Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 5 4 9 3
Users Today : 18
Users Yesterday : 26
Total Users : 15493
Views Today : 27
Views Yesterday : 35
Шрила Прабхупада маш мэдрэмжтэй бишрэлтэн  байжээ. Баригдаж дуусаагүй барилгад анхны Гаура Пурнима(Бурхан Чайтаниагийн илэрсэн) баяр болж байв  Эхний хонох шөнөдөө Шрила Прабхупада бүхий л өрөөнүүдээр яван бишрэлтэнгүүдэд шумуулны тор болон тухтай ор байгаа эсэхийг өөрийн  биеэрээ шөнө дундын үед явж шалгадаг байв. Мөн Прасад(бурханд өргөсөн зоог)-ийгхүртсэн эсэх  болон эрүүл мэндийн асуудал дээр анхаарал хандуулдаг байв.

Энэ дэлхийгээс буцахаас нэг сарын өмнө Шрила Прабхупада нилээн хүнд өвчтэй босч явах нь хүртэл хэцүү байжээ. 2 дах давхрын өрөө рүү гарахыг хүсэхэд Англи улсаас ирсэн шавь нар хүргэж өгч, сандал дээр суулгадаг байлаа. Энэ шавь нараас нь  нэг нь хөлөө түлчихсэн байв.   Шрила Прабхупада үүнийг ажиглан мэджээ. Шрила Прабхупада энэ үед юм ч идэх чадваргүй жингээ хэт алдан яс арьс болтлоо турсан байв. Ийм нөхцөл байдалд ихэнхи хүмүүс өөрийн өвчиндөө шаналах байх. Залуу, хүчирхэг, том биетэй бишрэлтэн залуугийн жаахан түлэгдэлтийг нь Шрила Прабхупада-н нөхцөл байдалтай харьцуулах аргагүй билээ. Гэсэн хэдий ч Шрила Прабхупада: Юу болсон бэ гэж шавиасаа асуухад яагаа ч үгүй ч, асуудал байхгүй гэхэд Үгүй ээ, үгүй надад хэл л дээ хэмээгээд хөлнийх нь түлэгдэлтийг харан, ямар  эм хэрэглэх ёстойг нь хэлж өгөв. Шавьдаа- модноос тодорхой төрлийн навч аваад, гичний үртэй хамт буцалган өдөрт 3 удаа  энэ зуурмагаа түрх гэж зааж өгөв.

Маргааш нь, Шрила Прабхупада-г 2 дахь давхарт гаргаж өгөхөөр ирэхэд нөгөө шавиа  хөлөө үзүүл дээ, яаж байна гэх зэргээр асуун хэдэн өдрийн туршид анхааралаа халамжаа тавин эдгэх хүртэл нь асуусаар  байв.

Уг бишрэлтэнгийн Шрила Прабхупада-г хайрлах хайр нь ямар их өссөнийг төсөөлж байна уу ? Тэрээр: Шрила Прабхупада над шиг ийм өчүүхэн шавьдаа  үнэхээр анхаарал тавиж байна, Би тийм ч гайхалтай номлогч биш шүү дээ хэмээн бодсон байна. Энэ бол Бхакти, (Бурханыг хайрлах хайр).

Бишрэлтэн бие махбодийн болон сэтгэл санааны хүндрэл бэрхшээлтэй тулгарахад бид түүнд хайраа илэрхийлэх хэрэгтэй. Энэ нь бид  Кришнад өөрсдийн  хайраа вайшнаваар дамжуулан илэрхийлж буй хэрэг юм.

 

Эх сурвалж:

http://www.devoteecareiskcon.com/eng/thus-spoke/srila-prabhupada/45-srila-prabhupadas-example.html

Орчуулсан: Т.Цэвэлмаа

 

Шрила Прабхупада маш мэдрэмжтэй бишрэлтэн  байжээ. Баригдаж дуусаагүй барилгад анхны Гаура Пурнима(Бурхан Чайтаниагийн илэрсэн) баяр болж байв  Эхний хонох шөнөдөө Шрила Прабхупада бүхий л өрөөнүүдээр яван бишрэлтэнгүүдэд шумуулны тор болон тухтай ор байгаа эсэхийг өөрийн  биеэрээ шөнө дундын үед явж шалгадаг байв. Мөн Прасад(бурханд өргөсөн зоог)-ийгхүртсэн эсэх  болон эрүүл мэндийн асуудал дээр анхаарал хандуулдаг байв. Энэ дэлхийгээс буцахаас нэг сарын өмнө Шрила Прабхупада нилээн хүнд өвчтэй босч явах нь хүртэл хэцүү байжээ. 2 дах давхрын өрөө рүү гарахыг хүсэхэд Англи улсаас ирсэн шавь нар хүргэж өгч, сандал дээр суулгадаг байлаа. Энэ шавь нараас нь  нэг нь хөлөө түлчихсэн байв.   Шрила Прабхупада үүнийг ажиглан мэджээ. Шрила Прабхупада энэ үед юм ч идэх чадваргүй жингээ хэт алдан яс арьс болтлоо турсан байв. Ийм нөхцөл байдалд ихэнхи хүмүүс өөрийн өвчиндөө шаналах байх. Залуу, хүчирхэг, том биетэй бишрэлтэн залуугийн жаахан түлэгдэлтийг нь Шрила Прабхупада-н нөхцөл байдалтай харьцуулах аргагүй билээ. Гэсэн хэдий ч Шрила Прабхупада: Юу болсон бэ гэж шавиасаа асуухад яагаа ч үгүй ч, асуудал байхгүй гэхэд Үгүй ээ, үгүй надад хэл л дээ хэмээгээд хөлнийх нь түлэгдэлтийг харан, ямар  эм хэрэглэх ёстойг нь хэлж өгөв. Шавьдаа- модноос тодорхой төрлийн навч аваад, гичний үртэй хамт буцалган өдөрт 3 удаа  энэ зуурмагаа түрх гэж зааж өгөв. Маргааш нь, Шрила Прабхупада-г 2 дахь давхарт гаргаж өгөхөөр ирэхэд нөгөө шавиа  хөлөө үзүүл дээ, яаж байна гэх зэргээр асуун хэдэн өдрийн туршид анхааралаа халамжаа тавин эдгэх хүртэл нь асуусаар  байв. Уг бишрэлтэнгийн Шрила Прабхупада-г хайрлах хайр нь ямар их өссөнийг төсөөлж байна уу ? Тэрээр: Шрила Прабхупада над шиг ийм өчүүхэн шавьдаа  үнэхээр анхаарал тавиж байна, Би тийм ч гайхалтай номлогч биш шүү дээ хэмээн бодсон байна. Энэ бол Бхакти, (Бурханыг хайрлах хайр). Бишрэлтэн бие махбодийн болон сэтгэл санааны хүндрэл бэрхшээлтэй тулгарахад бид түүнд хайраа илэрхийлэх хэрэгтэй. Энэ нь бид  Кришнад өөрсдийн  хайраа вайшнаваар дамжуулан илэрхийлж буй хэрэг юм.   Эх сурвалж: http://www.devoteecareiskcon.com/eng/thus-spoke/srila-prabhupada/45-srila-prabhupadas-example.html Орчуулсан: Т.Цэвэлмаа  
Scroll to Top