Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 5 7 7 7
Users Today : 19
Users Yesterday : 35
Total Users : 15777
Views Today : 31
Views Yesterday : 66

..Хэрэв бид хэн нэгнийг шүүмжлэх аваас бид өөрсөддөө тухайн хүний сөрөг карма болон сөрөг чанарыг авдаг гэдгийг ойлгох нь чухал. Үйлийн үрийн хууль ингэж үйлчилдэг. Үүн шиг бид мөн магтаж байгаа тэр хүмүүсийнхээ шинж чанаруудыг өөртөө авдаг. Ийм ч учраас Ведүүд биднийг цаг ямагт Бурханы тухай болон ариун гэгээн хүмүүсийн тухай ярьж, тэднийг магтан алдаршуулж байхыг уриалдаг. Энэ бол бурханлаг чанаруудыг олж авах хамгийн хялбар зам юм. Өөрөөр хэлбэл хэрэв та ямар нэг чанарыг өөртөө бий болгохыг хүсвэл тийм чанар бүхий хэн нэг ариун гэгээн хүний талаар унших юм уу эсвэл хэн нэгэнтэй тийм хүний талаар ярилцахад л хангалттай…

Ийм учраас тэр ч байтугай барууны сэтгэл зүйчид амжилттай яваа, эерэг хандлагатай хүмүүсийн талаар бодох болон ярьж байхыг зөвлөдөг. Гэвч бидэнд аминч үзэл, атаархах сэтгэл хэдийчинээ их байхын хирээр хэн нэгний талаар сайн сайхныг ярихад төдийчинээ хэцүү болдог.  Бид хэнийг ч шүүмжлэхгүй байхад суралцах ёстой. Миний нэг өвчтөн байсан. Түүний төөрөг зурлагаар бол тодорхой наснаас нь эхлээд нилээд хүнд өвчнөөр өвдөх ёстой байлаа. Гэвч түүний бүх зүйл хэвийн байгаад байв. Би түүнээс, энэ онд түүнийг чухам юу хийснийг нь асуухад тэрээр, хэнийг ч шүүмжлэхгүй гэсэн тангараг тавьсан гэж хариулсан юм. Тэр бас түүний амьдрал мэдэгдэхүйц сайжирч, бурханлаг амьдрал нь шинэ түвшинд гарч ирсэн гэдгийг анзаарсан гэж нэмж хэлсэн билээ.

Биднийг шүүмжлэгч нь бидэнд өөрийнхөө сайн үйлийн үрийг өгч, бидний муу үйлийн үрийг авдаг. Иймээс ч ведүүдэд, биднийг шүүмжилж байхыг  сайн зүйл гэж ямагт үздэг ажээ.

Рами Блект (ведийн зурхайч)

Орчуулж бэлдсэн: Балабхадра дас

..Хэрэв бид хэн нэгнийг шүүмжлэх аваас бид өөрсөддөө тухайн хүний сөрөг карма болон сөрөг чанарыг авдаг гэдгийг ойлгох нь чухал. Үйлийн үрийн хууль ингэж үйлчилдэг. Үүн шиг бид мөн магтаж байгаа тэр хүмүүсийнхээ шинж чанаруудыг өөртөө авдаг. Ийм ч учраас Ведүүд биднийг цаг ямагт Бурханы тухай болон ариун гэгээн хүмүүсийн тухай ярьж, тэднийг магтан алдаршуулж байхыг уриалдаг. Энэ бол бурханлаг чанаруудыг олж авах хамгийн хялбар зам юм. Өөрөөр хэлбэл хэрэв та ямар нэг чанарыг өөртөө бий болгохыг хүсвэл тийм чанар бүхий хэн нэг ариун гэгээн хүний талаар унших юм уу эсвэл хэн нэгэнтэй тийм хүний талаар ярилцахад л хангалттай… Ийм учраас тэр ч байтугай барууны сэтгэл зүйчид амжилттай яваа, эерэг хандлагатай хүмүүсийн талаар бодох болон ярьж байхыг зөвлөдөг. Гэвч бидэнд аминч үзэл, атаархах сэтгэл хэдийчинээ их байхын хирээр хэн нэгний талаар сайн сайхныг ярихад төдийчинээ хэцүү болдог.  Бид хэнийг ч шүүмжлэхгүй байхад суралцах ёстой. Миний нэг өвчтөн байсан. Түүний төөрөг зурлагаар бол тодорхой наснаас нь эхлээд нилээд хүнд өвчнөөр өвдөх ёстой байлаа. Гэвч түүний бүх зүйл хэвийн байгаад байв. Би түүнээс, энэ онд түүнийг чухам юу хийснийг нь асуухад тэрээр, хэнийг ч шүүмжлэхгүй гэсэн тангараг тавьсан гэж хариулсан юм. Тэр бас түүний амьдрал мэдэгдэхүйц сайжирч, бурханлаг амьдрал нь шинэ түвшинд гарч ирсэн гэдгийг анзаарсан гэж нэмж хэлсэн билээ. Биднийг шүүмжлэгч нь бидэнд өөрийнхөө сайн үйлийн үрийг өгч, бидний муу үйлийн үрийг авдаг. Иймээс ч ведүүдэд, биднийг шүүмжилж байхыг  сайн зүйл гэж ямагт үздэг ажээ. Рами Блект (ведийн зурхайч) Орчуулж бэлдсэн: Балабхадра дас
Scroll to Top