Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 5 4 8 5
Users Today : 10
Users Yesterday : 26
Total Users : 15485
Views Today : 11
Views Yesterday : 35

Юдхиштхира Махаража айлтгасан  нь: ай Мадхусудана минь ээ, Та намайг өршөөн соёрхож, Шравана (7-8) сарын гэрэлтэй хоёр долоо хоногийн экадашийн тухай тодорхойлон айлдана уу.

Бүхний Дээд Бурхан, Шри Кришна хариу айлдсан нь: Ай хаан минь ээ, энэ ариун гэгээн экадашийн тухай зөвхөн сонссоноор л хүн  мориор тахилга өргөл өргөж байгаатай адил  ач тусыг хүртдэг учраас Би түүний яруу алдрын талаар баяртайгаар айлдъя.

Двапара юга-ын эхэнд Махишмати-пуриг захиран суудаг Махижита нэртэй нэгэн хаан байлаа. Тэрээр хүүгүй байсан учир бүх улс гүрэн нь хүртэл түүнд харанхуй  юм шиг санагдах болсон. Гэрлэсэн мөртөө хүү төрөхгүй байгаа хүн энэ амьдралдаа ч тэр, мөн дараагийн амьдралдаа ч тэр аз жаргалыг үздэггүй. Он жилүүд нисэх мэт өнгөрөхийг мэдрэхийн хирээр хаан бүр илүүтэйгээр түгшин, санаа нь зовох болсон. Нэгэн удаа, хаан өөрийн зөвлөхүүдээ цуглуулаад  тэдэнд хэлсэн нь: Би энэ амьдралдаа нүгэл үл үйлдсэн билээ. Миний сан хөмрөгт шудрага бус арга замаар  орсон эд баялаг байхгүй. Би хагас бурхдын болоод брахмануудын аугаа байдалд хэзээ ч халдаж байгаагүй билээ. Өөр хаадтай дайн тулаан хийж байхдаа би цэрэг дайны урлагийн дүрэм журам болон оноосон үүргүүдийг мөрдөн баримталж байсан.  Би албат иргэддээ өөрийн хүүхдүүд мэтээр санаа тавьж  байсан.  Төрөл төрөгсөдөө хүртэл хууль зөрчсөн үед нь цээрлүүлэн шийтгэж, зөв шудрага болон бишрэл шүтлэг бүхий дайсандаа ч сайн сайхнаар хандаж байсан. Ай хоёр дахиа төрсөн брахманууд минь ээ, би Ведийн бүхий л журам, дүрэм, зарчмуудыг мөрддөг боловч надад хүү заяахгүй байна. Үүний учир шалтгааныг надад нээн тайлж өгөөч.

Хааны үгийг сонсоод брахманууд зөвлөлдсөнөө, түүний ач тусын төлөө түүнийг зовоон шаналгаж байгаа хүндрэл бэрхшээлийг тайлан шийдвэрлэхээр аугаа гэгээнтэнгүүдийн ашрамууд руу явцгаасан. Эцсийн эцэст тэд тэвчил наманчлал үйлдэгч, цэвэр ариун, өөрөө өөртөө ханамжтай, мацаг барих ёс журмыг хатуу чанд баримтлагч мэргэн дээр хүрч очсон. Тэр бол мэдрэхүйгээ бүрнээ эзэмдэн захирсан, уур хилэнгээ ялан дийлсэн бөгөөд оноогдсон үүргүүдийг биелүүлэхэд туршлагажсан байлаа. Энэ гэгээн ведийн цэцэн мэргэн ухаанд гаргуун байсан бөгөөд түүний амьдралын үргэлжлэх хугацаа нь Брахма бурханы амьдрахтай адил тэнцүү байлаа. Түүнийг Ломаша Риши гэдэг бөгөөд тэрээр өнгөрсөн, одоо болон ирээдүйг мэддэг байв. Кальп бүрийн төгсгөлд түүний биеэс нэг ширхэг үс унадаг байлаа.

Хааны зөвлөхүүд болох брахманууд гэгээнд маш их баяр хөөртэйгөөр дөхөн ойртож, түүнд нэг нэгээрээ гүн хүндэтгэл илэрхийлсэн. Түүнд мөргөнгөө тэрхүү аугаа сүнсэнд автагдсан Махижита хааны зөвлөхүүд түүнд хандан: “Ай мэргэн минь ээ, зөвхөн маш их зол завшааны ачаар л бид таныг харж байна.” гэж хэлсэн.

