Ганга мөрөн буюу “ Хатан ээж Ганга” хэмээн хүн төрөлхтөний дунд өргөмжлөгдсөн энэ мөрөн нь Энэтхэгийн түүх соёл шашин шүтлэгтэй салшгүй холбоотой.
Сая сая хүмүүс түүнийг энэрэлт ижийгээ мэт тахин шүтэж нүгэл хилэнцийг ариусган угаадаг охин тэнгэр гэж шүтдэг билээ.
Цаг хугацаанаас ангид орших Ведийн шастир энэ мөрний тухай өгүүлэх нь:
Бурханлаг ертөнцөд орших бурханлаг нандин ундрагаас орчлонд залран морилохын өмнө Ганга мөрөн Бурханы Дээд Бодьгал Вишнугийн ариун өлмийг угааж, манай газар дэлхийн хөрсөн дээр буусан болно. Түүний үл ойлгогдох ариусгагч нандин чанар нь үүнд оршдог .
Асралт энэ рашаанаар бузар муу муухайгаа ариусган урсуулах гэж мөргөлчид түүний эрэг дээр бишрэл хүндэтгэлээ илэрхийлдэг Ганга мөрний төгсгөл болсон 1,600 милийн урттай урсгалыг Сагар хэмээн нэрийдэх ба Бенгал руу урсан нийлдэг..
Жил болгон сүсэгтэн олон Бенгалийн энэ тохойд мөргөл үйлдэх гэж хүрэлцэн ирдэг.
Сударт энэ тухайд:
” Ганга Охин тэнгэр чампак цэцэг мэт сүүн цагаан нигууртай.
Түүний лагшинг цагаан өмсгөл, эрдэнэсийн чулуу ба чимэг зүүлтээр чимэж,
сая саяар тоолох олон сар гэрлээрээ мялааж, үзэсгэлэнт сайхнаар мишээсэн мэлмийг нь тодруулдаг.
Тэрбээр мөнхөд гоо үзэсгэлэнт залуугаараа, аз хийморь, амжилтыг авчирагч , Бурхан Вишну-н энхрий гэргий бөгөөд амьтан болгоны нүгэл, бузрыг аруисгадаг.”-гэж айлтгасан байдаг.
Эрт дээр үед Капила Муни гэгч агуу их бясалгагч тус мөрний дагуу даяанчилж байгаад энэхүү ариун дагшин газарт ирж, тэвчил хатамжлал үйлджээ.
Тэрбээр:
“Бүгдийн зүрхэнд нь оршигч Бурхан Вишнугийн гайхамшигт хүч алдар цууг сонссон чин бишрэлтэнгийн ухаан нь даруй далай руу цутгадаг Ганга мөрний урсгал мэт Бурхан өөд урсдаг.” хэмээн өгүүлсэн байдаг.
Майапур нэртэй жижиг тосгон Калькутта хотоос хойш 150 километрын зайд оршдог. Уг газар Ганга мөрний элсэн эрэг дээр Кришнагийн Ухамсрын Олон Улсын Нийгэмлэгийн Шри Чайтанья Чандрадоиа сүм сүндэрлэн байдаг. Энэ гайхамшигт сайхан цогцолбор нь сүүлийн мянган жилийн агуу их үйл явдал болох Шри Чайтанья Махапрабху манай дэлхийд залран морилсонд зориулсан хөшөө болно.
Бурханы Дээд Бодьгал буюу Кришнагийн хувилгаан дүр Шри Чайтаниа Бурханы нэр алдрыг мандуулан дуудах зорилгоор бурханлаг ертөнцөөс энэ дэлхийд залран морилсон.
Мөн энд Кришнагийн Ухамсрын Олон Улсын Нийгэмлэгийг үндэслэн байгуулсан
А. Ч. Бхактиведанта Свамигийн хөшөө байдаг. Тэрбээр далан настайдаа 1965 онд,Шри Чайтаньян сургаалийг Энэтхэгийн цар хүрээнээс гаргаж дэлхий даяар айлдан дэлгэрүүлэн түгээсэн билээ.
Шри Чайтанья ээж Ганга мөрөнд зориулан энэрэл хайраа өгүүлэхдээ:
“Тэнгэрийн дагина Ганга минь, Таны ариун урсгал тань Бурханы хайр энэрэлийн охь юм. Tаны нэр алдрыг дуудахад Бурханд итгэх бишрэлийг үүсгэнэм.
Таны энэрэл нийгүүслэлээр амьд амьтан болгон Бурханы Дээд Бодьгалийн нэр алдрыг магтан дуудах амт шимийг хүртдэг.” Ганга мөрний өмнөхөн Бихар мужийн Гая хот оршдог. Энд, эртний Вишнупадын сүмд,Дхарма-шила гэгч чулуунд Вишну Бурханы өлмийн мөр үүрд хадгалагдсан байдаг.
Үүнээс холгүй Бодьгая оршдог. Бурхан Буддагийн гайхамшигт сайхан алтадсан баримал дүрийг шүтэх сүсэгтэн олон Олон зуун жилийн туршид энэ газарт ирцгээжээ.
Энэ шүтээн нь Махабодь гэгч Их бодь суварганд үлэмж сайханаар байрлуулсан байдаг.
Хоёр мянга таван зуун жилийн өмнө Баньян буюу Бодь модны сүүдэрт Сидхарта хун тайж куша өвсөөр хийсэн олбог дээр завилан аниргүйн гүн бясалгалд орж,бурханы хутгийг олтлоо хөдөлгөөнгүй суув. Бясалгалын үеэр үхлийн хаан Мара, Түүн рүү довтлон дайрч дотоод сэтгэлийн амаргүй дайн өрнүүлсэн болно.
Гэвч мөнх бат бөгөөд гэгээн гэрэлт, ариун чанар нь Марагийн шулмасын айрмийг дарсан. Ингэж Хунтайж Сидхарта эрхэм ялгуусан Бурханы хутгийг олжээ.
Дэлхийн өнцөг булан бүрийн лам хуваргууд эртний шаштир судраас Бурхан Буддаг магтан дуулдаг билээ. Энэ магтаал нь үе үеэс уламжлан дамжиж ирсэн бөгөөд
бясалгалын чанарыг нэмэгдүүлэхийн тулд дуу авиа болгоныг хянамгай анхааралтай дууддаг.
45 жилийн турш Бурхан Багш Будда Ганга мөрний дагуу даяанчилж, ахимса буюу амьтны амийг таслахгүй, эх болсон 6 зүйл хамаг амьтныг энэрэн хайрлах сургаалаа номлон соёрхсон.
Ганга мөрний усанд ороход,биед орших үүрдийн амин хүч, мөнх сүнсээ таньж ойлгох болно гэж мөргөлчид үздэг .Ведийн бүх мэдлэгийн охь болсон Бхагавад-Гитад,
айлдсанаар: “Сүнсний мөн чанар гэвэл хэзээч мөхөж, хэзээч төрдөггүй.
Хүмүүс хуучирсан өмсгөл хувцасаа хаяж, сэлбэн солидогтой адил,
сүнс нь хуучирсан, хэрэгцээгүй болсон бие цогцоо орхин шинэ материаллаг биеийг авдаг.
Тэрбээр төрөн мэндэлдгүй,мөнхөд оршдог. Орой болоход Ганга Пужа гэдэг Хатан ээж Ганга мөрөнг тахидаг зан үйл зан үйлд оролцохоор, сүсэгтэн олон Дашашвамедха-Гатхад цуглардаг.. Ганга эхийг дээдлэн баясгахын тулд шороо, ус, гал болон агаараар өргөл барьдаг. Тэрбээр таалан соёрхвол, Нигүүслэлээ хайрлан , бид бүхнийг Эцэг болон Бурханлаг ертөнц дэх Эцэг дээр маань хүргэдэг билээ . Прайяг, ”Дэлхийн сүсэг бишрэлийн аугаа аян” гэж нэрлэгддэг Кумба Мела гэгч наадмын талбай.
12 жилд нэг удаа энэ амар амгаланг агуулсан элс майхант хотын суурь болдог.
Сая сая мөргөл үйлдэгчид, гэгээнтэн болон лам хуврагууд энэ хотод ирдэг.
Кумба Мела гэдэг нэр нь мөнхийн рашааны төлөө. сахиулсан тэнгэр болон чөтгөрийн хоорондын тулааны тухай туульстай холбоотой.
Чөтгөрүүд сахиулсан тэнгэр бурхадаас амь тэтгэгч рашааныг хулгайлсан байв.
Сахиулсан тэнгэрийн талд Вишну Бурхан орж, Мохини Мурти Дагины дүрээр тачаангуйн үзэсгэлэнгийн билэгдэл болон ирээд залийн аргаар чөтгөрүүдийн рашааныг аваад сахиулсан тэнгэр нарт дамжулахад,тулаан эхэлжээ….
… Үнэт рашаан халин дусалж Ганга, Ямуна болон Сарасвати голуудын бэлчир –
Тривени гэдэг газарт буужээ.
“Макара санкранти” гэдэг баяр наадмын өдөр ариун усанд орвол үхэх төрхийн төгсөшгүй сансрын хүрднээс ангижирж ариуслын хаалга үүд нээгддэг гэдэгт хүмүүс итгэдэг.
Ведийн нэг хэсэг болох орчлон хорвоогийн бүтэц тогтолтоонд нийцүүлж уран барилга болон хот төлөвлөлтийг заадаг Шилпа шастирын дагуу баригдсан ягаан хот Джайпур,… оршидог ч түүний нөлөө энд мөн урсан ирдэг.
Ганга мөрний уснаас гадагшаа тээвэрлэх хамгийн том мөнгөөр цутгасан сав суулгын цуглуулга, Джайпур хотын музейд хадгалагддаг
19-р зууны сүүлчээр, Энэтхэгийн Хатан Хаан Виктория,
Джайпурын хаан Мадхо Сингхийг Англид урьжээ.
Мадхо Сингх дуртай байгаагүй ч зөвшөөрч Ганга мөрнөөс аялалын хугацаанд уух буюу биеэ угаах хангалттай ус авч явах болзол
тавьсан билээ. Ариун ус түүний бие мах бодь болон сэтгэл санааг ариутган тэтгэж байх болно гэдэг тэрбээр итгэлтэй байв.
Джайпур хотын төвд, Могол хийгээд Ведийн уран барилгын аргаар баригдсан ордон сүндэрлэнэ.
Джайпур хотын бурханлаг зүрх Радха-Говиндаджи сүмийн шүтээн,
Бурхан Кришнаг түүний мөнхийн хатан Радхарани байгаа газар цуурайтан цохилж байна.4 500 жилийн өмнө Эзэн Кришнагын ач хүү
энэ бурхадыг сийлж Вриндаваны сүмд залжээ. 500 жилийн өмнө 300 км –т
орших Джайпурт гадны түрэмгийлэгчээс хамгаалан шийлжүүлсэн болно. энд бхакти буюу Радха, Кришнагийн чин бишрэлтэнгүүд бүхий л мэдрэхүйгээ, Бурхан болон түүний эрч хүчинд үйлчлэн зүтгэх үйлд хандуулах үйлд суралцдаг…
… Түүний лагшинг нүдээрээ харж,
…Түүнийд өргөл болгон өргөсөн цэцэгсба хүжний анхилуунг үнэртэж
…Түүнийг цэнгүүлэн дуулж,
…Түүний магтаалийг сонсдог.
Чин бишрэлтэн бүх зүйлийг Кришнатай холбоотойг ойлгодог. Тэдний хүлцэнгүй сүсэг бишрэл нь өдөр дутмын үйлсийг аугаа урамтай хайрын үйл болгон хувиргадаг.
Хүчирхэг уулын хавцалаас гарч ирэх Ганга мөрний адислалыг хүртэснээр,
Гималайн өөд даянчлахад ивээлийг хүртдэг. Гаруда Пурана – шастирт:
“Харидварт очиж Ганга мөрөнд орсон хүн болгон сансрын хүрдэнд дахин төрдөггүй.” Бүхнээс арисгадаг ч мөс мэт хүйтэн Гангийн усанд чин зоригт бишрэлтэн угаал үйлддэг.
Энэ сүсэгтэн мөргөлчид бусад хүмүүстэй адил зовлон жаргал эдэлдэг мэт санагдавч,тэдний хооронд үлэмж ялгаа бий.
бишрэлтэнд энэ бүх зовлон шаналал нь Бурханы өлмийд ойртох завшааныг бий болгодог. Аз жаргал ирж буцдагтай адил гяслан зовлон мөн адил одож арилдаг билээ.Хатан Эх Ганга мөрөнд модны навч хөвөн урсаж алга болдогтой адил тэд хоёул цаг хугацаагаар одон хальдаг.
Оюун үл санах эртнээс Ганга мөрөнд угаалга нь – үдэш бүр үйлдэгддэг байжээ Бишрэлтэний өргөх өргөл болгон өөр өөр боловч, чин бишрэл сүсэг бишрэл агуулагдсан байх тул Хатан эх Ганга бүгдийг нь соёрходог.
Голын нөгөө эргээс харахад энэ зан үйл нь аврага том шувууд Ганга ижийг баярлуулахыг хичээн бүжиглэх мэт .
Шива Вишну бурханы агуу их чин бишрэлтэн ,Энэ ариун дагшин хотын өнцөг болгонд Шива заларсан байдаг. дайхирч ургасан үс гэзэг, үнсэн өнгөтөй болсон лагшин, барын арьсаар гоёсон өмсгөл нь Түүний алдарт хүчтэй нийцэхгүй мэт санагдана.
энэ илрэл тодролыг хөх хүзүүт буюу Нила-Канта гэж нэрлэх ба хорвоо ертөнцийг аврах гэж хор ууснаас ийнхүү алдаршжээ .
Бие махбодийн бүхэл хүслээс ангижран хатуужил даяаныг хийж хэрэгжүүлснээр тэрээр Гималайн уул дах Каилашын оройд, аглагт, Бурханы Дээд Бодьгал Вишнуг бясалгалган суух ажээ.
Ришикешийн гүүрээр гарч,Энэтхэгийн тал нутаг аажмаар мананд умбасан тансаг өвс ногоогоор хучигдсан толбо нуруугаар солигдож байгааг ажиглаж Гималайн ууланд тулж очино.
Энд ухаан бодлоо хянахад хялбар дөхөм байдаг өдөр тутмын эгэл амьдралаас хөндийрөн мөнхөд орших сүнсний мөн чанарын тухай эрэгцүүлэн бодоход илүү тогтуун.
Йога- санаа бодлоо ариусгах маш хүчтэй сэтгэлийн хөгжил нь
өөрийнхөө бодит мөн чанар болох сүнс, оюун билигт хүргэдэг.
Мөн түүнчлэн ойгийн тусламжтай “сиддхи” гэгч эгэл бус гайхамшигт шидтэй болдог
жишээ нь Ганга мөрөн шиг ариун урсгалын сувгаар чанад орших газарт холын аялал хийж болдог
Бурхан Тэнгэр Вишнугийн өлмийгээс Ганга мөрөн хорвоо орчлонгийн оройгоос эхлэн доод гаригууд руу урсадаг. Зүгээр л түүний ус руу шумбан орж йогч хүн түүний эргээр орших хэдэн мянган км-р алслагдсан дурын газар нутагт очиж чаддаг.
Гэвч Бурханы Дээд Бодьгал Вишнуг баясгаж эс чадваас Ганга мөрөнд нэг заан усанд орж өөрийгөө норгож буйтай агаар нэг . Усанд орсон заан гарч ирмэгцээ л элсэн дээр хөвөрч биеэ элс шороогоор булдаг .
Ганга мөрний ус үйлийн үрээс цэвэрлэдэг хэдий ч шидэт хүчийг олох гэсэн бясалгачид шинээр үйлийн үр буй болгож материаллаг ертөнцтэй шинээр уягдах гинжийг холбоог бий болгодог .
Ришикеш хотноо олон алдартай йогчдийн гэр орон хийгээд болон олон ашрам сүмд байдаг,сэтгэл хөдлөм Парамарт Никетанд,
дотроо асрамжийн газар болон хөвгүүдийн сургууль байдаг.
шавь нар энд йогад суралцаж дадлага хийдэг,
Ганга мөрөнг тахих ёслолн нь тэдэнд сургалтын нэг хэсэг болдог.
Тэд Парамартхаас эгэл амьдралд гарахдаа, өнө эртний уламжлалт ёс заншлаа түгээх илчмд болцгоодог.
Бишрэлтэний чин сэтгэлээсээ барьсан өчүүхэн өргөлийг Хатан эх Ганга соёрхон хүртдэг .
Эцэг эхээ баярлуулах гэж бяцхан хүүавч өгсөн зүйлийг нь бэлэг болгон барьдагтай адил бишрэлтэнгүүд ариун усаар нь Ганга мөрөнд өргөл барьдаг.
Эрт дээр үеэд Дева Шарма Риши гэгч суут йогчЭзэн Тэнгэр Вишну-н өлмийд учрах гэж энд бясалгал үйлджээ.
түүнийг тэвчил хатамжлалыг соёрхон Вишну бурхан залран морилоход
маш олон тэнгэр дагинасхишиг соёрхол хүртэх гэж мөн адил буусан тул
энэ ариун дагшин газрыг Дева Прайя бурхадыг газар гэж нэрлэсэн болно.
Дева Прайяг нь Гомукийн мөснөөс эх авсан Бхагиратха голоос
Бхагиратха бол Бадринатх голтой нэгддэг.
Эдгээр нийлсэн урсгалыг Ганга мөрөн хэмээн нэрийдэнэ.
Мянга мянган жилийн өмнө Эзэн хаан Рамагийн хатан Сита-девийг демоны хаан Равана хулгайлсан билээ.
Бурханы Дээд Бодьгал хувилгаан дүр Рама түүнийг дарж,
…Раваны арал дээр байсан цайзаас Сита хатнаа суллаж,
Раваны оронд шудрага хааныг өргөмжлөн хаан ширээнээ залсан билээ
Тэгээд Рама хаан дүү Лакшмантай хамт энэ Дева-Прайягд тэвчил хатамжлал үйлдэн суув.
Тэр цагаас эхлээд тэвчил хатамжлал хийх алдартай дагшин газар гэж алдаршсан.Олон хүний шуугиан чимээ биднийг ууланд оршидог Уттаркаши гэгч диваажин мэт дагшин газарт авирч очиход тэртэй хол хоцорно.
Бхагавад-Гита сударт Бурханы Дээд Бодьгал айлтгасан байдаг:
зэр зэмсэг эзэмшигчдийн дундаас би бол-Рама,
бүхий л загаснаас би бол – акул ,
урсгал мөрний дундаас-би бол –Ганга”. Хэмээн айлдсан билээ
Ганготри—-Ганга мөрөний шүтээнийг зуны улиралд тахидаг…
далайн түвшингээс 3500 метрийн өндөрт байдаг. эрс тэрс айхтар хурц цаг агаараас болж энэ сүм жилийн зөвхөн 6 сарын турш нээлттэй байдаг.
тосгоны оршин суугчид жил бүр хоёр долоо хоногийн явган аялалын баяр наадамд оролцдог.
Ганга шүтээнийг Муквад байдаг өвлийн ордонгоо мянган метрын дээр орших Ганготрид хүргэдэг
Энд Ганга ижийгийн бяцхан нигуур байх агаад
мөргөлчдийн хайр энэрэл, чин бишрэл , үйлчлэн зүтгэлийг таалан мишээж байна.
Мөн Бхагират хааны шүтээн байх ба
түүний Ганга мөрөнг тахин бишрэл хүндэтгэлээ илэрхийлж
өвөг дээдсийнээ нүгэл хилэнцийг ариусган, хойд төрөлдөө сайн сайхан явахыг ерөөн Хатан Ганга мөрөнг эрхэс тэнгэр дээрээс залран бууж ирэхийг бясалган тэвчил хийж байсан аугаа бодгаль билээ.
Түүний хатажлалыг өршөөн соёрхоод
Ганга ижий түүний өмнө морилон заларч энэ асуултыг асуув
“Намайг дэлхийн хөрсөн дээр буухад,
миний урсгал аймшигт хүчээр бууж, замын дагуй дайралдах бүхнийг урсган арчих болно.
Хэн түүнийг минь даван дийлж чадах вэ?”
Тэрбээр хариулсан нь: “Хүчирхэг Шива бурхан.”
Ганга мөр буусан бодит газар-Гомука,18 км урт.
Тэнгэрт тэмүүлсэн шовх оройтой Шива-линга,
Ганга ижийн бурханлаг гарал үүслийг заах мэт.
Бхагавад-Гита”-д Бурханы Дээд Бодьгал Кришна:
Үл хөдлөх зүйлсээс би бол -Гималай уул”- гэж айлтгасан байдаг.
Энэ өндөрлөгт Ганга мөрний хүчирхэг урсгал хоёр үндсэн хэсэг болон хуваагдана.
Бхагиратхи гол нэгэн хэсэгтээ горхи мэт урсдаг тал бий.
4000 метрийн өндөрт байдаг Гомук мөс.
түүнээс маш олон жижиг горхи урсан гардаг.
эндээс манай дэлхийд Ганга мөрөн залран бууж ирдэг
Ганга мөрөн газар дэлхийн хөрсөн дээр бууж ирсэн түүх
Вамана нэрт оодон брахман байжээ. Хорвоо ертөнцийн эзэн хаан Балигийн өргөл барьц хийж мөргөл үйлдэж байхыг тасласан тэр үеэс уг түүх эхэлдэг.
Бали хаан гуйлга гуйж буй бяцхан одоог өхөөрдөн, хүссэн бүхнийг нь биелүүлэе хэмээн амлаж , юу хүссэнийг асуухад-
Миний алхаагаар хэмжсэн 3 алхайд багтах газрын хөрс хүссэхэд
энд юу хэцүү байх билээ?гэхэд, брахман одой гэнэт аврага том болж
эхний алхаагаар дэлхийн хөрснөөс доод гаригуудад хөлөө тавиж,
хоёрдох алхаагаар дээд гаригуудад хөлөө тавхдаа, зүйн өлмийн хуруугаараа орчлонгийн хурмаст тэнгэрийг цоолоход
тэр цоорхойгоор эх үүсвэрийн ариун далайн ус урсаж
Ганга мөрөн үүссэн билээ … Эх үүсэл ундрагын далайд тоолж тоолошгүй олон хорвоо ертөнц хөвөж байдаг. Бурхан Ваманагийн хумсанд цоорсон орчлонгийн нүхээр Ганга урсаж ирсэн. Түүний бурханлаг урсгал сая сая км зузаан эфир бодис болон хий, гал, ус, шороог нэвчин урсдаг.
Түүний сүүн зам гэж нэрлэгддэг хаалга тэнгэр үүлсийг холбодог.
Ганга Друва-лока буюу алтан гадас,долоон бурханы дундуур гарч, Гималайн уулан дээгүүр хөвдөг. Төсөөлөшгүй их хүч гарган, Шива бурхан Ганга мөрний үерээс хамгаалсан билээ.
Бишрэлтэн олон амьд оршнол болгон түүний тэнгэрлэг ариун усанд хүрэнгүүт
ариусдаг гэдэгт гүнээ итгэдэг. Өнгөрсөн, өдгөө, ирээдүйд хүмүүн төрөлхтөн толгойдоо түүний цэвэр ариун усыг
чин бишрэлтэйгээр цавддаг буйзаа.
Бэлтгэсэн: Т.Цэвэлмаа