“Чи хар даа. Тийм хүн бүхий л амьдралынхаа туршид мөнгө олохын тулд хүндээр хөдөлмөрлөдөг. Гэсэн ч тэрээр сэтгэл ханамжгүй үлддэг. Тэгээд хэдий тийм ч тэрээр, үр хүүхдүүд, түүний ач гуч нар нь түүний жишээг дагахыг хүсч байдаг. Хэдий түүнд, тийм амьдралын хэв маяг нь аз жаргалыг авчраагүй, үнэн чанартаа тэрээр сэтгэл ханамжийг олоогүй гэдэг ойлголт, туршлага нь байсаар байвч тэрээр өөрийнхөө үр хүүхдүүдийг зажилснаа дахин зажлахыг шаардан тулгасаар байдаг” – хэмээн Шрила Прабхупада хэллээ.
Киртананда дас: “Би түүнтэй(мистер Фостертой) хэд хэдэн удаа Кришнагийн тухай ярилцахыг оролдсон л доо. Гэвч тэрээр ойлгохыг хүсэхгүй байналээ. Тэрээр хэд хэдэн гүн ухаантнуудыг, имперсоналистуудыг уншдаг нь үнэн. Гэвч тэрээр Кришнаг бодгаль гэдэг байдлаар нь сонсохыг хүсэхгүй байсан”.
Шрила Прабхупада: “Дээд Бодгалийн бадамлянхуан өлмийн тухай сонсож мэдэх нь хэнд ч сонирхолтой бус. Хэрэв хүмүүст энэ нь сонирхолтой байсансан бол тэд аль хэдийнээ энэ материаллаг ертөнцийн ахуйгаас ангижран чөлөөлөгдчих байсан”.
Хаягрива дас, “Харе Кришнагийн тэсрэлт” номоос бэлтгэсэн: Балабхадра дас
Users Today : 16
Users Yesterday : 50
Total Users : 28524
Views Today : 18
Views Yesterday : 97