Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 5 4 8 5
Users Today : 10
Users Yesterday : 26
Total Users : 15485
Views Today : 11
Views Yesterday : 35
Эрт цагийн тэмдэглэл, бичээсүүдээс үзэхэд Дэлхий бүхэлдээ нэг соёлтой буюу ведийн соёлтой байсныг мэдэж болох ч аажмаар олон янзын соёл, олон янзын шашин болон хувьсан өөрчдөгджээ. Энэ нь яг нэг улс гүрэн олон жижиг улс болж задран бутарсантай л адил. Өнөө үед Дэлхий маань  янз бүрийн шашинтай, янз бүрийн улс төрийн системтэй олон янзын улс орнууд болон хуваагдсан. Улс төрийн болон шашны ялгааг үл харгалзан бид бүгдэд нь нэг соёл буюу Кришна ухамсрын соёл – тугийн дор дахин нэгдэхийг санал болгож байна. Хүмүүс нэг л Бурхан буюу Кришнаг, нэг л судар буюу “Бхагавад-гитаг”, нэг л үйлийн хэлбэр буюу Бурханд чин сүсэг бишрэлээр үйлчлэн зүтгэх байдлыг хүлээн зөвшөөрөх ёстойТэгж байж гэмээ нь энэ гариг дээрээ аз жаргалтай амьдарч, хангалттай хэмжээний хоол хүнсийг бий болгож чадна. Тийм нийгэмд хоол хүнсний дутагдал, өлсгөлөн, шашны болон соёлын уналт бууралтын тухай яриа ч байхгүй болно. Кастын систем гэж нэрлэгдэх зүйлс, үндэстний ялгаа гэх мэт зүйлс нь зохиомол зүйлс юм. Бидний баримталдаг вайшнавын гүн ухаанаар бол энэ бүх ялгаварлал нь биед хамаарах хаяг ярлыкаас илүү зүйл биш.

Кришна ухамсрын хөдөлгөөн нь бие махбодийн ялгаан дээр үндэслэгдээгүй. Энэ трансцендент хөдөлгөөн нь бодит байдлын сүнслэг ойлголт дээр үндэслэгдсэн. Хэрэв бүх дэлхийн хүмүүс, амьдрал нь сүнсний оч дээр тогтдог юм гэдгийг ойлгох аваас тэд мөн, бие даасан жижиг сүнсний үүрэг нь Дээд Сүнс, Кришнад үйлчлэх явдал юм байна гэдгийг ойлгох байсан. Бурхан Кришна Өөрөө энэ тухай “Бхагавад-гитад” (15.7), мамаивамшо жива-локе жива-бхутах санатанах буюу “Материаллаг ертөнц дахь амьд бодгалиуд нь Миний мөнхийн тусгаар хэсгүүд” хэмээн айлдсан байдаг. Олон янзын биед хувилан төрсөн амьд амьтас нь Кришнагийн хүүхдүүд юм. Тэгэхээр мэдээж хэрэг, тэдний үүрэг зорилго болвоос анхдагч Дээд Эцэг, Кришнад үйлчлэх явдал. Хэрэв хүмүүс энэ гүн ухааныг хүлээн авах аваас Кришна ухамсрын энэ аугаа Хөдөлгөөн маань бүх үндэстнүүдийг нэг гэр бүл болгон нэгтгэх гэж оролдсон НҮБ-ын хийж чадаагүйг хийж гүйцэлдүүлэх болно.

Шрила Прабхупада, ЧЧ.Мадхья-лила. 25.193 тайлбар

Орчуулж бэлдсэн: Балабхадра дас

 

Эрт цагийн тэмдэглэл, бичээсүүдээс үзэхэд Дэлхий бүхэлдээ нэг соёлтой буюу ведийн соёлтой байсныг мэдэж болох ч аажмаар олон янзын соёл, олон янзын шашин болон хувьсан өөрчдөгджээ. Энэ нь яг нэг улс гүрэн олон жижиг улс болж задран бутарсантай л адил. Өнөө үед Дэлхий маань  янз бүрийн шашинтай, янз бүрийн улс төрийн системтэй олон янзын улс орнууд болон хуваагдсан. Улс төрийн болон шашны ялгааг үл харгалзан бид бүгдэд нь нэг соёл буюу Кришна ухамсрын соёл – тугийн дор дахин нэгдэхийг санал болгож байна. Хүмүүс нэг л Бурхан буюу Кришнаг, нэг л судар буюу “Бхагавад-гитаг”, нэг л үйлийн хэлбэр буюу Бурханд чин сүсэг бишрэлээр үйлчлэн зүтгэх байдлыг хүлээн зөвшөөрөх ёстойТэгж байж гэмээ нь энэ гариг дээрээ аз жаргалтай амьдарч, хангалттай хэмжээний хоол хүнсийг бий болгож чадна. Тийм нийгэмд хоол хүнсний дутагдал, өлсгөлөн, шашны болон соёлын уналт бууралтын тухай яриа ч байхгүй болно. Кастын систем гэж нэрлэгдэх зүйлс, үндэстний ялгаа гэх мэт зүйлс нь зохиомол зүйлс юм. Бидний баримталдаг вайшнавын гүн ухаанаар бол энэ бүх ялгаварлал нь биед хамаарах хаяг ярлыкаас илүү зүйл биш. Кришна ухамсрын хөдөлгөөн нь бие махбодийн ялгаан дээр үндэслэгдээгүй. Энэ трансцендент хөдөлгөөн нь бодит байдлын сүнслэг ойлголт дээр үндэслэгдсэн. Хэрэв бүх дэлхийн хүмүүс, амьдрал нь сүнсний оч дээр тогтдог юм гэдгийг ойлгох аваас тэд мөн, бие даасан жижиг сүнсний үүрэг нь Дээд Сүнс, Кришнад үйлчлэх явдал юм байна гэдгийг ойлгох байсан. Бурхан Кришна Өөрөө энэ тухай “Бхагавад-гитад” (15.7), мамаивамшо жива-локе жива-бхутах санатанах буюу “Материаллаг ертөнц дахь амьд бодгалиуд нь Миний мөнхийн тусгаар хэсгүүд” хэмээн айлдсан байдаг. Олон янзын биед хувилан төрсөн амьд амьтас нь Кришнагийн хүүхдүүд юм. Тэгэхээр мэдээж хэрэг, тэдний үүрэг зорилго болвоос анхдагч Дээд Эцэг, Кришнад үйлчлэх явдал. Хэрэв хүмүүс энэ гүн ухааныг хүлээн авах аваас Кришна ухамсрын энэ аугаа Хөдөлгөөн маань бүх үндэстнүүдийг нэг гэр бүл болгон нэгтгэх гэж оролдсон НҮБ-ын хийж чадаагүйг хийж гүйцэлдүүлэх болно. Шрила Прабхупада, ЧЧ.Мадхья-лила. 25.193 тайлбар Орчуулж бэлдсэн: Балабхадра дас  
Scroll to Top