1973 оны тавдугаар сарын 3.
Лос-Анжелесын орчим Номхон далайн эрэг Шрила Прабхупадаг доктор Сингх, Брахмананда Свами нар дагалдан явна. Үл үзэгдэх нисэгч Шрила Прабхупада: Энэ дэлхий дээрхи бараг бүх хүн амьдрал нь материас үүсэлтэй гэсэн хуурмаг төсөөлөлтэй байдаг. Бид энэ булай онолыг няцаахгүй орхиж чадахгүй. Амьдрал материас үүсээгүй. Харин матери нь амьдралаас үүсэлтэй. Энэ бол онол биш. Энэ бол баримт. Шинжлэх ухаан нь хуурамчхан онол дээр суурилдаг ба ийм учраас түүний бүх тооцоолол, дүгнэлтүүд нь худал. Үүнээс л болж хүмүүс зовж байна. Энэ бүх алдаатай орчин үеийн шинжлэх ухааны онолууд нь засарвал хүмүүс аз жаргалтай болно. Иймээс л бид эрдэмдтийг уриалан дуудаж, тэднийг ялагдлыг хүлээлгэх ёстой. Эсрэг тохиолдолд тэд бүхий л нийгмийг төөрөгдөлд оруулах болно. Матери нь зургаан янзын хувиралд ордог: төрөх, өсөх, оршин тогтнох, дагалдах бүтээгдэхүүнээ үлдээх, хуучирч муудах, үхэх. Гэвч материйн дотор талд орших амьдрал нь(бурханлаг сүнс)мөнх; тэрээр энэхүү өөрчлөлтүүдэд өртдөггүй.Амьдрал өсч цэцэглээд, унан доройтож байгаа юм шиг л санагддаг ч үнэн хэрэгтээ тэрээр энэ зургаан хувирлыг материаллаг бие махбодь тогтон байх боломжгүй болох тэр үе хүртэл дамжин өнгөрдөг. Ингээд хуучин бие махбодь үхэхэд сүнс шинэ биед ордог. Бидний хувцас хуучирч муудан элэгдэхэд бид түүнийг сольдог. Үүн шиг нэг өдөр л бидний бие хөгшрөн, ашиггүй болох ба бид шинэ биед ордог. Кришна Бхагавад-гитад(2.13): дехино’ смин йатха дехе каумарам йауванам жара татха дехантара-праптих – “Энэ биед хувилан төрсөн сүнс нь аажмаар хүүхэд ахуй цагаас залуу нас руу болон өтөл нас руу шилжин өнгөрмүй. Ийн үхэх мөчдөө тэрээр шинэ биед шилжин ордог” гэжээ. Цааш нь (2.18)-д: антавана име деха нитйасйоктах шариринах. Энэ нь материаллаг биеийг л устган сөнөөж болох ба устгагдашгүй, мөнхийн амьд оршнол нь мөнх гэсэн утгатай. Материаллаг бие махбодь нь цаг зуурхны бөгөөд харин энэ биед орших амьдрал нь нитйа буюу мөнх. Бүх зүйл энэхүү амьдралын хүчний үйлчлэлээр үйл хөдлөлд орно. Номхон далайгаар жишээ авъя л даа: Түүний энэ өндөр давалгааг амьд хүчин удирдаж байдаг. Мөн энэ нисэх онгоц(Шрила Прабхупада дээгүүр нисэн өнгөрч буй онгоцыг заав), түүнийг хэн нэгэн удирдахгүй байна гэж үү? Д-р Сингх: Хэн нэгэн түүнийг удирдаж байгаа. Шрила Прабхупада: Тиймээ. Бүхнийг хэн нэгэн удирдаж байдаг. Яагаад эрдэмтэн-луйварчид үүнийг үгүйсгэнэ вэ? Нисэх онгоц гэдэг бол маш том машин. Гэвч тэр өчүүхэн жаахан бурханлаг очоор удирдуулан нисч байна. Эрдэмтэд энэхүү “Боинг-747” өчүүхэн жаахан бурханлаг очийн туслалцаагүйгээр нисч чадна гэдгийг баталж чадахгүй. Өчүүхэн жаахан бурханлаг оч асар том нисэх онгоцыг удирдаж байдаг шиг том сүнсний оч бүх сансрын илрэлийг удирдан залуурдаж байдаг.
