Парвати хэлсэн нь:”Хайрт нөхөр минь ээ, Та бүхий л трансцендент үнэнийг бүрнээ мэдэх билээ. Таны өршөөл ивгээлээр би Дээд Бурханы Бодгаль- Бурхан Кришнагийн тухай сонссон. Ай, ивээлт Эзэн минь ээ, харин одоо би Танаас “Шримад Бхагавад гита”-ийн суу алдрын талаар сонсохыг хүсэж байна. Энэ түүхийг нэгэнтээ Бурхан Кришна Өөрөө айлдсан хийгээд үүнийг сонссон хүн бүр Бурхан Кришнад чин бишрэлээр үйлчлэн зүтгэх чин сүсэг бишрэлийг өөртөө хөгжүүлдэг”. Шива Тэнгэр хариу айлдсан нь: “Би вээр бие нь хар бараан борооны үүл мэт өнгөтэй, жигүүртний хаан Гарудыг унаа болгон хөлөглөдөг, мянган тэргүүнт Ананта-Шеша могойн дээр залран байх суу алдарт нь хэмжээ хязгаар үгүй Бурхан Вишнуд мөнхөд мөргөн залбирнам ”. Миний хайрт Парвати минь ээ, нэгэнтээ Вишну Бурхан айхтар хүчит шулам Мураг даран устгаад Ананта-Шеша дээр тайван амарч байлаа. Тэр цагт бүхий л орчлонд аз хийморийг бэлэглэгч Шри Лакшми гүн хүндэтгэлтэйгээр Түүнээс: “Бхагаван минь ээ, Та бүхий л орчлон ертөнцийг удирдан залдаг хийгээд тогтоон барьж байдаг билээ. Гэвч энэхүү сүүн далай дээр Та нэг л сэтгэл дундуур мэт нойрсон байх юм. Үүний учир юунд байна вэ” хэмээн сонирхон асуув. Вишну Бурхан хариу айлдсан нь: “Ай хайрт Лакшми минь ээ, Би унтаагүй байна. Харин миний эрчим хүч хэрхэн гайхалтайгаар ажилладаг болохыг ажиглан харж байна. Энэ Өөрийн гайхамшигт эрч хүчний туслалцаатайгаар Би бүгдийг удирдан залдаг хэдий ч Өөрөө түүнээс ангид оршдог билээ. Аугаа их чин бишрэлтэн, йогч нар нь Миний бурханлаг илрэлийг дурсан санахын хирээр үхэх, төрөхийн тойргоос ангижран гарч мөнхийн, хоёрдмол байдлаас ангид Миний трансцендент мөн чанарт хүрдэг юм”. Лакшми хэлсэн нь: “Ай Бүгдийг удирдан залуурдагч Та минь ээ ! Та вээр аугаа их йогчдын зорилго. Таны оролцоогүйгээр юу ч хийгдэж үл чадах билээ. Чингэвч Та бол бие даан тусгаар оршигч. Та бол материаллаг орчлонгийн бүтээл, бүтээлийг тогтоон барихуй хийгээд устгалт сөнөөлтийн шалтгаан. Тиймд Та өөрөө энд хэвтээд түүнийг ажиглан харж байх тэрхүү дур татам, агуу гайхалтай эрч хүч тань хэрхэн үйлчилдэгийг айлдаж хайрлана уу ” хэмээв. “Хайрт Лакшми минь ээ, Миний үлэмж олон эрч хүчнүүдийн үйлчлэл болон мөн хэрхэн үхэх, төрөхийн гав гинжнээс салан ангижирч болохыг зөвхөн Надад үйлчлэн зүтгэх дур сонирхолтой, ухаан бодол нь цэвэр хүн л ухааран ойлгож чадах билээ. Энэхүү трансцендент эрдэм мэдлэгийг “Шримад Бхагавад гита”-д бүрэн дүүрэн тайлбарласан ”. Лакшми асуусан нь:”Ай Бурхан минь ээ, хэрэв Та Өөрөө Өөрийнхөө эрч хүчний үйлчлэл нөлөөг гайхан алмайрч түүний хязгаарыг хэмжих гэж оролдож байхад “Бхагавад гита” хэрхэн яаж Таны хязгааргүй эрч хүчийг өгүүлэн тайлбарлаж чадахсан билээ? Яаж түүнийг даван туулж, хэрхэн яаж тарнсцендент ахуйд хүрэх билээ?”. Бурхан Вишну хариу айлдсан нь: “Би вээр Өөрөө “Бхагавад гита” дүрээр илрэн тодорсон билээ. Түүний эхний таван бүлэг нь Миний таван Толгой, дараагийн арван бүлэг нь Миний арван Гар, харин арван зургаадугаар бүлэг нь Миний Ходоод хийгээд харин сүүлчийн хоёр бүлэг нь Миний бадамлянхуа өлмий билээ. Чухамхүү чингэж “Бхагавад гита”-ын трансцендент шүтээнийг ойлгох хэрэгтэй. “Бхагавад гита” бүхий л нүгэл хилэнцийг устган арилгадаг. Ухаалаг хүн өдөр бүр нэг бүлгийг эсвэл нэг шлокийг /шүлэг/, эсвэл шлокийн хагасыг, эсвэл бүл шлокийн дөрөвний нэг хэсгийг өөрт сонсогдохуйц дуудан уншсанаар Сушхармын хүрсэн тэр амжилтад хүрч чадна”. Лакшми асуусан нь: “Сушхарма гэж хэн юм бэ? Тэр нийгмийн ямар анги давхаргын хүн бэ? Тэр ямар амжилтанд хүрсэн юм бол?” хэмээв. “Хайрт Лакшми минь ээ, Сушхарма бол хамгийн адгийн бузар муухай, нүгэлт нэгэн байсан юм. Тэрээр хэдий брахманы гэр бүлд төрсөн ч түүний гэр бүлд ведийн эрдэм ухаан үгүй байлаа. Бусдад зовлон, хорлолыг учруулснаар түүний сэтгэл нь ханадаг байв. Тэр хэзээ ч Миний Нэрийг давтан уншиж байгаагүй бөгөөд буян үйлдэж байсангүй, зочин гийчинг ч хүлээн авч байсангүй. Чухамдаа тэрээр хэзээ ч таатай сайн үйлийг үйлдэж байгаагүй юм. Өөрийн хэрэгцээг хангахын тулд тэр навч түүж түүнийгээ зах дээр аваачин худалддаг байв. Түүний гол жаргал цэнгэл нь архи дарс уух хийгээд амьтны мах идэх байлаа. Ингэж тэр өөрийн бүх амьдралаа өнгөрүүлсэн юм. ” Нэгэн удаа энэ тэнэг мулгуу Сушхарма нэгэн мэргэн хүний цэцэрлэгт ороод навч түүж байтал нэг хорт могой мөлхөн ирээд түүнийг хатгаж орхисноор тэрээр шууд л үхсэн байна. Үхсэнийхээ дараа тэрээр тамд унаж маш ихээр зовж шаналсны дараа шар үхрийн биеийг аван төржээ. Энэ шарыг нэгэн зэрэмдэг хүн худалдаж аваад ачлага уналгад хэрэглэдэг болов. Долоо, найман жил тэрээр хамгийн л хүнд хүчир ачааг нуруундаа тээн зөөжээ. Нэгэн удаа зэрэмдэг эзэн нь түүний нуруун дээр маш хүнд ачаа овоолж орхиод түүнийг туун явж байтал шар гэнэт ухаан алдан муужирч ойчжээ. Түүнийг тойрон олон тооны өрөвдөж энэрсэн хүмүүс цуглав. Нэг буянтай хүн түүнд өөрийн буянт үйлийн үр дүнгийн тодорхой хэсгийг өгөв. Үүнийг харсан тэнд байсан хүмүүс бүгд л өөр өөрсдийн сайн буянлаг үйлийг эргэн санацгааж тэдгээрийнхээ тодорхой хэсгийг хөөрхий шард бэлэглэсэн байна. Энэ бужигнасан олон хүн дотор өөрөө өөрийгөө буянт үйл үйлдэж байсан эсэхийг ч үл мэдэх нэгэн биеэ үнэлэгч эмэгтэй байж л дээ. Тэрээр бусад хүмүүс өөрийн сайн үйлийн тодорхой хувийг шарт өгч буйг хараад тэр эмэгтэй хэзээ нэгэн цагт үйлдэж байсан байж болох буянт үйлийнхээ хэсгийг түүнд өргөн барьжээ. Ингээд шар ч үхэж, шууд л Ямаража буюу Үхлийн Тэнгэрийн орноо хүрч очив. Ямаража түүнд хэлсэн нь: “Чи одоо биеэ үнэлэгч