжигчид) үйлчлэн зугаацуулж байв.Үнэн хэрэгтээ тэр хоёр дахь Индра лугаа харагдаж байлаа.

Нэгэн удаа, Шобханы улс гүрэнд янз бүрий ариун дагшин газар орнуудаар аялан мөргөл хийж яваа Сомашарма нэртэй брахман Мучукундын улсаас ирсэн. Брахман гялалзан гайхуулам яруу алдар бүхий Шобханаг хараад: “Хэрвээ би эндүүрээгүй бол энэхүү гэрэлтэн туяарах хаан чинь манай Мучукунда хааны хүргэн мөн байна.” гэж бодсон. Шобхана брахманыг хараад хаан ширээнээсээ босон түүнийг гүн хүндэтгэлтэйгээр угтан мэндчилсэн. Брахманд мөргөнгөө тэр түүнээс хадам, эхнэр болон хотын бүх оршин суугчдын амар мэнд, сайн сайхны талаар асууж лавласан.

Сомашарма хариулсан нь: Ай хаан минь ээ, Таны хадмын улс гүрэнд бүх зүйлс амар мэнд, элбэг дэлбэг байгаа. Таны эхнэр Чандрабхага болон гэр бүлийн бусад гишүүд чинь бүгд сайн сайхан байгаа. Харин хаан минь ээ, би таныг энд хараад маш их гайхаж байна. Та өөрийнхөө тухай надад ярьж өгнө үү. Энэ хоттой адил тийм сайхан хотыг хэн ч, хаана ч хараагүй билээ. Та энд яаж ирснээ ярьж өгөөч.

Шобхана хаан хариулсан нь: Рама экадашид мацаг барьсны ач тусаар би энэхүү тансаг сайхан хотыг захирах адислалыг хүртсэн. Гэхдээ энэ хотын бүх аугаа сайхан байдал нь зөвхөн цаг зуурын л зүйл билээ. Түүний тансаг сайхан үзэмж хийгээд яруу алдрыг хэрхэн хадгалж хамгаалах, хотыг цаг зуурын оршин тогтнох байдлаас яаж ангижруулах болон түүнийг хэрхэн яаж мөнхийн болгохыг би мэдэхгүй байна. Намайг ухааруулан гэгээрүүлж, энэхүү дутагдалтай байдлыг арилгахад  туслаач.

Брахман асуусан нь: Энэ улс орон яагаад тэгж түр зуур оршин тогтнох болсон юм бэ? Юу түүнд мөнх оршнолыг хүртээх вэ? Энэ талаар тайлбарлаж өгнө үү. Би танд туслахыг хичээе.

Шобхана хариулсан нь: Би экадашид мацгийг зохих ёсны итгэлгүйгээр барьсан хэрэг. Иймээс л миний энэ улс гүрэн цаг зуурын оршнох ёстой болсон билээ. Түүнийг хэрхэн мөнхийн болгож болохыг одоо би хэлж өгье, та анхааралтай сонсоорой. Та гэртээ эргэж хариад Мучукунда хааны үзэсгэлэн гоо охин Чандрабхагад надаас сонссон бүхнээ бүгдийг нь ярьж хэлэх аваас миний энэ хот түүний тусламжтайгаар мөнхрөлийг олж чадах болно.

Брахман гэртээ эргэж хариад Чандрабхагад бүгдийг нь ярьж өгсөн. Энэхүү сониныг сонсоод тэр үгээр илэрхийлэхийн аргагүйгээр гайхаж, мөн баярлан: “Ай брахман минь ээ, энэ чинь үнэ явдал уу? эсвэл зүүд байсан уу?” гэж асуусан. Сомашарма хариулсан нь: Ай гүнж минь ээ, хагас бурхдын улс гүрэнтэй адил тийм тансаг орондоо байсан таны нөхрийг би харсан нь ямар ч эргэлзээгүй үнэн билээ. Харин тэр, түүний улс гүрэн нь удаан хугацааны туршид оршин тогтнохгүй бөгөөд хэзээ хэзээгүй сарнин, устан үгүй болно гэж хэлсэн билээ. Тэр өөрийн улс гүрнээ хэрхэн мөнхийн болгох арга замыг таныг мэднэ гэдэгт маш ихээр итгэж найдаж байна.

Чандрабхага хэлсэн нь: Ай брахмануудын дундахь мэргэн минь ээ, та намайг одоохон миний нөхөр дээр хүргэж өгөөч. Би түүнтэй учран золгохыг маш их хүсэж байна. Би түүний улс орныг мөнхийн болгож чадна. Амьдралдаа тохиосон бүх экадашуудыг баримталсан учраас би онцгой адислалыг хүртсэн билээ. Та биднийг аль болох хурдан учруулж өгөөч. Салж хагацсан хүмүүсийг холбон уулзуулсан хэн бүхэн аугаа ач тусыг хүртдэг гэж ярьдаг шүү дээ.

Ингээд Сомашарма брахман Чандрабхагаг Шобханы туяаран гэрэлтэх улс гүрэнд дагуулан очив. Түүн рүү орохын өмнө тэд Мандарачала уулын бэл дэх Вамадевагийн ашрамд буудалласан. Вамадева ведийн дууллуудыг магтан дуулан, Чандрабхагын түүхийг сонсонгоо түүнийг ариун усаар цавдсан. Энэхүү аугаа ришигийн үйлдэх ариусгах зан үйлийн үйлчлэл нөлөөллийн доор экадашийн бүхий л өдрүүдийг баримталсанаар Чандрабхагын хүртсэн адислалын ач тус нь түүний биеийг трансценденталь болгосон. Дур булааж хайр хүрмээр нүднээсээ гэрэл цацруулсан Чандрабхага урам орон замаа цааш үргэлжлүүлэв.

Мандарачала уулын орой өөд өгсөн ирж яваа эхнэрээ хараад Шобхана баяр хөөрөөр дүүрч, аз жаргалаасаа болж дуу алдан хашгирсан. Чандрабхага түүний дэргэд ирж зүүн талд нь суугаад хэлсэн нь: Ай хайрт минь ээ, би чамд маш тустай нэгэн зүйлийг хэлэхийг сонсоно уу. Би найман настайгаасаа эхлэн тохиосон экадашийн өдөр бүрт бүрэн итгэлтэйгээр үргэлж мацаг барьж ирсэн билээ. Хэрвээ би өөрийн хүртсэн бүхий л ач тусаа чамд шилжүүлэн өгөх аваас чиний улс гүрэн мөнхөд оршин тогтнох бөгөөд хэмжээлшгүй ихээр элбэг дэлбэг болж улам бүр цэцэглэн дэлгэрэх болно.

Бурхан Кришна үргэлжлүүлэн айлдсан нь: Ай Юдхиштхира минь ээ, Гоё сайхан чимэглэл нь   гэрэлтэн цацарсан трансценденталь биетэй болсон Чандрабхага эцэстээ ийнхүү нөхөртэйгөө хамт амар сайхан жаргасан ажгуу. Рама экадашийн хүчээр Шобхана нь Кама-дхена үнээ адил мөнхийн аз жаргал хүртээдэг хийгээд бүхий л хүслийг биелүүлдэг чадвартай, Мандарачала уулын орой дээр орших улс гүрэнтэй болсон.

Ай хаадын хаан минь ээ, Би чамд Рама экадашийн яруу алдрын талаар айлдлаа. Сар бүрийн гэрэлтэй болоод харанхуй хагаст тохиодог экадашийн ариун гэгээн өдрийг баримталдаг хэн бүхэн нүгэлт, тэр ч бүү хэл брахманыг хөнөөсөн зэрэг аймшигт бузар нүгэлт үйлийнхээ үр дагавраас ч салан ангижирах нь эргэлзээгүй. Сарын гэрэлтэй болон харанхуй хагаст тохиодог экадашуудын хооронд ялгаа гаргах хэрэггүй. Хар болон цагаан зүсмийн үнээнүүд нэг л хэмжээний сүү өгдөгтэй  адил харанхуй болоод гэрэлтэй хагасын экадаши нь нэг л ач тусыг хүртээдэг бөгөөд эцсийн эцэст төрөлт үхлийн хүрднээс ангижруулдаг. Рама экадашийн энэхүү ариун гэгээн өдрийг магтан дуулахыг зүгээр л сонсож байгаа хэн бүхэн бүхий л нүглээсээ салан ангижрах бөгөөд Бурхан Вишнугийн дээдийн дээд оронд хүрч очдог.

Рама экадаши буюу Картика-Кришна экадашийн яруу алдрын тухай Брахма-вайварта Пуранаас авсан хүүрнэл ийнхүү өндөрлөлөө.

