Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 4 4 6 4
Users Today : 14
Users Yesterday : 35
Total Users : 14464
Views Today : 25
Views Yesterday : 51

АСУУЛТ: Яагаад өөрийгөө жигшүүртэй байдлаар авч явдаг хүмүүсийн бүх зүйл бүтэмжтэй байдаг, харин яагаад өөрийнхөө алдаан дээр ажиллаж байдаг, ухаалаг хүмүүс амжилтгүй байгаад байдаг юм бэ?

ХАРИУЛТ: Та өөрийгөө төдийлөн хол хардаггүй гэдгийг мэднэ шүү дээ. Та цаг хугацааны маш богино мөчлөгийн хоорондох ямар нэг зүйлийг харж чаддаг болохоос харин алс холынхыг нь харж чаддаггүй. Ийм учраас ийм маягаар үнэлж цэгнэх хэрэггүй. Сайн сайхан хэзээд ялдаг жамтай. Зүгээр л бид урт хол үргэлжилсэн зүйлийг харж чаддаггүйд л байгаа юм. Гэвч энэ бол энэ ертөнцийн хууль. Сайхан сэтгэл, сайн үйл, ёс суртахуун,  соёлтой байдал нь эцсийн эцэст үргэлж ялдаг. Ийм учраас үүнийг баримтал.

Яаж ялдгийг нь та мэдэх үү? Дотооддоо. Та цэвэр ариун байдлын, ёс суртахууны, эмх цэгцтэй байдлын хэм хэмжээг даган баримталж байхад таны бүх зүйл сайн сайхан байх болно. Ёс суртахууны мэдрэмж нь би энэ ертөнцөд зөв зүйтэй зүйлийг хийж буй шүү гэсэн тулах тулгуурыг бий болгодог. Ингэснээр та дотоод үр дүнг хүлээж авна. Тодорхой хугацааны дараа гадаад үр дүн нь ирэх болно.

Өөрийн доод шунал хүслээ өөгшүүлж байдаг хүн амьдралыг ялан дийлэхийг хичээж, залилж мэхлэж, хамгийн сайныг нь авахыг оролдох боловч дотоод сэтгэлдээ хэзээд сэтгэл үл ханамжтай байдаг. Сэтгэл нь үүнийг зөвшөөрдөггүй. Зүрхэн доторх Бурхан нь үүнийг зөвшөөрдөггүй. Ийм учраас гэмшил, буруутайн мэдрэмж, сэтгэлийн хоосрол, утга учиргүй байдал сэтгэлд нь хуралддаг.

Ийм учраас та гадаад харагдах байдлын өнцгөөс энэ асуултыг асууж байна. Хоёр үр дүн байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй: гадаад, дотоод. Дотоод үр дүн нь, гадаадаасаа ямар нэг хэмжээгээр илүү чухал байдаг. Яагаад гэвэл дотоод үр дүн үргэлж бидэнтэй хамт байж байдаг. Хүн хэв журамтай ёс зүйтэйгээр үйлдэж байсан цагт тэрээр жинхэнэ үр дүнг дотооддоо авч байдаг. Бид үүнийг л үнэлэх хэрэгтэй.

Ведийн сэтгэл зүйч Олег Гадецкийн лекцээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас

АСУУЛТ: Яагаад өөрийгөө жигшүүртэй байдлаар авч явдаг хүмүүсийн бүх зүйл бүтэмжтэй байдаг, харин яагаад өөрийнхөө алдаан дээр ажиллаж байдаг, ухаалаг хүмүүс амжилтгүй байгаад байдаг юм бэ? ХАРИУЛТ: Та өөрийгөө төдийлөн хол хардаггүй гэдгийг мэднэ шүү дээ. Та цаг хугацааны маш богино мөчлөгийн хоорондох ямар нэг зүйлийг харж чаддаг болохоос харин алс холынхыг нь харж чаддаггүй. Ийм учраас ийм маягаар үнэлж цэгнэх хэрэггүй. Сайн сайхан хэзээд ялдаг жамтай. Зүгээр л бид урт хол үргэлжилсэн зүйлийг харж чаддаггүйд л байгаа юм. Гэвч энэ бол энэ ертөнцийн хууль. Сайхан сэтгэл, сайн үйл, ёс суртахуун,  соёлтой байдал нь эцсийн эцэст үргэлж ялдаг. Ийм учраас үүнийг баримтал. Яаж ялдгийг нь та мэдэх үү? Дотооддоо. Та цэвэр ариун байдлын, ёс суртахууны, эмх цэгцтэй байдлын хэм хэмжээг даган баримталж байхад таны бүх зүйл сайн сайхан байх болно. Ёс суртахууны мэдрэмж нь би энэ ертөнцөд зөв зүйтэй зүйлийг хийж буй шүү гэсэн тулах тулгуурыг бий болгодог. Ингэснээр та дотоод үр дүнг хүлээж авна. Тодорхой хугацааны дараа гадаад үр дүн нь ирэх болно. Өөрийн доод шунал хүслээ өөгшүүлж байдаг хүн амьдралыг ялан дийлэхийг хичээж, залилж мэхлэж, хамгийн сайныг нь авахыг оролдох боловч дотоод сэтгэлдээ хэзээд сэтгэл үл ханамжтай байдаг. Сэтгэл нь үүнийг зөвшөөрдөггүй. Зүрхэн доторх Бурхан нь үүнийг зөвшөөрдөггүй. Ийм учраас гэмшил, буруутайн мэдрэмж, сэтгэлийн хоосрол, утга учиргүй байдал сэтгэлд нь хуралддаг. Ийм учраас та гадаад харагдах байдлын өнцгөөс энэ асуултыг асууж байна. Хоёр үр дүн байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй: гадаад, дотоод. Дотоод үр дүн нь, гадаадаасаа ямар нэг хэмжээгээр илүү чухал байдаг. Яагаад гэвэл дотоод үр дүн үргэлж бидэнтэй хамт байж байдаг. Хүн хэв журамтай ёс зүйтэйгээр үйлдэж байсан цагт тэрээр жинхэнэ үр дүнг дотооддоо авч байдаг. Бид үүнийг л үнэлэх хэрэгтэй. Ведийн сэтгэл зүйч Олег Гадецкийн лекцээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас
Scroll to Top