Бурханы өршөөлт Чайтанйа Чаран Прабхуярьж байна.
2008 оны 9-р сарын 1Шуналыг хянах нь насан туршийн тэмцэл гэж Кришна Бхагавад Гитад айлдсан билээ. Тэр ч байтугай чин бишрэлтэнгүүдийн хувьд ч шуналыг хол чулуудан хаяагүй; бид шуналын эсрэг шийдэмгийгээр үгүй гэж хэлэхэд түүний дайралт буурдаг; гэвч оршсоор л байдаг. Шрила Прабхупада үүнийг гэрийн тэжээвэр нохойны жишээн дээр тайлбарласан байдаг: чи түүнийг дандаа эрхлүүлж; хайрлаж; тоглож хүслээр нь байдаг байж; гэтэл нэг өдөр эмч ирээд энэ нохой чинь галзуу юм байна, хэрэв таныг хазвал та үхэх болно гэж л дээ; тэгээд та түүнээс салахын түүс болж, өшиглөн гаргахыг оролдоно. Гэтэл харин нохой маань сүүлээ шарвалзуулаад л буцаад ирнэ. Бид түүний унжсан хэл, дуулгавартайгаар шарвалзаж буй сүүлийг нь хараад “энэ ч тийм муу нохой биш шүү, ийм хөөрхөн гөлөг шүү дээ, миний хөөрхөн гөлөг” гэж хэлэхэд тэр бидний хажууд дахин ирээд суудаг. Гэнэт бид түүний галзуу гэдгийг нь санамагцаа дахиад л хөөж тууж эхлэнэ; гэвч тэрээр дахиад л хүрээд ирдэг. Бид урьд нь түүнийг маш их хайрладаг байсан учраас нохой тийм ч амархан явчихдаггүй; иймээс Шрила Прабхупада эргэж ирэх тоолонд нь түүнийг саваагаар сайтар цохиж бай гэж хэлдэг байв. Хорхой тань хүрээд байвал ҮГҮЙ гэж шийдэмгийгээр хэлэхийг л энд саваагаар цохино гэж хэлээд байгаа юм шүү дээ. Энэ нь бидний хорхой хүрэхэд буюу шунал хүсэл маань асахад нохойг занчиж байгаатай адилаар түүнээс бүрэн татгалзах ёстой гэсэн үг юм. Гэвч бид жаахан анзаарч харвал энэ нь жинхэнэ цохилт биш л дээ. Гэвч бид нохойг ирэх болгонд нь л цохин хөөж явуулаад байвал нэг л өдөр тэрээр бидэнд төвөг учруулахаа болино доо. Орчуулж бэлдсэн: Б.Зориг |