эмэгтэйн чамд өгсөн буянт үйлийн ачаар өөрийн үйлдэж байсан бүхий л нүгэлт үйлийн үр дагавраас ангижирлаа. ” хэмээв. Энэ бүх үйл явдлын дараагаар нэгэн буянт брахманы гэр бүлд мэндэлжээ. Энэ төрөлдөө тэрээр өөрийн урьдны амьдралаа буюу урьд насаа эргэн санах чадвар бүхий нэгэн болж төржээ. Олон олон хоног өдрийн дараагаар тэрээр өнөөх өөрийг нь тамын амьдралаас салгасан биеэ үнэлэгч эмэгтэйг олж уулзахаар шийдэв. Тэгээд нөгөө эмэгтэйг ч олжээ. Танилцаж, мэнд усаа мэдэлцсэний дараагаар тэр: “Таны үйлдсэн ямар үйлийн үр дүн намайг тамын аймшигт байдлаас авран гаргаж чадваа” хэмээн асуув. Биеэ үнэлэгч эмэгтэй түүнд: “Эрхэм нөхөр минь, тэр торон дотор нэгэн тоть сууж буйг харж байа уу? Тэрээр өдөр бүр л ямар нэг зүйлийг давтдаг байлаа. Түүний уншлагыг сонссоор байгаад миний зүрх бүрнээ ариуссан юм. Энэхүү сонссон зүйлийнхээ үрийг чамд би дамжуулсан билээ”гэв. Ингээд үүний дараагаар тэр хоёр хоёул өнөөх тотид хандан юуг байнгад давтаад байдаг тухайг нь асуув. Тоть ч өөрийн урьдны амьдралаа эргэн санаж, түүх намтраа ярьж өгчээ. “Урьд нь би маш их эрдэм номтой нэгэн брахман байсан юм. Гэвч өөрийн чадварт эрдэн бардамнаж байнгад бусад ном эрдэмтэй хүмүүсийг доромжлон гутаадаг байв. Үхсэнийхээ дараагаар би маш олон янзын шийтгэл цээрлүүлэлтийг амссан бөгөөд удаан хугацаагаар зовж тарчилсны эцэст энэ тотины биеийг аван төрсөн билээ. Өөрийн урьд хийсэн нүгэлт үйлийн уршгаар миний эцэг, эх намайг жаахан байхад өнгөрсөн юм. Нэгэн удаа өмөг түшгээ алдсан би халуун элсэн дээр тарайн хэвтэж байхад минь намайг нэгэн риши/ даяанч/ харж өөрийн ашрамд/ бясалгал хийх жижиг урц / авч ирж торонд хийсэн билээ. Тэр ришийн хүүхдүүд “Шримад Бхагавад гита”-гийн Нэгдгээр бүлгийг уншин цээжилж сурцгааж байв. Тэдний хэрхэн шлокийг давтан уншихыг сонссоор би мөн тэднийг даган давтан унших болов. Тун ч удалгүй намайг нэгэн хулгайч хулгайлан авч, энэ буянт эмэгтэйд худалдсан билээ” гэв. “Бхагавад гита”-гийн Нэгдүгээр бүлгийг давтан уншсанаар тоть бүрэн дүүрэн ариуссан байна. Түүний давтан уншихыг сонссоор биеэ үнэлэгч эмэгтэй ч бүрэн төгс ариун болжээ. Харин энэ сонсолтын үр дүнгийн өчүүхэн хэсгийг хүртсэнээр Сушхарма мөн бүрэн төгс ариуссан билээ. “Бхагавад гита”-гийн Нэгдгээр бүлгийн суу алдрын талаар бага зэрэг ярьж өгснөөр Сушхарма гэр лүүгээ буюу Бурхан зүг буцан одсон юм. “Шримад Бхагавад гита”-гийн Нэгдүгээр Бүлгийг даван унших хэн бүр маш хурднаар дээд төгс төгөлдөр Ваикунтхийн гаригуудад/ бурханлаг мөнхийн гаригс / хүрч очно. “Бхагавад гита”-гийн Нэгдгээр бүлгийг өөрт сонсогдохоор унших, эсвэл сонсох, эсвэл судлах ямар ч хүн материаллаг зовлон зүдгүүрийн далайг гатлан туулж Бурхан Кришнагийн бадамлянхуан өлмийд зүтгэх үйлчлэлийг олж авах бөлгөө.
