Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 8 5 2 6
Users Today : 9
Users Yesterday : 41
Total Users : 18526
Views Today : 10
Views Yesterday : 65

Ведийн нийгмийн хууль ёсоор бол хаан хүн бүхий л асуудлаа их мэргэдтэй болон ариун гэгээн хүмүүстэй зөвшилцөж байх ёстой. Тэднийг зөвлөгөөг дагаснаар тэрээр асар их хүчийг олж чадах бөгөөд өөрийн ард иргэдээ аз жаргал, амар тайван, чинээлэг байдлаар хангаж чадна. Өмнөх үеийн агуу хаадууд бүгдээрээ ариун гэгээн мэргэдүүдийн сургаал зааварт асар их ач холбогдлыг өгдөг байжээ.

Тэд цаг ямагт Парашара, Вьясадева, Нарада, Девала, Асита гэх мэт агуу мэргэдүүдийн зөвлөгөөг сонсож, тэрийг нь даган мөрддөг байж. Өөрөөр хэлбэл ямар нэг чухал шийдвэр гаргахын өмнө тэд брахмануудын зөвлөгөөг сонсдог байсан ба дараа нь үйл хэрэгтээ ордог байв. Харамсалтай нь Кали эринд төр засгийн тэргүүнүүд нь эрдэмт мэргэдүүдийн сургаалыг даган мөрдөхийг хүсдэггүй болсон ба ийм ч учраас тэд өөрсдөө болон ард иргэд нь жинхэнэ аз жаргал гэгчийг үл мэдмүй. Тэд цагаасаа өмнө нас нөгчих ба бурханлаг болон биеийн хүч нь үгүй болж бараг л ядуу гуйланчлалын амьдралаар амьдрана. Хэрвээ хүмүүс ардчилал хөгжсөн эрин үед үнэхээрийн хөгжил дэвшлийг, аз жаргалыг олохыг хүсч буй бол тэд ариун гэгээн хүмүүсийн санаа бодлыг үл хайхрагч тэнэгүүд болон үл бүтэх этгээдүүдийг төрийн дээд суудалд суулгахаар сонгохгүй байх ёстой.

Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада, “Шримад-Бхагаватам” 4.14.14р шүлгийн тайлбараас

Жич: Мэргэдийн үгийг сонсоно гэдэг нь ямар нэг бурхангүй үзэлт эрдэмтэн докторуудын үгийг дагахыг хэлж буй хэрэг огт биш гэдгийг нэмж хэлэх нь зүйтэй.

Ведийн варнашрама дхармын зарчим ёсоор бол хаан хүн ба удирдагчдыг хүний биеийн гартай, брахман ба эрдэмт мэргэдийг толгойтой, худалдаачид бизнесменүүдийг гэдэстэй, ажилчдыг хөлтэй адилтгасан байдаг.

Бэлтгэсэн: Балабхадра дас

Ведийн нийгмийн хууль ёсоор бол хаан хүн бүхий л асуудлаа их мэргэдтэй болон ариун гэгээн хүмүүстэй зөвшилцөж байх ёстой. Тэднийг зөвлөгөөг дагаснаар тэрээр асар их хүчийг олж чадах бөгөөд өөрийн ард иргэдээ аз жаргал, амар тайван, чинээлэг байдлаар хангаж чадна. Өмнөх үеийн агуу хаадууд бүгдээрээ ариун гэгээн мэргэдүүдийн сургаал зааварт асар их ач холбогдлыг өгдөг байжээ. Тэд цаг ямагт Парашара, Вьясадева, Нарада, Девала, Асита гэх мэт агуу мэргэдүүдийн зөвлөгөөг сонсож, тэрийг нь даган мөрддөг байж. Өөрөөр хэлбэл ямар нэг чухал шийдвэр гаргахын өмнө тэд брахмануудын зөвлөгөөг сонсдог байсан ба дараа нь үйл хэрэгтээ ордог байв. Харамсалтай нь Кали эринд төр засгийн тэргүүнүүд нь эрдэмт мэргэдүүдийн сургаалыг даган мөрдөхийг хүсдэггүй болсон ба ийм ч учраас тэд өөрсдөө болон ард иргэд нь жинхэнэ аз жаргал гэгчийг үл мэдмүй. Тэд цагаасаа өмнө нас нөгчих ба бурханлаг болон биеийн хүч нь үгүй болж бараг л ядуу гуйланчлалын амьдралаар амьдрана. Хэрвээ хүмүүс ардчилал хөгжсөн эрин үед үнэхээрийн хөгжил дэвшлийг, аз жаргалыг олохыг хүсч буй бол тэд ариун гэгээн хүмүүсийн санаа бодлыг үл хайхрагч тэнэгүүд болон үл бүтэх этгээдүүдийг төрийн дээд суудалд суулгахаар сонгохгүй байх ёстой. Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада, “Шримад-Бхагаватам” 4.14.14р шүлгийн тайлбараас Жич: Мэргэдийн үгийг сонсоно гэдэг нь ямар нэг бурхангүй үзэлт эрдэмтэн докторуудын үгийг дагахыг хэлж буй хэрэг огт биш гэдгийг нэмж хэлэх нь зүйтэй. Ведийн варнашрама дхармын зарчим ёсоор бол хаан хүн ба удирдагчдыг хүний биеийн гартай, брахман ба эрдэмт мэргэдийг толгойтой, худалдаачид бизнесменүүдийг гэдэстэй, ажилчдыг хөлтэй адилтгасан байдаг. Бэлтгэсэн: Балабхадра дас
Scroll to Top