Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 5 4 6 7
Users Today : 18
Users Yesterday : 33
Total Users : 15467
Views Today : 23
Views Yesterday : 41

Та, гэр бүл дотроо, ажил дээрээ, найз нөхөдтэйгээ аятайхан харилцаа тогтоочихоогүй атлаа аз жаргалтай, амжилттай яваа хүнийг төсөөлж чадах уу? Үгүй, энэ нь боломжгүй.

Танд аварга том орчин үеийн гоёмсог гэр орон, таван ширхэг машин, хамгийн шилдэг хувцас эдлэл, диваажинд байгаа мэт хоол унд байлаа гэе. Гэхдээ та хүн амьтангүй эзгүй арал дээр ганцаараа хаягдана. Үүнийг та хүлээн зөвшөөрч чадах уу?

Яах л бол доо…

Олон хүмүүс бусадтай харьцаж чаддагүйнхээ улмаас, бусадтай харьцах харьцааг номер нэг гэж тооцдоггүйн улмаас, олон хүн бужигнасан хотод амьдардаг, олон олон тооны нийгмийн хүрээлэл харилцаатай ч үүний зэрэгцээ өөрийгөө бүрэн ганцаардмал мэтээр мэдэрдэг…

Түүнээс гадна, бидний хүлээн авах эсвэл бусдад учруулах хамгийн хүчтэй өвдөлтүүдийн нэг бол харилцаанаас ирэх өвдөлт юм. Ялангуяа ойр дотны хүмүүсийн зүгээс. Хүнийг үгээр алж болно гэж Будда дэмий ч нэг хэлээгүй. Ойр дотны хүний хэлсэн гомдоох үг шиг шархлуулдаг зүйл үгүй. Заримдаа зүгээр л нэг харц эсвэл хоолойны өнгө л айхтар ихээр шархлуулдаг.

Томоор авч үзвэл хүний бусдад хандах хандлага, ялангуяа ойр дотныхондоо, дотоод түвшиндээ бол өөрөө өөртөө хандах хандлага.

Олон хүмүүс харьцаа чухал гэдгийг мэддэг ч үүнийг хэрхэн зүй зохистой зөвөөр авч явахыг мэддэг хүн цөөн! Юуны өмнө харилцаа бол нэн эмзэг, үнэ цэнэтэй зүйл гэдгийг ойлгох нь чухал. Харилцаанд өчүүхэн жижиг зүйл гэж байдаггүй! Анхаарамжгүй байдал, гомдоох үг, хоёр минутын уур хилэн гэх мэт нь арван жилийн нөхөрлөл, урт удаан хугацааны, аз жаргалтай гэр бүлийг нураан сүйдлэж болзошгүй.

Гэр бүл, гэрлэлтийн чиглэлээр зөвлөгөө өгдөг Британийн алдарт сэтгэл зүйч, борлуулалтаараа тэргүүлэгч номын зохиогч Эндрю Маршал, чухамхүү тэр өчүүхэн зүйл нь ихэнхи гэр бүлийг нураан сүйтгэдэг хэмээн батласан байдаг: “Хайрын гурвалжин үүсэх эсвэл сэтгэлийн хямрал гэх мэт нь айх болгоомжлох зүйл огт биш харин өчүүхэн жаахан уур хилэнгийн оч, өчүүхээн зүйлээс болж санал зөрөлдөх, нууцлаг урам хугарал нь аажмаар хөрөх хөндийрөх мэдрэмжийг өдөөн хөгжүүлдэг хэмээн би үздэг. Эдгээр нь гэр бүлийн харилцааг хөнөөдөг жинхэнэ алуурчид юм” хэмээн тэр хэлжээ.

Нэгэн цагт олон хүмүүс Дейл Карнегийн бүтээлүүдэд сэтгэл татагддаг байсан. Түүний номуудын ачаар олон сая хүмүүс харилцаагаа сайжруулж байсан нь үнэн. Мэдээж хэрэг амьдралын чанараа. Гэвч түүний сэтгэл зүйн тэр ухаан нь хоёр нүүр гаргах, хиймэл, өнгөн харилцааны хөгжлийг олон талаараа өөгшүүлж байсан юм: жишээ нь, инээмсэглэ, сонсож байгаа мэт дүр үзүүл, нөгөө хүнийхээ сонсохыг хүссэн зүйлийг нь л ярь, бүү марга гэх мэт.

Хэрэв та энэ бүхнийг сэтгэлээсээ биш харин нөгөө хүнээ ашигч зорилгын төлөө залуурдахын тулд хийж буй бол өнгөн дээрээ та ялж болох ч цаад мөн чанарынхаа хувьд та бүрэн дүүрэн ялагдаж байгаа хэрэг юм.

Үг, гадаад зан байдал бол харилцааны 10аас 15 хувиас ихгүй зүйл. Хүмүүний бусад хүлээн авалтууд нь дотоод түвшинд явагддаг. Заримдаа их сайхнаар инээмсэглээд, эедэг найрсгаар ярьдаг соёлтой хүнтэй харьцсаны дараа танд ямар нэг хүйтэн мэдрэмж эсвэл түүнтэй дахиж харьцмааргүй мэт мэдрэмж төрдгийг та бүхэн анзаардаг байх гэж бодож байна. Мөн эсрэгээрээ.

Хэргийн учир гэвэл гол харилцаа далд ухамсарт явагддагт оршино. Тэнд бид нэг нэгнийхээ тухай бүгдийг мэдэж байдаг. Хэрэв хүмүүний дотоодод харанхуй, аминч үзэл, шунаг сувдаг сэтгэл, атаач хандлага оршин буй аваас тэрээр гаднаа өөрийгөө ямраар авч явлаа ч түүнтэй урт удаан аз жаргалтай харьцааг тогтоож чаддаггүй. Сайндаа л түр зуурхан татагдаад өнгөрөх жишээтэй.

Жинхэнэ харьцаа сэтгэлийн түвшинд л эхлэдэг.

 

Ведийн зурхайч, сэтгэл зүйч Рами Блектийн лекцээс орчуулсан: Балабхадра дас 

 

Та, гэр бүл дотроо, ажил дээрээ, найз нөхөдтэйгээ аятайхан харилцаа тогтоочихоогүй атлаа аз жаргалтай, амжилттай яваа хүнийг төсөөлж чадах уу? Үгүй, энэ нь боломжгүй. Танд аварга том орчин үеийн гоёмсог гэр орон, таван ширхэг машин, хамгийн шилдэг хувцас эдлэл, диваажинд байгаа мэт хоол унд байлаа гэе. Гэхдээ та хүн амьтангүй эзгүй арал дээр ганцаараа хаягдана. Үүнийг та хүлээн зөвшөөрч чадах уу? Яах л бол доо… Олон хүмүүс бусадтай харьцаж чаддагүйнхээ улмаас, бусадтай харьцах харьцааг номер нэг гэж тооцдоггүйн улмаас, олон хүн бужигнасан хотод амьдардаг, олон олон тооны нийгмийн хүрээлэл харилцаатай ч үүний зэрэгцээ өөрийгөө бүрэн ганцаардмал мэтээр мэдэрдэг… Түүнээс гадна, бидний хүлээн авах эсвэл бусдад учруулах хамгийн хүчтэй өвдөлтүүдийн нэг бол харилцаанаас ирэх өвдөлт юм. Ялангуяа ойр дотны хүмүүсийн зүгээс. Хүнийг үгээр алж болно гэж Будда дэмий ч нэг хэлээгүй. Ойр дотны хүний хэлсэн гомдоох үг шиг шархлуулдаг зүйл үгүй. Заримдаа зүгээр л нэг харц эсвэл хоолойны өнгө л айхтар ихээр шархлуулдаг. Томоор авч үзвэл хүний бусдад хандах хандлага, ялангуяа ойр дотныхондоо, дотоод түвшиндээ бол өөрөө өөртөө хандах хандлага. Олон хүмүүс харьцаа чухал гэдгийг мэддэг ч үүнийг хэрхэн зүй зохистой зөвөөр авч явахыг мэддэг хүн цөөн! Юуны өмнө харилцаа бол нэн эмзэг, үнэ цэнэтэй зүйл гэдгийг ойлгох нь чухал. Харилцаанд өчүүхэн жижиг зүйл гэж байдаггүй! Анхаарамжгүй байдал, гомдоох үг, хоёр минутын уур хилэн гэх мэт нь арван жилийн нөхөрлөл, урт удаан хугацааны, аз жаргалтай гэр бүлийг нураан сүйдлэж болзошгүй. Гэр бүл, гэрлэлтийн чиглэлээр зөвлөгөө өгдөг Британийн алдарт сэтгэл зүйч, борлуулалтаараа тэргүүлэгч номын зохиогч Эндрю Маршал, чухамхүү тэр өчүүхэн зүйл нь ихэнхи гэр бүлийг нураан сүйтгэдэг хэмээн батласан байдаг: “Хайрын гурвалжин үүсэх эсвэл сэтгэлийн хямрал гэх мэт нь айх болгоомжлох зүйл огт биш харин өчүүхэн жаахан уур хилэнгийн оч, өчүүхээн зүйлээс болж санал зөрөлдөх, нууцлаг урам хугарал нь аажмаар хөрөх хөндийрөх мэдрэмжийг өдөөн хөгжүүлдэг хэмээн би үздэг. Эдгээр нь гэр бүлийн харилцааг хөнөөдөг жинхэнэ алуурчид юм” хэмээн тэр хэлжээ. Нэгэн цагт олон хүмүүс Дейл Карнегийн бүтээлүүдэд сэтгэл татагддаг байсан. Түүний номуудын ачаар олон сая хүмүүс харилцаагаа сайжруулж байсан нь үнэн. Мэдээж хэрэг амьдралын чанараа. Гэвч түүний сэтгэл зүйн тэр ухаан нь хоёр нүүр гаргах, хиймэл, өнгөн харилцааны хөгжлийг олон талаараа өөгшүүлж байсан юм: жишээ нь, инээмсэглэ, сонсож байгаа мэт дүр үзүүл, нөгөө хүнийхээ сонсохыг хүссэн зүйлийг нь л ярь, бүү марга гэх мэт. Хэрэв та энэ бүхнийг сэтгэлээсээ биш харин нөгөө хүнээ ашигч зорилгын төлөө залуурдахын тулд хийж буй бол өнгөн дээрээ та ялж болох ч цаад мөн чанарынхаа хувьд та бүрэн дүүрэн ялагдаж байгаа хэрэг юм. Үг, гадаад зан байдал бол харилцааны 10аас 15 хувиас ихгүй зүйл. Хүмүүний бусад хүлээн авалтууд нь дотоод түвшинд явагддаг. Заримдаа их сайхнаар инээмсэглээд, эедэг найрсгаар ярьдаг соёлтой хүнтэй харьцсаны дараа танд ямар нэг хүйтэн мэдрэмж эсвэл түүнтэй дахиж харьцмааргүй мэт мэдрэмж төрдгийг та бүхэн анзаардаг байх гэж бодож байна. Мөн эсрэгээрээ. Хэргийн учир гэвэл гол харилцаа далд ухамсарт явагддагт оршино. Тэнд бид нэг нэгнийхээ тухай бүгдийг мэдэж байдаг. Хэрэв хүмүүний дотоодод харанхуй, аминч үзэл, шунаг сувдаг сэтгэл, атаач хандлага оршин буй аваас тэрээр гаднаа өөрийгөө ямраар авч явлаа ч түүнтэй урт удаан аз
Scroll to Top