Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 4 6 1 8
Users Today : 0
Users Yesterday : 35
Total Users : 14618
Views Today :
Views Yesterday : 55

Үнэн сайн номчинд бусдын хорлосон нь дээшлэхийн нөхцөл

Үтэл муу хүнд бусдын хорлосон нь доройтохын нэрмээс.

Үлгэрлэвэл түймрийн галд хүчит салхи учирвал өрвөсхийхийн нөхцөл

Өчүүхэн зуланд тэр салхи тусвал унтрахын шалтгаан.

гэсэнтэй зохилдох үлгэр нь:

Эрт урьд цагт Сарангэрэл нэрт нэгэн их хаан байлаа. Тэр хаан “хамаг амьтан юуг хүсвэл түүнийг өгсүгэй” гэж ам авч өглөг өгснөөр хамаг амьтан бүгд тэр хааныг магтан сайшаан хүндлэх болов. Түүнд хязгаар орны Бимасина нэрт нэгэн хаан атаархаж “хэн хүн Сарангэрэл хааны толгойг авч ирвэл би түүнд хаан төрийнхөө дундуурыг өгсүгэй” гэж өөрийн албатдаа зарласанд Лиүдүү нэрт нэгэн бярман  би тэр хааны толгойг авч ирье гэж хаанд мэдүүлээд ирэх цагт Сарангэрэл хааны улсад элдэв муу ёр болов. Түүнийг  хаалга сахигч тэнгэр мэдээд Лиүдүү бярманыг мунхруулаад дотор эс оруулав. Гэтэл ариун орны тэнгэрүүд хааны зүүдэнд ирж өгүүлрүүн:

Эх болон хамаг амьтаныг гэтэлгэхийн тул

Эрхэм бурханы хутгийг хүсэж

Эрт цагаас тангарагласан өглөг бармид чинь

Эдүгээ төгсөх шахаж атал

Үүдний тэнгэр саад хийснийг

Эргэцүүлж сайтар шинжлээд

Энэлэн гуйгч хязгаарын бярманы

Эгээрсэн хүслийг ханган соёрх гэснээр хаан нойрноосоо сэрж Махазандараа нэрт түшмэлдээ өгүүлсэнд хааны зарлигийг таслаж үл болох тул бярманыг хаанд учруулав. Хаан бээр бярманыг ихэд энэрэн, ирсэн учрыг асуусанд бярман өгүүлрүүн:

Амьтны юу хүссэнийг өгсүгэй гэж

Ам авсныг чинь сонсоод

Алс их холын орноос

Алжааж чилсээр ирлээ би.

Алт мөнгө эрдэнэ тэргүүтэн

Аливаа гадаадын юм өгснөөс

Амь биеэ өглөгт өгвөл

Адилтгашгүй эрхэм өглөг болно.

Асрал ихт хаан чи

Алгасалгүй үнэн сэтгэлээр

Аяа надад тэргүүнээ өгөн соёрх

Алимад бусад юуг ч би үл хэрэглэнэ.

гэсэнд хаан бээр ихэд баясан “тэргүүнээ өгсүгэй гэж” ам өгөв.

Гэтэл Махазандараа түшмэл долоон эрдэнээр мянган тэргүүн хийлгэж бярманд өгөн гуйвч эс болсонд түшмэл сэтгэл нь зовж  эс тэсээд наснаас нөхчив. Өчүүхэн хаад ба хатад, хөвгүүд тэргүүтэн бүгд гашуудан энэлж хаанд мэдүүлэвч болсонгүй. Хаан бярман хоёулаа аглаг ойд одоод нэгэн модны ёроолд сууж хаан бярманд өгүүлрүүн: Тэргүүнийг минь огтлоод гар дээр тавьтугай.Би гараараа чамд өгсүгэй гэж захиад:

Энэ мэт өглөг өгсөний буянаар

Эрхэм дээд бурханы хутгийг олоод

Эх болсон зургаан зүйл хамаг амьтны

Энэлэхийн зовлонг арилгах болтугай гэж ерөөл тависны дараа бярман илдээ барьж цавчин завдахад тэр модны тэнгэр эс тэсэн ийн хэлрүүн:

Энэ ба хойтоо дуусгасан

Эргүү муу бярман чи

Эрхэм бодисад хаанд

Ийм зохисгүйг үйлдэнэ үү гээд бярманы хацрыг алгадсанд хол өнхөрөн одлоо.

Түүнд хаан бээр :

Энэ модны ёроолд есөн зуун ерэн есөнтаа тэргүүнээ өгөв би

Эдүгээ өгвөл өглөг бармид минь төгсөж дээд хутгийг олоод

Эх болсон хамаг амьтныг орчлонгийн зовлонгоос гэтэлгэж чадах болсон тул

Ийм сайн буянд минь харшлалгүй баястугай тэнгэр ээ

гэсний даруй бярман бээр тэргүүнийг огтолж аваад явав.

Тэр цагт газар зургаан зүйлээр хөдлөөд огторгуй дахь тэнгэр нарын уйлсан нулимс хур мэт оров. Сарангэрэл хааны өглөг бармид төгсөж бурханы хутгийг олно гэсэн үг зүг бүхэнд түгснээр Бимасина хаан түүнийг сонсоод айн цочиж зүрх нь хагараад үхэв. Лиүдүү бярманыг буцаж харих замд улс бүхэн  “тэр мэт гайхамшигт хаанд хор хийсэн чивэлт хүн” гэлцэж гэртээ үл оруулан идээ ундааныг эс өгснөөр  өлсөж ундаасан зовж явтал хааны тэргүүн ялзарч маш өмхий болсноор орхив. Түүнээс цааш явтал Бимасина хаан үхсэнийг сонсоод санасан зүтгэсэн бүгд хэрэггүй болсон тул сэтгэл нь хутгалдан цусаар бөөлжиж үхэв. Бимасина, Лиүдүү хоёр аюуш тамд төрөв. Сарангэрэл хааныг тэргүүнээ өгөхөд эс тэсэн нөхчихсөд бүхэн дээд төрлийг олов. Тэр цагийн Сарангэрэл хаан нь Шигмуни, Махазандараа нь Шарибудари, Модны тэнгэр нь Маха Модгиваань, Бимасина хаан нь нүгэлт шулам, бярман нь Диваадад байсан ажээ.

“Эрдэнийн сан субашидаас”

Үнэн сайн номчинд бусдын хорлосон нь дээшлэхийн нөхцөл Үтэл муу хүнд бусдын хорлосон нь доройтохын нэрмээс. Үлгэрлэвэл түймрийн галд хүчит салхи учирвал өрвөсхийхийн нөхцөл Өчүүхэн зуланд тэр салхи тусвал унтрахын шалтгаан. гэсэнтэй зохилдох үлгэр нь: Эрт урьд цагт Сарангэрэл нэрт нэгэн их хаан байлаа. Тэр хаан “хамаг амьтан юуг хүсвэл түүнийг өгсүгэй” гэж ам авч өглөг өгснөөр хамаг амьтан бүгд тэр хааныг магтан сайшаан хүндлэх болов. Түүнд хязгаар орны Бимасина нэрт нэгэн хаан атаархаж “хэн хүн Сарангэрэл хааны толгойг авч ирвэл би түүнд хаан төрийнхөө дундуурыг өгсүгэй” гэж өөрийн албатдаа зарласанд Лиүдүү нэрт нэгэн бярман  би тэр хааны толгойг авч ирье гэж хаанд мэдүүлээд ирэх цагт Сарангэрэл хааны улсад элдэв муу ёр болов. Түүнийг  хаалга сахигч тэнгэр мэдээд Лиүдүү бярманыг мунхруулаад дотор эс оруулав. Гэтэл ариун орны тэнгэрүүд хааны зүүдэнд ирж өгүүлрүүн: Эх болон хамаг амьтаныг гэтэлгэхийн тул Эрхэм бурханы хутгийг хүсэж Эрт цагаас тангарагласан өглөг бармид чинь Эдүгээ төгсөх шахаж атал Үүдний тэнгэр саад хийснийг Эргэцүүлж сайтар шинжлээд Энэлэн гуйгч хязгаарын бярманы Эгээрсэн хүслийг ханган соёрх гэснээр хаан нойрноосоо сэрж Махазандараа нэрт түшмэлдээ өгүүлсэнд хааны зарлигийг таслаж үл болох тул бярманыг хаанд учруулав. Хаан бээр бярманыг ихэд энэрэн, ирсэн учрыг асуусанд бярман өгүүлрүүн: Амьтны юу хүссэнийг өгсүгэй гэж Ам авсныг чинь сонсоод Алс их холын орноос Алжааж чилсээр ирлээ би. Алт мөнгө эрдэнэ тэргүүтэн Аливаа гадаадын юм өгснөөс Амь биеэ өглөгт өгвөл Адилтгашгүй эрхэм өглөг болно. Асрал ихт хаан чи Алгасалгүй үнэн сэтгэлээр Аяа надад тэргүүнээ өгөн соёрх Алимад бусад юуг ч би үл хэрэглэнэ. гэсэнд хаан бээр ихэд баясан “тэргүүнээ өгсүгэй гэж” ам өгөв. Гэтэл Махазандараа түшмэл долоон эрдэнээр мянган тэргүүн хийлгэж бярманд өгөн гуйвч эс болсонд түшмэл сэтгэл нь зовж  эс тэсээд наснаас нөхчив. Өчүүхэн хаад ба хатад, хөвгүүд тэргүүтэн бүгд гашуудан энэлж хаанд мэдүүлэвч болсонгүй. Хаан бярман хоёулаа аглаг ойд одоод нэгэн модны ёроолд сууж хаан бярманд өгүүлрүүн: Тэргүүнийг минь огтлоод гар дээр тавьтугай.Би гараараа чамд өгсүгэй гэж захиад: Энэ мэт өглөг өгсөний буянаар Эрхэм дээд бурханы хутгийг олоод Эх болсон зургаан зүйл хамаг амьтны Энэлэхийн зовлонг арилгах болтугай гэж ерөөл тависны дараа бярман илдээ барьж цавчин завдахад тэр модны тэнгэр эс тэсэн ийн хэлрүүн: Энэ ба хойтоо дуусгасан Эргүү муу бярман чи Эрхэм бодисад хаанд Ийм зохисгүйг үйлдэнэ үү гээд бярманы хацрыг алгадсанд хол өнхөрөн одлоо. Түүнд хаан бээр : Энэ модны ёроолд есөн зуун ерэн есөнтаа тэргүүнээ өгөв би Эдүгээ өгвөл өглөг бармид минь төгсөж дээд хутгийг олоод Эх болсон хамаг амьтныг орчлонгийн зовлонгоос гэтэлгэж чадах болсон тул Ийм сайн буянд минь харшлалгүй баястугай тэнгэр ээ гэсний даруй бярман бээр тэргүүнийг огтолж аваад явав. Тэр цагт газар зургаан зүйлээр хөдлөөд огторгуй дахь тэнгэр нарын уйлсан нулимс хур мэт оров. Сарангэрэл хааны өглөг бармид төгсөж бурханы хутгийг олно гэсэн үг зүг бүхэнд түгснээр Бимасина хаан түүнийг сонсоод айн цочиж зүрх нь хагараад үхэв. Лиүдүү бярманыг буцаж харих замд улс бүхэн  “тэр мэт гайхамшигт хаанд хор хийсэн чивэлт хүн” гэлцэж гэртээ үл оруулан идээ ундааныг эс өгснөөр  өлсөж ундаасан зовж явтал хааны тэргүүн ялзарч маш өмхий болсноор орхив. Түүнээс цааш явтал Бимасина хаан үхсэнийг сонсоод санасан зүтгэсэн бүгд хэрэггүй болсон
Scroll to Top