Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 2 2 1 7 6
Users Today : 6
Users Yesterday : 29
Total Users : 22176
Views Today : 11
Views Yesterday : 51

Ямаршуу байдлаар та бусдыг сонсдогтоо анхаарал хандуулснаар ухамсарт амьдралын эхлэлийн процессыг тавьж болно. Сонсох чадвар нь ухамсрыг хөгжүүлэх шилдэг аргуудын нэг юм.

Ийм хэд хэдэн арга байдаг бөгөөд эдгээр аргуудыг би өөрөө үе үе авч хэрэгжүүлдэг. Ядаж л энэ тал дээр бага сага суралцахын тулд. Эдгээр аргууд нь үнэхээрийн үр дүнтэй.

  1. Нуруугаа эгцлээд юу юунаас илүүтэй бадамлянхуа суултаар суугаарай. Нүдээ аниад, таны эргэн тойронд болон таны биед юу болж байгаа бүгдийг анхааралтайгаар сонс. 5 минутын турш танд сонсогдсон бүхий л дуу авиануудыг тоолохыг хичээх хэрэгтэй. Энэхүү дасгалыг өдөрт хоёроос доошгүй удаа хийх нь зүгээр. Энэ хүчирхэг бясалгалын арга нь бүтээлч чадварыг хөгжүүлж өгдөг.
  2. Долоо хоногийн турш таны эргэн тойронд байгаа хүмүүсийг ажигла. Жишээ нь, таны хамтран ажиллагсад, таны гэр орныхон өөр хоорондоо хэрхэн ярилцаж буйг анхаарч хар. Тэд нэг нэгнийгээ сонсож байна уу? .. Үр дүнтэй бус сонсолтын ямар жишээнүүд танд ажиглагдав? Ийм үр дүнтэй бус сонсолтууд үүсгэхгүйн тулд юуг өөрчлөх хэрэгтэй байна? гэхмэтчилэн.

Оросын дуурийн алдарт дуучин Фёдор Шаляпиний нэгэн түүх байдаг. Тэр төгс сайн сонсголтой нэгэн байсан. Нэг удаа тэрээр галт тэргэнд явж байжээ. Эсрэг талд нь нэгэн англи эр суусан байсан ба хэдэн цагийн турш түүнд өөрийн амьдралаа ярьсан байна. Харин Шаляпин, “yes”, “no” хоёроос өөр англи үг мэддэггүй байсан гэдгийг тэмдэглэх хэрэгтэй.

Галт тэрэгнээс буухдаа мөнөөхь англи эр салах ёс хийгээд “Та үнэхээр гайхалтай хүн юм!” хэмээхүйд Шаляпин “Тиймээ” хэмээн хариулсан гэдэг…

Ийм зүйл яаж байж болох вэ? Хэргийн учир нь Шаляпин англи эрийн ярианы өнгө тон, эмоци сэтгэл хөдлөл зэргийг маш анхааралтайгаар сонсож байсан бөгөөд харгалзан тухай бүрд нь нүүрний хувирал болон мөнөөхь энгийн хоёр үгээ ашиглаж байсан нь харилцан ярилцахад бүрнээ хангалттай байсан байна. Хэдэн цагийн турш англи эр Шаляпинд өөрийн бүхий л хувийн амьдралаа болон хамаг л нууцаа дэлгэн ярьсан ажээ. Дараа нь тэрээр, “Энэ орос дуучин үнэхээр гайхалтай хүн! Намайг түүн шиг өөр хэн ч ингэж ойлгож байгаагүй” хэмээсэн байна. Харин түүнд Шаляпин англи хэл огт мэддэггүй хүн гэж хэлэхэд тэрээр зүгээр л огт итгээгүй гэдэг.

Үр дүнтэйгээр сонсох зуршлыг хөгжүүлснээр аажмаар та гадаад хэлээр ярьж буй хүний яриаг хэрвээ үнэхээрийн анхааралтай сонсох аваас тэр хүн чухамхүү юу яриад байгааг ойлгож болно гэдэгт итгэх болно.

