Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 4 4 6 6
Users Today : 16
Users Yesterday : 35
Total Users : 14466
Views Today : 29
Views Yesterday : 51

Хэрэв хүн Нарыг хүндлэдэггүй бол тэрээр цаг хугацааг хүндлэдэггүй ээ гэсэн үг. Цаг хугацаа бол Нарны төлөөлөгч юм. Нараар цаг хугацааг хэмждэг, зөв биз? Хэрэв хүн цагтаа идээгүй бол, цагтаа унтаагүй бол, ер нь бүхий л зүйлийг цаг хугацаанд нь хийгээгүй бол Нар түүнийг шийтгэдэг. “Шийтгэнэ” гэдэг нь юу гэсэн үг вэ? Эрүүл мэндийг нь муутгах, цаг хугацаагаа алдах гэх мэт.

Хэрэв та цагтаа суралцаагүй бол дараа нь танд сурах цаг олдохгүй. Хэрэв эмэгтэй хүн төрөх цагтаа төрөөгүй бол эсвэл зохистой цаг хугацаандаа төрөөгүй бол дараа нь түүний хувьд энэ нь улам илүү хүнд болдог. Хэрэв хэв журмыг сахиагүй бол дараа нь энэ бүх бохирдлууд нь хуримтлагдсаар танд түүнийг арилгах цаг зав үгүй болох болно. Үүнийг ажигласан уу? Үүнийг цаг баримтлах гэж нэрлэдэг. Хүн хэдийчинээ цагаа баримтлана, төдийчинээ түүний төөрөг зурхай дээр Нар хүчтэй байх болно.

Төрөх үеийн Нар нь тодорхой эрчмийг, тежасыг түүнд өгдөг. Гэвч энэ нь хэрэв Нар тухайн хүний төөргийн карт дээр сул бол тухайн хүн бүхий л амьдралынхаа туршид ядуу зүдүү, хүнд хэцүү нөхцөлд амьдрах болно гэсэн үг биш. Тэрээр энэ зарчмыг мэдсэнээр тэрхүү муу нөхцөл байдлаасаа гарч болно.

Нар нь мөнхийн цаг хугацааны төлөөлөгч. Энэ бол бид амьдралын зорилгодоо хүрэх үү, үгүй юу гэдгийг тодорхойлдог хамгийн гол хүч.

Эндээс ийн нэг дүрэм урган гарч байна: аливаа зүйлийг өнөөдөр хийчихэж болохоор бол хэзээ ч дараа гэж хойш нь тавьж болохгүй. Энэ тохиолдолд маргааш гэж байдаггүй. Хэрэв өнөөдөр ямар нэг сонирхолтой зүйлийг мэдэхийг хүслээ гэхэд яг одоо л түүнийг сураглаж мэд. Маргааш үүнийг мэдчихнэ гэж бүү хэл. Маргааш энэ нь болохгүй байж ч болно.

Ведийн зурхайч, сэтгэл зүйч Сергей Серебряковын лекцээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас

Хэрэв хүн Нарыг хүндлэдэггүй бол тэрээр цаг хугацааг хүндлэдэггүй ээ гэсэн үг. Цаг хугацаа бол Нарны төлөөлөгч юм. Нараар цаг хугацааг хэмждэг, зөв биз? Хэрэв хүн цагтаа идээгүй бол, цагтаа унтаагүй бол, ер нь бүхий л зүйлийг цаг хугацаанд нь хийгээгүй бол Нар түүнийг шийтгэдэг. “Шийтгэнэ” гэдэг нь юу гэсэн үг вэ? Эрүүл мэндийг нь муутгах, цаг хугацаагаа алдах гэх мэт. Хэрэв та цагтаа суралцаагүй бол дараа нь танд сурах цаг олдохгүй. Хэрэв эмэгтэй хүн төрөх цагтаа төрөөгүй бол эсвэл зохистой цаг хугацаандаа төрөөгүй бол дараа нь түүний хувьд энэ нь улам илүү хүнд болдог. Хэрэв хэв журмыг сахиагүй бол дараа нь энэ бүх бохирдлууд нь хуримтлагдсаар танд түүнийг арилгах цаг зав үгүй болох болно. Үүнийг ажигласан уу? Үүнийг цаг баримтлах гэж нэрлэдэг. Хүн хэдийчинээ цагаа баримтлана, төдийчинээ түүний төөрөг зурхай дээр Нар хүчтэй байх болно. Төрөх үеийн Нар нь тодорхой эрчмийг, тежасыг түүнд өгдөг. Гэвч энэ нь хэрэв Нар тухайн хүний төөргийн карт дээр сул бол тухайн хүн бүхий л амьдралынхаа туршид ядуу зүдүү, хүнд хэцүү нөхцөлд амьдрах болно гэсэн үг биш. Тэрээр энэ зарчмыг мэдсэнээр тэрхүү муу нөхцөл байдлаасаа гарч болно. Нар нь мөнхийн цаг хугацааны төлөөлөгч. Энэ бол бид амьдралын зорилгодоо хүрэх үү, үгүй юу гэдгийг тодорхойлдог хамгийн гол хүч. Эндээс ийн нэг дүрэм урган гарч байна: аливаа зүйлийг өнөөдөр хийчихэж болохоор бол хэзээ ч дараа гэж хойш нь тавьж болохгүй. Энэ тохиолдолд маргааш гэж байдаггүй. Хэрэв өнөөдөр ямар нэг сонирхолтой зүйлийг мэдэхийг хүслээ гэхэд яг одоо л түүнийг сураглаж мэд. Маргааш үүнийг мэдчихнэ гэж бүү хэл. Маргааш энэ нь болохгүй байж ч болно. Ведийн зурхайч, сэтгэл зүйч Сергей Серебряковын лекцээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас
Scroll to Top