Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 4 4 6 4
Users Today : 14
Users Yesterday : 35
Total Users : 14464
Views Today : 25
Views Yesterday : 51

Сайхан хийсэн зүйл сайхан хэлсэн үгнээс ямагт илүү. Энэ юу гэсэн үг вэ? Маш энгийн жишээ татая. Нэг эрэгтэй өөрийн эмэгтэйд цаг үргэлж л, түүний ямар сайн, ямар үзэсгэлэнтэйг магтан ярьдаг байлаа гэе. Ерөнхийдөө бол “Чи бол хосгүй, чи бол тийм тийм сайхан, би чамд тийм ийм хайртай” гээд л. Тэрээр өдөр бүр түүнд магтаалын үгүүдийг хэлээд л, хэлээд л, хэлээд л цаг үргэлж л зөвхөн энэ тухай яриад харин энгийн элемеметар асуудлуудыг нь шийддэггүй байж. Жишээ нь, эхнэр нь аль эртнээс л түүнийг гал тогоондоо засвар хийгээд өгөөч, гал тогооны өрөөний тавиурууд нь жайжийж яйжийсан байна хэмээн гуйсаар иржээ. Эхнэр нь ийм зүйлийг гуйсаар байхад харин эр нөхөр нь, “Чи сайхан шүү, чи үзэсгэлэнтэй шүү” гэсээр байж. Мөн цэцэг бэлэглээд л, олон сайхан зүйлийг яриад л. Тэр ч байтугай заримдаа зочин гийчин ирэх үед сонирхолтой сонирхолтой түүхүүд ярьж өгөөд л. Гэвч гал тогооны мөнөөхь тавиурууд тав дахь жилдээ тэнд яйжгий хэвээрээ байсаар л.

Эндээс ямар үр дүн гарахыг та бүхэн мэдэж байна уу? Эхнэр нь түүнийг сонсож чадахаа болино. Тэр эмэгтэй түүнийг хараад байхад, тэвчээд байхад хэцүү болно. Тэр хүн түүний хувьд зүгээр л нэг хүүхэлдэй болж хувирсныг ойлгож байна уу? Та их олон зүйлийг яривч таны хэл яриа таны үйлийг үл батлах аваас та хүндлэлийг алдах болно.

Эсвэл та ямар нэг зүйлийг амлаад, “Би одоохон үүнийг хийчихэе, би үүнийг хийчихнэ. Энэн шиг амархан юм гэж юу байхав исгэрч байгаа л хийчихнэ”, “Үүнийг одоохон шийдчихнэ” гэчихээд энэ бүхнээ хийдэггүй.

Ийм маягаар зүгээр л дээрхи дүрмийг зөрчсөнөөр эр хүн өөрийн эхнэрийн хүндлэлийг хялбархаан алдчихаж болно. Дан ганц эхнэр ч биш гэдгийг танд хэлмээр байна. Ажил дээр, найз нөхдийн хүрээлэл дунд таныг шоолж эхлэнэ: “За алив л дээ. Өөр юу гэж хэлмээр байна? Дахиад өөр юу нэмж хэлмээр байна? ” гэх мэтчилэн.

Цаашаа юу болох вэ? Эхнэр хүн байнга тийм үгийг сонсоод байвал түүнээс юу ч хүлээгээд нэмэргүй гэдгийг ойлговол тэрээр эр нөхрөө хүндэтгэхээ больж эхлэх ба тэрээр нөхрийнхөө үгийг нухацтай хүлээж авахаа болино. Тэрээр зүгээр л түүний үгийг үл тоох ба түүний үг түүний хувьд хоосон авиа болж хувирна.

Өөрөөр хэлбэл эр нөхөр юу хожно гэсэн үг вэ? Юу ч хожихгүй. Тэрээр өөртөө зүгээр л асуудал проблемыг үүсгэнэ. Нэр төр навс унах ба ингэхээр түүний муухай ааш гаргах нь улам улмаа нэмэгдэх бөгөөд эндээс зөрчилдөөн үүсч эхлэнэ.

Сайхан хийсэн зүйл сайхан хэлсэн үгнээс ямагт илүү.

