Заримдаа Шрила Прабхупада нараар жишээ татдаг байлаа. Бид хүссэн үедээ нарыг мандуулж гаргаад ирж чадахгүй. Шөнийн цагаар би яг одоо нар мандаасай хэмээн хүсч болно. Гэвч энэ нь үйлчлэхгүй. Бид тэвчээртэйгээр хүлээх хэрэгтэй болно.
Үүнтэй адил бидний Кришна ухамсрын хөгжил дэвшил, Кришнагийн нигүүлсэл, Кришнагийн илрэн залрах зэрэг нь биднээс хамаардаггүй. Бид тэвчээртэйгээр хүлээж, үргэлжлүүлэх шаардлагатай. Тэр цагт Кришна үүнийг ажиглана…
Бид Кришна ухамсартаа үлдэх хэрэгтэй. Тэгэх аваас Кришна танд “баярлалаа” гэж хэлнэ. “Яваагүйд тань баярлалаа” хэмээнэ.
Нэг удаа Шрила Прабхупада ийн хэлсэн. Түүний хэлсэн энэ үг надад Кришна ухамсартаа байх хувь хүчийг өгсөн юм. Тэрээр хэлэхдээ, бид маш шийдэмгий байх ёстой ба тэр ч байтугай бүгд явж одож, бүгд Кришна ухамсрыг орхилоо ч та үлдээрэй гэж хэлсэн.
Кришна ухамсрын нийгэмлэг бүртгэлээс хасагдаж, бүгд өөр өөрсдийнхөө ачааг баглаж аваад, гэр гэрийн зүгт оджээ гэж төсөөл. Прабхупада хэлэхдээ, шийдэмгий байдал гэдэг нь та тэр үед биечлэн үлдэх явдал юм хэмээсэн. Бүгд явж л байг. Харин та үлд. Ганцаараа үргэлжлүүл.
Та ганцаараа суугаад, Харе Кришна дуул. Хэн нэг нь ирэх болно. Бүгд л эхнээс нь эхлэдэг. Шийдэмгий байдал гэдэг энэ л юм.
Шрила Бхактивайбхава Свами
2016.08.31 Жайва-дхармагаар хийсэн лекцээс
Бэлтгэсэн: Балабхадра дас