Ломаша Риши тэднийг суухыг уриад дараа нь асуусан нь: Та нарын энд ирсэн хэрэг зориг юу вэ? Юу хүсэж байгаагаа хэлнэ үү. Гэгээнтнүүдэд, бусдад туслах гэсэн зөвхөн ганц зорилго1 байдаг учраас та бүхний хүндрэл бэрхшээлтэй асуудлыг чинь шийдвэрлэхийн төлөө би бүхнийг хийх ёстой билээ. Үүнд эргэлзэхийн хэрэг огт байхгүй.

Хааны зөвлөхүүд хариу өгүүлсэн нь: Ай аугаа мэргэн  минь ээ, бид танаас зөвлөгөө, тусламж авахаар ирлээ. Ай мэргэн минь ээ, та бол Брахма лугаа бөгөөд энэ орчлонд танаас илүү мэргэн үгүй билээ. Манай  хаан Махижита биднийг өөрийн төрсөн хүүхдүүд адилаар санаа тавьж тэтгэн, хамгаалж байдаг боловч түүнд нуган үр заяахгүй байна. Хүүгүйн улмаас түүнийг хэрхэн гутаж, аз жаргалгүй байгааг хараад бид маш их гуниглаж, тэвчил наманчлал үйлдэхээр ой руу ирсэн билээ. Харин бидэнд маш их зол завшаан тохиож тантай учирлаа. Танаас хүртсэн даршаны ач тусаар бидний хүсэл зорилго биелэгдэж, үйл хэрэг минь бүтэх билээ. Иймээс, манай хаан хэрхэн хүүтэй болж болохыг бидэнд хэлж өгөхийг танаас хүлцэнгүйгээр гуйж байна.

Тэдний өгүүлэхийг сонсоод Ломаша Риши гүн бясалгалд автан умбаж, хааны өнгөрсөн амьдралыг харсан. Дараа нь тэр хэлсэн нь: Танай хаан өнгөрсөн амьдралдаа худалдаачин байсан байна. Өөрийн хөрөнгө баялгаа аривжуулахыг чармайн нүгэлт үйлүүд үйлдэж байжээ. Тэр наймаа арилжаа хийхээр янз бүрийн тосгон суурингуудаар явдаг байж. Нэг удаа замд явж байхдаа маш ихээр цангаж. Энэ явдал экадашийн дараагийн өдөр, үд дундын үед болжээ. Тосгоны захад орших нэгэн элбэг баян цөөрмийн дэргэд тэр хүрч ирээд  ус уухаар ойртлоо. Гэтэл түүний замд саяхан төрсөн тугалаа дагуулсан нэг үнээ хөндөлссөн. Халуунаас болж тэд ч мөн ихээр цангасан байв. Гэвч худалдаачин түрүүлж ус уухаар зүтгэн тэднийг хэрцгийгээр түлхэн өшиглөж хөөн холдуулаад өөрөө ус уусан. Үнээ, тугалд ийнхүү балмадаар хандсаны улмаас танай хаанд одоо нуган үр заяахгүй байна. Гэсэн ч тэр өнгөрсөн амьдралдаа үйлдсэн сайн үйлүүдийнхээ үрээр элбэг дэлбэг улс гүрнийг захирах болжээ.

Үүнийг сонсоод хааны зөвлөхүүд асуусан нь: Ай Риши минь ээ, гэгээнтэнгээс адислал хүртсэнээр өнгөрсөн үеийн нүгэлт үйлүүдийн үйлчлэл нөлөөг арилган зайлуулж болдог гэдгийг бид Ведээс мэдэх билээ. Биднийг өршөөн соёрхож, хааны нүглийг хэрхэн яаж арилган зайлуулах талаар зааж зөвлөнө үү.

Ломаша Риши хариулсан нь: Шравана сарын гэрэлтэй хагаст Путрада гэж нэрлэгддэг экадаши тохиодог. Энэ өдөр  та бүхэн хааны хамтаар бүгдээрээ мацаг барьж, экадашийн  журам дүрмүүдийг нарийн чанд баримтлан бүхий л  шөнийг унталгүйгээр сэрүүн өнгөрүүлэх хэрэгтэй. Дараа нь та нар энэхүү экадашийг баримталснаар хүртсэн адислалаа хаандаа зориулан өргөх хэрэгтэй. Хэрвээ та нар миний сургаал зөвлөгөөг дагах аваас хаан удалгүй сайн хүүтэй болно.

