“Зөв хооллолтын тусламжтайгаар бид өөрсдийн ухамсрыг маш хүчтэйгээр цэвэрлэж чадна. Энэ бол ухамсрыг цэвэрлэх хамгийн эхний алхам юм. Мантрагаар, залбирлаар биш харин зөв хооллох дэглэмийн тусламжтайгаар.
Эхлээд бид цэвэр ариун хоол идэх хэрэгтэй. Яагаад гэвэл бидний хоол хүнс бидний биемахбодь болдог. Хоол хүнс бидний ухамсарт нөлөөлдөг. Хэрэв бид загас идсэн аваас бидний ухамсар муурны ухамсар болж хувирна. Юуных нь залбирал, юуных нь мөргөл байх вэ ? Эдгээрийг тань сонсохгүй. Бидний амнаас загас, сармис л үнэртэнэ. Энэ нь зүгээр л боломжгүй. Өөрийн хоол хүнсний мэдрэмжээ хянаж сурах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл энд өдрийн дэглэмийн тухай яригдаж байна. Хэрхэн зөв хооллох талаар суралцах хэрэгтэй. Энэ нь бүхэл бүтэн урлаг юм. Харин бид залхуурах аваас бид хэзээ ч, юу ч сурахгүй. Дараагийн зүйл бол юуг идэж болох, юуг идэж болохгүйг мэдэх хэрэгтэй. Цааш нь, хэрвээ та өвчтэй бол хувийн хоолны дэглэм заавал байх ёстой. Хэрэв та эрүүл бол хойшдоо өвдөхгүйн тулд ямартай ч дэглэмийг даган мөрдөх хэрэгтэй. Ингээд дараагийн зүйл бол, хоолыг хаана идэж болох, хаана идэж болохгүйг, хэнтэй идэж болох, хэнтэй идэж болохгүйг, хоолыг хэрхэн зөв бэлтгэх талаар судлах, мэдэх хэрэгтэй. Юуны тухай бодох хэрэгтэй болон юуны тухай бодох хэрэггүй гэх мэт. Эдгээр нь шатны эхний гишгүүр юм.
Хоёр дахь алхам нь – танд жам ёсоороо зарим зүйлүүдийг хийх боломж гарч ирнэ. Энэ үед таны хувьд буруу зуршлуудаасаа салахад маш хялбар болсон байх болно”.
Ведийн зурхайч, сэтгэл зүйч Сергей Серебряковын лекцээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас