Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 5 5 0 0
Users Today : 25
Users Yesterday : 26
Total Users : 15500
Views Today : 38
Views Yesterday : 35
BST Упакхьяне Упадеша буюу  Сургамжит түүхүүд

 

Өнөөдрөөс эхлээд бид танд бүхэнд Бурханы Өршөөлт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупадын номын багш Шри Шримад Бхактисиддханта Сарасвати Госвами Тхакурын Упакхьяне Упадеша буюу Сургамжит түүхүүд номыг цувралаар хүргэж байна.

Шри Шримад Бхактисиддханта Сарасвати Госвами Тхакур нь тухайн үедээ майавадийн гүн ухаанд бузартсан Энэтхэг оронд вайшнавын гүн ухааныг маш зоримог, эрч хүчтэйгээр, байх ёстой тэр л байдлаар нь номлож байсан юм. Тийм ч учраас түүнийг Симха-Гуру буюу үгчилвэл Арслан-Гуру гэж нэрлэж байсан билээ.

Геометрийн хичээл

       Нэгэн ядуу бэлэвсэн эмэгтэй амьдардаг байжээ. Тэрээр их л ядарч зүдрэн байж ганц хүүгээ өсгөж байв. Түүнд түших тулах, найдах өөр хэн нэгэн байхгүй байсны дээр түүний цор ганц найдвар, горьдлого байсан болохоор тэр эмэгтэй хүүдээ багш хөлсөлж авжээ. Хичээлийнх нь төлбөр мөнгийг төлөхийн тулд тэрээр зээл авах ч хэрэг  гарав.

    Цаг хугацаа өнгөрсөөр, жаалхүү долдугаар ангиа хүртэл амжилттай сурав. Нэгэн удаа геомтерийн хичээлийг англи хэл дээр орж байсан ба багш бодлогын өгөгдлийг сонсогдохоор уншиж байлаа. “Гурвалжны гурван өнцгийг АБС” гэе, – хэмээн чангаар уншив. Энэ үгийг хэлж дуусав уу, үгүй юу ангид жаалхүүгийн ээж харайн орж ирсэн бөгөөд  хашгиран: “Долоон жилийн туршид би чамайг хүүгий минь сургаж байна гэж бодож байтал харин хүү маань дөнгөж цагаан толгойтойгоо л ноцолдож байж! Тэр түүнийг бүр жаахан байхдаа л мэддэг байсан юм шүү дээ. Үүнийх нь төлөө би чамд сар бүр 10 рупий төлж байна. Боллоо. Гүйцээ! Өнөөдрөөс эхлэн бидэнд таны үйлчилгээ хэрэггүй. Танд тохирох цор ганц зүйл бол  нэгдүгээр ангийхнийг л сургах явдал  юм байна. Та бол цагаан толгойгоос өөр юуг ч  сургаж чадахгүй амьтан аж”.

   Бэлэвсэн эмэгтэй түүнийг хараалаар булж байсан бөгөөд түүнтэй маргах ямар ч боломжгүй байсан тул багшид гарч одохоос өөр зам байсангүй.

Бурханы Өршөөлт Шри Шримад Бхактисиддханта Сарасвати Госвами Тхакурын

тайлбар

      Хүсэл нь Кришнагийн ухамсраас хол хөндий карми, гьяни, йоги нар болон тэвчил наминчлал үйлдэгчид түүнчлэн шашны нийгэмлэгийн гишүүд гэж нэрлэгдсэд нь  энэхүү бэлэвсэн эмэгтэйн гарган тавьж буй дүгнэлттэй адил төстэй аргументуудыг дэвшүүлж байдаг. Тэд байнга л: “Энэ ертөнцөд бид үйлчлэн зүтгэсээр хэнд ч хэрэгцээгүй амьтад болж хувирлаа. Боолчлогсдон сэтгэл зүй бол бүхий л золгүй байдлын гол учир шалтгаан. Хэрвээ бид ийм үг дуугүй даган бууж өгөх сэтгэлтэйгээр шашны ямар нэг зам мөрөөр замнаад ч, ангижралын дараагаар Түүнд бүрэн дүүрэн захирагдан үйлчлэн зүтгээд ч бид өсөн хөгжиж чадах уу? Хүн мунхгийн харанхуйд, хоосон хуурмагийн нөлөөнд болзолдсон цагт боолын ухамсар улам л хүчээ авах болно. Харин бид ангижралын түвшинд хүрснээр бид өөртөө “ахам брахмасми” буюу “би бол Брахман” гэсэн ухамсрыг хөгжүүлэх ёстой.” гэж ярьцгаадаг.

       Гэвч ийм мэт дүгнэлтүүдийг цэвэр чин бишрэлтнүүд эсэргүүцдэг. Тэд Бурханд чин бишрэлээр үйлчлэн зүтгэх нь ухамсар бүхий бүх амьд амьтсын мөнхийн байр суурь гэж үздэг. Садхана-бхакти, бхава-бхакти(онгод хөөрлийн чин бишрэл), према-бхакти(хайрын чин бишрэл) гэх мэт чин бишрэлийн шатуудыг дамжсаар хөгжин дэвшсэн чин бишрэл зүтгэл нь тэрээр чухамхүү ямар ач тустай зүйлийг авч ирдгийг харуулдаг. Энэ бол мөнхийн ач тус.

     Бурханлаг дадал практик дахь үйлчлэн зүтгэхүйн амьсгал нь садхана-бхакти нэрээр алдаршсан. Харин ангижралын дараагаар Бурхан Шри Кришнад ойр дотно үйлчлэн зүтгэх нь према-бхакти юм. Ангижирсан төлөвт Бурханд мөргөн бишрэх нь барьж тогтоохын аргагүй, хорьж саатуулах боломжгүй үйлчлэл зүтгэл.

    А, Б, В, Г буюу ка-кха-га-гха – г бага ангид цагаан толгой судалснаар, их сургуулийн хамгийн дээд курсэд ч, тэр ч байтугай хамгийн эрдэм чадалтай мэргэн ухаантан ч  давтан уншиж болно. Хүн энэ л цагаан толгойг ашиглан олон нарийн зүйлс, олон талт байдал, олон янзын эрдэм ухаанд суралцдаг.

      Имперсоналистууд буюу бодгаль бусыг баримтлагсад, А, Б, В, Г –г эрдэм ухаант хүн биш зөвхөн бага ангийн жаалууд л давтдан уншдаг гэж энэ түүхэнд гарсан бэлэвсэн эмэгтэйн ярьсантай адил сэтгэж байдаг.

     Шри Кришнад чин бишрэлээр үйлчлэн зүтгэх сургалтын явцад л үйлчилж болно гэж эндүү ташаа бодох хэрэггүй. Тэр ч байтугай ангжиралын төгс төгөлдөрт хүрлээ ч Бурхан Кришнад үйлчлэн зүтгэх байдлаа үргэлжлүүлэх хэрэгтэй байдаг. Энэ бол бидний мөнхийн мөн чанар хийгээд бидний жам ёсны үүрэг юм. Ангижирсан төлөвт Кришнад өргөн барьсан үйлчлэл зүтгэл л жинхэнэ гэж тооцогддог ба энэ бол хамгийн төгс төгөлдөр үйлчлэл зүтгэлийн хэлбэр юм. Харин хоосон хуурмагт буюу майад, мөн Кришнад үйлчлэн зүтгэх хоёр нь нэгэн адил гэж хэзээ ч бүү тооцогтун.