Ведийн зурхайч, сэтгэл зүйч Рами Блектийн, “Харилцааны алхими” номоос

Ямаршуу байдлаар та бусдыг сонсдогтоо анхаарал хандуулснаар ухамсарт амьдралын эхлэлийн процессыг тавьж болно. Сонсох чадвар нь ухамсрыг хөгжүүлэх шилдэг аргуудын нэг юм. Ийм хэд хэдэн арга байдаг бөгөөд эдгээр аргуудыг би өөрөө үе үе авч хэрэгжүүлдэг. Ядаж л энэ тал дээр бага сага суралцахын тулд. Эдгээр аргууд нь үнэхээрийн үр дүнтэй. Нуруугаа эгцлээд юу юунаас илүүтэй бадамлянхуа суултаар суугаарай. Нүдээ аниад, таны эргэн тойронд болон таны биед юу болж байгаа бүгдийг анхааралтайгаар сонс. 5 минутын турш танд сонсогдсон бүхий л дуу авиануудыг тоолохыг хичээх хэрэгтэй. Энэхүү дасгалыг өдөрт хоёроос доошгүй удаа хийх нь зүгээр. Энэ хүчирхэг бясалгалын арга нь бүтээлч чадварыг хөгжүүлж өгдөг. Долоо хоногийн турш таны эргэн тойронд байгаа хүмүүсийг ажигла. Жишээ нь, таны хамтран ажиллагсад, таны гэр орныхон өөр хоорондоо хэрхэн ярилцаж буйг анхаарч хар. Тэд нэг нэгнийгээ сонсож байна уу? .. Үр дүнтэй бус сонсолтын ямар жишээнүүд танд ажиглагдав? Ийм үр дүнтэй бус сонсолтууд үүсгэхгүйн тулд юуг өөрчлөх хэрэгтэй байна? гэхмэтчилэн. Оросын дуурийн алдарт дуучин Фёдор Шаляпиний нэгэн түүх байдаг. Тэр төгс сайн сонсголтой нэгэн байсан. Нэг удаа тэрээр галт тэргэнд явж байжээ. Эсрэг талд нь нэгэн англи эр суусан байсан ба хэдэн цагийн турш түүнд өөрийн амьдралаа ярьсан байна. Харин Шаляпин, “yes”, “no” хоёроос өөр англи үг мэддэггүй байсан гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. Галт тэрэгнээс буухдаа мөнөөхь англи эр салах ёс хийгээд “Та үнэхээр гайхалтай хүн юм!” хэмээхүйд Шаляпин “Тиймээ” хэмээн хариулсан гэдэг… Ийм зүйл яаж байж болох вэ? Хэргийн учир нь Шаляпин англи эрийн ярианы өнгө тон, эмоци сэтгэл хөдлөл зэргийг маш анхааралтайгаар сонсож байсан бөгөөд харгалзан тухай бүрд нь нүүрний хувирал болон мөнөөхь энгийн хоёр үгээ ашиглаж байсан нь харилцан ярилцахад бүрнээ хангалттай байсан байна. Хэдэн цагийн турш англи эр Шаляпинд өөрийн бүхий л хувийн амьдралаа болон хамаг л нууцаа дэлгэн ярьсан ажээ. Дараа нь тэрээр, “Энэ орос дуучин үнэхээр гайхалтай хүн! Намайг түүн шиг өөр хэн ч ингэж ойлгож байгаагүй” хэмээсэн байна. Харин түүнд Шаляпин англи хэл огт мэддэггүй хүн гэж хэлэхэд тэрээр зүгээр л огт итгээгүй гэдэг. Үр дүнтэйгээр сонсох зуршлыг хөгжүүлснээр аажмаар та гадаад хэлээр ярьж буй хүний яриаг хэрвээ үнэхээрийн анхааралтай сонсох аваас тэр хүн чухамхүү юу яриад байгааг ойлгож болно гэдэгт итгэх болно. Ведийн зурхайч, сэтгэл зүйч Рами Блектийн, “Харилцааны алхими” номоос