Юдхиштхира Махаража айлтгасан нь: Ай Жанардана, ай бүх оршнолыг хамгаалагч минь ээ, Картика (10-11) сарын харанхуй хагаст тохиодог экадашийг юу гэж нэрлэдэг вэ? Энэ тухай эрхэм нандин мэдлэгийг надад нээн хүртээх ажаам уу. Бүхний Дээд Бурхан, Шри Кришна хариу айлдсан нь: Ай хаадын дундах арслан минь ээ, Картика сарын харанхуй хагаст тохиодог экадашийг Рама экадаши гэж нэрлэдэг. Тэрээр  хамгийн их нүглийг ч хоромхон зуурт устган зайлуулж, бурханлаг оронд орох зөвшөөрлийг хүртээдэг нэн их өршөөл ивээлтэй билээ. Би чамд түүний түүх хийгээд яруу алдрын талаар айлдъя. Урьдын нэгэн цагт тэнгэрийн хаан Индра, мөн Ямаража, Варуна болон Равана демоны эрхэм хүндэтгэлт ах Вибхишанатай нөхөрлөж байсан Мучукунда нэртэй нэгэн хаан амьдарч байжээ. Мучукунда үргэлж үнэнийг ярьж, Миний чин бишрэлийн алба үйлэнд байнгад зүтгэж байсан. Тэрээр улс гүрнээ шашин номын зарчмуудын дагуу удирдан залж байсан учир түүний улс гүрэнд таагүй  хэрэг явдал гардаггүй, болдоггүй байлаа. Мучукунда өөрийн охиныг ариун гэгээн голыг хүндэтгэн Чандрабхага гэж нэрлэсэн бөгөөд түүнийг Чандрасенын хүү Шобханад эхнэр болгон өгсөн. Нэгэн удаа Шобхана өршөөл ивээлт экадашийн үеэр хадам эцгийн ордонд айлчлан ирсэн. Шобхана бие султай хийгээд ямар нэгэн тэвчил хатуужил үйлдэхэд хүч тэнхээ нь хүрэхгүй байсан учир түүний эхнэр  Чандрабхагын санаа нь ихэд зовж байлаа. Тэрээр нөхөртөө хандан: “Миний эцэг экадашийг маш нарийн чанд баримталдаг. Экадашийн өмнөх өдөр даша-д тэр том хэнгэрэг дэлдэн “Бурхан Харигийн өдөр, экадашид хэн ч юм идэх ёсгүй.” гэж өндөр дуугаар зарлиг буудгадаг.” гэж хэлжээ. Хэнгэрэгийн дууг сонсоод Шобхана эхнэртээ:”Ай үзэсгэлэн гоо минь ээ, би одоо яах вэ? Амьд мэнд үлдэхийн зэрэгцээ чиний эцгийн зарлигийг хэрхэн биелүүлэхийг надад зааж өгөөч.” гэж хэлсэн. Чандрабхага хариулсан нь:  Хайрт нөхөр минь ээ, миний эцгийн ордонд экадашийн өдөр хэн ч, тэр ч бүү хэл хүн байтугай, заан, морьд хүртэл юм иддэггүй билээ. Хари Бурханы  энэ өдөрт амьтдад үр тариа, навч ногоо сүрэл, тэр ч бүү хэл ус ч өгдөггүй. Тэгэхээр чамд мацаг барихаас зайлсхийх ямар ч арга алга даа. Миний хайрт минь ээ, хэрвээ чи ямар нэгэн зүйл идэх аваас эндээс бүрмөсөн явах болно. Иймээс чи яахаа өөрөө шийд дээ.” гэж хэлсэн. Ханхүү Шобхана: “Ариун гэгээн өдөр экадашид би мацаг барихаар шийдлээ. Миний хувь тавилан ямар л байнав би түүнийг л дагана.” гэж хариулав. Ийнхүү шийдээд, Шобхана мацаг барьсан боловч  маш их өлсөж цангасны улмаас болж тэр тэсвэрлэхийн аргагүйгээр зовж шаналж байлаа. Эцэст нь нар жаргаж, ариун гэгээн шөнө бүх вайшнавуудыг гийгүүллээ. Ай Юдхиштхира минь ээ, бүх чин бишрэлтэнгүүд Бурхан Хариг магтан дуулж баясацгаан шөнийг огт унталгүйгээр өнгөрүүлсэн. Харин ханхүү Шобханы хувьд энэ шөнө тэсвэрлэхийн аргагүй байсан ба двадашид нар мандах үеэр тэр нас эцэслэсэн. Мучукунда хаан хүргэнээ оршуулах ёслолд оролцон оршуулгын галд асар том тэвэр дүүрэн түлээ нэмж хийлээ. Харин охин Чандрабхагаг нөхрийн нь хамт явуулахаар галд оруулаагүй. Чандрабхага нөхрийнхөө гэгээн дурсгалд зориулсан бүхий л ариусгах зан үйл, ёслолуудыг гүйцэтгэсний дараа эцгийнхээ ордонд амьдрахаар үлдсэн. Бурхан Кришна үргэлжлүүлэн айлдсан нь: “Ай хаадын шилдэг нь минь ээ, Шобханын экадашийг баримталсанаар хүртсэн ач тус нь  үхлийнхээ дараагаар түүнд Мандарачала уулын оройд орших нэгэн улс орныг захиран суух адислалыг хүртээсэн явдал байлаа. Энэ улс орон нь хагас бурхдын хоттой адил төстэй байв. Тэндхийн бүх зүйлс гайхалтай сайхнаар гэрэлтэн туяарч, орд харшуудын ханууд нь хэмжээлэхийн аргагүй үнэт зүйлсээр чимэглэгдсэн,
Scroll to Top