Ямар шашин хамгийн шилдэг вэ? Хүн бүгд л, “Миний шашин чинийхээс илүү!” хэмээдэг. Энэ бүрэн дүүрэн жам ёсны зүйл. Энэтхэг хүмүүс, “Бид христ шүтлэгтнүүдээс илүү” хэмээхэд христ шүтлэгтнүүд, “Бид хинду шүтлэгтнүүдээс илүү” хэмээдэг. Гэвч Бхагаватам, шашны жинхэнэ эсэхийг тийн батладаггүй хэмээсэн. Бхагаватамд өгүүлэхдээ, са ваи пумсам паро дхармо йато бхактир адхокшаже, хэмээжээ.

Түүний тусламжтайгаар хүн өөртөө Бурханыг хайрлах хайрыг хөгжүүлж чадах тэр шашныг хамгийн шилдэг гэж тооцдог гэсэн байна. Тэгээд л гүйцээ. Шүүлтүүр нь гэвэл, та өөртөө Бурханыг хайрлах хайрыг хир зэрэг хөгжүүлсэн бэ гэдэг нь юм, бхава грахи жанардана. Ведийн утга зохиолуудын бүтээлүүдэд өгүүлэхдээ, Эзэн Кришна зүгээр л бидний бхаваг хүлээж авдаг хэмээсэн. Тэрээр, бид өөрсөддөө Бурхан татагдах, Кришнад татагдах татагдлыг хир хөгжүүлсэн бэ гэдгийг харж байдаг. Зөвхөн үүнийг л авч үздэг. Тэрээр, “Өө чи тийм баян юм. Чи тийм үзэсгэлэнтэй” гэх буюу эсвэл эсрэгээр нь “Чи их ядуу юм. Чи царай муутай юм” гэдэггүй. Үгүй. Энэ бүгдийг огт авч хэлэлцдэггүй.
Цор ганц авч хэлэлцдэг зүйл бол та Бурханыг хэдийчинээ хайрладаг юм бэ, та Бурханыг хир зэрэг хүчтэй хайрладаг вэ гэдэг нь л юм. Ингэсэн тохиолдолд таны амьдрал амжилттай болох болно.
Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада, “Шримад-Бхагаватамын” 7.9.12р шүлгээр хийсэн лекцээс, 1968.08.12, Монреаль.
Бэлтгэсэн: Балабхадра дас
Users Today : 19
Users Yesterday : 59
Total Users : 27870
Views Today : 19
Views Yesterday : 70