Жинхэнэ, дээд зэрэглэлийн чанартай рудракша нь Индонейз болон Непалд ургадаг. Рудракша нь Шива Бурханд машид эрхэм бөгөөд харин Шива нь Дээд Бурханы Бодгаль Кришнагийн аугаа чин бишрэлтэн ба Кришнад маш эрхэм юм. Рудракшаг зүүсэн хүн дан ганц Шивагийн талархал, ивээлийг хүлээгээд зогсохгүй мөн Бурхан Вишну, Брахма, Индра, Ганеша, Лакшми, Хануман, Картиккея болон 9 гаригийн эзэн тэнгэрүүдийн ивээл тааллыг хүлээдэг. Рудракшаг харснаар, түүн дээр мантра уншсанаар, түүнд мөргөснөөр бүх төрлийн нүгэл хилэнц үнс нурам болон устдаг. Хүн ердөө рудракша харсан төдийгөөр хэмжээгүй их таалал ханамжийг мэдрэнэ. Бүх төрлийн ямар ч рудракшаг зүүсэн хүн яг над мэт болмой. Тийм болохоор бүх анги давхаргын хүмүүс рудракша зүүхийг хичээх хэрэгтэй. Шивагийн хэлсэн үг. Падма Пуран – Рудракшийн үрийг хүн төрөлхтөн олон мянганы тэртээгээс эрүүл мэндээ сайжруулах, айдас түгшүүргүй, асуудал бэрхшээлгүй амьдрахын тулд зүүж, мантра уншихдаа хэрэглэсээр иржээ. – Рудракша хаана байгаа газар эд баялагийн охин тэнгэр хамт оршино – Түүнийг зүүсэн цаг зуурын үхлээс хамгаалагдана. – Рудкакша нь кундалини сэргээхэд туслана – Гэр бүлийн дотоод эвтэй найрсаг, амгалан байдлыг авч ирнэ – Цусны даралтыг тогтвортой байлгах, стресс ба стрессийн хүчин зүйлсээс хамгаална. – Маш хүнд өвчнүүд болох унах, татах гэх мэт өвчнүүдийг эдгээнэ. Рудракша нь 1-2 см диаметртай. Рудракшийн мод нь 15- 16 жил ургасны дараа боловсорч гүйцэн үр жимсээ өгдөг. Рудракша нь мукхи буюу нүүрийн тоогоороо ялгаатай. Ерөнхийдөө 1- 21 толгойтой рудракша байдаг ба харин 1-14 толгойтой рудракша хялбар олдох боломжтой. Зарим нэг рудракшийн шид чадварын талаар дор дурдав: 1 мукхи: Нэг нүүрт рудракшийг Махадева өөрөө удирддаг. Дээд Ухамсрыг танин ухаарч, гэгээрэлд хүрэхэд туслана. Бүх нүглийг устгаж ангижрал гэгээрэлд хүрэхэд туслана. Энэ рудракшаг зүүгч нь дээд ухамсарт нэгдэнэ. Бурхан Шивагийн өршөөл болон бурханлаг ариун кармын үр дүнд хүн энэхүү ховор рудракшаг зүүх боломжийг олно. Үүнийг зүүсэн хүн мокшийн замаар баттай урагшилна. Зүүгчийн ухаан санаа Дээд Туйлын Үнэнд төвлөрч чадна. Үүнийг зүүсэн хүний өлмийн доор орчлонгийн бүх аз жаргал, цэнгэл баясал ирэх авч эдгээр нь тухайн хүнд сөрөг нөлөө үзүүлж чадахгүй. Биеийн түвшинд бол тэрээр мигрен болон тархины бүх төрлийн өвчинг эмчилнэ. Судлаачид түүний маш хүчтэй болохыг нотлон тогтоосон байдаг. 2 мукхи: Энэ рудракша нь Шива ба Шактийн бэлэгдэл ба зүүгчид нэгдэл ба эв, нэгдэлтэй байдлыг бэлэглэнэ. Багш-шавийн харьцаа, эцэг, эх-хүүхдийн харьцаа, эхнэр-нөхөр, найз нөхрийн хоорондох харьцааг сайжруулна. Энэ рудракша нь төөргөн дээрхи сарны сөрөг нөлөөллийг арилгаж, эмоци буюу сэтгэлийн хөдөлгөөний тэнцвэргүй байдлыг тогтворжуулна. Айдас хүйдсийг арилгаж, дотоод аз жаргал, сэтгэл ханамжтай байдлыг бэлэглэнэ. 3 мукхи: Гурван нүүрт рудракша нь галын бурхан Агниг бэлэгдэнэ. Энэ рудракша нь зүүснээр хүн урьд төрлийн муу кармагаас ангижирч, энэ насны үйлээ сайжруулна. 3 мукхиг зүүгч хүн энэ ертөнцөд дахин төрөл авдаггүй гэж ярьдаг бөгөөд өөрөөр хэлбэл энэ нь тэр хүн мокша буюу ангижрал гэгээрэлд хүрнэ гэсэн үг юм. Үүнийг зүүгч хүн урьд насны сөрөг санамжууд буюу хорсол, өш, гутамшиг, өөрийгөө үнэлэх сул үнэлэмж зэргээс ангижруулж, өөрийн цэвэр ухамсартаа батжина. Ходоодны өвчнийг болон элэгний өвчнүүдийг эмчилнэ.
Бэлтгэсэн: Балабхадра дас |