Жинхэнэ асуудлаа хойш нь тавиад
Шрила Прабхупада: “Шветашвара-упанишад”-д: кешагра-шата-бхагасйа шатамшах садришатмаках живах сукшма-сварупо ‘йам санкхйатито хи чит-канах Энэ шүлгээр бол бие махбодийн эзэн болсон сүнсний хэмжээ нь үсний ширхэгийг хөндлөн огтлоод арван мянга хуваасны нэгтэй тэнцэнэ гэжээ. Энэ бол маш өчүүхэн жаахан хэмжээ, атомын хэмжээ юм. Гэвч энэхүү атом мэт өчүүхэн бурханлаг эрч хүчний ачаар миний бие махбодь хөдөлж ажилладаг. Энэ атом мэт бурханлаг эрч хүч бие дотор байгаа болохоор бие ажиллаж хөдөлдөг, ийм ч учраас онгоц хөөрөн нисдэг. Үүнийг ойлгоход хэцүү гэж үү? Жишээ нь, хүн өөрийгөө эрүүл чийрэг, хүчтэй гэж тооцдог. Яагаад тэр эрүүл чийрэг, хүчтэй байгаа юм бэ? Энэ нь зөвхөн түүний дотор бурханлаг оч оршдогоос үүдэлтэй. Бурханлаг оч биеийг орхимогц тэрээр бүх хүчээ, эрчмээ алдах ба тас шувуу нисч ирээд л түүний биеийг идэж орхино. Хэрэв эрдэмтэд, матери нь амьдралын шалтгаан хийгээд эх үндэс гэж тооцдог юм бол ядаж ганц ширхэг нас нөгцсөн хүнийг буцаагаад амьдруулахыг хүсье. Жишээ нь аугаа эрдэмтэн профессор Эйнштейнийг. Ядаж нэг хүнийг амьдруулж, дахин ажиллуулж хөдөлмөрлүүлэхийн тулд түүнд ямар нэг химийн бодисыг хийг л дээ. Гэлээ ч үүнийг хийж чадахгүй. Тэдний мэдэхгүй маш олон зүйл бий. Гэвч энэ хүмүүсийг эрдэмтэд гэж нэрлэдэг. Д-р Сингх: Заримдаа асуудал маш аймшигтай хурц болоод ирэхүйд бид түүнийг ажиглаагүй юм шиг дүр үзүүлдэг. Шрила Прабхупада: Тиймээ. Сармагчин бартай тулгарахаараа нүдээ аничихдаг ба энэ хооронд бар тэр даруй түүн рүү дайрдаг. Үүн шиг эрдэмтэд асуудал проблемыг шийдэж чадахаа болихоороо: “За яахав, ингээд л байж байхаас” гэж бодоцгоодог. Чухамдаа тэдний хийдэг зүйл энэ. Яагаад гэвэл бидний жинхэнэ асуудал проблем бол үхэл. Хэн ч үхэхийг хүсдэггүй. Гэвч эрдэмтэд үхлийг зогсоож чадахгүй. Тэд үхлийг өнгөцхөн хараад өнгөрдөг. Учир нь гэвэл тэд хүмүүсийг түүнээс ангижруулж чадахгүй. Бид үхэхийг хүсдэггүй, өтлөхийг, өвдөхийг хүсдэггүй. Гэвч эрдэмтэд юугаар туслаж чадах юм бэ? Тэд энэ чиглэлээр юу ч хийж чадахгүй. Хамгийн гол асуудлаа тэд хойш нь тавичихдаг юм даа.
Шинжлэх ухаан үхлийг зогсоох ёстой Брахмананда: Эрдэмтэд хорт хавдрын шалтгааныг мэддэг үү? Д-р Сингх: Тэдэнд хэд хэдэн онол бий л дээ. Шрила Прабхупада: Хорт хавдрын шалтгааныг мэддэг байг л дээ. Үүний ашиг тус нь юунд байна ? Тэр ч байтугай хорт хавдрыг эмчилж болохоор байлаа ч та хүнийг мөнх болгочихож чадахгүй. Энэ боломжгүй. Хорт хавдар ч бай хорт хавдар биш ч бай хүн үхэх ёстой. Тэр үхлээс зугатаж чадахгүй. Үхэл ялгаагүй хүрээд л ирнэ. Хорт хавдраар ч биш, таагүй тохиол гэх мэтээс болж. Жинхэнэ шинжлэх ухааны судалгаа нь өөрийн өмнөө үхлийг зогсоох зорилгыг тавьсан байх ёстой. Энэ бол жинхэнэ шинжлэх ухаан. Энэ шинжлэх ухаан нь Кришнагийн ухамсар юм. Ямар нэг өвчнөөс ангижруулах эм олох нь ололт амжилт биш юм. Жинхэнэ ололт амжилт бол бүх өвчнийг зогсоох явдал. “Бхагавад-гита”-д, жинхэнэ асуудал проблемууд нь төрөх, үхэх, өтлөх, өвдөх гэдгийг баталсан байдаг. Абрахма-бхуванал локах пунар авартино ‘ржуна: “материаллаг ертөнцийн дээд гаригуудаас эхлээд доод гаригсаа хүртэл бүгд үхэл төрөлт давтагдан байдаг зовлон шаналлын өлгий юм” гэжээ. Дахин дахин давтагдах үхэлт, төрөлтийн асуудлыг шийдэх шийдэл нь Кришнагийн ухамсар юм. Энэ аргаар бид өөрсдөө хичлээллэдэг, бусад бүх хүмүүст үүнийгээ өргөн барьж байна. Энэ дадал практикийн эцсийн төгс үр дүн нь бидний бие махбодь ашиггүй болж үхсэний дараагаар сүнс нь төрөх, үхэх, өвдөх, өтлөх асуудал нүүрлэн байдаг шинэ материаллаг биед төрдөггүйд оршино. Энэ л жинхэнэ шинжлэх ухаан юм.
“Life comes from life”номоос орчуулан сийрүүлсэн: Балабхадра дас |