Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 5 4 6 7
Users Today : 18
Users Yesterday : 33
Total Users : 15467
Views Today : 23
Views Yesterday : 41

Бид Кришна ухамсрын гүн ухааныг номлодог ч ихэнхи хүмүүст энэ нь сонирхолтой бус. Харин хэрэв би ямар нэг шинэ технологи юм уу эсвэл электроникийн салбарын мэргэжилтэн байсан бол намайг сонсох гэж мянга мянган хүн ирэх байсан. Хэрэв би гадаад эрчмийн бүрдлүүдийн тухай ярьсан аваас хүмүүс, “Техникийн мэдлэг л надад аз жаргал авч ирнэ” хэмээн бодох байсан. Гэвч энэ бол дурашайа буюу хуурмаг найдлага юм. “Бхагаватам”-д өгүүлэхдээ, тийм мэт материаллаг ололт амжилтууд нь ямар ч ашиггүй хэмээн мэдэгдсэн. Тэдгээр нь танд аз жаргалыг өгөхгүй ч хүмүүс мунхгийн улмаас үүнд найдахаа үргэлжлүүлсээр байдаг. Цааш нь “Бхагаватам”д өгүүлэхдээ, андха йатхандхаир упанййаманах хэмээсэн. Энэ нь материаллаг хөгжил дэвшлээр аз жаргалыг олох гэж найдан буй хүмүүс нь бурханлаг байдлын хувьд сохор гэсэн утгатай. Амьдралын зорилго чухамхүү юу болохыг тэд үл мэдэх ба удирдагч нар нь ч мөн түүний талаар юу ч үл мэдмүй. Дараагийн нэгэн улс төрч гарч ирэх нь тэдэнд ямар нэг шинэлэг зүйлийг авч ирж, тэд эцэстээ аз жаргалтай болчихно хэмээн найдан бодож байдаг. Өнөөдөр та бүхэн, “Америк оронд Никсон л хэрэгтэй” хэмээх зар сурталчилгааг харж болно. “Жонсоны оронд манай улсын ерөнхийлөгч нь Никсон болох аваас бид жаргалтай болчихно” гэж хүмүүс бодож байдаг. (Инээв). Гэвч энэхүү Никсон болон Жонсон нар нь хаанаас бий болсон билээ? Тэдний үүсэн гарсан эх үүсвэр нэг. Хэрэв эх үүсвэр нь нэг юм бол Жонсоныг Никсоноор эсвэл Никсоныг Жонсоноор солих нь утга байна уу? Төр засгийн удирдлагууд нь сохор ба тэд амьдралын дээд зорилгын талаар юу ч үл мэдмүй. Сохор удирдагч нар нь сохор хүмүүсийг дагуулан хөтлөх аваас үр дүн нь юу байх вэ? Хэрэв хэн нэг сохор гудамжаар зуу зуун сохруудыг дагуулж явах аваас осол гэмтэл учрах нь гарцаагүй. Харин тэднийг хараатай хүн дагуулж явах аваас тэрээр зуу зуун, мянга мянган хүмүүсийг итгэл төгс хөтлөн дагуулах болно. Тиймээс ч “Бхагаватам”, те ‘пйша-тантрйам урудамни баддхах буюу “Сохор удирдагч нар ба тэдний сохор дагалдагч нар нь гар ба хөлөөрөө материаллаг байгалийн уяа хүлэгнүүдэд бат бөх хүлэгдсэн байдаг” хэмээн тайлбарлажээ.

Удирдагч нар нь, “Хүндэт иргэдээ, хүндэт нутаг нэгтнүүдээ, өнөө цагт манай улс оронд чухамхүү миний бие нэн хэрэгтэй байгаа билээ. Миний төлөө саналаа өгөөрэй. Би та бүгдийн бүх асуудал проблемуудыг шийдвэрлэх болно. Та бүгдийн амьдрал тэгснээр аз жаргалтай болно” хэмээн амлацгаадаг. Гэвч тэдгээр бүх удирдагч нар нь Бурханы хуулиудад буюу байгалийн хуулиудад бат бөх хүлэгдсэн байдаг. Ойлгож байна уу? Хэрэв та гар хөлөөрөө бат бөх хүлэгдсэн аваас та ямар нэг зүйлийг хийж чадна гэж үү? Удирдагч нар нь, тэд байгалийн чанга хатуу хуулиудын хяналтад оршдог гэдгээ мэддэггүй… Амьдралын дээд зорилго бол Кришна буюу Бурхан. Гэвч эдгээр удирдагч нар нь материаллаг байгалийн гэрэл гялбаанд урхилагдан татагдсан. Тэд таныг Кришна тийш хөтлөн дагуулж чадахгүй… Хэрэв хувийн эргэцүүлэл, элдэв янзын цугларалт ассамблей, тэр ч байтугай бат ноттой эх үүсвэрээс авсан мэдлэг ч танд туслаж чадахгүй бол хэрхэн яаж Кришна ухамсартай болох вэ? Мэдлэгийн зорилгод хэрхэн хүрэх вэ? Энэ асуултын хариулт нь, “Шримад-Бхагаватамын” (7.5.32) дараахь шүлгэнд өгөгдсөн, наишам матис тавад урукрамангхрим спршати анартхапагамо йад-артхах махийасам пада-ражо-‘бхишекам нишкинчананам на врнйата йават буюу хүнд, бүхий л материаллаг хүслээсээ ангижирч, өөрийн бүх амьдралаа Кришнад зориулсан хүмүүний бадамлянхуан өлмийн тоосонд хүрэлцэх боломж үл тохиох аваас тэрээр Кришнагийн бадамлянхуан өлмийд төвлөрч үл чадмуй хэмээсэн. Зөвхөн тийм бодгальтай учирч, түүний адис нигүүлслийг хүртсэнээр л Кришна ухамсрыг олох боломжтой ба өөр арга зам үгүй болой. Жинхэнэ номын багшид хандаж, түүний өршөөлөөр Кришна ухамсрыг олж авах хэрэгтэй ажгуу.

 

Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада, “Гэгээрэхүйн эрэлд” номоос-14 орчуулсан: Балабхадра дас

 

 

Бид Кришна ухамсрын гүн ухааныг номлодог ч ихэнхи хүмүүст энэ нь сонирхолтой бус. Харин хэрэв би ямар нэг шинэ технологи юм уу эсвэл электроникийн салбарын мэргэжилтэн байсан бол намайг сонсох гэж мянга мянган хүн ирэх байсан. Хэрэв би гадаад эрчмийн бүрдлүүдийн тухай ярьсан аваас хүмүүс, “Техникийн мэдлэг л надад аз жаргал авч ирнэ” хэмээн бодох байсан. Гэвч энэ бол дурашайа буюу хуурмаг найдлага юм. “Бхагаватам”-д өгүүлэхдээ, тийм мэт материаллаг ололт амжилтууд нь ямар ч ашиггүй хэмээн мэдэгдсэн. Тэдгээр нь танд аз жаргалыг өгөхгүй ч хүмүүс мунхгийн улмаас үүнд найдахаа үргэлжлүүлсээр байдаг. Цааш нь “Бхагаватам”д өгүүлэхдээ, андха йатхандхаир упанййаманах хэмээсэн. Энэ нь материаллаг хөгжил дэвшлээр аз жаргалыг олох гэж найдан буй хүмүүс нь бурханлаг байдлын хувьд сохор гэсэн утгатай. Амьдралын зорилго чухамхүү юу болохыг тэд үл мэдэх ба удирдагч нар нь ч мөн түүний талаар юу ч үл мэдмүй. Дараагийн нэгэн улс төрч гарч ирэх нь тэдэнд ямар нэг шинэлэг зүйлийг авч ирж, тэд эцэстээ аз жаргалтай болчихно хэмээн найдан бодож байдаг. Өнөөдөр та бүхэн, “Америк оронд Никсон л хэрэгтэй” хэмээх зар сурталчилгааг харж болно. “Жонсоны оронд манай улсын ерөнхийлөгч нь Никсон болох аваас бид жаргалтай болчихно” гэж хүмүүс бодож байдаг. (Инээв). Гэвч энэхүү Никсон болон Жонсон нар нь хаанаас бий болсон билээ? Тэдний үүсэн гарсан эх үүсвэр нэг. Хэрэв эх үүсвэр нь нэг юм бол Жонсоныг Никсоноор эсвэл Никсоныг Жонсоноор солих нь утга байна уу? Төр засгийн удирдлагууд нь сохор ба тэд амьдралын дээд зорилгын талаар юу ч үл мэдмүй. Сохор удирдагч нар нь сохор хүмүүсийг дагуулан хөтлөх аваас үр дүн нь юу байх вэ? Хэрэв хэн нэг сохор гудамжаар зуу зуун сохруудыг дагуулж явах аваас осол гэмтэл учрах нь гарцаагүй. Харин тэднийг хараатай хүн дагуулж явах аваас тэрээр зуу зуун, мянга мянган хүмүүсийг итгэл төгс хөтлөн дагуулах болно. Тиймээс ч “Бхагаватам”, те ‘пйша-тантрйам урудамни баддхах буюу “Сохор удирдагч нар ба тэдний сохор дагалдагч нар нь гар ба хөлөөрөө материаллаг байгалийн уяа хүлэгнүүдэд бат бөх хүлэгдсэн байдаг” хэмээн тайлбарлажээ. Удирдагч нар нь, “Хүндэт иргэдээ, хүндэт нутаг нэгтнүүдээ, өнөө цагт манай улс оронд чухамхүү миний бие нэн хэрэгтэй байгаа билээ. Миний төлөө саналаа өгөөрэй. Би та бүгдийн бүх асуудал проблемуудыг шийдвэрлэх болно. Та бүгдийн амьдрал тэгснээр аз жаргалтай болно” хэмээн амлацгаадаг. Гэвч тэдгээр бүх удирдагч нар нь Бурханы хуулиудад буюу байгалийн хуулиудад бат бөх хүлэгдсэн байдаг. Ойлгож байна уу? Хэрэв та гар хөлөөрөө бат бөх хүлэгдсэн аваас та ямар нэг зүйлийг хийж чадна гэж үү? Удирдагч нар нь, тэд байгалийн чанга хатуу хуулиудын хяналтад оршдог гэдгээ мэддэггүй… Амьдралын дээд зорилго бол Кришна буюу Бурхан. Гэвч эдгээр удирдагч нар нь материаллаг байгалийн гэрэл гялбаанд урхилагдан татагдсан. Тэд таныг Кришна тийш хөтлөн дагуулж чадахгүй… Хэрэв хувийн эргэцүүлэл, элдэв янзын цугларалт ассамблей, тэр ч байтугай бат ноттой эх үүсвэрээс авсан мэдлэг ч танд туслаж чадахгүй бол хэрхэн яаж Кришна ухамсартай болох вэ? Мэдлэгийн зорилгод хэрхэн хүрэх вэ? Энэ асуултын хариулт нь, “Шримад-Бхагаватамын” (7.5.32) дараахь шүлгэнд өгөгдсөн, наишам матис тавад урукрамангхрим спршати анартхапагамо йад-артхах махийасам пада-ражо-‘бхишекам нишкинчананам на врнйата йават буюу хүнд, бүхий л материаллаг хүслээсээ ангижирч, өөрийн бүх амьдралаа Кришнад зориулсан хүмүүний бадамлянхуан
Scroll to Top