Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 4 5 0 0
Users Today : 8
Users Yesterday : 42
Total Users : 14500
Views Today : 11
Views Yesterday : 72

Эрт урьдын цагт нэгэн алдартай сүмийн цэвэрлэгч байжээ. Тэрбээр гайхалтай бишрэлтэй хийгээд шударга нэгэн байв. Өдөр бүр даршан авахаар сүмд ирж байгаа мянга мянган бишрэлтнүүдийг хараад Бурхан байнга л эндээ зогсч хүмүүст даршан өгөөд их л ядардаг байх даа хэмээн боддог байж.

Тэгээд нэг өдөр Бурханыг амраахыг хүсэхдээ “Би Таны оронд нэг өдөр зогсъё” хэмээн гуйв. Сүмийн Шүтээн түүнд “Би түр амарч болох л юм. Харин чамайг Өөр шигээ болгосны минь хариуд чи нэг зүйл хийх ёстой. Энд над шиг зүгээр л зогсоод орж ирсэн хүмүүс рүү инээмсэглэн тэдэнд адислалаа хайрлаарай. Юунд ч бүү саад бол, юу ч битгий ярь. Шүтээн болохоо сана. Бас Би бүх зүйлийг төлөвлөсөн байдаг гэдэгт итгэлтэй байгаарай” гэж хариулжээ.

Цэвэрлэгч саналыг зөвшөөрч дараагийн өдөр нь Бурханы оронд зогсов. Тэгсэн нэгэн баян хүн орж ирээд залбирчээ. Тэрээр их хандив өргөн бизнес нь амжилттай болохыг гуйж гэнэ. Харин гарахдаа дүүрэн мөнгөтэй түрийвчээ сүмд орхичихжээ. Шүтээнд хувилсан цэвэрлэгч түүнийг дуудахыг хүссэн ч өөрийгөө удирдаад чимээгүй өнгөрөв.

Баяныг гарсны дараа нэгэн ядуу эр орж ирээд өргөлийн саванд нэг ширхэг зоос хийж “Надад байгаа юм энэ л байна. Бурхан минь, би гагцхүү Танд үргэлжлүүлэн үйлчлэхийг хүснэ” хэмээн залбирав. Ингэж залбирахынхаа хажуугаар тэрээр гэр бүл нь амьдралдаа хэрэгцээтэй наад захын зүйлсээр дутагдаж байгааг хэлээд үүнийгээ Бурханд даатгалаа. Тэгээд залбирч дуусаад нүдээ нээхэд нь баяны орхисон түрийвч харагдсанд Бурханд талархаад түрийвчийг авчээ. Үүнийг харсан Шүтээн инээхээс өөр юу ч хийсэнгүй.

Яг тэр үед нь далайчин орж иржээ. Тэр хол аялалд явах гэж байсан учраас эсэн мэнд эргэн ирүүлэхийг гуйн Бурханд залбирч гэнэ. Яг тэр үед түрийвчээ гээсэн баян цагдаа нартай орж ирээд далайчинг сэжиглэн баривчлахыг тушаав. Энэ бүгдийг харсан Шүтээний дүрд хувилсан цэвэрлэгч “Далайчин хулгайч биш” гэдгийг хэлэхийг хүссэн ч болохгүй байсан болохоор сэтгэлээр унажээ. Далайчин “Яагаад намайг шийтгэж байгаа юм бэ? Би гэмгүй шүү дээ” хэмээн Бурханд хандав. Харин баян эр хулгайчийг олж өгсөнд Бурханд талархжээ.

Эцийн эцэст Шүтээний дүрд байгаа цэвэрлэгч тэвчээр алдарч жинхэнэ Бурхан байсан бол дуугарах байсан байх гэж бодоод “Түрийвчийг ядуу эр авсан, далайчин хулгайч биш” гээд хэлчихэж гэнэ. Үүнийг сонссон далайчин, баян хоёр Бурханд ихэд талархчээ.

Цэвэрлэгч “Бурхан минь, энд зогсохыг амархан гэж бодсон минь буруу байж, гэхдээ л би нэг сайн зүйл хийсэн” гээд болсон явдлыг ярьжээ. Тэр өөрийгөө сайн зүйл хийсэн байна гэж магтуулах байх гэж бодсон ч Бурханы сэтгэл харин ч ихээр гонсойв.

Бурхан түүнд хандан “Чи яагаад миний үгэнд орсонгүй вэ? Надад итгэдэггүй хэрэг үү? Намайг ирж байгаа хүмүүсийн зүрх сэтгэлийг ойлгодоггүй гэж бодоо юу? Тэр баян эрийн хандив бүгд хулгайн мөнгө, тэгэхдээ өчүүхэн л хэсэг нь, тэр Надтай ийм байдлаар харьцаж байхыг хүссэн. Харин ядуу залуугийн өгсөн зоос бол түүний эцсийн зоос. Тэр Надад итгэдэг учраас л өргөсөн хэрэг. Далайчны хувьд хэдийгээр буруу зүйл хийгээгүй ч далайд гарсан шөнөө таагүй цаг агаараас болж үхэх шахна. Харин баривчлагдаад шоронд орсон бол цаг агаарын аюулаас аврагдах байв. Мөнгөтэй түрийвч бол ядуу эрд очих ёстой байсан юм, учир нь тэр мөнгөө Надад үйлчлэхэд зарцуулах байлаа. Би баян эрийн муу кармаг багасгаж, далайчинг аврах гэж байсан юм. Гэтэл өөрийгөө Миний төлөвлөгөөг мэдэж байгаа гэж  бодсон чиний бодол бүгдийг баллачихлаа” гэжээ.