Ломаши Ришигийн эдгээр үгсийг сонсоод хааны зөвлөхүүд  маш ихээр баярлацгаасан. Тэдний удирдлагын доор Махишмати-пуригийн оршин суугчид  болон мөн хаан өөрөө  экадашид мацаг барьцгаасан бөгөөд дараагийн өдөр нь  буюу двадашид тэд хүртсэн адислалаа хаандаа өргөцгөөсөн. Үүний ач тусаар  хааны хатан жирэмсэлж, гайхамшигтай хүү төрүүлсэн.

Бурхан Кришна: “Ай Юдхиштхира минь ээ, Шравана сарын гэрэлтэй хагаст тохиодог экадаши ийнхүү Путрада буюу нуган үр хайрлагч гэж алдаршсан. Энэ болоод дараагийн ертөнцөд аз жаргалыг хүсэж байгаа хэн бүхэн энэ өдөр үр тариа хийгээд буурцагт ургамлыг хоол хүнсэндээ үл хэрэглэн мацаг барих хэрэгтэй. Путрада экадашийн яруу алдрын тухай  сонсох хэн бүхэн бүх нүглээсээ бүрнээ ангижран ариусах бөгөөд түүнд нуган үр заяах ба үхсэнийхээ дараа тэнгэрийн гаригуудад дээшлэн хүрэх нь эргэлзээгүй.” хэмээн айлдвараа өндөрлөлөө.

Путрада экадаши буюу Шравана-шукла экадашийн яруу алдрын тухай Бхавишья-уттара Пуранаас авсан хүүрнэл ийнхүү өндөрлөлөө.

 

Тайлбар:

1.Ломаша Риши нь Бурханы чин бишрэлтэн учраас бүхий л эрхэм дээд шинжүүдийг агуулдаг.

Шримад Бхагаватамын (5.1812)-д өгүүлсэнчлэн: “Шри Кришнад гуйвалтгүй бишрэн зүтгэж байгаа хэн бүхэнд Кришнын болон хагас бурхдын бүхий л сайн шинжүүд бий болдог. Харин тэгэхэд, чин бишрэлийн алба зүтгэлээс ангид гадна байж материаллаг үйлүүдтэй зууралдах  хүнд ямар ч сайн шинж огтхон ч байдаггүй. Тэр өөрийн ухаандаа хөтлөгдөн явахаас аргагүй байдаг учраас Бурханы гадаад эрчимд зүтгэх болдог. Ийм хүмүүст  хаанаас ч тийм сайн шинжүүд бий болох билээ дээ.

