Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 7 3 1 1
Users Today : 23
Users Yesterday : 55
Total Users : 17311
Views Today : 24
Views Yesterday : 74

Нэгдүгээр түвшин – үл хайхрах.

Хамгийн доод түвшний, алдас доромжлол бүхий сонсолт: “Чи миний хувьд сонин биш. Үүнийгээ ч чамаас нуухгүй. Чи бол миний хувьд хэн ч биш”. Энэ тохиолдолд холбоо харилцаа үүсгэх боломжгүй гэдэг нь ойлгомжтой.

Хоёрдугаар түвшин – Үзүүлбэрийн.

“Мэдээж хэрэг, иймэрхүү янзтай байгаагаа таньд үзүүлэх нь надад ичгэвтэр л байна. Таныг доромжлоод байгаагаа ойлгож байна л даа. Гэхдээ би ядаж л сонсож байгаа юм шиг харагдаж байгаа биз дээ. Таныг дуустал нь тэвчнээ. Тэгээд та эндээс арилаад өг”. Энд мөн л харилцаа үүсэхгүй.

 

Гурав дахь түвшин – сонголттой сонсолт.

“Таны ярьж байгааг би сонсож байнаа. Гэхдээ би өөрт хэрэгтэйгээ л сонсоно. Үлдсэн нь миний чихний хажуугаар өнгөрнө. Таны надад хэлэх гээд байгаа зүйл чинь надад сонин биш. Гэхдээ би өөрөө өөртөө ямар нэг зүйлийг хүлээгээд авчихаж чадна”.

Өвчтөн сэтгэл зүйч эмч дээр ирэв.

-Эмчээ, миний эргэн тойронд бөөн асуудал. Тэр ч байтугай өчигдөр зах руу очтол…

-Тийм ээ… Зах руу юу ? Тэнд төмс ямар үнэтэй байна?…

Сонголттой сонсолт гэдэг нь хүн өөрийн хүссэнээ л сонсохыг хэлэх ба бүгдийг нь сонсохгүй гэсэн үг юм.

Үүний дараа-  анхааралтай сонсох.

Та бүгдийг анхааралтай сонсох ба гэвч бүгдийг өөрөө өөртэйгөө адилтгана. “Хэрвээ минийх шиг бол зөв, үгүй бол буруу”. Та дараа нь өөрийн үзэл бодлоо нөгөө хүнд нялзаахын тулд сонсоно. Анхааралтай сонсолтод өөрийн гэсэн дутагдал байдаг. Гэвч анхаарамж байгаа нь сайн хэрэг ба тэрээр ямар нэг зүйлийг ойлгож чадна гэсэн үг.

Тавдугаар түвшин нь хамгийн дээд түвшин. Мэдэрч сонсох. Та тухайн хүний ярьсан бүхнийг мэдэрч сонсохыг хэлнэ.

Яагаад бид энэ түвшний сонсолтоос татгалздагийг хэлэх үү? Би та бүхэнд тайлбарлая. Яагаад гэвэл энэ нь туйлын эрсдэлтэй. Ямар нэг асуудал проблемын нөлөөнд орж болзошгүй байдаг.

Жинхэнэ мэдэрч сонсоно гэдэг нь өөрийн хөл дээрээ бат зогсохыг хэлнэ. Ийм учраас бусдад туслаж чадна! Мэдлэгийн байр суурь ийм. Ийм тохиолдолд таны сонсолт маш хүчирхэг болно.

Чайтанья чандра чаран дас (Александар Хакимов)

Орчуулж бэлдсэн: Балабхадра дас

Нэгдүгээр түвшин – үл хайхрах. Хамгийн доод түвшний, алдас доромжлол бүхий сонсолт: “Чи миний хувьд сонин биш. Үүнийгээ ч чамаас нуухгүй. Чи бол миний хувьд хэн ч биш”. Энэ тохиолдолд холбоо харилцаа үүсгэх боломжгүй гэдэг нь ойлгомжтой. Хоёрдугаар түвшин – Үзүүлбэрийн. “Мэдээж хэрэг, иймэрхүү янзтай байгаагаа таньд үзүүлэх нь надад ичгэвтэр л байна. Таныг доромжлоод байгаагаа ойлгож байна л даа. Гэхдээ би ядаж л сонсож байгаа юм шиг харагдаж байгаа биз дээ. Таныг дуустал нь тэвчнээ. Тэгээд та эндээс арилаад өг”. Энд мөн л харилцаа үүсэхгүй.   Гурав дахь түвшин – сонголттой сонсолт. “Таны ярьж байгааг би сонсож байнаа. Гэхдээ би өөрт хэрэгтэйгээ л сонсоно. Үлдсэн нь миний чихний хажуугаар өнгөрнө. Таны надад хэлэх гээд байгаа зүйл чинь надад сонин биш. Гэхдээ би өөрөө өөртөө ямар нэг зүйлийг хүлээгээд авчихаж чадна”. Өвчтөн сэтгэл зүйч эмч дээр ирэв. -Эмчээ, миний эргэн тойронд бөөн асуудал. Тэр ч байтугай өчигдөр зах руу очтол… -Тийм ээ… Зах руу юу ? Тэнд төмс ямар үнэтэй байна?… Сонголттой сонсолт гэдэг нь хүн өөрийн хүссэнээ л сонсохыг хэлэх ба бүгдийг нь сонсохгүй гэсэн үг юм. Үүний дараа-  анхааралтай сонсох. Та бүгдийг анхааралтай сонсох ба гэвч бүгдийг өөрөө өөртэйгөө адилтгана. “Хэрвээ минийх шиг бол зөв, үгүй бол буруу”. Та дараа нь өөрийн үзэл бодлоо нөгөө хүнд нялзаахын тулд сонсоно. Анхааралтай сонсолтод өөрийн гэсэн дутагдал байдаг. Гэвч анхаарамж байгаа нь сайн хэрэг ба тэрээр ямар нэг зүйлийг ойлгож чадна гэсэн үг. Тавдугаар түвшин нь хамгийн дээд түвшин. Мэдэрч сонсох. Та тухайн хүний ярьсан бүхнийг мэдэрч сонсохыг хэлнэ. Яагаад бид энэ түвшний сонсолтоос татгалздагийг хэлэх үү? Би та бүхэнд тайлбарлая. Яагаад гэвэл энэ нь туйлын эрсдэлтэй. Ямар нэг асуудал проблемын нөлөөнд орж болзошгүй байдаг. Жинхэнэ мэдэрч сонсоно гэдэг нь өөрийн хөл дээрээ бат зогсохыг хэлнэ. Ийм учраас бусдад туслаж чадна! Мэдлэгийн байр суурь ийм. Ийм тохиолдолд таны сонсолт маш хүчирхэг болно. Чайтанья чандра чаран дас (Александар Хакимов) Орчуулж бэлдсэн: Балабхадра дас
Scroll to Top