Сургаал:

Бурхан хүн бүрт тохирсон төлөвлөгөө болон шийтгэлийг оноодог…

Бид гагцхүү тэвчээртэй байх хэрэгтэй!!!!

Орчуулсан: Баттулга, Дунгармаа

 

Эрт урьдын цагт нэгэн алдартай сүмийн цэвэрлэгч байжээ. Тэрбээр гайхалтай бишрэлтэй хийгээд шударга нэгэн байв. Өдөр бүр даршан авахаар сүмд ирж байгаа мянга мянган бишрэлтнүүдийг хараад Бурхан байнга л эндээ зогсч хүмүүст даршан өгөөд их л ядардаг байх даа хэмээн боддог байж. Тэгээд нэг өдөр Бурханыг амраахыг хүсэхдээ “Би Таны оронд нэг өдөр зогсъё” хэмээн гуйв. Сүмийн Шүтээн түүнд “Би түр амарч болох л юм. Харин чамайг Өөр шигээ болгосны минь хариуд чи нэг зүйл хийх ёстой. Энд над шиг зүгээр л зогсоод орж ирсэн хүмүүс рүү инээмсэглэн тэдэнд адислалаа хайрлаарай. Юунд ч бүү саад бол, юу ч битгий ярь. Шүтээн болохоо сана. Бас Би бүх зүйлийг төлөвлөсөн байдаг гэдэгт итгэлтэй байгаарай” гэж хариулжээ. Цэвэрлэгч саналыг зөвшөөрч дараагийн өдөр нь Бурханы оронд зогсов. Тэгсэн нэгэн баян хүн орж ирээд залбирчээ. Тэрээр их хандив өргөн бизнес нь амжилттай болохыг гуйж гэнэ. Харин гарахдаа дүүрэн мөнгөтэй түрийвчээ сүмд орхичихжээ. Шүтээнд хувилсан цэвэрлэгч түүнийг дуудахыг хүссэн ч өөрийгөө удирдаад чимээгүй өнгөрөв. Баяныг гарсны дараа нэгэн ядуу эр орж ирээд өргөлийн саванд нэг ширхэг зоос хийж “Надад байгаа юм энэ л байна. Бурхан минь, би гагцхүү Танд үргэлжлүүлэн үйлчлэхийг хүснэ” хэмээн залбирав. Ингэж залбирахынхаа хажуугаар тэрээр гэр бүл нь амьдралдаа хэрэгцээтэй наад захын зүйлсээр дутагдаж байгааг хэлээд үүнийгээ Бурханд даатгалаа. Тэгээд залбирч дуусаад нүдээ нээхэд нь баяны орхисон түрийвч харагдсанд Бурханд талархаад түрийвчийг авчээ. Үүнийг харсан Шүтээн инээхээс өөр юу ч хийсэнгүй. Яг тэр үед нь далайчин орж иржээ. Тэр хол аялалд явах гэж байсан учраас эсэн мэнд эргэн ирүүлэхийг гуйн Бурханд залбирч гэнэ. Яг тэр үед түрийвчээ гээсэн баян цагдаа нартай орж ирээд далайчинг сэжиглэн баривчлахыг тушаав. Энэ бүгдийг харсан Шүтээний дүрд хувилсан цэвэрлэгч “Далайчин хулгайч биш” гэдгийг хэлэхийг хүссэн ч болохгүй байсан болохоор сэтгэлээр унажээ. Далайчин “Яагаад намайг шийтгэж байгаа юм бэ? Би гэмгүй шүү дээ” хэмээн Бурханд хандав. Харин баян эр хулгайчийг олж өгсөнд Бурханд талархжээ. Эцийн эцэст Шүтээний дүрд байгаа цэвэрлэгч тэвчээр алдарч жинхэнэ Бурхан байсан бол дуугарах байсан байх гэж бодоод “Түрийвчийг ядуу эр авсан, далайчин хулгайч биш” гээд хэлчихэж гэнэ. Үүнийг сонссон далайчин, баян хоёр Бурханд ихэд талархчээ. Цэвэрлэгч “Бурхан минь, энд зогсохыг амархан гэж бодсон минь буруу байж, гэхдээ л би нэг сайн зүйл хийсэн” гээд болсон явдлыг ярьжээ. Тэр өөрийгөө сайн зүйл хийсэн байна гэж магтуулах байх гэж бодсон ч Бурханы сэтгэл харин ч ихээр гонсойв. Бурхан түүнд хандан “Чи яагаад миний үгэнд орсонгүй вэ? Надад итгэдэггүй хэрэг үү? Намайг ирж байгаа хүмүүсийн зүрх сэтгэлийг ойлгодоггүй гэж бодоо юу? Тэр баян эрийн хандив бүгд хулгайн мөнгө, тэгэхдээ өчүүхэн л хэсэг нь, тэр Надтай ийм байдлаар харьцаж байхыг хүссэн. Харин ядуу залуугийн өгсөн зоос бол түүний эцсийн зоос. Тэр Надад итгэдэг учраас л өргөсөн хэрэг. Далайчны хувьд хэдийгээр буруу зүйл хийгээгүй ч далайд гарсан шөнөө таагүй цаг агаараас болж үхэх шахна. Харин баривчлагдаад шоронд орсон бол цаг агаарын аюулаас аврагдах байв. Мөнгөтэй түрийвч бол ядуу эрд очих ёстой байсан юм, учир нь тэр мөнгөө Надад үйлчлэхэд зарцуулах байлаа. Би баян эрийн муу кармаг багасгаж, далайчинг аврах гэж байсан юм. Гэтэл өөрийгөө Миний төлөвлөгөөг мэдэж байгаа гэж  бодсон чиний бодол бүгдийг
Scroll to Top