Бидний утга зохиолын бүтээлүүдийг анхааралтай унш, өөрийн боломжийн хирээр Кришнад үйлчлэхийг хичээ. Чамд хэрэв эргэлзээ төрөх аваас надаас асууж болно. Би чамд үйлчлэхэд үргэлж бэлэн байх болно. Чиний мартаж болохгүй цор ганц зүйл бол энэ амьдрал нэн чухал гэдэг явдал юм. Учир нь энэ амьдрал бидэнд зүүрмэглэн байгаа Кришна ухамсраа сэрээх боломжийг өгдөг.
Бид ямар ч тохиолдолд энэ боломжийг алдах ёсгүй. Ингэх аваас энэ нь нөхөж болшгүй алдаа болно. Бид майагийн олз болохгүйн тулд маш анхаарал болгоомжтой байх ёстой. Яагаад гэвэл энэ материаллаг ертөнцөд майя маш чухал үүрэг гүйцэтгэж байдаг. Хэдийгээр Кришна бүх зүйл мөн ч гэлээ. Майя болон Кришна хоёр яг л харанхуй ба нарны гэрэлтэй адил. Харанхуй нь нар үгүй аваас дангаараа оршдоггүй. Гэвч нарны гэрлийн аль нэг буланд харанхуй нуугдаж байдаг. Ийм учраас хэрэв бид цаг үргэлж өөрийгөө ил задгай наранд байлгаж байх аваас харанхуй биднийг нөмөрч чадахгүй. Хэрэв чи нарны өөдөөс хараад зогсож байх аваас чи хэзээ ч харанхуйг олж харахгүй. Харин хэрэв чи нар руу нуруугаа харуулах аваас тэрхэн даруй чи өмнөө асар том өөрийнхөө сүүдрийг олж харах болно. Энэ сүүдэр бол майя юм. Хэрэв чи дахиад нар руу, Кришна руу эргэн харах аваас чи сүүдрийг олж харахгүй. Иймээс цаг үргэлж өмнөө Кришнаг байлгаж байх хэрэгтэй. Тэгэх аваас майя өөрөө өөрөө л алга болно. Ямар нэг нэмэлт хүчин чармайлт гаргах шаардлагагүйгээр.
Йогч нар болон гьяни нар нь майяагаас хиймлээр зайлсхийхийг оролдож байдаг. Бурханлаг ухамсарт хүрэх гэж асар их хүчин чармайлт гаргаж байдаг ч тэд ялгаагүй майагийн хаант улсдаа оршсоор байдаг. Дүгнэлт нь гэвэл, Бурхан бол бодгальгүй, хүн бүхэн Бурхан гэх мэтчилэн энэ бүх баталгаанууд нь хүмүүн майагийн нөлөөнд оршин буйг нь нотлож өгдөг. Өөрөөр хэлбэл Кришна ухамсарт саад болж буй бүх зүйл майя юм. Кришна ухамсарт үл оршигч бүхэн майагийн нөлөөнд оршин буй ба Кришнаг бүрэн ухамсарласан хэн бүхэн түүний савраас ангид оршдог. Ингэж ведийн утга зохиолуудад өгүүлдэг. Бид энэ зарчмуудыг ойлгох ёстой ба даган мөрдөх ёстой.
Шрила Прабхупадын Жоэл Челсонд бичсэн захидлаас, 1969 долоон сарын 22.
Бэлтгэсэн: Балабхадра дас