Ведийн зурхайд та кула-девата хэмээх ойлголттой таарах болно. Энэ нь таны эцэг, эх өвөг дээдсийн шүтэж байсан бурхан шүтээн юм.
Бүхий л карма дан ганц танд харьяалагддаггүй. Мөн ураг удмын карма гэж байдаг.. Хүнд, ихэвчлэн түүнээс өөрөөс нь илүү ямар нэг хүч байгаад байгаа мэт санагддаг. Энэхүү хүч нь тохиолдлын байдлаар туслаж болох ба эсвэл эсрэгээрээ маш хүчтэй удаашруулан саатуулах нь ч байдаг.
Гэтэл энэ нь тохиодлын биш. Энэхүү агуу хүчинд хүндэтгэлээ илэрхийлж байх нь чухал.
Өвөг дээдсийн чухлыг цохон тэмдэглээгүй ямар нэг урт удаан хугацаанд үргэлжилсэн соёл иргэншлийг би л хувьдаа мэдэхгүй.
Кула девата гэдэг нь таны өвөг дээдсийн мөргөж шүтэж байсан тэр бурхан шүтээн юм.
Тэр ч байтугай та өөр бурханлаг зам мөр сонгосон байлаа ч ёсыг дагаж түүнд хүндэтгэлээ үзүүлж байх нь чухал. Ядаж л заримдаа. Жишээ нь томоохон баяруудаар.
Заримдаа хүн гариг эрхсийг аргадах олон арга засал хэрэглэлээ ч энэ нь тус болох нь бага байх тохиолдол байдаг. Карма нь яг л бул хар чулуу шиг үл хөдлөнө. Гэтэл Кула Деватад мөргөл хүндэтгэлээ илэрхийлсний дагаагаар ид шидийн байдлаар хаалга нээгдэж болно. Өвөг дээдсийн өршөөл нигүүлсэл бол маш агуу зүйл…
Ведийн соёлд өвөг дээдэс, бурхад тэнгэр, номын багш зэргийг хамгийн агуу их өршөөл нигүүлслийн төлөөлөгчид хэмээн хүндэтгэн үздэг. Баяр болвол зүгээр өнгөрөөх хэрэггүй. Танд энэ нь хэцүү биш бас өвөг дээдэст таатай байх болно.
Ведийн зурхайч Марианна Полонскийн лекцээс орчуулж бэлтгэсэн: Балабхадра дас