Дорно дахинд, “Хүний хамгийн муу дайснууд ч түүний өөрийнх нь бодол санаануудын авч ирэх тийм зовлонг учруулахыг хүсээгүй байдаг” хэмээх яриа бий. Эртний алдартай эмчлэгч нарын нэг Авиценна хэлэхдээ, “Эмч хүнд өвчинтэй тэмцэх гурван хэрэгсэл л байдаг, тэдгээр нь үг, ургамал, хутга” хэмээсэн.
Хамгийн эхэнд байгаа “үг” хэмээх үгэнд анхаарал хандуулцгаая.
Парисын нэгэн эмнэлэгт залуу сэтгэл зүйч Эмили Кьи, ерөнхий эмчийнхээ зөвлөснийг харгалзан, өөрийн айдас болгоомжлол, аз сорилтыг тооцон байж, өвчтөнүүддээ өдөрт гурван удаа өөртөө сонсогдохоор эсвэл зүгээр л бодолдоо 10 удаа, “Өдрөөс өдөрт бие маань сайжирч байгааг би мэдэрч байна” хэмээн давтан хэлж байхыг үүрэг болгожээ. Гэхдээ үүнийг хэлэхдээ зүгээр нэг механик байдлаар биш аль болох боломжоороо чин сэтгэлээсээ хэлэхийг хүсчээ. Тэгээд яасан гэж та бодож байна? Сарын дараа гэхэд энэ эмчийн өвчтөнүүд тухайн эмнэлгийн ярианы гол эх сэдэв болж дараа нь бүх Франц даяар шуугиан дэгдээжээ. Гайхалтай хэдий ч энэ нь бодит үнэн юм: хүнд өвчтэй хүмүүс сарын дотор эдгэсэн ба зарим нэг өвчтөнүүд мэс засалд орох шаардлагатай байсан нь үгүй болжээ.

Өөрөөр хэлбэл, эртний агуу эрдэмтэн Парацельсын, итгэл үнэмшил гайхамшгийг бүтээдэг хэмээх таамаг батлагдсан юм.
Бидний эрүүл мэнд бол бидний бодол сэтгэлгээний шууд үр дагавар байдаг. Сэтгэл санааны болон физик биеийн төлвийн хооронд ямар нэг шууд холбоо байгаа гэдэгт хэн ч эргэлздэггүй.
“Бүхий л өвчнөөс, бүхий л халдварт өвчнөөс хамгаалах хамгийн шилдэг хамгаалалт бол өөрийн эрүүл мэндэд итгэх хатуу итгэл, эерэг эмоци. Харин сөрөг санаа бодол бол устган сүйтгэдэг. Жишээ нь өс хонзон санах нь ходоод гэдэсний өвчнүүдийг бий болгодог бол гомдол нь элэг, нойр булчирхай, холецистит гэх мэт өвчлөлүүдийг бий болгодог” гэж хорь гаран жилийн туршлагатай сэтгэл зүйч эмч Андрей Метельский ярьж байна.
Сэтгэл зүйн хамгийн чухал хуулиудын нэг нь, хайр энхрийлэл, бахархан магтсан үгүүд нь түүнийг сонсож буй хүмүүсийн амьдралын эрчмийг хүчжүүлж байдаг бол харин хорон, эерэг бус үгүүд нь сонсогчдын эрчим энергийг бууруулж байдаг.
Муу зүйлийг бодоод байх аваас өвчний тоо улам л өсөн нэмэгдэнэ.
Үүнийг эсэргүүцэн зогсохын тулд эртний мэргэдийн зөвлөгөөг дагах хэрэгтэй. Хичнээн хүнд хэцүү байсан ч амьдралд талархах, баярлах!
Хүний эрүүл мэнд, амьдрал, хувь тавилан хүний болол санаанаас шуудхан хамааралтай байдаг.
Сайныг боддог бол сайныг хүлээ, мууг боддог бол мууг л хүлээ.
Бидний байнга боддог зүйл энэ нь болох ёстой ба эсвэл болно гэсэн итгэлийг төрүүлдэг. Итгэл нь үйл явдлыг төрүүлэн бий болгодог.
Чухамхүү ийм учраас та зөвхөн сайн сайхны талаар бодож, зөвхөн сайн сайханд найдаарай.
@
Бэлтгэсэн: Балабхадра дас
Users Today : 39
Users Yesterday : 61
Total Users : 29055
Views Today : 48
Views Yesterday : 82