 

Ведийн зурхайч, сэтгэл зүйч Сергей Серебряковын лекцээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас

 

Сайхан хийсэн зүйл сайхан хэлсэн үгнээс ямагт илүү. Энэ юу гэсэн үг вэ? Маш энгийн жишээ татая. Нэг эрэгтэй өөрийн эмэгтэйд цаг үргэлж л, түүний ямар сайн, ямар үзэсгэлэнтэйг магтан ярьдаг байлаа гэе. Ерөнхийдөө бол “Чи бол хосгүй, чи бол тийм тийм сайхан, би чамд тийм ийм хайртай” гээд л. Тэрээр өдөр бүр түүнд магтаалын үгүүдийг хэлээд л, хэлээд л, хэлээд л цаг үргэлж л зөвхөн энэ тухай яриад харин энгийн элемеметар асуудлуудыг нь шийддэггүй байж. Жишээ нь, эхнэр нь аль эртнээс л түүнийг гал тогоондоо засвар хийгээд өгөөч, гал тогооны өрөөний тавиурууд нь жайжийж яйжийсан байна хэмээн гуйсаар иржээ. Эхнэр нь ийм зүйлийг гуйсаар байхад харин эр нөхөр нь, “Чи сайхан шүү, чи үзэсгэлэнтэй шүү” гэсээр байж. Мөн цэцэг бэлэглээд л, олон сайхан зүйлийг яриад л. Тэр ч байтугай заримдаа зочин гийчин ирэх үед сонирхолтой сонирхолтой түүхүүд ярьж өгөөд л. Гэвч гал тогооны мөнөөхь тавиурууд тав дахь жилдээ тэнд яйжгий хэвээрээ байсаар л. Эндээс ямар үр дүн гарахыг та бүхэн мэдэж байна уу? Эхнэр нь түүнийг сонсож чадахаа болино. Тэр эмэгтэй түүнийг хараад байхад, тэвчээд байхад хэцүү болно. Тэр хүн түүний хувьд зүгээр л нэг хүүхэлдэй болж хувирсныг ойлгож байна уу? Та их олон зүйлийг яривч таны хэл яриа таны үйлийг үл батлах аваас та хүндлэлийг алдах болно. Эсвэл та ямар нэг зүйлийг амлаад, “Би одоохон үүнийг хийчихэе, би үүнийг хийчихнэ. Энэн шиг амархан юм гэж юу байхав исгэрч байгаа л хийчихнэ”, “Үүнийг одоохон шийдчихнэ” гэчихээд энэ бүхнээ хийдэггүй. Ийм маягаар зүгээр л дээрхи дүрмийг зөрчсөнөөр эр хүн өөрийн эхнэрийн хүндлэлийг хялбархаан алдчихаж болно. Дан ганц эхнэр ч биш гэдгийг танд хэлмээр байна. Ажил дээр, найз нөхдийн хүрээлэл дунд таныг шоолж эхлэнэ: “За алив л дээ. Өөр юу гэж хэлмээр байна? Дахиад өөр юу нэмж хэлмээр байна? ” гэх мэтчилэн. Цаашаа юу болох вэ? Эхнэр хүн байнга тийм үгийг сонсоод байвал түүнээс юу ч хүлээгээд нэмэргүй гэдгийг ойлговол тэрээр эр нөхрөө хүндэтгэхээ больж эхлэх ба тэрээр нөхрийнхөө үгийг нухацтай хүлээж авахаа болино. Тэрээр зүгээр л түүний үгийг үл тоох ба түүний үг түүний хувьд хоосон авиа болж хувирна. Өөрөөр хэлбэл эр нөхөр юу хожно гэсэн үг вэ? Юу ч хожихгүй. Тэрээр өөртөө зүгээр л асуудал проблемыг үүсгэнэ. Нэр төр навс унах ба ингэхээр түүний муухай ааш гаргах нь улам улмаа нэмэгдэх бөгөөд эндээс зөрчилдөөн үүсч эхлэнэ. Сайхан хийсэн зүйл сайхан хэлсэн үгнээс ямагт илүү.   Ведийн зурхайч, сэтгэл зүйч Сергей Серебряковын лекцээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас  
Scroll to Top