Юдхиштхира Махаража айлтгасан  нь: ай Мадхусудана минь ээ, Та намайг өршөөн соёрхож, Шравана (7-8) сарын гэрэлтэй хоёр долоо хоногийн экадашийн тухай тодорхойлон айлдана уу. Бүхний Дээд Бурхан, Шри Кришна хариу айлдсан нь: Ай хаан минь ээ, энэ ариун гэгээн экадашийн тухай зөвхөн сонссоноор л хүн  мориор тахилга өргөл өргөж байгаатай адил  ач тусыг хүртдэг учраас Би түүний яруу алдрын талаар баяртайгаар айлдъя. Двапара юга-ын эхэнд Махишмати-пуриг захиран суудаг Махижита нэртэй нэгэн хаан байлаа. Тэрээр хүүгүй байсан учир бүх улс гүрэн нь хүртэл түүнд харанхуй  юм шиг санагдах болсон. Гэрлэсэн мөртөө хүү төрөхгүй байгаа хүн энэ амьдралдаа ч тэр, мөн дараагийн амьдралдаа ч тэр аз жаргалыг үздэггүй. Он жилүүд нисэх мэт өнгөрөхийг мэдрэхийн хирээр хаан бүр илүүтэйгээр түгшин, санаа нь зовох болсон. Нэгэн удаа, хаан өөрийн зөвлөхүүдээ цуглуулаад  тэдэнд хэлсэн нь: Би энэ амьдралдаа нүгэл үл үйлдсэн билээ. Миний сан хөмрөгт шудрага бус арга замаар  орсон эд баялаг байхгүй. Би хагас бурхдын болоод брахмануудын аугаа байдалд хэзээ ч халдаж байгаагүй билээ. Өөр хаадтай дайн тулаан хийж байхдаа би цэрэг дайны урлагийн дүрэм журам болон оноосон үүргүүдийг мөрдөн баримталж байсан.  Би албат иргэддээ өөрийн хүүхдүүд мэтээр санаа тавьж  байсан.  Төрөл төрөгсөдөө хүртэл хууль зөрчсөн үед нь цээрлүүлэн шийтгэж, зөв шудрага болон бишрэл шүтлэг бүхий дайсандаа ч сайн сайхнаар хандаж байсан. Ай хоёр дахиа төрсөн брахманууд минь ээ, би Ведийн бүхий л журам, дүрэм, зарчмуудыг мөрддөг боловч надад хүү заяахгүй байна. Үүний учир шалтгааныг надад нээн тайлж өгөөч. Хааны үгийг сонсоод брахманууд зөвлөлдсөнөө, түүний ач тусын төлөө түүнийг зовоон шаналгаж байгаа хүндрэл бэрхшээлийг тайлан шийдвэрлэхээр аугаа гэгээнтэнгүүдийн ашрамууд руу явцгаасан. Эцсийн эцэст тэд тэвчил наманчлал үйлдэгч, цэвэр ариун, өөрөө өөртөө ханамжтай, мацаг барих ёс журмыг хатуу чанд баримтлагч мэргэн дээр хүрч очсон. Тэр бол мэдрэхүйгээ бүрнээ эзэмдэн захирсан, уур хилэнгээ ялан дийлсэн бөгөөд оноогдсон үүргүүдийг биелүүлэхэд туршлагажсан байлаа. Энэ гэгээн ведийн цэцэн мэргэн ухаанд гаргуун байсан бөгөөд түүний амьдралын үргэлжлэх хугацаа нь Брахма бурханы амьдрахтай адил тэнцүү байлаа. Түүнийг Ломаша Риши гэдэг бөгөөд тэрээр өнгөрсөн, одоо болон ирээдүйг мэддэг байв. Кальп бүрийн төгсгөлд түүний биеэс нэг ширхэг үс унадаг байлаа. Хааны зөвлөхүүд болох брахманууд гэгээнд маш их баяр хөөртэйгөөр дөхөн ойртож, түүнд нэг нэгээрээ гүн хүндэтгэл илэрхийлсэн. Түүнд мөргөнгөө тэрхүү аугаа сүнсэнд автагдсан Махижита хааны зөвлөхүүд түүнд хандан: “Ай мэргэн минь ээ, зөвхөн маш их зол завшааны ачаар л бид таныг харж байна.” гэж хэлсэн. Ломаша Риши тэднийг суухыг уриад дараа нь асуусан нь: Та нарын энд ирсэн хэрэг зориг юу вэ? Юу хүсэж байгаагаа хэлнэ үү. Гэгээнтнүүдэд, бусдад туслах гэсэн зөвхөн ганц зорилго1 байдаг учраас та бүхний хүндрэл бэрхшээлтэй асуудлыг чинь шийдвэрлэхийн төлөө би бүхнийг хийх ёстой билээ. Үүнд эргэлзэхийн хэрэг огт байхгүй. Хааны зөвлөхүүд хариу өгүүлсэн нь: Ай аугаа мэргэн  минь ээ, бид танаас зөвлөгөө, тусламж авахаар ирлээ. Ай мэргэн минь ээ, та бол Брахма лугаа бөгөөд энэ орчлонд танаас илүү мэргэн үгүй билээ. Манай  хаан Махижита биднийг өөрийн төрсөн хүүхдүүд адилаар санаа тавьж тэтгэн, хамгаалж байдаг боловч түүнд нуган үр заяахгүй байна. Хүүгүйн улмаас түүнийг хэрхэн гутаж, аз жаргалгүй байгааг хараад бид маш их гуниглаж, тэвчил наманчлал үйлдэхээр ой руу ирсэн билээ. Харин бидэнд маш их зол завшаан тохиож тантай учирлаа. Танаас хүртсэн даршаны ач тусаар бидний хүсэл зорилго биелэгдэж,
Scroll to Top