Орчуулан сийрүүлсэн: Балабхадра дас

Упакхьяне Упадеша буюу  Сургамжит түүхүүд   Өнөөдрөөс эхлээд бид танд бүхэнд Бурханы Өршөөлт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупадын номын багш Шри Шримад Бхактисиддханта Сарасвати Госвами Тхакурын Упакхьяне Упадеша буюу Сургамжит түүхүүд номыг цувралаар хүргэж байна. Шри Шримад Бхактисиддханта Сарасвати Госвами Тхакур нь тухайн үедээ майавадийн гүн ухаанд бузартсан Энэтхэг оронд вайшнавын гүн ухааныг маш зоримог, эрч хүчтэйгээр, байх ёстой тэр л байдлаар нь номлож байсан юм. Тийм ч учраас түүнийг Симха-Гуру буюу үгчилвэл Арслан-Гуру гэж нэрлэж байсан билээ. Геометрийн хичээл        Нэгэн ядуу бэлэвсэн эмэгтэй амьдардаг байжээ. Тэрээр их л ядарч зүдрэн байж ганц хүүгээ өсгөж байв. Түүнд түших тулах, найдах өөр хэн нэгэн байхгүй байсны дээр түүний цор ганц найдвар, горьдлого байсан болохоор тэр эмэгтэй хүүдээ багш хөлсөлж авжээ. Хичээлийнх нь төлбөр мөнгийг төлөхийн тулд тэрээр зээл авах ч хэрэг  гарав.     Цаг хугацаа өнгөрсөөр, жаалхүү долдугаар ангиа хүртэл амжилттай сурав. Нэгэн удаа геомтерийн хичээлийг англи хэл дээр орж байсан ба багш бодлогын өгөгдлийг сонсогдохоор уншиж байлаа. “Гурвалжны гурван өнцгийг АБС” гэе, – хэмээн чангаар уншив. Энэ үгийг хэлж дуусав уу, үгүй юу ангид жаалхүүгийн ээж харайн орж ирсэн бөгөөд  хашгиран: “Долоон жилийн туршид би чамайг хүүгий минь сургаж байна гэж бодож байтал харин хүү маань дөнгөж цагаан толгойтойгоо л ноцолдож байж! Тэр түүнийг бүр жаахан байхдаа л мэддэг байсан юм шүү дээ. Үүнийх нь төлөө би чамд сар бүр 10 рупий төлж байна. Боллоо. Гүйцээ! Өнөөдрөөс эхлэн бидэнд таны үйлчилгээ хэрэггүй. Танд тохирох цор ганц зүйл бол  нэгдүгээр ангийхнийг л сургах явдал  юм байна. Та бол цагаан толгойгоос өөр юуг ч  сургаж чадахгүй амьтан аж”.    Бэлэвсэн эмэгтэй түүнийг хараалаар булж байсан бөгөөд түүнтэй маргах ямар ч боломжгүй байсан тул багшид гарч одохоос өөр зам байсангүй. Бурханы Өршөөлт Шри Шримад Бхактисиддханта Сарасвати Госвами Тхакурын тайлбар       Хүсэл нь Кришнагийн ухамсраас хол хөндий карми, гьяни, йоги нар болон тэвчил наминчлал үйлдэгчид түүнчлэн шашны нийгэмлэгийн гишүүд гэж нэрлэгдсэд нь  энэхүү бэлэвсэн эмэгтэйн гарган тавьж буй дүгнэлттэй адил төстэй аргументуудыг дэвшүүлж байдаг. Тэд байнга л: “Энэ ертөнцөд бид үйлчлэн зүтгэсээр хэнд ч хэрэгцээгүй амьтад болж хувирлаа. Боолчлогсдон сэтгэл зүй бол бүхий л золгүй байдлын гол учир шалтгаан. Хэрвээ бид ийм үг дуугүй даган бууж өгөх сэтгэлтэйгээр шашны ямар нэг зам мөрөөр замнаад ч, ангижралын дараагаар Түүнд бүрэн дүүрэн захирагдан үйлчлэн зүтгээд ч бид өсөн хөгжиж чадах уу? Хүн мунхгийн харанхуйд, хоосон хуурмагийн нөлөөнд болзолдсон цагт боолын ухамсар улам л хүчээ авах болно. Харин бид ангижралын түвшинд хүрснээр бид өөртөө “ахам брахмасми” буюу “би бол Брахман” гэсэн ухамсрыг хөгжүүлэх ёстой.” гэж ярьцгаадаг.        Гэвч ийм мэт дүгнэлтүүдийг цэвэр чин бишрэлтнүүд эсэргүүцдэг. Тэд Бурханд чин бишрэлээр үйлчлэн зүтгэх нь ухамсар бүхий бүх амьд амьтсын мөнхийн байр суурь гэж үздэг. Садхана-бхакти, бхава-бхакти(онгод хөөрлийн чин бишрэл), према-бхакти(хайрын чин бишрэл) гэх мэт чин бишрэлийн шатуудыг дамжсаар хөгжин дэвшсэн чин бишрэл зүтгэл нь тэрээр чухамхүү ямар ач тустай зүйлийг авч ирдгийг харуулдаг. Энэ бол мөнхийн ач тус.      Бурханлаг дадал практик дахь үйлчлэн зүтгэхүйн амьсгал нь садхана-бхакти нэрээр алдаршсан. Харин ангижралын дараагаар Бурхан Шри Кришнад ойр дотно үйлчлэн зүтгэх нь према-бхакти юм. Ангижирсан төлөвт Бурханд мөргөн бишрэх нь барьж тогтоохын аргагүй, хорьж саатуулах боломжгүй үйлчлэл зүтгэл.     А, Б, В, Г буюу ка-кха-га-гха – г бага ангид цагаан толгой судалснаар, их сургуулийн хамгийн
Scroll to Top