Улаан шүр нь Ангараг гаригийн чулуу юм. Хэрэв хүн түрэмгий, дээрэнгүй мөн чанартай бол тэр хүн шүр зүүх хэрэгтэй. Түүнчлэн, цагдаа сэргийлэхтэй байнгад орооцолдоод байдаг хүмүүс, жишээ нь, машинтай явахад нь байнга зогсоодог, торгуульдаг, төр засгийн албан тушаалтнуудтай холбоотой проблемтой хүмүүс эсвэл байнга л ямар нэг зодоон цохионд өртчих гээд байдаг хүмүүс нь Ангарагийн асуудалтай хүмүүс гэсэн үг юм.
Түүнчлэн эмэгтэйчүүдийн хувьд шүр нь онцгой чанарыг өөртөө шингээсэн байдаг. Шүр зүүснээр эрчүүдийг өөртөө татаж эхлэдэг. Хэрэв таныг хэн ч анзаардаггүй бол шүр зүүгээд үзээрэй. Дорхноо л таныг анзаараад эхлэнэ. Шүрний өнгө нь Ангарагийн шүрэн өнгөт эрчим юм. Эр хүч буюу эрчүүд үүнд татагдаад эхлэдэг. Гэвч эмэгтэйчүүд улаан шүрийг удаан хугацаанд зүүх хэрэггүй. Учир нь тэрээр эмэгтэйчүүдийн бие дэхь эр эрчмийн хэмжээг нэмэгдүүлдэг ба ялангуяа тестостероныг идэвхижүүлдэг.
Шүр нь питта дошагийн буюу шарын тэнцвэр алдагдснаас үүсэлтэй өвчнүүдийг эмчилдэг. Мөн тэрээр цөсний үрэвсэл, хоолны шингэц муудахыг эмчлэхийн зэрэгцээ дархлааг сайжруулж, вирус устгах үр нөлөөтэй. Мөн шүр нь бие дэхь өөхийг маш сайн шатааж өгдөг.
Ведийн зурхайч, сэтгэл зүйч Сергей Серебряковын лекцээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас