Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 2 2 2 8 9
Users Today : 4
Users Yesterday : 19
Total Users : 22289
Views Today : 4
Views Yesterday : 38

Асуулт: Кришна ухамсар нь аажим процесс. Гэвч хөгжих дэвших хурд бүгдэд харилцан адилгүй байдгийг бид мэднэ. Жишээ нь, Дхрува Махараж төгс төгөлдөрт хагас жилийн дотор хүрсэн байдаг. Тэгэхээр энэ нь эцсийн дүндээ ахиц дэвшил нь биднээс хамаардаг гэсэн үг үү? Бидний хүчин чармайлт энэ үйл явцыг хурдасгах уу?

Хариулт: Хэрэв бид Кришнагийн төлөө эрсдлийг сөрөх аваас бидний хөгжлийн процесс хурдасдаг. Дхрува Махараж төгс жишээ нь. Тэрээр ямаршуу эрсдлийг өөрийн нуруун дээр үүрсэн билээ дээ? Бяцхан жаалхүү өөрийн ээж, гэр орноо орхин одсон. Таван настай жаахан хүү ганцаараа гэрээ орхин ойг зорьсон. Ямаршуу эрсдэл үүрснийг нь хар даа?! Түүнд юу ч тохиолдож болно шүү дээ. Бар, арслан, могой, хилэнцэт хорхой гээд л. Байж болох бүхий л зүйл.

Насанд хүрсэн томчууд бид шөнө дундын цагаар ойруу оржээ гэж бодоё. Бид айснаасаа болж бараг үхэх байсан биз. Битүү харанхуй, юу ч үл харагдах түнэр харанхуй ойд та өчүүхэн жаахан торхийх чимээнээс айна шүү дээ. Хэдий хир хугацааг бид ойд тийм маягаар цор ганцаараа байж чадах вэ?

Тэрээр тийм л эрсдлийн өөдөөс алхсан. Тэр маш шийдэмгий байсан, энэ эрсдлийн өөдөөс алхах шийдвэр төгс байсан. Эрсдлийг хүлээн авах нь хөгжлийг түргэсгэдэг. Олон чин бишрэлтнүүдийн хувьд Прабхупадын номуудыг бариад гудамжинд гарах нь маш том эрсдэл байдаг. Тэдэнтэй юу учрах тохиолдохыг тэд мэдэхгүй шүү дээ. Магадгүй би бүтэлгүйтэх, магадгүй би нэг ширхэг ч ном түгээж чадахгүй байж магад. Тэр үед бусад чин бишрэлтнүүд миний талаар юу гэж бодох бол гэх мэт. Энэ бол эрсдэл. Гэвч хэрэв тэд үүнийг зүгээр л чин сэтгэлээсээ, шийдвэр төгс хийх аваас энэ нь процессыг хурдасгадаг.

Үүнтэй адил Кришнагийн төлөө явахад бидэнд тохиолдож болох маш олон төрлийн эрсдлүүд байдаг. Зарим нь тодорхой төрлийн үйлчлэлийг хийхийг хүсдэггүй: жишээ нь хоол бэлдэх, цэвэрлэх, Шүтээнд мөргөх гэх мэт. Хэн ч эдгээрийг хийхийг хүсдэггүй. Тэгвэл эдгээрийг би хийе гэх мэт. Энэ нь магадгүй миний хувьд эрсдэлтэй байж болно. Юу тохиолдохыг би мэдэхгүй. Гэвч та энэ эрсдлийг хүлээн авч Кришнагийн төлөө хариуцлагатай алхам хий. Яг л Аржуна маш эрсдэлтэй алхам хийсэн шиг. Тэрээр тулалдахыг огт хүсээгүй. Харин Кришна түүнд, “Үгүй ээ, чи тулалдах ёстой” хэмээсэн. Аржуна юу болохыг мэдэхгүй байсан ч эрсдлийг сөрсөн. Тэр үед л Кришна Аржунаг хамгаалсан.

Тэгэхээр энэхүү эрсдлийн өөдөөс алхах шийдэмгий байдал нь бидний хөгжил дэвшлийг түргэсгэдэг. Шрила Прабхупада өөрөө үүний төгс жишээ нь. Ямар эрсдлийн өөдөөс Шрила Прабхупада явлаа! Түүний хийсэн эрсдэлтэй алхмыг хэн ч төсөөлж чадахгүй. Тэрээр өөрийн биеэр энэ жишээг үзүүлсэн.

Кришна ухамсрын эхлэлийн үеийг би санаж байна. Бид маш том эрсдлийн өөдөөс явдаг байсан. Үүнтэй адил танай улс оронд та бүхэн Кришнагийн төлөө маш том эрсдлийн өөдөөс алхаж буй. Ийм учраас бүхий л процесс түргэсдэг. Хичнээн олон хүмүүс манай хөдөлгөөнд нэгдэж байна, мөн энд хамгийн том баяр наадмууд бараг бүх дэлхий дахинд болж байна. Энэтхэгт мөн маш олон том баяруудыг тэмдэглэн өнгөрүүлж байна. Ийм мэтчилэн Кришнагийн төлөө эрсдэл үүрэхүйн ачаар хөгжлийн процессыг түргэсгэх олон янзын аргууд оршин байдаг.