Падма Пураны “ГИТА МАХАТМЪЯ” хэсэг Орчуулсан: Балабхадара дас |
Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
1
5
4
8
8
Users Today : 13
Users Yesterday : 26
Total Users : 15488
Views Today : 15
Views Yesterday : 35
Парвати хэлсэн нь:”Хайрт нөхөр минь ээ, Та бүхий л трансцендент үнэнийг бүрнээ мэдэх билээ. Таны өршөөл ивгээлээр би Дээд Бурханы Бодгаль- Бурхан Кришнагийн тухай сонссон. Ай, ивээлт Эзэн минь ээ, харин одоо би Танаас “Шримад Бхагавад гита”-ийн суу алдрын талаар сонсохыг хүсэж байна. Энэ түүхийг нэгэнтээ Бурхан Кришна Өөрөө айлдсан хийгээд үүнийг сонссон хүн бүр Бурхан Кришнад чин бишрэлээр үйлчлэн зүтгэх чин сүсэг бишрэлийг өөртөө хөгжүүлдэг”. Шива Тэнгэр хариу айлдсан нь: “Би вээр бие нь хар бараан борооны үүл мэт өнгөтэй, жигүүртний хаан Гарудыг унаа болгон хөлөглөдөг, мянган тэргүүнт Ананта-Шеша могойн дээр залран байх суу алдарт нь хэмжээ хязгаар үгүй Бурхан Вишнуд мөнхөд мөргөн залбирнам ”. Миний хайрт Парвати минь ээ, нэгэнтээ Вишну Бурхан айхтар хүчит шулам Мураг даран устгаад Ананта-Шеша дээр тайван амарч байлаа. Тэр цагт бүхий л орчлонд аз хийморийг бэлэглэгч Шри Лакшми гүн хүндэтгэлтэйгээр Түүнээс: “Бхагаван минь ээ, Та бүхий л орчлон ертөнцийг удирдан залдаг хийгээд тогтоон барьж байдаг билээ. Гэвч энэхүү сүүн далай дээр Та нэг л сэтгэл дундуур мэт нойрсон байх юм. Үүний учир юунд байна вэ” хэмээн сонирхон асуув. Вишну Бурхан хариу айлдсан нь: “Ай хайрт Лакшми минь ээ, Би унтаагүй байна. Харин миний эрчим хүч хэрхэн гайхалтайгаар ажилладаг болохыг ажиглан харж байна. Энэ Өөрийн гайхамшигт эрч хүчний туслалцаатайгаар Би бүгдийг удирдан залдаг хэдий ч Өөрөө түүнээс ангид оршдог билээ. Аугаа их чин бишрэлтэн, йогч нар нь Миний бурханлаг илрэлийг дурсан санахын хирээр үхэх, төрөхийн тойргоос ангижран гарч мөнхийн, хоёрдмол байдлаас ангид Миний трансцендент мөн чанарт хүрдэг юм”. Лакшми хэлсэн нь: “Ай Бүгдийг удирдан залуурдагч Та минь ээ ! Та вээр аугаа их йогчдын зорилго. Таны оролцоогүйгээр юу ч хийгдэж үл чадах билээ. Чингэвч Та бол бие даан тусгаар оршигч. Та бол материаллаг орчлонгийн бүтээл, бүтээлийг тогтоон барихуй хийгээд устгалт сөнөөлтийн шалтгаан. Тиймд Та өөрөө энд хэвтээд түүнийг ажиглан харж байх тэрхүү дур татам, агуу гайхалтай эрч хүч тань хэрхэн үйлчилдэгийг айлдаж хайрлана уу ” хэмээв. “Хайрт Лакшми минь ээ, Миний үлэмж олон эрч хүчнүүдийн үйлчлэл болон мөн хэрхэн үхэх, төрөхийн гав гинжнээс салан ангижирч болохыг зөвхөн Надад үйлчлэн зүтгэх дур сонирхолтой, ухаан бодол нь цэвэр хүн л ухааран ойлгож чадах билээ. Энэхүү трансцендент эрдэм мэдлэгийг “Шримад Бхагавад гита”-д бүрэн дүүрэн тайлбарласан ”. Лакшми асуусан нь:”Ай Бурхан минь ээ, хэрэв Та Өөрөө Өөрийнхөө эрч хүчний үйлчлэл нөлөөг гайхан алмайрч түүний хязгаарыг хэмжих гэж оролдож байхад “Бхагавад гита” хэрхэн яаж Таны хязгааргүй эрч хүчийг өгүүлэн тайлбарлаж чадахсан билээ? Яаж түүнийг даван туулж, хэрхэн яаж тарнсцендент ахуйд хүрэх билээ?”. Бурхан Вишну хариу айлдсан нь: “Би вээр Өөрөө “Бхагавад гита” дүрээр илрэн тодорсон билээ. Түүний эхний таван бүлэг нь Миний таван Толгой, дараагийн арван бүлэг нь Миний арван Гар, харин арван зургаадугаар бүлэг нь Миний Ходоод хийгээд харин сүүлчийн хоёр бүлэг нь Миний бадамлянхуа өлмий билээ. Чухамхүү чингэж “Бхагавад гита”-ын трансцендент шүтээнийг ойлгох хэрэгтэй. “Бхагавад гита” бүхий л нүгэл хилэнцийг устган арилгадаг. Ухаалаг хүн өдөр бүр нэг бүлгийг эсвэл нэг шлокийг /шүлэг/, эсвэл шлокийн хагасыг, эсвэл бүл шлокийн дөрөвний нэг хэсгийг өөрт сонсогдохуйц дуудан уншсанаар Сушхармын хүрсэн тэр амжилтад хүрч чадна”. Лакшми асуусан нь: “Сушхарма гэж