Шрила Бхактивайбхава Свами,

2016.08.31. Бхакти-сангама фестиваль дээр,  Жайва-дхармагаар хийсэн лекцээс,

Бэлтгэсэн: Балабхадра дас 

Асуулт: Кришна ухамсар нь аажим процесс. Гэвч хөгжих дэвших хурд бүгдэд харилцан адилгүй байдгийг бид мэднэ. Жишээ нь, Дхрува Махараж төгс төгөлдөрт хагас жилийн дотор хүрсэн байдаг. Тэгэхээр энэ нь эцсийн дүндээ ахиц дэвшил нь биднээс хамаардаг гэсэн үг үү? Бидний хүчин чармайлт энэ үйл явцыг хурдасгах уу? Хариулт: Хэрэв бид Кришнагийн төлөө эрсдлийг сөрөх аваас бидний хөгжлийн процесс хурдасдаг. Дхрува Махараж төгс жишээ нь. Тэрээр ямаршуу эрсдлийг өөрийн нуруун дээр үүрсэн билээ дээ? Бяцхан жаалхүү өөрийн ээж, гэр орноо орхин одсон. Таван настай жаахан хүү ганцаараа гэрээ орхин ойг зорьсон. Ямаршуу эрсдэл үүрснийг нь хар даа?! Түүнд юу ч тохиолдож болно шүү дээ. Бар, арслан, могой, хилэнцэт хорхой гээд л. Байж болох бүхий л зүйл. Насанд хүрсэн томчууд бид шөнө дундын цагаар ойруу оржээ гэж бодоё. Бид айснаасаа болж бараг үхэх байсан биз. Битүү харанхуй, юу ч үл харагдах түнэр харанхуй ойд та өчүүхэн жаахан торхийх чимээнээс айна шүү дээ. Хэдий хир хугацааг бид ойд тийм маягаар цор ганцаараа байж чадах вэ? Тэрээр тийм л эрсдлийн өөдөөс алхсан. Тэр маш шийдэмгий байсан, энэ эрсдлийн өөдөөс алхах шийдвэр төгс байсан. Эрсдлийг хүлээн авах нь хөгжлийг түргэсгэдэг. Олон чин бишрэлтнүүдийн хувьд Прабхупадын номуудыг бариад гудамжинд гарах нь маш том эрсдэл байдаг. Тэдэнтэй юу учрах тохиолдохыг тэд мэдэхгүй шүү дээ. Магадгүй би бүтэлгүйтэх, магадгүй би нэг ширхэг ч ном түгээж чадахгүй байж магад. Тэр үед бусад чин бишрэлтнүүд миний талаар юу гэж бодох бол гэх мэт. Энэ бол эрсдэл. Гэвч хэрэв тэд үүнийг зүгээр л чин сэтгэлээсээ, шийдвэр төгс хийх аваас энэ нь процессыг хурдасгадаг. Үүнтэй адил Кришнагийн төлөө явахад бидэнд тохиолдож болох маш олон төрлийн эрсдлүүд байдаг. Зарим нь тодорхой төрлийн үйлчлэлийг хийхийг хүсдэггүй: жишээ нь хоол бэлдэх, цэвэрлэх, Шүтээнд мөргөх гэх мэт. Хэн ч эдгээрийг хийхийг хүсдэггүй. Тэгвэл эдгээрийг би хийе гэх мэт. Энэ нь магадгүй миний хувьд эрсдэлтэй байж болно. Юу тохиолдохыг би мэдэхгүй. Гэвч та энэ эрсдлийг хүлээн авч Кришнагийн төлөө хариуцлагатай алхам хий. Яг л Аржуна маш эрсдэлтэй алхам хийсэн шиг. Тэрээр тулалдахыг огт хүсээгүй. Харин Кришна түүнд, “Үгүй ээ, чи тулалдах ёстой” хэмээсэн. Аржуна юу болохыг мэдэхгүй байсан ч эрсдлийг сөрсөн. Тэр үед л Кришна Аржунаг хамгаалсан. Тэгэхээр энэхүү эрсдлийн өөдөөс алхах шийдэмгий байдал нь бидний хөгжил дэвшлийг түргэсгэдэг. Шрила Прабхупада өөрөө үүний төгс жишээ нь. Ямар эрсдлийн өөдөөс Шрила Прабхупада явлаа! Түүний хийсэн эрсдэлтэй алхмыг хэн ч төсөөлж чадахгүй. Тэрээр өөрийн биеэр энэ жишээг үзүүлсэн. Кришна ухамсрын эхлэлийн үеийг би санаж байна. Бид маш том эрсдлийн өөдөөс явдаг байсан. Үүнтэй адил танай улс оронд та бүхэн Кришнагийн төлөө маш том эрсдлийн өөдөөс алхаж буй. Ийм учраас бүхий л процесс түргэсдэг. Хичнээн олон хүмүүс манай хөдөлгөөнд нэгдэж байна, мөн энд хамгийн том баяр наадмууд бараг бүх дэлхий дахинд болж байна. Энэтхэгт мөн маш олон том баяруудыг тэмдэглэн өнгөрүүлж байна. Ийм мэтчилэн Кришнагийн төлөө эрсдэл үүрэхүйн ачаар хөгжлийн процессыг түргэсгэх олон янзын аргууд оршин байдаг. Шрила Бхактивайбхава Свами, 2016.08.31. Бхакти-сангама фестиваль дээр,  Жайва-дхармагаар хийсэн лекцээс, Бэлтгэсэн: Балабхадра дас 
Scroll to Top